Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

RC-6

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

RC-6 (Rivest Cipher) нь өмнөх RC-5 дээр суурилсан нууцлалын блок шифр алгоритм (block encryption algorithm). Анх RC-6 алгоритмыг Америкийн Үндэсний стандарчлалын газраас 1997 онд зарлагдсан Advanced Encryption Standard (AES) уралдаанд зориулан RSA лабораторт 1998 онд зохиосон. Уг уралдааны сүүлийн шатанд шалгарсан 5 алгоритм (Rijndael,Mars,Serpent,Twofish, RC-6)-ын нэг юм. Хэдийгээр уралдаанд Rijndeal алгоритм ялжAES гэж нэрлэгдсэнээр стандарт болон гарсан ч RC-6 алгоритм нь энгийн шинж чанар, хурдан гүйцэтгэлээрээ өнөөг хүртэл хэрэглээтэй, тодорхой аюулгүй байдлыг хангасан хэвээр байна. Ерөнхий бүтэц, үйлдэл нь RC5-тай ойролцоо. RC6 нь 2 RC5 зэрэг ажиллаж байгаа юм шиг байх ба RC5-д хийгддэггүй зарим үйлдлүүд нэмэгдсэн. RC6 алгоритмийг Microsoft Office 2002, 2003 – файлын нууц үг хамгаалалт, мөн CryptoTools болонBestCrypt зэрэг нууцлалын програм хангамжуудад ашигладаг.

Блокын хэмжээ: 128 бит ( мэдээллийг 128 бит блок хэсгүүдэд хувааж ажилладаг гэсэн үг, энэ нь 32, 64 бит байж болно. Гэхдээ нийтийн хэрэглээнд 128 бит блок хэмжэээтэйгээр ажилладаг.)Түлхүүрийн хэмжээ: 128, 192, 256 бит (ерөнхийдөө, алгоритмын бүтцийн хувьд 2048 бит хүртэлх хэмжээтэй түлхүүрийг сонгох боломжтой байдлаар зохиогдсон.)Үеийн тоо: 20 үе. (Нэг блок буюу 128 бит мэдээллийг 20 үе (раунд) алхмаар шифрлэлт /encryption/ гүйцэтгэдэг.)Блок алгоритмуудын үйлдлийн нийтлэг горимуудыг /ECB, CBC, OFB, CFB, CTR, G-CTR/ хэрэглэдэг. CTR нь блок шифр алгоритмын аюулгүй горимуудын нэг юм. RC-6 алгоритмын хувьд CryptoTools болон Bestcrypt зэрэг шифрлэгч програм хангамжуудад CTR, XTS, LRW горимуудыг түлхүү ашигладаг.

Шифрлэлт хийх болон тайлах үйл явц

[засварлах |кодоор засварлах]
RC6

Шифрлэлт (Encryption): RC-6 нэг үеийн бүтэц. (20 үе ижил зарчмаар гүйцэтгэнэ)

// Оролт:   Шифрлэгдэх мэдээлэл нь 4 w-bit оролтын регистрүүдэд (A B C D) байршина// r - үеийн тоо// w-bit үеийн түлхүүрүүд S[0, ... , 2r + 3]//// Гаралт: Шифрлэгдсэн мэдээлэл A, B, C, D регистрүүдэд хадгалагдна.//// '''Шифрлэх үйл явц:'''B=B+S[0]D=D+S[1]fori=1tordo{t=(B*(2B+1))<<<lgwu=(D*(2D+1))<<<lgwA=((At)<<<u)+S[2i]C=((Cu)<<<t)+S[2i+1](A,B,C,D)=(B,C,D,A)}A=A+S[2r+2]C=C+S[2r+3]// '''Тайлах үйл явц:'''C=C-S[2r+3]A=A-S[2r+2]fori=rdownto1do{(A,B,C,D)=(D,A,B,C)u=(D*(2D+1))<<<lgwt=(B*(2B+1))<<<lgwC=((C-S[2i+1])>>>t)uA=((A-S[2i])>>>u)t}D=D-S[1]B=B-S[0]

Гүйцэтгэл/Performance

[засварлах |кодоор засварлах]

CPU давтамж/үйлдэл [200Mhz процессор]________Үйлдэл/секунд [200Mhz]

JAVABorland CAssemblyJAVABorland CAssembly
Түлхүүр үүсгэх11000023001108Түлхүүр үүсгэх182086956180500
Шифрлэх16200616254Шифрлэх12300325000787000
Тайлах16500566254Тайлах12100353000788000

Хурд (Mbps)

[засварлах |кодоор засварлах]
128bit192bit256bit
Шифрлэх1.5741.5100.8
Тайлах1.5545.2100.8

Аюулгүй байдал

[засварлах |кодоор засварлах]

Бүх боломжит түлхүүрийг хайх буюу /brute-force/ халдлагад /128, 192, 256 бит түлхүүртэй/ 2128 – 2256 нарийвлал шаардагдах учраас өнөөгийн хэмжээнд боломжгүй гэж үздэг.Бусад нарийвчилсан довтолгооны хувьд үнэлгээг сонирхоё.128 бит түлхүүрийн хувьд довтолгооны үзүүлэлт:

Үеийн тоо
Халдлага812162024
Дифференциал халдлага2562117219022382299
Шугаман халдлага247283211921552191

Эндээс харахад 20 үеээс дээш үе гүйцэтгэдэг, 128-аас их бит түлхүүрийн урттай RC-6 алгоритм нь өнөөгийн түвшинд аюулгүй гэж үзэж болно. Өнөөгийн байдлаар RC-6 алгоритмыг бүрэн тайлсан тохиолдол гараагүй байна, стандарт технологийн хувьд тайлах боломж одоогоор байхгүй ч хүчирхэг орнууд технологийн хүчээр 128 бит түлхүүртэй RC6 алгоритмыг тайлсан байхыг үгүйсгэх аргагүй юм.

RC6 vs AES

[засварлах |кодоор засварлах]

Advanced encryption standard уралдааны эцсийн шалгаруулалтад тухайн үзүүлэлтүүдэд 1-3 оноог өгч дүгнэсэн. Ялагч AES буюу Rijndael алгоритмтай харьцуулсан үнэлгээ.

Ерөнхий үзүүлэлтХэрэгжүүлэхэд хялбар байдалПрограммын гүйцэтгэлТехникийн гүйцэтгэлSmart-card үзүүлэлтДизайн
AES(Rijndael)233332
RC6212121
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=RC-6&oldid=491958"-с авсан
Нуугдсан ангилал:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp