PHP |
Парадигм | imperative,functional,object-oriented,procedural,reflective |
---|
Гарсан он | 1995; 30 жилийн өмнө (1995)[1] |
---|
Зохиогч | Rasmus Lerdorf |
---|
Хөгжүүлэгч | The PHP Group |
---|
Тогтвортой хувилбар | 7.0.2[2] (1 сарын 7, 2016; 9 жилийн өмнө (2016-01-07)) |
---|
Төрөлжүүлэлт | Dynamic,weak |
---|
Голлох хэрэгжүүлэлт | Zend Engine,HHVM,Phalanger,Quercus,Project Zero,Parrot |
---|
Өөрт нөлөөлсөн | Perl,C,C++,Java,Tcl[1] |
---|
Бусдад нөлөөлсөн | Hack |
---|
Хэрэгжүүлэхэд хэрэглэсэн хэл | C |
---|
Үйлдлийн систем | Cross-platform |
---|
Лиценз | PHP License (most of Zend engine underZend Engine License) |
---|
Вэбсайт | php.net |
---|
|
PHP нь Script маягийн хэл ба ялангуяа HTML кодчилолд суурилж вэб хөгжүүлэлтэнд хэрэглэгддэг хэл юм. PHP-ийн ихэвчлэн нь вэб сервер дээр суурилагдан ажилладаг бөгөөд сервер дээр хөрвүүлэгдсэний дараа РНР кодоос HTML хуудас бүтээгдэн бидэнд харагддаг. РНР-ийн гайхамшигт чанар бол бүхий л вэб серверүүд ба бараг бүх л үйлдлий систем, платформ дээр ажилладаг. Дэлхий дээр РНР-г ашиглан хийгдсэн 20 сая вэб сайт, РНР-г дэмждэг нэг сая вэб сервер ажиллаж байна.
PHP гэдэг нь Personal Home Page гэсэн үгийн товчлол бөгөөд анх 1994 онд Common Gateway Interface binaries бүтээхийн тулд С хэл дээр Rasmus Lerdorf бичсэнээр түүх нь эхэлдэг. Тэрээр анх Perl хэлний script-д багахан өөрчлөлт оруулан өөрийн Personal HomeРage бүтээсэн байна. Энэхүү багажыг анх түүний вэб хуудсанд хичнээн хүн зочилж байгааг тоолон мэдээлэх зорилгоор хэрэглэжээ. Тэрээр эдгээр бинар кодуудаа PHP/FI бүтээх Form Interpreter хэмээн нэрлэж, илүү олон боломжуудаар хангаж өгсөн ба Өгөгдлийн сантай харьцах, динамик вэбийг бүтээх боломжтой болсон байна. Ингээд 1995 оны 6 сарын 8-д Lerdorf РНР-ийн release хувилбарыг олон нийтэд дэлгэн тависанаар РНР-ийн хөгжил эрчээ авчээ. Энэ release хувилбар нь РНР 2 нэртэй байсан ба өнөөгийн РНР-ийн үндсэн функцуудийг агуулж байжээ. Түүнд Perl-тэй адил төстэй хувьсагчууд, form handling ба HTML-тэй хамтран хэрэглэгдэх боломж байв. Бичиглэл(syntax) нь Perl-тэй төстэй талууд нэлээд байсан ч түүнийг бодвол хязгаарлагдмал, энгийн, илүү болхи байсан юм.
ТүлхүүрӨнгө | Утга |
---|
Улаан | Хөгжүүлэлт зогссон |
Шар | Хамгаалалтын шинэчлэл |
Green | Алдаа болон хамгаалалтын шинэчлэл |
Blue | Шинэ боломжууд |
Хувилбар | Хөгжүүлж эхэлсэн огноо | Хэдий хүртэл[3] | Тэмдэглэл |
---|
1.0 | 1995-06-08 | | PHP нэрийг хамгийн анх хэрэглэсэн.[4] |
2.0 | 1997-11-01 | | |
3.0 | 1998-06-06 | 2000-10-20 | Энэ хувилбараас эхэл нэг биш олон хүн хөгжүүлж эхэлсэн. |
4.0 | 2000-05-22 | 2001-01-23 | |
4.1 | 2001-12-10 | 2002-03-12 | ($_GET ,$_POST ,$_SESSION , etc.)[5] хувьсагчуудыг танилцуулж эхэлсэн. |
4.2 | 2002-04-22 | 2002-09-06 | |
4.3 | 2002-12-27 | 2005-03-31 | |
4.4 | 2005-07-11 | 2008-08-07 | phpize болонphp-config скриптыг нэмж өгсөн. |
5.0 | 2004-07-13 | 2005-09-05 | Zend Engine II -т шинэ обьектуудыг нэмж өгсөн.[6] |
5.1 | 2005-11-24 | 2006-08-24 | |
5.2 | 2006-11-02 | 2011-01-06 | |
5.3 | 2009-08-14 | 2014-08-14 | |
5.4 | 2012-05-01 | 2015-09-03 | |
5.5 | 2013-06-20 | 2016-06-20 | Generators, Zend Optimizer+ |
5.6 | 2014-08-28 | 2018-12-31 | |
7.0 | 2015-12-03 | 2018-12-03 | |
Энэ хэл нь бичиглэлийн хувьд HTML блокууд дотор PHP-гийн <?php ?> эхлэл, төгсгөл блокуудыг нэмээд дотор нь кодоо бичнэ. Хуудас нь .htm биш .php өргөтгөлтэй байна. Одоогийн PHP хэл нь обьект хандлагат парадигмтэй. Жишээ нь:
<html><head><meta http-equiv="content-type" content="text/html; charset=utf-8"></head><body><span>Би бол статик текст.</span><?php$x=5;print("Би бол PHP-ээр үүссэн динамик текст. x хувьсагчийн утга=%d",$x);?></body></html>