Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Microsoft

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Америкийн үндэстэн дамнасан технологийн корпорациЗагвар:SHORTDESC:Америкийн үндэстэн дамнасан технологийн корпораци
Майкрософт Корпораци
Microsoft Corporation
2012 оноос ашиглагдаж буй лого
Редмонд дахьМайкрософт кампусын агаарын зураг
Компанийн төрөлХувьцаат
ISINUS5949181045
Аж үйлдвэрийн салбарМэдээллийн технологи
ӨмнөхTraf-O-Data
Байгуулагдсан1975 оны 4 сарын 4; 50 жилийн өмнө (1975-04-04),Альбукерке, Нью-Мексико, АНУ
Үүсгэн байгуулагчид
Төв байрМайкрософт кампус,,
АНУ
Үйл ажиллагааны бүс
Дэлхий даяар
Удирдах хүмүүс
Бүтээгдэхүүн
Брэндүүд
Үйлчилгээ
ОрлогоUS$281.7 тэрбум (2025)
US$128.5 тэрбум (2025)
US$101.8 тэрбум (2025)
Нийт хөрөнгөUS$619.0 тэрбум (2025)
Нийт хувьцааUS$343.5 тэрбум (2025)
Ажилчдын тоо
228,000 (2025)
Хэлтэс
Салбар компани
Вэб сайтmicrosoft.com
Зүүлт тайлбар / лавлагаа
FinancialsЗагвар:As of.[1]

Майкрософт Корпораци (Microsoft Corporation) ньАмерикийн Нэгдсэн УлсынВашингтон дахь Рэдмонд хотод төвтэй олон улсын програм хангамж хөгжүүлэгч, үйлдвэрлэгч юм. Голдуукомпьютерийн төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэдэг.1975 оны4 сарын 4-ндБилл Гэйтс болонПол Аллен нар үүсгэн байгуулса, өдгөө дэлхийн хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч компани болно.Анх Altair 8800 компьютерт зориуланBASICinterpreter хөгжүүлж борлуулахаар байгуулагдсан ба1980-аад оны дунд үед гэрийн компьютерийнүйлдлийн системийн (MS-DOS) зах зээлд ноёрхох болжээ. Үүний дараагаарMicrosoft Windows үйлдлийн системийн цувралыг бүтээсэн байна. 1986 онд IPO-оор хувьцаа нь огцом өссөнөөр Microsoft-ын ажилтнуудаас дөрвөн тэрбумтан, 12,000 саятан төржээ. Microsoft нь үйлдлийн системээс гадна оффисын цогц програмын зах зээлдMicrosoft Office-р тэргүүлэх болов. 2011 онд Майкрософт 8,5 тэрбум доллараарSkype Technologies-ийг өөрийн болгосон билээ.

Бүтээгдэхүүнүүд

[засварлах |кодоор засварлах]

Windows

[засварлах |кодоор засварлах]
Гол өгүүлэл:Microsoft Windows

Microsoft Windows нь Майкрософт корпорациас хөрвүүлэн гаргадаг график интерфейстэй цувралүйлдлийн систем юм. 1985 оны 11 сарын 20нд МайкрософтMS-DOS-ийг график интерфейстэй болгон шинэчлэн сайжруулж Windows хэмээн нэрлэн гаргажээ. Дэлхийн нийт компюьтерүүдийн 90 орчим хувь ньMicrosoft Windowsүйлдлийн системтэй байдаг байна. Хамгийн сүүлийн хувилбар нь Windows 10 юм. Microsoft-ын зүгээс дахин шинэ Windows-ын хувилбар гаргахгүй, харин Windows 10-т байнга шинэчлэлт хийж байхаа мэдэгдсэн.

Office

[засварлах |кодоор засварлах]
Гол өгүүлэл:Microsoft Office

Microsoft Office ньMicrosoft Windows болонMac OS X-т зориулсан оффисын хэрэглээний програм юм. АнхMicrosoft 1989 оны 8 сарын 1-нд танилцуулсан. Анхны хувилбар ньMicrosoft Word,Microsoft Excel болонMicrosoft PowerPoint-ийг агуулсан байжээ. ОдоогоорMicrosoft Word,Microsoft Excel,Microsoft Outlook,Microsoft PowerPoint,Microsoft Access,Microsoft InfoPath,Microsoft Publisher,Microsoft SharePoint,Microsoft OneNote эдгээр програмуудыг багтааж байна.Сүүлийн хувилбарууд болох Windows-т зоруилсанOffice 2013 нь 2012 оны 10 сарын 11, Mac OS X-т зориулсанOffice 2011 нь 2010 оны 10 сарын 26-нд тус тус гарчээ.

Surface

[засварлах |кодоор засварлах]
Гол өгүүлэл:Microsoft Surface

Microsoft Surface нь Майкрософт корпорациас гаргасан цуврал таблет бүтээгдэхүүн юм. Майкрософт корпорацийн гүйцэтгэх захиралСтив Боллмэр 2012 оны 6 сарын 18-ндЛос-Анжелест энэхүү бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Microsoft Surface нь Microsoft-ын анхныхэрэглэгчид зориулсан төхөөрөмжийн гэр бүл бөгөөд тун амжилттай яваа бизнес юм.

Бүтээгдэхүүний нэрТөрөлОн
1Surface RT

Surface Pro

Таблет2012
2Surface 2

Surface Pro 2

Таблет2013
3Surface Pro 3Таблет2014
4Surface 3Таблет2015
5Surface HubИнтерактив самбар2015
6Surface Pro 4Таблет2015
7Surface BookЗөөврийн компьютер2015
8Surface StudioОлон үйлдэлт компьютер2016

Microsoft Mobile

[засварлах |кодоор засварлах]

2011 онд Финландын үүрэн холбооны техникийн Нокиа корпорацийн гар утасны салбарыг худалдан авсан билээ. Microsoft Mobile нь Windows үйлдлийн системтэй ухаалаг гар утас үйлдвэрлэхэд голлон чиглэдэг ба Майкрософт Нокиаг худалдаж авсныхаа дараагаар дахин Нокиа брэндийг нь ашиглалгүй, Microsoft Lumia 640, XL, Lumia 650, Lumia 550, Lumia 950, XL зэрэг гар утаснуудаа худалдаанд гаргасан билээ. Гэвч Windows Phone зах зээлээApple-ийнiPhone,Google-ийнAndroid үйлдлийн системтэй гар утаснуудад алдсанаар Microsoft үйлдвэрүүдээ хаан, 2016 оны 4-р сард үлдсэн Нокиа брэндийн үйлдвэрүүдээ хуучин Нокиагийн хүмүүсийн үүсгэн байгуулсан HMD Global болонApple-ийн iPhone-ийг үйлдвэрлэдэг Тайванийн Foxconn компанийн охин компани болох FIH Mobile-д заржээ. Гэхдээ Microsoft гар утасны бизнесээс гарахгүй, мөн дахин Microsoft брэндийн гар утаснууд гаргахаа мэдэгдсэн.

Xbox

[засварлах |кодоор засварлах]

Xbox бол Майкрософтын видео тоглоомын брэнд юм. Анхны видео тоглоомын консол нь АНУ-д 2001 оны 11-р сарын 15-нд танилцуулагдаж байсан ба 2006 он гэхэд 24 сая консол зарсан байжээ. Дараагийн загвар болох Xbox 360 нь 2005 он худалдаанд гарсан ба 2013 он гэхэд 77 сая зарагдсан гэжээ. Харин Microsoft-ын хамгийн сүүлийн үеийн консол болох Xbox One нь 2013 онд танилцуулагдсан ба түүний шинэчлэл болохProject Scorpio 2015 онд танилцуулагджээ. Microsoft-ынOne Windows бодлогын хүрээнд Xbox консол нь Windows Store аппуудыг дэмждэг болсон.

Skype

[засварлах |кодоор засварлах]

Skype Technologies-г Microsoft 2012 онд худалдан авсан билээ. Skype нь хоорондоо чатлах, нүүр нүүрээ харан харилцах боломжтой Microsoft-ын үйлчилгээ юм.

Bing

[засварлах |кодоор засварлах]

Хуучнаар Microsoft Live Search нь Google-тэй төстэй хайлтын систем юм. www.bing.com сайтаар нэвтрэх ба та өөрийн Live акаунтаар нэвтэрснээр Microsoft-н олон шинэ үйлчилгээг ашиглах боломжтой. Bing Web search, Bing Maps, Bing Maps Preview, Bing Images search, Bing Video search, Bing Translate бүрэлдэхүүнтэй.

Onedrive

[засварлах |кодоор засварлах]

Onedrive (Хуучнаар Windows Live болон Skydrive) нь Google Drive-тай төстэй онлайн үйлчилгээ билээ. Та Onedrive-д бүртгүүлснээр үнэгүй 15GB багтаамжтай болох бөгөөд та үүнд өөрийн хүссэн файлаа хуулснаар, Onedrive-тай холбоотой бусад төхөөрөмжийг ашиглан тэр файлаа авна гэсэн үг.

Hotmail

[засварлах |кодоор засварлах]

HoloLens

[засварлах |кодоор засварлах]

Технологийн тэргүүлэгч Microsoft компани Windows Holographic гэх үйлдлийн систем болон HoloLens гэдэг гайхалтай төхөөрөмжүүдээ танилцууллаа.Энгийнээр тэдний бүтээгдэхүүн бодит ертөнцийг дижитал ертөнцтэй холих аж.Хэдийгээр хэзээ худалдаанд гарах, ямар үнэтэй, техник үзүүлэлт гээд хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа мэдээллүүдийг өгөөгүй ч тэд мундаг зүйл бүтээсэн гэдгээ хэлсэн юм. Энгийнээр тэдний бүтээгдэхүүн бодит ертөнцийг дижитал ертөнцтэй холих аж.Та ямар нэг гурван хэмжээст зүйл урлаж байлаа гэж бодоход түүнийгээ яг л урдаа байгаа юм шиг засаж янзалж болно. Түүнчлэн бидний өдөр тутам хэрэглэдэг ихэнх үйлдлийн системүүдийн нэгэн адил курсор, бийрийн дөрвөлжин тэмдэгтүүд биш харин оронд нь дижитал бийр байх юм.Магадгүй та Майкл Жексон, Tupac нарыг холограм ашиглан тайзан дээр дуулуулж байгааг харсан байх. Ерөнхийдөө тэр технологийг л ашигласан хэрэг. Ингэхээр та HoloLens-ийг зүүгээд харахад уламжлалт компьютерын дэлгэц биш харин таны байгаа орчин шууд харагдана.Хамгийн гол нь ингэж харахад таны яг хуанлигаа өлгөх байсан газарт дижитал хуанли, зурагтаа тавих байсан газарт дижитал зурагт дээрээс нь таны хийж байгаа аливаа зүйлс бүгд дижитал байдлаар харагдах аж.Гэхдээ энэхүү харагдцыг шууд холограм гэж нэрлэж болохгүй. Учир нь хүн ойлгохгүй харь гаригийн үг хэрэглэснээс “холограм” гэж тайлбарласан нь илүү хялбар байжээ. Харин энэ технологийг албан ёсоор “Argumented Reality” буюу “Нэмэлт бодит байдал” гэж нэрлэдэг юм байна.Компани энэхүү технологийг хэдэн жилийн турш нууцханаар хөгжүүлсэн бөгөөд яагаад хийх болсон гэдгээ “Бид өнөөдөр дэлгэц гэдэг шилний цаанаас виртуал ертөнцтэй харилцаж байна. Түүнээс л салгахын тулд үүнийг хөгжүүлсэн” гэжээ. Тиймээс л тэд үүнийгээ зүгээр нэг энгийн “нүүрэнд наадаг компьютер”-уудын өөр нэг загвар болгохыг хүсээгүй юм. Эцсийн эцэст 2015 онд бид ямар ч компьютерын гар, хулгана, үзэггүйгээр дижитал ертөнцөд юм бүтээж болно гэдгийг мэдэж авлаа.

Цахим холбоос

[засварлах |кодоор засварлах]
 Commons: Microsoft – Викимедиа дуу дүрсний сан
  1. "Microsoft Corporation Form 10-K".АНУ-ын үнэт цаас, биржийн комисс. 2025-07-30. х. 9, 50, 52.
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Microsoft&oldid=839591"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp