2NE1 (Сол: 투애니원) нь 2009 ондYG Entertainment -аас үүсгэн байгуулсанӨмнөд Солонгосын охидын хамтлаг юм. Тус хамтлаг 4 гишүүнтэй: Bom, CL, Dara, Minzy. Тэд 2016 оноос хойш үйл ажиллагаагаа зогсоосон ч, 2024 онд эргэн үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тус хамтлаг нь К-попын ердийн хэвшмэл ойлголтыг эвдэж, өвөрмөц дүр төрхөөрөө алдаршсан бөгөөд К-поп урсгалын тэргүүлэх хамтлагийн нэг юм.
Анх 2009 оны 3 сард нэг агентлагт харьяалагддагBig Bang хамтлагтай хамт"Lollipop" хэмээх сурталчилгааны дуунд хамтарсны дараагаас албан ёсоор танилцуулагдсан. Улмаар тэр ондоо"2NE1" цомгоо"Fire" болон"I Don't Care" дуунуудтай хамт гаргаснаар нэр хүндтэй болж эхэлжээ. Тэдний анхны дуу"I Don't Care" ньMAMA Awards -ынSong of the Year шагналыг хүртсэн нь дэбют хийсэн жилдээdaesang (хамгийн том шагнал)-г авсан анхны хамтлаг болж байв. К-поп охидын хамтлагийн анхны олон улсын аялан тоглолт гэж тооцогддог тэдний"New Evolution Global Tour" нь 2012 онд Ази, Хойд Америкийн долоон орны арван нэгэн хотод тоглогдож,Нью-Жерсигийн Prudential Center -т болсон тэдний тоглолт тухайн жилдээNew York Times -аас оны хоёр дахь шилдэг тоглолтоор нэрлэгджээ.
2014 онд гаргасан"Crush" цомог ньАНУ -ынBillboard 200 чартын 61-т жагсаж, шилдэг 100-д багтсан анхны Солонгос уран бүтээлчийн цомог болсон байна. 2014 оны төгсгөл гэхэд, тэд дотоодынGaon Digital Chart -ыг нийт 9 дуугаар тэргүүлсэн байсан нь тухайн үедээ Өмнөд Солонгосын хамгийн олон тэргүүлсэн хамтлаг болж байв. 2016 оны 4 сардMinzy хамтлагаас гарснаа зарлаж, бусад гурван гишүүн ч бас 11 сард тарна гэжYG Entertainment -аас мэдэгдсэн. Тэдний сүүлийн дууг үлдсэн гурван гишүүн дуулж,"Goodbye" нэртэйгээр 2017 оны 1 сард цацсан юм. 2NE1 тарснаасаа хойш 5 жилийн дараа анх удаагаа 2022 оны 4 сардCoachella -ын тайзнаа эргэн нэгдэж, гэнэтийн бэлэг барьжээ.
2024 онд тэд 15 жилийн ойгоо тохиолдуулан дахин нэгдэж, 2024 оны 10 сараас эхлэн 2025 он хүртэл үргэлжлэх дэлхийн хэмжээний аялан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тус хамтлаг карьерынхаа туршид нийт 80 шагнал хүртсэн ба дэбют хийснээсээ хойш хоёр жилийн дотор гурван том шагналыг (daesang) хүртсэн анхны уран бүтээлчид юм.
2NE1 хамтлагын лого Хамтлагийн нэр анх "21" байсан ч, үүнтэй адил нэртэй уран бүтээлч байдаг учраас "2NE1" болгон өөрчилсөн.[ 1] Энэ нэр нь "21 -р зуун" болон "N ewE volution" (шинэ хувьсал) гэсэн үгийг нэгтгэн, "to anyone" болон "twenty-one" гэсэн үгтэй ойролцоо дуудлагатай байхаар зохиожээ.[ 2]
Тайзны нэр Төрсөн нэр Хамтлагт гүйцэтгэх үүрэг Бэлтгэгдсэн хугацаа Төрсөн өдөр, газар монгол анхдагч англи анхдагч Бум Bom Park Bom 박봄 гол вокал 4 жил 1984 оны3 сарын 24 (1984-03-24 ) (40 настай)Сөүл Дара Dara Park Sandara 박산다라 вокал, туслах реппер 2 жил 1984 оны11 сарын 12 (1984-11-12 ) (39 настай)Пүсань Си-Эл CL Lee Chae-rin 이채린 ахлагч , гол реппер, туслах вокал, туслах бүжигчин2 жил 6 сар 1991 оны2 сарын 26 (1991-02-26 ) (33 настай)Сөүл Минжи Minzy Gong Min-ji 공민지 гол бүжигчин, туслах реппер 5-6 жил 1994 оны1 сарын 18 (1994-01-18 ) (30 настай)Сөүл
Студийн цомог
To Anyone (2010)Crush (2014)Өргөтгөсөн цомог (EP)
Япон эмхэтгэсэн цомог
Collection (2012)2NE1 Best Collection (2014)Welcome Back (2024)
2009Style (cameo) 2009Girlfriends (cameo) 20092NE1TV 20102NE1TV Season 2 20112NE1TV Live: Worldwide (season 3) 2014America's Next Top Model CBSTV (season 21 ep 16) 2014The Bachelor - Juan Pablo 2014The Tim Yap Show Nolza! (2011) New Evolution Global Tour (2012) All or Nothing World Tour (2014) Welcome Back Tour (2024–2025) YG Family Concert (2010) YG Family 15th Anniversary Concert (2011–2012) YG Family World Tour: Power (2014)