Нэгдүгээр сарын гучин ньГригорийн тооллын жилийн 30 дахь өдөр юм. Мөн он дуустал 335 өдөр (өндөр жил бол 336 өдөр) үлдэж байна.
- МЭӨ 516 - Йерусалим дахь Хоёрдугаар сүм албан ёсоор баригдаж дуусчээ.
- 1018 - Бауцены энхийн гэрээгээр Польш улс Ариун Ромын эзэнт гүрэнд дагаар оров.
- 1648 - 18 жилийн дайн: Мюнстер ба Оснабрукийн гэрээнд гарын үсэг зурснаас Нидерланд-Испанийн хооронд өрнөсөн дайн 18 жилийн дараа эцэс болов.
- 1649 - Английн хаан I Чарльзийг цаазалжээ.
- 1703 - Ооиши Күраносүкэгээр удирдуулсан 47 нинжа үхлийн тулаанаа эхлүүлэв.
- 1722 -Москва хотод обер-полицмейстер буюу хотын цагдаагийн даргын албан тушаал бий болжээ.
- 1789 - Тай Сон эзэнт гүрний арми Танг Лонг хотыг Чин гүрний эзэрхийллээс чөлөөлжээ.
- 1806 - АНУ-ынНью-Жерси мужийн Трентон хотыгПеннсилвани мужийн Моррисуилль хоттой холбосон "Доод Трентоны гүүр" ашиглалтад оржээ.
- 1826 - Дэлхийн хамгийн анхныдүүжин гүүр Исле оф Англисид нээгдэв. Баруун Уэльсийг хойд хэсэгтэй холбосон энэ гүүрийг "Менайн дүүжин гүүр" гэж нэрлэдэг ажээ.
- 1835 - АНУ-ын ерөнхийлөгчЭндрю Жексоны амь насанд халдах эхний оролдлого гарав. Түүнд Ричард Лоуренс гэгч халдахыг завджээ.
- 1847 -Калифорни мужийн Ерба Буена хотСан Франциско болж нэрээ өөрчлөв.
- 1858 - АнглийнМанчестер хотод анхны бүтэн цагийн мэргэжлийн "Халле" оркестр нээгдэж, тоглолтод оролцож эхэлжээ.
- 1862 - Америкийн хамгийн анхны хуягт усан хөлөг онгоц болох "Монитор" АНУ-ын зэвсэглэлд багтжээ.
- 1889 - Австри-Унгарын угсаа залгамжлах хунтайж Рудольф, гэргий Мери Вецера нарын цогцсыг Маерлинг дахь зуслангаас нь олжээ.
- 1902 - Англи болон Японы хооронд холбоотны гэрээ байгуулагдав.
- 1908 - Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Мохандас Карамчанд Ганди хоёр сар шоронд хоригдсоны эцэст суллагджээ.
- 1911 - Канадын тэнгисийн үйлчилгээ нэрээ Хааны дэргэдэх Канадын тэнгисийн цэрэг болгон өөрчлөв.
- 1925 - Туркийн засгийн газар Үнэн алдартны шашны хамба VI Константиныг нутгаасаа хөөн гаргажээ.
- 1933 - Райхын ерөнхийлөгчПаул фон ХинденбургАдольф Хитлерийг Германы Канцлераар томилов.
- 1943 -Дэлхийн хоёрдугаар дайн: Реннелл арлын тулаанд АНУ-ын Чикаго хөлөг онгоц Японы бөмбөгдөгч онгоцонд өртөж, бүрэн живжээ.
- 1944 - Италийн төв хэсгийг чөлөөлөх Шингл ажиллагаа албан ёсоор эхлэв.
- 1948 - Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгчМахатма Ганди хинди шашны хийрхэгч Натурам Годсегийн гарт амиа алдав.
- 1959 - Хэзээ ч жившгүй гэгдэж байсан Ханс Хедтофт гэх хөлөг онгоц мөсөн уул мөргөсний улмаас живж, хөлгийн багийн 95 зорчигч бүгд амиа алджээ.
- 1960 -Чад улсад Африкийн үндэсний нам байгуулагдав.
- 1964 - Өмнөд Вьетнамын ерөнхийлөгч Дуонг Ван Миний эсрэг төрийн цуст эргэлтийг Нгуен Хан эхлүүлжээ.
- 1969 - Битлз хамтлагийн олон нийтэд зориулсан сүүлийн тоглолт Лондон хотноо болов. Гэвч шүтэн бишрэгчид их ирсэнтэй холбоотойгоор цагдаа нар тарааж, тоглолт цагаасаа өмнө дууссан юм.
- 1972 - Умард Ирландын Дерри хотод Их Британийн түрэмгийллийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал болж, Британийн цагдаа нар хүч хэрэглэн тараав. Үүний уршгаар 14 хүн амиа алдсан юм. Түүхэнд үүнийг "Цуст ням гараг" гэж тэмдэглэсэн байдаг билээ.
- 1982 - Ричард Скрента гэгч дэлхийн хамгийн анх удаа компьютерын вирусийн эсрэг код бичжээ. Тэрээр Apple компанид ажилладаг байсан юм.
- 1989 - Афганистан дахь АНУ-ын Элчин сайдын яам хаалгаа барив.
- 2003 - Бельгийн хаант улс ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрчээ.
- 2013 - Өмнөд Солонгосын хамгийн анхны хөлөг "Наро-1" ачааны хөлөг хөөрөв.
- 2020 - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхий нийтэд аюултай COVID-19 (nCoV) цар тахал дэгдсэнийг зарлав.
- 133 - Ромын эзэн хаан Дидиус Юлианус (193 онд нас барсан)
- 1736 -Жеймс Ватт (1819 онд нас барсан) шотланын инженер-механик, зохион бүтээгч, уурын машин зохиогч.
- 1841 - Францын долоо дахь ерөнхийлөгч Феликс Франсуа Фор (франц.Félix François Faure; 1899 онд нас барсан)
- 1882 - АНУ-ын 32 дахь ерөнхийлөгчФранклин Д.Рузвельт (1945 онд нас барсан)
- 1894 -IIIБорис (1943 онд нас барсан) Болгарын царь (1918—1943).
- 1899 - Нобелийн шагналт Америкийн вирологич Макс Тьелер (1972 онд нас барсан)
- 1920 - Оскарын шагналт кино найруулагч Делберт Мартин (2007 онд нас барсан)
- 1925 -Компьютерын хулганыг зохион бүтээгчДуглас Энгелбарт (2013 онд нас барсан)
- 1927 - Шведийн 26 дахь ерөнхий сайдУлоф Пальмэ (1986 онд нас барсан)
- 1930 - Оскарын хоёр, Алтан Бөмбөрцгийн гурав, БАФТА-гын хоёр удаагийн шагналт нэрт жүжигчин Жин Хекманн
- 1937 - Английн театрын нэрт жүжигчин Ванесса Редгрейв
- 1938 - Узбекистаны анхны ерөнхийлөгчИслом Каримов (2016 онд нас барсан)
- 1941 - АНУ-ын дэд ерөнхийлөгч Дик Чейни
- Олимпын хүрэл медальт, Европын хошой аварга Нидерландын усанд сэлэгч Тинеке Лагерберг
- 1949 - Нобелийн шагналт Америкийн физикч Петер Агре
- 1962 - Йорданы хаан II Абдулла
- 1968 - Испанийн хаан VI Фелипе
- 1974 - Британийн нэрт жүжигчин Кристиан Белл
- 1978 - Дэлхий болон Европын аварга Швейцарынкёрлингч Кармен Кюнг
- 1981 - Болгарын нэрт хөлбөмбөгч Димитар Бербатов
- Английн хөлбөмбөгч Петер Крауч
- 1993 - Олимпын хүрэл медальт Их Британийн замын дугуйч Кейти Марчант
- 970 - Болгарын хаан I Петер (Төрсөн огноо тодорхойгүй)
- 1181 - Японы эзэн хаан Такакүра (1161 онд төрсөн)
- 1730 - Оросын эзэн хаанII Пётр (1715 онд төрсөн)
- 1836 - АНУ-ын анхны төрийн далбааг оёсон гэгддэгБетси Росс (1752 онд төрсөн)
- 1867 - Японыэзэн хаан Коомэй (1831 онд төрсөн)
- 1928 - Нобелийн шагналт Данийн физикч Йоханнес Фибижер (1867 онд төрсөн)
- 1948 - Нисэх онгоц зохион бүтээгч Орвиль Врайт (1871 онд төрсөн)
- Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгчМахатма Ганди (1869 онд төрсөн)
- Порше компанийг үүсгэн байгуулагчФердинанд Порше (1875 онд төрсөн)
- 1969 -Нобелийн энхтайвны шагналт Бельгийн гэлэн Доминик Пайр (1910 онд төрсөн)
- 1991 - Нобелийн шагналт Америкийн физикчЖон Бардин (1908 онд төрсөн)
- 2007 - Америкийн нэрт зохиолчСидней Шелдон (1917 онд төрсөн)
- 2015 - Болгарын хоёр дахь ерөнхийлөчЖелю Желев (1935 онд төрсөн)
- 2016 - Эль Сальвадор улсын Ерөнхийлөгч Франчиско Флорес Перез (1959 онд төрсөн)
- 2026 - Монгол Улсын Үндэсний бөхийн "Арслан", Ардын багшЛувсанчимэдийн Сосорбарам (1937 онд төрсөн)