Япон ньНомхон далайн баруун хэсгийнбүлэг арлуудаас тогтохдорнод Азийн орон юм.
Япон ньДэлхийн хоёрдугаар дайны дараа шинээр боловсруулан баталсанЯпоны Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэгҮндсэн хуульт хаант засагт улс бөгөөд Үндсэн хуульд ньТөрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болохэзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.
Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийдАНУ , Хятадын дараа 3-т ордог,Их Долоогийн гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий чтүүхий эд ,хүнс ,эрчим хүчний 80-аас илүү хувийгимпортолдог , гадаад худалдаанаас хамааралтай улс болно.
Японыхүн ам ньХоншүү арлаар төвлөрөн суудагяпон ,Окинава аралд оршин суухРюүкюү болонХоккайдо ,Сахалинаас гаралтайАйнү ,Орок ,Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл ньяпон хэл бөгөөдрюүкюү хэл ,айнү хэл зэрэг цөөн ярилцагч хүнтэй хэлнүүд оршдог.
Газар зүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөдЯпон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ ,БНАСАУ ),ОХУ -тай (ОХУ нь Япон тэнгисээс гаднаАгнуурын тэнгисээр хиллэнэ),Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ ,Тайвань зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоорМикронез (Умард Марианы арлууд ) улстай хиллэдэг.
2025 оны байдлаар Япон улсын хүн ам 123 саяас их байгаа ч нас баралтын түвшин төрөлтийн түвшнээс өндөр байгаа тул хүн амын тоо аажмаар буурч байгаа.
Япон хэлэнд 日本 (албан ёсоор Ниппон, аман ярианд Нихон гэж дуудагдана, "Наран үндэст/язгуурт/гарвалт" гэх утгатай) гэж нэрлэгддэг. Энэхүү нэрийг анх 645 оны 7-р сардСолонгосын хойгт оршин байсанГуулин улс болонВэкжэ улсын элчид хандсан бичигт "Бурханы сурвалжит Наран үндэст улсын эзэн хаан" хэмээн хэрэглэгдсэн гэж үздэг.
Европод түгсэн нэр ньХятад хэлний У аялгуун дахьЖэпен гэдгээс уламжлагдсан өвөгМалай хэлний Жипенкүо гэдгээс үүссэн байдаг. Энэ үгийг 16-р зууныМалаккад очсон Португалын далайчид Европт түгээж,англи хэлний сурвалжид 1565 ондGiapan (Жиапан ) гэж анх бичигджээ[ 7] . Түүнээс дамжсангерман хэлний Japan (Япан ) гэдгээсорос хэлэнд Япон гэж зээлдэгдэж, өдгөө монгол хэлэндЯпон гэж нэрлэгдэх болсон юм. Мөн монголчууд албан бусаар уугуул нэрийг үндэслэнНаран Улс ,Мандах нарны орон гэж нэрлэх нь түгээмэл юм.
Япон орон 377,944 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн60-р том улс болно.
Хиймэл дагуулаас Физик газрын зураг Япон хойд өргөргийн 24° — 46°, зүүн уртрагийн 122° — 146° дотор багтах ба НҮБ-ийн ангиллаарДорнод Азид хамаарна. Хуурай газрын хилгүй, арлын орон. ДорноосНомхон далай , өмнөөсФилиппиний тэнгис , өрнө өмнөдөөсДорнод Хятадын тэнгис , өрнөдөөсСолонгосын хоолой ,Япон тэнгис , умар дорнодоосАгнуурын тэнгисээр хүрээлэгдэнэ.Орос ,өмнө умар Солонгос ,Хятад ,Тайваньтай ойр.
Номхон далайн өрнөд хэсгийн 6,852 арал Японд харьяалагддаг.Хоккайдо (22%),Хоншүү (60.3%),Шикокү (5%),Кюүшүү (9.5%) хэмээх дөрвөн том арал бүх нутгийн 97%-ийг эзэлж байна.Окинава арал хамаардагРюүкюү олтриг Кюүшюүгээс өрнө өмнөш нумран тогтсон байдаг. Хамгийн хол буюу Токиогоос өмнөш 1000 км алсадБонин олтриг гэж байна. Ийм олон аралтай болохоор монголчууд «Арлын Япон» гэцгээнэ. Хамтад ньЯпоны олтриг (Англи :Japanese Archipelago ) гэж болно.[ 8]
Хоккайдогоос холгүй,Курилийн арлуудад хамаарах,ОХУ -ын мэдлийн дөрвөн арлыг 1945 онд булаалгасан гэж Япон батлаад буцааж авна гэж маргаж байгаа. Япон тэнгис дэхБНСУ -ын харьяаны хэдэн жижиг арлыг (японоорТакэшима ) өөрийнх гэж зүтгэдэг. Эсрэгээр Дорнод Хятадын тэнгист байгаа Японы мэдлийнСэнкакү хэмээх 5 арал, 3 хадыгБНХАУ ,Тайваниас 1895 оноос өмнөх эзэд нь авна гээд ид мэтгэцгээж байна.
ӨмнөөсФилиппиний хавтан Амарын ,Окинавын хоёр хавтан доогуур, умар рууНомхон далайн хавтан Агнуурын тэнгисийн хавтан доогуур шурган шүргэж байдгаас Японд үе үе хүчтэйгазар хөдөлж ,галт уулс оргилдог. Дэлхийн бүх газар хөдлөлтийн эрчмийн 10-20% нь Японд үүсдэг гэнэ.[ 9] Японы галт уулсНомхон далайн галт цагирагт хамаатай. Хавтангийн шургалт Евразитай залгаа байсан Японы газрыг дорнош атируулж, 15 сая жилийн урьдЯпон тэнгисийг үүсгэсэн гэдэг.[ 10] Японд одоо оргиход бэлэн 108 галт уул байна. Зуун зууны туршид үхлийн газар хөдлөлт,цунами тохиосоор л байсан.[ 11] 1923 оны Кантоогийн газар хөдлөлтөөр 140 мянган хүний амь үрэгдэж байв.[ 12] Ханшины 1995 оны газар хөдлөлт, Тоохокүгийн 2011 оны газар хөдлөлт, цунами гээд саяхны жишээ ч байна.[ 13] Ийм нутагт байдгийнх амарч эмнүүлэхэд аятай халуунрашаан харин элбэг олдоно.[ 14] Хамгийн өндөр уул бол д.т.д 3,776 м-т цоройсонФүжи галт уул . Үүнээс гадна Хида, Кисо, Акайши гурван нурууг нийлүүлээдЯпоны Альп гэдэг. Оргил ньКита уул (3,193 м). Ер нь Японы газар нутгийн 73% нь уулархаг, ой модтой. Ийм газраагазар тариалан ,аж үйлдвэр , оршин суухад тохьгүй гээд далайн эрэг хавийн нам доор газарт хүмүүс шавалдсаар ирсэн.[ 15] Нам доор газраас Токио байрладаг Кантоогийн нам доор газар эн арай их (13,000 км2 ). Үүнээс гадна Нагоя хавийн Нооби, Осака-Кёото орчмын Кинки, Сэндай хавийн Сэндай гээд нам доор талууд бий. Уулын, түргэн урсгалт, богино голуудтай. Тэдэндээ усан цахилгаан станц барьсан нь олон. Хамгийн уртШинано гол 367 км урсаад Япон тэнгист цутгадаг.[ 16] Кёотогийн хажуугийнБива нуур хамгийн том цэнгэг уст нуур гэдэг.
Ихэнх нутаг нь дулаан бүсэд хамаарах бөгөөд өмнөд хэсгийн арлууд нь халуун, хойд хэсэг нь сэрүүн бүст хамаардаг[ 17] .Сибирийн их даралт хойноос ирэх салхи ньЯпон тэнгисийн чийглэг агаарыг авчрах тул Япон тэнгис талдаа цас их унана. ХаринНомхон далай талдаа цэлмэг өдөр олширдог. Зун ньНомхон далайн их даралтын нөлөө ихсэж, халуун чийглэг өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ нутгийн умард хэсгээр ньАгнуурын тэнгисийн их даралтын нөлөөгөөр сэрүүн байдаг. Японы тэнгис талдаа өвөл цас их унадаг,6 ,7 сард (Окинавад5 ,зургаадугаар сар ) агаарын их даралтын шугамын нөлөөгөөрборооны улирал болж, зун, намрын заагаар өмнө талаас ирэхтайфунь зэргийн нөлөөгөөр харьцангуй хур тунадас ихтэй бүс нутгийн тоонд орно[ 17] [ 18] .
МЭӨ 2000-3000 жилийн үеийн сав Айнү хүн. 1880 он Айнүчууд эрт цагтХоккайдо ,Хоншүү арлыг оролцуулан Японы ихэнх хэсэгт суурьшиж байвЯпоны Ямато улс МЭ 250-538 он. Одоогийн япончууд арлын өмнө хэсгээс эхлэн айнүчүүдийн нутгийг аажмаар эзэлжээ. Хойд талын том арал ньХоккайдо , дунд талын том арал ньХоншүү , хамгийн урд талын жижиг арал ньКюүшүү ;Кюүшүүгийн хойд талын жижиг арал ньШикокү . Японд эрт үед хүн амьдарч байсныг батлах олдворНТӨ 30,000 оны буюуХуучин чулуун зэвсгийн үед хамаарна. Арай хожуу үед хамаарах чимэглэсэн шавар сав, ваар зэрэг ньдэлхий дээрх хамгийн эртний хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйл гэж тооцогддог байна
Хоккайдо ,Хоншүү Кюүшүү ,Шикокү гэсэн дөрвөн том арлаас Японы бүлэг арал тогтдог.
Японы уугуул оршин суугчид ньКурилийн арлууд болон Японы бүлэг аралд хамаарагдахХоккайдо ,Хоншүү арлуудыг оролцуулан Японы ихэнх хэсэгт суурьшиж байсанАйнү юм. Одоогийняпончууд анхЗүүн Азийн эх газраас тус арлын өмнөд хэсэгт нүүн ирж хэдэн мянган жилийн турш аажим аажмаар тэднийг түрэн уусгасаар Японы арлуудын нутаг дэсвгэрт бүхэлд нь суурьшжээ.Айнүч үүд нь эрт цагтЗүүн Өмнөд Ази дахьпапуачуудтай адилхан австралоид төрхтэй (афирикчуудтай төстэй) байв.
Япончуудын гарал бүрэн тодорхойгүй, зарим эрдэмтэд дор хаяж 10,000 гаруй жилийн өмнө Японд байсан уугуул хүмүүс гэж үздэг ч ихэнх эрдэмтэд Зүүн эсвэл Зүүн Өмнөд Азиас нүүн ирсэн хүмүүс гэж үздэг. Хэдийгээр эхний онолд 10,000 гаруй жилийн өмнө тэд Японд байсан гэсэн таамаг дэвшүүлдэг ч айнүчүүдээс сүүлд тус аралд ирсэн болох ньархеологийн олдвороор батлагддаг.
"Яёй эрин" буюу МЭӨ III зууны үеэсцагаан будаа тариалан,төмөр бахүрэл боловсруулж, вааран эдлэл хийх болжээ. Эдгээр ньХятад эсвэлСолонгосоос шилжин ирсэн одоогийн япончуудтай холбоотой гэж үздэг байна.
Буддын шашин Солонгосын Вэкжэ улсаас дамжин нэвтэрсэн боловч Хятадын нөлөө их байсан байна
"Нарагийн эрин" буюу МЭ VIII зууны үед Японы анхны хүчирхэг улс, одоогийнНара орчимд төвлөрөн бий болжээ. Энэ үед хамаарах "Кожики" (Kojiki , 712 он), "Нихон Шоки" (Nihon Shoki , 720 он) зэрэг судрууд хадгалагдан үлдсэн байдаг
XVI зууны үедПортугалын худалдаачид ба шашны номлогч нар анх Японд хүрсэн ба энэ үеэс Баруун болон Японы хооронд худалдаа, соёлын солилцоо эхэлжээ.
Ода НобүнагаЕвропоос нэвтэрсэн галт зэвсэг хэрэглэн Японыг нэгтгэж эхэлсэн боловч 1582 онд алуулсан байна. Түүний дарааТоёотоми Хидэёши үйл хэргийг нь үргэлжүүлэн 1590 онд бүх Японыг нэгтгэж дуусав.
Японы худалдааны хөлөг (1634) 1598 онд Хидэёши нас барсны дараа,Токүгава Иэясү 1603 онд Эдо буюу одоогийнТокио хотын орчим Токүгава шогуныг үндэслэв. 1639 оноос эхлэн "Хаалттай улс" бодлого баримтлах болсон байна. Энэ үеийг "Эдогийн эрин" гэж нэрлэдэг байна[ 19] .
1854 оны 3-р сарын 31-ндАНУ -ын усан цэргийн ахмад Маттью Перри Японтой "Канагавагийн хэлэлцээр"-ийг байгуулснаар Япон дахин гадаад ертөнцтэй харилцаж, "Мэйжийн эрин " эхэлжээ (1868 он). Энэ үед Япон өөрийн улс төр, хууль, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар шинэчлэн, Японы эзэнт улсыг аж үйлдвэржүүлж эхлэв. Энэ үеэс Хятад,Орос зэрэг улсуудтай дайн хийж,Тайвань , Солонгос, Сахалины өмнөд хагасыг эзлэв[ 20] .
1931 ондМанжуурыг эзлэн, 1941 онд "Тэнхлэгийн хүчинд" нэгдсэн байна[ 21] . 1937 онд Хятадын бусад хэсгийг эзлэн, 1941 онд АНУ-ын Перл Харбор дахь цэргийн баазыг довтлов. Үүний дараа Япон ньАНУ ,Их Британи ,Нидерланд зэрэг улсад дайн зарлажээ. Энэ явдал АНУ-ыгДэлхийн II дайнд татан оролцуулав. 1945 онд АНУ, ЯпоныНагасаки ,Хирошима хотууд дээрцөмийн бөмбөг хаяж,ЗХУ Японд дайн зарласны дараа 1945 оны 8 сарын 15-нд Япон бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ[ 22] .
1947 онд Япон нь шинэҮндсэн хууль баталж, Үндсэн хуульт,хаант засаглалтай ардчилсан орон болов. Япон 1956 ондНҮБ -ын гишүүн орон болсон байна.
Японы цөөн тоот ястанАйнү (XIX зуун) Мэйжи сүмд болж буй япон маягийн хурим Япон улсад 2012 оны гуравдугаар сарын байдлаар 127.3 сая хүн амьдарч байв.[ 23] Энэ нь дэлхийн улс орнуудаас хүн амын тоогоор10-р олон болохыг илтгэнэ. Хэл соёлоороо бараг нэгэн төрлийн ард түмэн.[ 24] Тоолвол 98.5% ньЯпон үндэстэн ,[ 25] үлдсэн хувийгСолонгос ,[ 26] Хятад,[ 27] Филиппин ,Бразил ,Перу [ 28] гэх мэт орноос ирээд буцаагүй улс, тэдний үр хойч дүүргэж байдаг.[ 24] Яг Япон (Ямато )-оос гадна маш цөөн тоотАйнү ,[ 29] Рюкюү ард түмэн Япон үндэстэнд багтана.[ 30] Нэг км2 -т 336 хүн ноогдож байгаагаар дэлхийд хүн амын 24-р шигүү суурьшилт улс гэгдэнэ. Хүн амын 80% ньХоншүү аралд нутагтай, 89.7% нь хот газрын суугуул.[ 31] ТүүнчлэнСаппоро ,Сэндай ,Токио ,Сайтама ,Чиба ,Кавасаки ,Ёкохама ,Нагояа ,Киото ,Осака ,Кобэ ,Хирошима ,Китакюүшюү ,Фүкүока зэрэг саяас дээш хүн ам бүхий хотуудад хүн амын төвлөрөлт явагдаж байна. Газар нутгийн нь 10 хувьд нь хүн амын 90 хувь нь амьдардаг гэсэн тоо баримт байдаг юм байна. Үүний нөгөө талд хөдөө орон нутагт хүн ам сийрэгшиж, хөгшид л үлдэж хоцорч байна. 1940 онд 73 сая хүнтэй байсан Япон 1960 онд 94 сая, 1980 онд 117 сая, 2000 онд 127 сая болж өссөний эцэст тогтворжиж 2010 онд 128 сая хүнтэй л байна.[ 32] Японд хүн хамгийнөндөр насалж (82.7 нас) байгаа,[ 33] хүн амын 21.2% нь 65 гарсан настан болсон,[ 34] хүүхэд төрөх нь урьдынхаас цөөрсөн зэргээс шалтгаалаад Японы хүн ам цаашид буурах нээ. Эрүүл мэндийн сайд нь 2060 он болоход 87 сая хүнтэй байх нь гэж халаглажээ.[ 35]
Албан ёсны боловсролыгяпон хэлээр олгодог боловч парламентадайнү хэл болонокинава аялга (рюүкюү хэл ) хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг. Англи хэлийгдунд сургуулиас эхэлж заадаг боловч хүн амын англи хэлний мэдлэг ерөнхийдөө сайн биш.
Шинто ,Буддын шашинд давхар шүтлэгтэй хэмээн өөрсдийгөө тодорхойлох хүн олон тул энэ хоёр шашны сүсэгтнүүдийн тоог нэмбэл 200 сая болдог ажээ. Түүнчлэнкатолик ,протестант зэрэгхристианууд байх боловч хүн амын 1%-д ч хүрэхгүй боловчзул сарын баяр зэрэг христийн шашны зан үйл өргөн тархжээ.Ислам ,жүүдийн шашин шүтдэг хүн бараг үгүй гэхэд болно.
Токиогийн Их Сургууль , Ясүда танхимМэйжийн эрин үеэс буюу 1872 оноос, бага дунд сургууль, их сургуулиуд байгуулагдаж эхэлжээ[ 36] . 1947 оноос Японд 6-15 насандаа бага, дунд сургуульд, мөн дараа нь 3 жил ахлах сургуульд суралцдаг болсон байна. 2005 оны байдлаар ахлах сургууль төгсөгчдийн 75.9% ньих сургууль ,коллеж болон бусад тусгай мэргэжлийн сургуульд элсэн орсон байна[ 37] .Токиогийн их сургууль ,Киотогийн их сургууль нь дэлхийд нэртэй том сургууль болно[ 38] . Олон улсын байгууллагын судалгаагаар Японы боловсролын систем дэлхийд эхний 6-д багтаж байна[ 39] .
Эзэн ХаанНарүхито Өнөөгийн Японы төрийн бүтэц, эрх хувиарилалт1947 оны үндсэн хуулиар тогтжээ.Эзэн хааны эрх мэдэл хумигдмал тул Японыгүндсэн хуульт хаант засагт улс гэж ойлгоно. Японы үндсэн хуулинд эзэн хааныгаа "ард түмний эв нэгдэл, төр улсын бэлгэ тэмдэг" гэж тодорхойлж, ёс ямбаны тэргүүнд өргөж, их л хүндэтгэж байдаг. Одоогийн хаан ньНарүхито юм.Нарүхито нуган үргүй тул одоогоор дүү нь болох Хунтайж Акишино хаан өвийг нь залгах магадлалтай.
Японулсын хурал (парламент ) хууль цааз тогтоох үндсэн үүрэгтэй.Японы парламент (япон. 国会коккай ) гэдэг бөгөөд дөрвөн жил тутамд сонгогддог 480 суудалтАрдын танхим (衆議院шүүги-ин ), зургаан жилийн хугацаат 242 суудалтЦэцдийн танхим (参議院санги-ин ) гэсэн доод, дээд хоёр танхимаас бүрдэнэ. Японд хүн 18 нас хүрч байж сонгуульд санал өгөх эрх нээгддэг. Японы парламентад1955 оноос хойш ихэнхдээЯпоны Либерал Ардчилсан Нам олонх болж засгийн газраа бүрдүүлж байсан бөгөөд 2009 онд болсон бүх нийтийн сонгуулиар Ардчилсан Нам илт давуу ялалт байгуулан засгийн эрхийг авч, Либерал Ардчилсан Нам 2 дахь удаагаа сөрөг хүчин болсон. Гэсэн ч 2012 оны 12 сард болсон сонгуулиар Либерал Ардчилсан Нам дахин засгийн эрхэнд гарчээ.
1947 оноосерөнхий сайдад улсын гол хариуцлага оногдох болсон.[ 40] УХ-аас ерөнхий сайдад нэр дэвшүүлж, эзэн хаан баталснаар үүрэгтэй ажилдаа ордог. Ерөнхий сайд нь сайд сайд нараа бүрдүүлж, болохгүй бол халж сольдог. 2001-2006 оны хооорондохКоизүми Жүн-Ичироогоос хойш жил бүр ерөнхий сайд солигдсоны эцэст 2012 оны 12 сараасАбэ Шинзоо 2 дахь удаагаа ерөнхий сайд болоод 8 жил орчим буюу хамгийн удаан ажиллажээ. Одоо тус улсын ерөнхий сайдаар 2024 оны 10 сарын 1-нд сонгогдсонИшиба Шигэрү ажиллаж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтнээс гадна шүүх тогтолцоо байна. Гэхдээ шүүхийн салбар сул, гүйцэтгэх нь хүчтэй байдгаарааГермантай төстэй[ 41] .
Холбоос:Японы Ерөнхий сайд нар
Сонгуулийн нас нь 18 бөгөөд Төлөөлөгчдийн Танхимын сонгууль 4 жил болгон, харин Зөвлөхүүдийн Танхимын сонгууль 3 жил тутамд болдог байна[ 41] [ 40] .
Бүхэл Япон эхлээд, том түвшинд 47 ялгаатай нутаг, засаг захиргааны нэгж болж хуваагдана. ҮүндТокио гэсэн нэртэй 1өргөн хот (都to ),Хоккайдо гэх 1хязгаар (道dō ),Осака ,Киото гэдэг 2хотожсон аймаг (府fu ), бусад нэр бүхий 43 энгийнаймаг (県ken ) багтана. Энэ түвшнээ японоортодоофүкэн (都道府県todōfuken ) гэж бүлэглэнэ. Монголоор зүгээр л «аймаг» гэхэд болно. Доошилбол аймаг дотроо хэд хэдэнхот (市shi ), орон нутгийн тойрог (郡gun ) болж хуваагдана. Орон нутгийн тойрог цаашаа суурин (町chō ),гацаа (村son ) гээд дараална. Зарим аймаг дотроо завсрын шат үүсгэдгийгтойрог (支庁shichō ) гэж бичиж болох юм. Жишээ нь:Хоккайдо дотроо 14 тойрогт хуваагддаг. Токио болхот аймаг . «Токио хот», «Токио аймаг» гэвэл нэг л газар юм.
Газар зүйн байрлалаар нь аймгуудаа мужилдаг уламжлалтай. Үүнийг монголоормуж , эсвэлбүс гэж (Chihō ) бичиж болно.
Автомашин үйлдвэрлэл Японы эдийн засгийн хэмжээнд их хувь оролцоотой Токиогийн хөрөнгийн бирж дэлхийн хоёрдагч том бирж Эдо эринд зарим зохион байгуулалттай аж ахуйн харилцаанууд үүсч, эдийн засаг хөгжсөн байдаг. Тухайлбал,Осакагийн будаа зууч нар даатгал, банкны хэлбэрүүдийг хөгжүүлж, усан, газрын замаарх худалдааны сүлжээ өргөжсөн байна.Мэйжийн эринд зах зээлийн эдийн засагт шилжиж, аж үйлдвэржиж эхэлсэн ба одоогийн томоохон аж ахуйн нэгтгэлүүд тухайн үед байгуулагдсан байдаг.
Япон нь өнөө үеийн Азид тэргүүлэх, дэлхийн гурав дахь том хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн бүхий орон юм. Хоёрдугаар дайны дараа үсрэнгүй өсөлт хэмээгдсэн үе ирсэн ба 1960 болон 1970-аад онуудад эдийн засгийн жилийн дундаж өсөлт 7.5% байв. Харин 1980 болон 1990-ээд онуудад 3.2%-ын жилийн дундаж өсөлттэй байсан. Ерөнхийдөөбайгалийн баялаг хомс боловчцементийн түүхий эд,шил зэргээр баялаг. Эрт цагталт ,мөнгө ,зэс ,чулуун нүүрс их хэмжээгээр олборлодог байсан түүхтэй.
Нефть ,ашигт малтмал зэргийг импортлонавтомашин ,цахилгаан бараа ,химийн бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэн экспортолдог[ 42] .
Гадаад худалдааны гол түншүүд ньАНУ ,Зүүн ,Зүүн Өмнөд Ази ,Европын Холбоо ,Саудын Араб ,Хятад гэх мэт.Гадаад худалдааны тэнцэл нь ашигтай байдаг[ 43] .
Японы нутаг дэвсгэр дээрЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын дурсгал 10, байгалийн дурсгал 3 бий.
Баярын өдөр Ням гарагт таарвал дараах өдөр буюу Даваа гарагт нь, түүнчлэн баярын өдрүүдийн хоорондох өдөр Бүх нийтийн амралтын өдөр болдог. Албан ёсны хэвлэл мэдээлэл Жуулчлал Бусад ↑ 令和元年全国都道府県市区町村別面積調 (10月1日時点) [Reiwa 1 prefectures and municipalities ranked according to area (as of 1 October)] (япон хэлээр).Geospatial Information Authority of Japan . December 26, 2019.Эх хувилбараас архивласан: April 15, 2020.↑ "Surface water and surface water change" . OECD. Татаж авсан:October 11, 2020 .↑ "2020 Population Census Preliminary Tabulation" .Statistics Bureau of Japan . Татаж авсан:June 26, 2021 .↑4.0 4.1 4.2 4.3 "World Economic Outlook database: October 2022" .International Monetary Fund . October 2022.↑ "Inequality - Income inequality - OECD Data" , Inequality - Income inequality - OECD Data ,OECD , <https://data.oecd.org/inequality/income-inequality.htm > (retrieved on July 25, 2021)↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр).United Nations Development Programme . September 8, 2022.↑ Mancall, Peter C. (2006). "Of the Ilande of Giapan, 1565".Travel narratives from the age of discovery: an anthology . Oxford University Press. х. 156–157. ↑ McCargo, Duncan (2000).Contemporary Japan . Macmillan. х. 8–11.ISBN [[Special:BookSources/0-333-71002-2Загвар:Please check ISBN |0-333-71002-2 [[:Загвар:Please check ISBN]] ]]. {{cite book }}:Check|isbn= value: invalid character (help ) ↑ "Tectonics and Volcanoes of Japan" . Oregon State University.Эх хувилбараас архивласан: 2007-02-04. Татаж авсан:2007-03-27 .↑ Barnes, Gina L. (2003)."Origins of the Japanese Islands" (PDF) .University of Durham . Татаж авсан:11 August 2009 . ↑ "Tectonics and Volcanoes of Japan" . Oregon State University.Эх хувилбараас архивласан: 4 Хоёрдугаар сар 2007. Татаж авсан:27 March 2007 .↑ James, C.D. (2002)."The 1923 Tokyo Earthquake and Fire" (PDF) . University of California Berkeley.Эх хувилбараас (PDF) архивласан: 7 Наймдугаар сар 2014. Татаж авсан:16 January 2011 . ↑ "USGS analysis as of 2011-03-12" . Earthquake.usgs.gov. 23 June 2011. Татаж авсан:9 November 2011 .↑ "Attractions: Hot Springs" .JNTO . Татаж авсан:2007-04-01 .↑ "Japan" . US Department of State. Татаж авсан:16 January 2011 .↑ Nilsson, Christer; Reidy,Catherine A.; Dynesius, Mats and Revenga, Carmen; Fragmentation and Flow Regulation of the World’s Large River Systems;Science ; vol. 308; pp.405-408 ↑17.0 17.1 "Essential Info: Climate" .JNTO . Татаж авсан:2007-04-01 .↑ "Flora and Fauna: Diversity and regional uniqueness" . Embassy of Japan in the USA.Эх хувилбараас архивласан: 2007-02-13. Татаж авсан:2007-04-01 .↑ Hooker, Richard (1999-07-14 )."Japan Glossary; Kokugaku" . Washington State University.Эх хувилбараас архивласан: 2006-08-28. Татаж авсан:2006-12-28 . {{cite web }}:Check date values in:|date= (help ) ↑ Jesse Arnold."Japan: The Making of a World Superpower (Imperial Japan)" . vt.edu/users/jearnol2. Татаж авсан:2007-03-27 . ↑ Kelley L. Ross."The Pearl Harbor Strike Force" . friesian.com. Татаж авсан:2007-03-27 . ↑ "Japanese Instrument of Surrender" . educationworld.net. Татаж авсан:2006-12-28 .↑ See links to the Census and the monthly Population Estimate through theJapan Statistical Agency homepage. ↑24.0 24.1 " 'Multicultural Japan' remains a pipe dream" .Japan Times . 27 March 2007.Архивласан огноо 16 Долдугаар сар 2012. Татаж авсан:16 January 2011 .{{cite news }}:Check date values in:|archivedate= (help ) ↑ "CIA Factbook: Japan" . Cia.gov.Эх хувилбараас архивласан: 28 Арван хоёрдугаар сар 2010. Татаж авсан:9 November 2011 .{{cite web }}:Check date values in:|archive-date= (help ) ↑ "Japan-born Koreans live in limbo" .The New York Times . 2 April 2005. Татаж авсан:16 January 2011 .↑ Onishi, Norimitsu (1 November 2008)."An Enclave of Brazilians Is Testing Insular Japan" .The New York Times . Татаж авсан:16 January 2011 . ↑ " 'Home' is where the heartbreak is for Japanese-Peruvians" .Asia Times . 16 October 1999.Эх хувилбараас архивласан: 6 Нэгдүгээр сар 2010. Татаж авсан:16 January 2011 .↑ Fogarty, Philippa (6 June 2008)."Recognition at last for Japan's Ainu" . BBC. Татаж авсан:7 June 2008 . ↑ "The Invisible Race" .Time . 8 January 1973.Эх хувилбараас архивласан: 16 Арван хоёрдугаар сар 2012. Татаж авсан:16 January 2011 .{{cite news }}:Check date values in:|archive-date= (help ) ↑ "Япония" .Министерство иностранных дел Российской Федерации .Эх хувилбараас архивласан: 2007-05-18. Татаж авсан:2010-01-23 .{{cite web }}:Unknown parameter|datepublished= ignored (help ) ↑ [1] Population by Age Group and Indices of Age Structure(Excel:29KB)↑ United Nations World Population Prospects: 2006 revision – Table A.17 for 2005-2010↑ McCurry, Justin (17 April 2007)."Japan's age-old problem" .The Guardian (UK) . Татаж авсан:2 January 2011 . ↑ "Japan population to shrink by one-third by 2060" . January 30, 2012.↑ Lucien Ellington (2003-12-01 )."Beyond the Rhetoric: Essential Questions About Japanese Education" . Foreign Policy Research Institute.Эх хувилбараас архивласан: 2007-04-05. Татаж авсан:2007-04-01 . {{cite web }}:Check date values in:|date= (help ) ↑ "School Education" (PDF) .MEXT .Эх хувилбараас (PDF ) архивласан: 2008-01-02. Татаж авсан:2007-03-10 .↑ "The Times Higher Education Supplement World University Rankings" (PDF ) . TSL Education Ltd.2005-10-28 . Татаж авсан:2007-03-27 .{{cite web }}:Check date values in:|date= (help ) [permanent dead link ] ↑ OECD’s PISA survey shows some countries making significant gains in learning outcomes ,OECD , 04/12/2007.Range of rank on the PISA 2006 science scale ↑40.0 40.1 "The Constitution of Japan" . House of Councillors of the National Diet of Japan. 3 November 1946.Эх хувилбараас архивласан: 17 Гуравдугаар сар 2007. Татаж авсан:10 March 2007 .↑41.0 41.1 "World Factbook; Japan" .CIA .2007-03-15 .Эх хувилбараас архивласан: 2010-12-28. Татаж авсан:2007-03-27 .{{cite web }}:Check date values in:|date= (help ) ↑ "World Factbook; Japan—Economy" .CIA .2006-12-19 .Эх хувилбараас архивласан: 2010-12-28. Татаж авсан:2006-12-28 .{{cite web }}:Check date values in:|date= (help ) ↑ Blustein, Paul."China Passes U.S. In Trade With Japan: 2004 Figures Show Asian Giant's Muscle". The Washington Post (2005-01-27 ). Retrieved on2006-12-28 .
Бүрэн эрхт улс
1 Ази болон өөр тивийг холбосон уламжлалт хилийг хамардаг.2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
G8 гишүүд Төлөөлөгч G8+5 Мөн үзэх