Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Эль Нино

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Номхон далайн хэвийн нөхцөл. Экваторын дагуух салхиар харьцангуй халуун далайн ус баруун зүг рүү шилжинэ. Өмнөд Америкийн эргийн дагуу хүйтэн ус дээш (босоо урсгал) шилжинэ.
Эль-Нино нөхцөл. Харьцангуй халуун ус Өмнөд Америкийн эрэгт хүрэх бөгөөд хүйтэн усны босоо ургал байхгүйгээс агаарын температур нэмэгдэнэ.
Ла-Нина нөхцөл. Харьцангуй халуун ус жирийн үеийнхээс илүү хол баруун зүг рүү шилжинэ.

ЭНСО буюуENSO нь "El Niño-Southern Oscillation" гэсэн үгний товчлол бөгөөддалай-агаар мандлыг хамарсанцаг уурын үзэгдэл юм. ЭНСО ньдалайн гадаргуугийн усны температур хэлбэлзэх үзэгдэл (тропик орчмын зүүнНомхон далайд тохиолдоно) бөгөөд үүнийг Эль-Нино (El Niño) болон Ла-Нина (La Niña) гэж нэрлэнэ. Эль-Нино гэдэг нь "Жаал хүү" (Христын бага нас гэсэн утгатай) гэсэниспани үг бөгөөд уг үзэгдэл зул сарын баярын үеэрөмнөд Америкийн баруун эрэгт тохиолддог тул ингэж нэрлэсэн байна[1].Ла нина нь "Бяцхан охин" гэсэн утгатай үг юм[2].

Эль Нино нь бөмбөрцөгийн өмнөд хагасын цаг уурт үлэмж нөлөөтэй болно. Энэ үзэгдлүүдийг анх 1923 онд Гильберт Валкер тодорхойлсон баSouthern Oscillation буюуӨмнөдийн хэлбэлзэл гэж нэрлэдэг нь уг үзэгдэл сар эсвэл улирал бүрд давтагддагаас үүдэлтэй байна.

Эль-Нино ба Ла-Нина гэдэг нь далайн гадаргуугийн усны температур,тропик орчмын төвНомхон далайн гадаргуун усны температураас 0.5 °C-аас илүү хэмжээгээр халах хэвийн бус нөхцлийг хэлнэ. Энэ үзэгдэл 5 сараас бага хугацаагаар үргэлжилбэл Эль-Нино, Ла-Нина "нөхцөл", 5 сараас илүү хугацаагаар үргэлжилбэл "үзэгдэл" гэж нэрлэнэ.

Ишлэл

[засварлах |кодоор засварлах]
  1. "California Department of Fish and Game, Marine Region: El Niño Information".Эх хувилбараас архивласан: 2007-06-21. Татаж авсан:2007-09-04.
  2. "El Ni?'s angry little sister".Эх хувилбараас архивласан: 2007-10-16. Татаж авсан:2007-09-04.

Гадаад холбоос

[засварлах |кодоор засварлах]
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Эль_Нино&oldid=773165"-с авсан
Ангилал:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp