Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улс - ශ්රී ලංකා ප්රජාතාන්ත්රික සමාජවාදී ජනරජය (Синхал)
- இலங்கை சனநாயக சோசலிசக் குடியரசு (Тамил)
| Синхал: | Шри Ланка Пражатантрика Самажавади Жанаражие |
|---|
| Тамил: | Иланкай Сананаяку Сосалисак Кутиярасу |
|---|
|
|---|
|
Төрийн дуулал: "Sri Lanka Matha" (Монгол:"Шри Ланка эх")
|
|
| Нийслэл | |
|---|
| Томоохон хот | Коломбо |
|---|
| Албан ёсны хэл | |
|---|
| Хүлээн зөвшөөрөгдсөн хэл | Англи хэл |
|---|
| Угсаатны бүлгүүд | |
|---|
| Шашин (2012) | 70.2%Буддизм (албан ёсны)[5] 12.6%Хиндүизм 9.7%Ислам 7.4%Христ 0.1% Бусад/Шашингүй |
|---|
| Ард түмний нэршил | Шри Ланкачууд |
|---|
| Төр засаг | Нэгдмэлхолимог бүгд найрамдах улс[6] |
|---|
|
| Ранил Викрамасингхе |
|---|
| Динеш Гунавардена |
|---|
| Махинда Япа Абейвардена |
|---|
| Жаянта Жаяасурия |
|---|
|
| Хууль тогтоох байгууллага | Парламент |
|---|
| Үүсгэн байгуулалт |
|---|
|
| МЭӨ 543 |
|---|
| МЭӨ 437 |
|---|
| МЭӨ 437–МЭ 1017 |
|---|
| 1017–1070 |
|---|
| 1070–1236 |
|---|
| 1215–1619 |
|---|
| 1220–1341 |
|---|
| 1341–1412 |
|---|
| 1412–1597 |
|---|
| 1521–1593 |
|---|
| 1469–1815 |
|---|
| 1796 |
|---|
| 1815 |
|---|
| 1796–1948 |
|---|
| 2 сарын 4, 1948 |
|---|
| 5 сарын 22, 1972 |
|---|
| 9 сарын 7, 1978 |
|---|
|
| Газар нутаг |
|---|
• Нийт | 65,610.2 км2 (120) |
|---|
• Усны эзлэх талбай (%) | 4.4 |
|---|
| Хүн ам |
|---|
• 2022 тооцоо | 22,181,000[9] (60) |
|---|
• 2012 тооллого | 20,277,600[10] |
|---|
• Нягтаршил | 337.7/км2 (24) |
|---|
| ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
|---|
• Нийт | ▼ $318.6 тэрбум[11] (60) |
|---|
• Нэг хүнд ноогдох | ▼ $14,234[11] (101) |
|---|
| ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
|---|
• Нийт | ▼ $73.7 тэрбум[11] (79) |
|---|
• Нэг хүнд ноогдох | ▼ $3,293[11] (132) |
|---|
| ОТББИ (2016) | 39.8[12] дундаж |
|---|
| ХХИ (2021) | ▲ 0.782[13] өндөр · 73 |
|---|
| Мөнгөний нэгж | Шри Ланка рупи (Rs) (LKR) |
|---|
| Цагийн бүс | UTC+5:30 (ШЛСЦ) |
|---|
| Огнооны формат | |
|---|
| Жолооны тал | зүүн |
|---|
| Утасны томьёо | +94 |
|---|
| ISO 3166 код | LK |
|---|
| Домэйн нэр | |
|---|
|
Шри Ланка (синх. ශ්රී ලංකාව;там.இலங்கை) —Өмнөд Азид оршдогбүрэн эрхтулс. ХуучнаарЦейлон.
Шри Ланка улсЭнэтхэгийн далайн Шри Ланка арал дээр оршдог. Хойд талаарааЭнэтхэг, баруун талаарааМальдивтай улсаар хиллэнэ. Нэгдмэл байгууламж, хагас ерөнхийлөгчийн эрх давамгайлахбүгд найрамдах засагтай. Засаг захиргааны нийслэл ньШри-Жаяварденепура-Котте, түүний хажууд байдаг хуучин нийслэлКоломбо улсын гол хот билээ.
Шри Ланкын түүх 3000 жилийн өмнөөс эхтэй. ЭртнийТоргоны зам хийгээд орчин үеийнДэлхийн хоёрдугаар дайнд стратегийн ашигтай байрлалтай боомт байв.Их Британийн колоничлолоос 1948 онд онц эрх, 1972 онд бүрэн эрхтэйгээр гарч тусгаар тогтносонБүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланк Улс (БНАСШЛУ) болжээ.
Шри Ланка олон хэл угсаа, шашинтнаас бүрэлдсэн орон. Хүн амын олонх ньсинхал үндэстэн бөгөөд тамил, ларакалла, бургер, малай зэрэг яс үндэстэн мөн амьдардаг. Зонхилохбуддын шашин 2000 жилийн тэртээгээс дэлгэрсэн.
Шри ЛанкаНҮБ, Их Британийн хамтын нөхөрлөл, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Өмнө Азийн хамтын ажиллагааны холбоо, Их 77-ын гишүүн орон юм. Мальдивийн хамтаар Өмнөд Азидаа Хүний хөгжлийн итгэлцүүрээр тэргүүлдэг.
Газрын зураг
Физик газар зүйШри Ланка орон 65,610 км² нутаг дэвсгэртэй, дэлхийн121-р томорон юм.
Шри Ланка улсӨмнөд Азийн орон болно. Орныг багтаасан Шри-Ланка (хуучнаар Цейлон) аралБенгалын булангийн баруун өмнөд үзүүр,Энэтхэгийн далайд байх баЭнэтхэгийн техтоник хавтан дээр байрлалтай. Хойд өргөргийн 5° — 10°, зүүн уртрагийн 79° — 82° дотор багтана.
Энэтхэгийн хойгоос 50 км зайдМаннарын булан,Полкийн хоолойгоор тусгарлагдана. Арал 350 км урт, 180 км өргөн. Эргийн урт - 1585 км. Домогт өгүүлдгээр 1500 оны далайн шуургаар усан доор орсонАдамын гүүрээр эх газартай залгагддаг байсан.
Нутгийн ихэнх хэсэг 30-200 метр өндөр бүхий нам доор газар байна. Төв хэсэгтээ өндөрлөг бөгөөд хамгийн өндөр цэгээс эхлэн дурдвалПидуруталагала (2524 м),Кригалпотта (2388 м), тахин шүтэгдсэнАдамын оргил (2243 м) зэрэг өндөр уулстай.
Нутгийн төв хэсгийн уулсаас эх авсан гол горхи ихтэй. Гадаргын ус нутгийн талбайн 4.4%-ийг эзэлдэг. Ихэнх голууд богинохон урсаад далайд цутгах баМахавели (335 км),Малвату (170 км) голууд илүү урт байна.Бамбараканда (263 м) мэтийн үзэсгэлэнт хүрхрээ олон.
Хүн амын өсөлтШри Ланка улс 2012 онд 20,359,439 хүнтэй (дэлхийд 55-р олон) байв. 24 хувь нь 0–14 насны багачууд, 68% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 8% нь 65-ээс дээш өндөр настан юм. Хүн амын 14 хувь хотод, 86% хөдөө оршин суудаг. Хүн амын нягт — 325 хүн/км2, жилийн өсөлт — 0.9 хувь, дундаж наслалт — 75.9 жил, хүйсийн харьцаа — 0.96, бичиг үсэг тайлагдалт — 91%.
Шри Ланкын хүн амын 75 хувийгсинхал үндэстэн бүрдүүлдэг. Синхал үндэстэн ньэнэтхэг-ари төрлийн хэлтэй бөгөөд нутгийн өмнөд болон төв хэсгээр голлон амьдардаг. Үлдсэн 25 хувийг арлын умард хэсгээр нутагтайдравид төрлийн хэлтэн буюутамил,ларакалла зэрэг ард түмэн байна.
НТӨ 37,000 оны үед хүн амьдарч байсан байж болох ул мөр Шри Ланкын Пахиянгала агуйнаас олджээ.
5-р зуунд баригдсанБурхан багшийн хөшөөЭртний сурвалжРамаянад тус арлын тухай дурдахдаа Кубера ван захирч байв гэжээ. Эрт үедведда,якша,нага хүмүүс оршин сууж байв. Домогт өгүүлсэнээр Шри Ланкын анхны хаан нь НТӨ 543 ондБенгал нутгаас иржВанга улсыг байгуулсанВижая байжээ.
НТӨ 377 ондПандукабая ванАнурадхапура улсыг байгуулсан нь нийтийн тооллын 1017 он хүртэл оршин тогтнов. НТӨ 250 ондМаврын улсаас лам иржбуддын шашныг дэлгэрүүлжээ. Шри Ланкын лам нарНагандарын хийдэд шавилж, нутагтаа олон сүм, суварга барьж байгуулсан. НТӨ 245 онд Шри Ланкад таригдсанЖаяшри бодь мод дэлхий дээр байгаа хамгийн урт настай таримал мод юм.
Сигиря цайзын дотор ханын зурагАнурадхапурын урт түүхэнд Энэтхэгийн өмнөд эргээсСуратисса,Чола,Пандя,Калинга зэрэг улсууд Шри Ланкад халдаж байв. 25 онд Шри Ланкад буддын дөрөвдүгээр хурал байгуулагдажБага хөлгөнийПали судрыг бичиж эхэлсэн ба энэ нь хожим Дорно Өмнө Азийн орнуудад түгэн дэлгэрсэн. Шри Ланкыг НТӨ 47-42 ондАнула хатан хаан захирч байсан нь Азийн түүхэн дэх анхны хатан хаан байжээ. 5-р зуундСигиря (Тэнгэрийн цайз) хадан цайз баригдсан. Эм бариа хөгжиж, гадаадтай, Европтой худалдааны харилцаатай байв.
993 онд Энэтхэгийн хойгийн Чола улс 5-р Махинда вангийнАнурадхапураг довтлон сүйтгэж арлын хойд хагасыг эзэлсэн бол Шри Ланкын язгууртан I Ражэнда урагш түрэгдэжПолоннарувад төвлөсөн улс байгуулжээ. 1070 онд Чолаг нутгаасаа шахан гаргасан.I Паракрамабуха вангийн үед газар тариалан, усжуулалтын тогтолцоо гойд ихээр сайжирсан. 1215 онд тэнгис далайг гаталсан Калинга довтлонЖаффна улсыг байгуулснаар,синхалчууд арлын өмнөд хэсэгт шахагджээ.
17-р зууны үеийн зураг1505 ондПортугалийн далайчин Шри Ланкад ирсэн. 1517 ондКоломбо цайзыг барьж эрэг орчмыг колоничлож эхэлсэн.Нидерланд-Португалийн дайны эцэст Коломбо 1656 ондНидерландын мэдэлд оров. Энэ үед колоничлогчдод автаагүй Канди улс оршин байв. Напалеоны дайны үед Шри-ЛанкФранц,Их Британийн гарт ээлж дараалан шилжсэн. 1815 оны дараа Канди улсын сүүлчийн ван Энэтхэг рүү дутааж арал бүрмөсөн Их Британийн колоничлолд орсон. Цейлондкофе тариалж экспортлох болсон ба дараа ньцай тариалдаг болжээ. Цейлоны хурлын зөвлөл байгууллагад синхал,тамил үндэстэн оролцох ба зөрчилдөөнтэй тэмцэлтэй байдаг болсон. Зарим үед цөөнх болох тамилын улс төрийн давамгайлал ч үүсч байв.
Коломбо. Боомт болон тэнгэр баганадсан байшин.1948 онд Цейлон Их Британийн онц эрхт нутаг (доминион) болж зэрэг ахив.Сенананаяке анхны ерөнхий сайдаар томилогдов. 1958 ондсинхал хэлийг цор ганцаар албан ёсны болгох гэхэд тамилын эсэргүүцэлтэй тулгарав. 1972 онд Шри-Ланкабүрэн эрхтбүгд найрамдах улс болсон. Үндэстэн хоорондын зөрчил тус улсыгиргэний дайнтай болгосон. 1977 оны үндсэн хуулиар зах зээлийн эдийн засгийг тунхаглав. Хоёр улсын гэрээ байгуулсан ёсоор 1987 ондЭнэтхэгийн цэрэг Шри Ланкын хойд нутагт энхийг сахиулах байлдааны ажиллагаа явуулсан. 2004 оны цунами 35000 хүний амийг авч гамшиг тарьсан. 1983-2009 оны хооронд үргэлжилсэн иргэний дайнд 60-100 мянган хүн амь үрэгдсэн гэдэг. Шри Ланкын эдийн засаг хурдацтай өсч байгаа.
|
|---|
| Бүрэн эрхт улс | | |
|---|
| |
|---|
| |
|---|
| |
|---|
- 1 Ази болон өөр тивийг холбосон уламжлалт хилийг хамардаг.
- 2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
|
|
|---|
| Гэрээ | |
|---|
Дээд хэмжээний уулзалт | |
|---|
| Гишүүд | |
|---|
| Ажиглагчид | |
|---|
| Зочид | |
|---|
| Мэргэшсэн агентлагууд | |
|---|
| Холбоотой нийтлэл | |
|---|