Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Чили

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Чили Улс
República de Chile (Испани)
Уриа: Por la razón o la fuerza
("Шалтгаанаар эсвэл хүчээр")
Төрийн дуулал: Himno Nacional de Chile
("Чилийн Төрийн Дуулал")
Чилийн нутаг дэвсгэрийг хар ногооноор; нэхэмжилсэн нутаг дэвсгэрийг цайвар ногооноор
Чилийн нутаг дэвсгэрийг хар ногооноор;нэхэмжилсэн нутаг дэвсгэрийг цайвар ногооноор
Нийслэл
ба томоохон хот
Сантьягоa
33°26′S70°40′W / 33.433°S 70.667°W /-33.433; -70.667
Үндэсний хэлИспани хэл
Шашин
(2022)[1]
Ард түмний нэршил
Төр засагНэгдмэлерөнхийлөгчийнбүгд найрамдах улс
Габриэль Борич
Хуан Антонио Колома
Владо Мирошевич
Хуан Фуэнтес Белмар
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Конгресс
Сенат
Депутатуудын танхим
Тусгаар тогтнол 
(Испаниас)
9 сарын 18, 1810
2 сарын 12, 1818
• Хүлээн зөвшөөрөгдсөн
4 сарын 25, 1844
9 сарын 11, 1980
Газар нутаг
• Нийт
756,096.3[2] км2 (37)
• Усны эзлэх талбай (%)
2.1 (2015)[3]
Хүн ам
• 2023 тооцоо
18,549,457[4] (65)
• Нягтаршил
24/км2 (198)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$568.319 тэрбум[5] (45)
• Нэг хүнд ноогдох
$28,526[5] (64)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$317.594 тэрбум[5] (45)
• Нэг хүнд ноогдох
$15,941[5] (62)
ОТББИ (2021)  46[6]
өндөр
ХХИ (2021) 0.855[7]
маш өндөр · 42
Мөнгөний нэгжЧили песо (CLP)
Цагийн бүсUTC−4 ба −6 (CLT ба EASTc)
• Зуны цаг (ЗЦ)
UTC-3 ба −5
4-9-р сарууд
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+56
Домэйн нэр.cl
  1. Хууль тогтоох байгууллага ньВальпараисод байрладаг.
  2. Пасха арал болонСала-и-Гомес арлыг оруулсан; \Антарктидын нэхэмжилсэн 1,250,000 км2 газар нутгийг тооцоогүй.
Атакама

Чили (Испани:Chile, албан ёсоорЧилийн Бүгд Найрамдах УлсИспани:República de Chile) ньӨмнөд Америк тивийн баруун урдНомхон далайн эрэгАндын нуруу хооронд оршдог улс юм[8]. Чилийн нийслэл ньСантьяго хот юм. Албан ёсны хэл нь-испани. Зүүн талаарааАргентин,Боливи,Перу зэрэг орнуудтай хиллэлдэг байна. Чили улс нь Номхон далай баруун урд эрэгАндын нурууны зүүн хэсэг хоёрын дундах эрэг хавийн урт нарийхан зураасыг эзлэн оршдог. Тиймээс газар зүйн байрлал харилцан адилгүй байна. Засгийн газар систем ньБүгд найрамдахерөнхийлөгчийн засаглалтай. Төр ба засгийн газрын ерөнхий тэргүүн ерөнхийлөгч юм. Чили нь бараа үйлчилгээний үнийн хувьд чөлөөт үнийн систем тогтоосон, зах зээлийн баримжаатай эдийн засагтай. Чили улс нь 1945 ондНҮБ-д,ОУВС, Америкийн орнуудын Байгууллага-д 1995 ондДэлхийн худалдааны байгууллага-д тус тус гишүүнээр элссэн.Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (APEC) болон Транс-Номхон далайн түншлэл (ДЦС) -ын гишүүн юм.

Нэрний гарал үүсэл

[засварлах |кодоор засварлах]

Чили гэсэн үгний талаар маш олон төрлийн онол байдаг. Нэг онолын дагуу Перуд Касма хөндийтэй (Casma Valley ) адилханAconcagua хөндий байсан ба тэнд Чили гэдэг хот байсан гэдэг.[9]

Газар зүй

[засварлах |кодоор засварлах]
Осорно галт уул

Чили нь Өмнөд Америкийн баруун өмнөд эргийн дагуу 4300км (2700 мл) сунаж тогтсон. Үүний зэрэгцээ, өргөн нь 240км (150мл) байдаг ба улсын хэмжээ нь өргөнөөс 8 дахин урт байдаг.[10] Чилийн хамгийн том газарзүйн онцлог бол улсын зүүн ирмэгийн дагуу байдаг агуу томАндын нуруу юм. Энэ газар тавь гаруй идэвхтэй галт уулын оргил байдаг. Баруун хил бол Номхон далай юм. Харин хойд хэсэг бол дэлхийн хамгийн зочломтгой бус газруудын нэг Atacama цөл юм. Уул болон төв хөндий гэж нэрлэгддэг далайн хооронд нарийн хотгор хэсэг Чилийн төв хэсгийн дайран өнгөрдөг. 500 мл урт хонгил нь усан үзмийн талбай, хойд хэсэгийн мал аж ахуйнууд,  өмнөд хэсэгийн нуурууд ба ой модод юм. Чилийн өмнөд мөч Cape Horn – оор тэмдэглэгдсэн. Чилийн уур амьсгал нь газарзүйн байдлаараа өөр өөр байдаг. Үүнээс гадна Андын нуруу болон Атакама цөлийн эрс тэс цаг уурын нөхцөлтэй, улс орон тав тухтай сэрүүн уур амьсгалтай дуртай. Чили  улсын нийт газар нутгийн хэмжээ нь 756102 км2  .[11] Үүнээс газар нь 743.812 хавтгай дөрвөлжин км-т. Харин усны нийт хэмжээ 12.290 хавтгай дөрвөлжин км-т байдаг. 

Засгийн газар ба Улс төр

[засварлах |кодоор засварлах]

Тус улсын албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Чили улс юм. Чили улс нь төлөөллийн ардчилал болон ерөнхийлөгчийн засаглалтай. Чили улс гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох гэсэн 3 засаглалаас бүрддэг.[12]

Гүйцэтгэх засаглал

[засварлах |кодоор засварлах]

Ерөнхийлөгч нь засгийн газрын тэргүүн юм. Чилийн ерөнхийлөгч нь Мишель Бачелет Жериа (2014 оны гуравдугаар сарын 11-ээс хойш). Ерөнхийлөгч нь Засгийн газраа томилдог.[13]

Хууль тогтоох

[засварлах |кодоор засварлах]

Парламент нь Сенат болон Депутатуудын танхим хоёроос бүрддэг танхимтай Үндэсний Конгресс юм.

-Сенат 38 суудалтай, гишүүдтэй. 4 жил тутам тал нь шинэчлэгддэг 8 жилийн хугацаагаар олон суудалтай тойрогоос сонгогддог байна.

-Депутатуудын танхим нь 120 суудалтай, 60 тойргоос 2 гишүүн 4 жилийн хугацаатай сонгогддог[14].

Шүүхийн салбар

[засварлах |кодоор засварлах]

Дээд шүүх нь (шүүхийн ерөнхийлөгч, 20 гишүүдээс бүрддэг); Үндсэн хуулийн цэц (7 гишүүнтэй); Сонгуулийн шүүх (5 гишүүнтэй). Тус улсын нийслэл нь Сантьяго хот юм. Захиргааны салбаруудаа 15 бүс нутагт хуваадаг. Үүнд: Aysen, Antofagasta, Araucania, Арика у Паринакота, Атакама, Biobio, Coquimbo, Libertador Ерөнхий Bernardo O'Higgins, Лос-Лагос, Лос-Rios, Magallanes у де ла Antartica Chilena, Maule, бүс METROPOLITANA (Сантьяго), Tarapaca, Валпарайсо.[15] 1810 оны 9 – р сарын 18нд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан. 1980 оны 9-р сарын 11-ээс өмнө маш олон үндсэн хуультай байсан. 2015 оны сүүлээр Чилийн Засгийн газар үндсэн хуулийг шинэчлэх үйл явцыг санаачлан. 

Хүн ам

[засварлах |кодоор засварлах]

Одоогийн байдлаар залуу хүмүүс давамгайлж байгаа боловч 2020 он гэхэд 35-аас дээш насны хүмүүс давамгайлах болно. 2022 оны Чили улсын Үндэсний Статискийн хорооноос явуулсан судалгааны дагуу, Чили нь 18 430 408 оршин суугчидтай, тэдний 8.301.890 нь эрэгтэй, 8.732.713 нь эмэгтэйчүүд байна. 2002 оны хүн амын тооллогоор энэ тоо 15.116.435 байсан ба, тэдний 7.447.695 эрэгтэй, 7.668.740 нь эмэгтэйчүүд байсан юм. Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт буурсан байна.  Гэсэн хэдий ч 20-р зууны турш Чилийн хүн ам тав дахин нэмэгдсэн байна. 1895 онд 2.695.625 оршин суугчтай, Дараа нь 1940 онд 5.023.539, тэгээд 1992 онд 13,348,401, 1992-2002 оны хооронд 1,24% өсөж, дараа нь2002-2012 оны хооронд 0,99% - иар буурсан.[16]

2013 онд Өмнөд Америкт Чиличүүд дундаж наслалт болон амьдралын түвшингээр хамгийн өндөр байсан. 2009 онд дундаж наслалт 78,4 байснаас эрэгтэй 75,74, эмэгтэй 81,19 байсан. Тэр жилдээ дунджаар төрөлт 15.0% болж, дундаж нас баралт 5. 4 ‰ байсан мөн нялхсын эндэгдэл 7,9% байхад, байгайлийн нас баралтын түвшин 9,6% байсан.

ХотуудХүн ам

(19-04-2017)

1Сантьяго6 160 040
2Вальпараисо901 468
3Консепсьон722 929
4Ла-Серена401 938
5Антофагаста352 638
6Ранкагуа290 864
7Темуко278 513
8Талька237 295
9Арика204 078
10Чильян191 983

Эдийн засаг

[засварлах |кодоор засварлах]

Чилийн эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтвортой өсч байна. Чилийн гол худалдааны түнш ньАНУ,Европын холбоо,Хятад,Япон,Аргентин,Бразил зэрэг улсууд юм. Чилизах зээлийн эдийн засагтай орон. Өмнөд Америк дахь хамгийн хүчтэй бондийн зэрэглэлийн өгсөн гадаад худалдааны өндөр нэр хүндтэй. Дотоодын Нийт Бүтээгдэхүүний ойролцоогоор гуравны нэг хувийг экспортын бараа, үйлчилгээ эзэлдэг. Мөн нийт экспортын 60%-ийг түүхий эд эзэлдэг.Зэс нь дангаараа засгийн газрын орлогын 20% -ийг бүрдүүлдэг. 2015 оны байдлаар ДНБ-ий хэмжээ 424,3 тэрбум америк доллар.[17] Чили зэс, лити, бусад эрдэс, хүнсний бүтээгдэхүүн, загас боловсруулах, төмөр, ган, мод, модон бүтээгдэхүүн, тээврийн тоног төхөөрөмж, цемент, нэхмэл гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Мөн Чилийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд бол усан үзэм, алим, лийр, сонгино, улаан буудай, эрдэнэ шиш, овъёос, тоор, сармис, спаржа, шош, үхрийн мах, шувууны аж ахуй, ноос, загас, мод юм. Ажилгүйдлийн түвшин 2015 оны байдлаар 6,4% байсан. Чилийн экспортлодог бүтээгдэхүүнүүд нь  зэс, жимс, загасны аж ахуй, цаас, целлюлозын, химийн бодис, дарс юм. Мөн нийт экспортын орлого 61,82 тэрбум доллар юм. 

Боловсрол

[засварлах |кодоор засварлах]

Чили улс нь олон янзын өөр өөр боловсорлын системтэй бөгөөд сургуулийн өмнөх, бага сургууль, дунд сургууль, дээд боловсролын гэх мэт өөр өөр түвшинд хуваагддаг байна. Дунд сургуулиуд шинжлэх ухаан - хүмүүнлэгийн болон техникийн - мэргэжлийн гэсэн боловсролын хоёр чиглэлт хандлагыг дагадаг.[18] Урьд нь уран зохиол, түүх, физик, математик сэдвээр тогтмол лекц тавих ёстой байсан бол одооны зорилго нь дадлага туршлагатай болгохын зэрэгцээ техникийн мэдлэгтэй болгох юм. Урлагийн боловсрол гэж нэрлэдэг гурав дахь сонголт ч бас байдаг. Тооцоогоор 6 - 14 жилийн хооронд хүүхдүүдийн 99.7% суурь боловсрол хамрагддаг бол, дунд боловсролын хувьд энэ хэмжээ нь 87.7% байдаг.

Улсын 15 наснаас дээш иргэдийн бичиг үсэг тайлагдсан байдал 2017 онд — 96,4 % байсан.

Хэл

[засварлах |кодоор засварлах]

Чилийн албан ёсны хэл болиспани. Mapudungun (Itata болон Tolten голуудын хооронд ярьдаг) болон Аймара (хойд ууланд) гэх мэт нэлээд хэдэн уугуул хэлнүүд бас байдаг.[19] Чиличүүдийн 99.5% нь Испани хэлээр, 10.2% нь англи хэлээр, 1% нь нутгийн уугуул хэлээр (Mapudungun, аймара, Өмнөд Америкийн индиан гаралтай, рапа-нуи), 2.3% нь бусад хэлээр ярьдаг.

Соёл

[засварлах |кодоор засварлах]

Чилийн соёл бол Испани болон нутгийн уугуул иргэдийн соёлын холимог юм. Ийм холимог соёлын улмаас үндэстэн ястны болон харьцангуй төрлийн бус холимог нийгэмтэй байдаг. Чилийн түүх нь хөрш Латин Америкийн түүхтэй адил юм. Чилийн нийслэл Сантьяго хот нь улс орны эдийн засаг болон соёлын төв юм. Чилийн ард түмэн нь хөл бөмбөгийн тухайд маш их омогтой мөн Rodeo бол хамгийн алдартай зугаа юм. [20]

Яруу найрагчПабло Неруда,Габриэла Мистрал нар утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртэж байсан.

Гэр бүл бол Чилийн ард түмний амьдралын хамгийн чухал үнэт зүйл юм. Хүүхдүүд насанд хүрсэн ч гэсэн тэдний эцэг эхийн хайр халамж буурдаггүй. Өндөр настай эцэг, эх нь хүүхдүүдийнхээ гэрт амьдрах нь энгийн үзэгдэл юм.[21] Чилийн нийгэм нь уламжлалт соёлтой учраас олон уламжлалт гэр бүл, эмэгтэйчүүд одоо ч гэсэн хоол хийх, цэвэрлэгээ, хүүхэд өсгөх ихэнх хийх төлөвтэй байдаг.

Ихэнх хүмүүс өдөрт 3 хоол иддэг бол, Чиличүүд өдөрт 4 хоол иддэг. Тэд өглөөний цайндаа эртний хоол иддэг мөн кофе эсвэл ямар нэгэн зүйлийг дарс уудаг. Өдрийн хоол бол тэр өдрийн хамгийн чухал хоол бөгөөд 1-2 цагийн хооронд иддэг. Оройн хоолонд ихэвчлэн олон үндэстний хоол иддэг байна.   

Ашигласан материал

[засварлах |кодоор засварлах]
  1. "Catholicism and evangelism: the two most common religions in Latin America".Statista. 26 October 2022. Татаж авсан:18 November 2022.
  2. Instituto Nacional de Estadísticas (October 2006)."Compendio estadístico 2006"(PDF).Архивласан(PDF) огноо 2022-10-09. Татаж авсан:29 November 2007.
  3. "Surface water and surface water change".Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан:11 October 2020.
  4. "Chile".The World Factbook (2025 хэвлэл).АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан:22 June 2023. (Archived 2023 edition)
  5. 5.05.15.25.3"Chile".World Economic Outlook Database, April 2022. International Monetary Fund. Татаж авсан:1 May 2022.
  6. "Inequality – Income inequality".OECD. Татаж авсан:25 July 2021.
  7. "Human Development Report 2021/2022"(PDF) (Англи хэлээр).United Nations Development Programme. 8 September 2022.Архивласан(PDF) огноо 2022-10-09. Татаж авсан:8 September 2022.
  8. http://globaledge.msu.edu/countries/chile. Chile: Introduction. (2016, January 21). Retrieved May 12, 2016
  9. http://www.questconnect.org/andes_chile.htm#History . Chile Country Information. (2016). Retrieved May 10, 2016
  10. http://www.questconnect.org/andes_chile.htm#History . Chile Country Information. (2016). Retrieved May 10, 2016
  11. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ci[permanent dead link].html. South America :: Chile. (2016, May 5). Retrieved May 10, 2016
  12. http://www.studycountry.com/guide/CL-government.htm. The Government in Chile. (2016). Retrieved May 10, 2016
  13. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ci[permanent dead link].html. South America :: Chile. (2016, May 5). Retrieved May 10, 2016
  14. http://www.studycountry.com/guide/CL-government.htm. The Government in Chile. (2016). Retrieved M ay 10, 2016
  15. http://www.joeskitchen.com/chile/2012/02/22/chilean-regions/. Chilean Regions – What are all these numbers about? (2012, February 22). Retrieved May 12, 2016
  16. http://www.thisischile.cl/people/demography/?lan[permanent dead link]g=en. Demographics. (2016). Retrieved May 10, 2016
  17. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ci[permanent dead link].html. South America :: Chile. (2016, May 5). Retrieved May 10, 2016
  18. http://www.mapsofworld.com/chile/educat[permanent dead link]ion/. Chile Education. (2016). Retrieved May 10, 2016
  19. http://www.commisceo-global.com/country-guides/chile-g[permanent dead link]uide. Award-Winning Culture Guides. (2016). Retrieved May 10, 2016
  20. http://www.donquijote.org/culture/chile/. Chilean Culture - Culture of Chile | don Quijote. (2016). Retrieved May 10, 2016
  21. http://www.reachtoteachrecruiting.com/guides/chile/chilean-cult[permanent dead link]ure/. Chilean Culture - Reach to Teach. (2016). Retrieved May 10, 2016
Гишүүд
Байгууллага
Улс төр
Бүрэн эрхт улсууд
Бүхэлдээ
Хэсэг
Харьяа
нутаг дэвсгэрүүд
ӨАҮХ-ны далбаа
ЭЗХАХБ-ын лого
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Чили&oldid=788482"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp