Храдчани - Прагийн цайз Чех улс (чехээр Česko ) буюу албан ёсоорБүгд Найрамдах Чех Улс (чехээр Česká republika ) —Төв Европд оршдогтусгаар тогтносон ,бүрэн эрхт улс юм.
Өрнөд талаарааГерман , өмнөд талаарааАвстри , дорнод талаарааСловак , дорно умард талаарааПольш гэсэн дөрвөн улстай хил залгадаг.
Далайд гарцгүй орон . Нутаг дэвсгэрийн хэмжээ 78,866 хавтгай дөрвөлжин километр,эх газрын болонтэнгисийн уур амьсгалтай .
Хүн амын тоо 10.6 сая, хамгийн том бөгөөд нийслэл хот ньПраг . МөнБрно ,Острава ,Оломоуц зэрэг том хотуудтай.
Үндсэн хүн ам ньчех үндэстэн , албан ёсны хэл ньчех хэл , хүн амын олонх ньшашингүй , олон шашныг хүлцдэг.
Урьдын түүхэндБохеми ,Морави ,Чехийн Силези хэмээх гурван нутаг байсан бөгөөд Их Моравийн хүрээнд 9-р зуунд Бохемийн бэйст улс байгуулагдсан нь анхны чех улс байв. 1002 оноосАриун Ромын Эзэнт Гүрний бүрэлдэхүүнд орж, 14-р зууны үед газар нутгаа ихээр тэлж, 14-17-р зуунд Ариун Ромын Эзэнт Гүрний нийслэл нь Бохемийн Праг хот байв.Хабсбургийн ураг төрийн эрхэнд гарч герман хэл соёл дэлгэрч байв. 1806-1867 ондАвстри-Унгарын Эзэнт Улс , 1867-1918 ондАвстри-Унгарын эзэнт улсын мэдэлд орсон. Чех хэл соёлоо гэсэн үндэсний хөдөлгөөн 19-р зуунаас эхэлсэн бадэлхийн нэгдүгээр дайны дарааЧехословак улс байгуулагдахад аж үйлдвэр илүү хөгжсөн тал нь Чехийн нутаг байв. Хоёр дайны хооронд Чехословакардчилсан дэглэмтэй байсан баНацист Германд Чехийн нутаг эзлэгдэж, зэргэлдээх Словак нь хүүхэлдэй улс хэлбэрт оржээ. 1945 ондЗөвлөлтийн цэрэг Чехословакийг чөлөөлснөөр энэ улсэв хамт дэглэмтэй , нэг намын тогтолцоотой улс болсон. 1968 ондПрагийн хавар хэмээх хөдөлгөөн өрнөж, 1989 онытайван хувьсгалаар Зөвлөлтийн нөлөөнөөс салж ардчилсан дэглэм,зах зээлийн эдийн засагт шилжжээ. 1993 онд Чехословак дайн дажингүйгээр Чех,Словак хэмээх хоёр улс болж тусгаар тогтносон.
Өнөөгийн Чех улс жилийндотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь 400-гаад тэрбумамерик доллартай тэнцсэн, нэг хүнд ноогдох ДНБ нь 40,000 ам.доллартай тэнцэж буйхөгжингүй орон юм.
Эрүүл мэнд, боловсролын талаар Европт жишиг үзүүлж,хүний хөгжлийн илтгэлцүүрээр дэлхийд 15-р эрэмбэлэгдэж байна.
Чех улс батлан хамгаалах зорилгоорНАТО эвсэлд 1999 онд нэгдсэн ба эдийн засгийн хүрээндЕвропын холбоонд 2004 онд нэгджээ.
НТӨ 3-р зуундкельтийн нүүдлээрБой аймаг Бохемид төвлөсөн. Бойчууд өнөөгийнПрагт төвлөж байсан туурь бий. 2000 оны Семиногийн ДНХ судалгаагаар чех эрэгтэйчүүдийн 35.6%-д кельт болонслав угсаатанд түгээмэл байдаг R1b гаплогрупп илэрчээ. НТ 1-р зуундмарконни ,куади зэрэггерман угсаатан нүүн суурьшсан. Тэр үед БохемдМарободус хэмээх удирдагч байсан нь судар бичигт тэмдэглэгджээ. 5-р зууны их нүүдлээр герман аймгууд өрнө зүгт одов. Чехийн гол усны нэрэнд эртний герман, кельт хэлний гаралтай нэрс их байдаг.
Хар тэнгис ,Карпатын нуруу хавиар нутаглаж байсан слав угсаатан өрнө зүгт нүүн суурьшижБохеми ,Моравид ихэнх нь,Австри ,Германд зарим нь суурьшжээ. Тэдний суурьшилтСибирээс өрнөш нүүсэнхүн ,авар ,булгар ,мажар зэргийн түрэлтээр үүсч байв.
7-р зуунд авартай байлдсан славчуудыгфранк гаралтайСамо удирдсан нь эдгээр славын анхны удирдагч болон түүхэнд тэмдэглэгджээ. 8-р зуундМоймирын ургийнхан удирдсанИх Моравийн гүнт улс оршин тогтнов. 9-р зуундI Сватоплукийн үед газар нутгаа ихээр тэлж, франкийн нөлөөнөөс гарчээ. Их Моравийн улсКирилл Мефодий хоёрын нөлөөгөөрхристийн шашинд оржээ. Мөн эртний славон хэлээ глаголитийн үсгээр тэмдэглэх болов.
9-р зуундПремислийн ургийн толгойлсонБохемийн бэйст улс оршин тогтнов. 10-р зуундI Болеслав бэйс Морави,Силезийг эзлэн газар нутгаа өргөтгөв. 1198 онд Бохем вант улс болж дэвшсэн ба 1002-1806 ондАриун Ромын Эзэнт Гүрний нэгэн хэсэг байв.
14-р зуунаас Бохемид үндсэнчех хүн амаас гаднагерманчууд орж суурьшив.II Отакар ван цэргийн хүч, эд баялаг их байж, Австри,Штири ,Каринти ,Карниолаг эзэлж Бохемийн вангийн эзэмшилАдриатын тэнгист тулжээ. Түүний хүүII Венцеслав Польшийн вангийн титэм зүүж, хүү ньУнгарын эзэн болжээ. Эзэнт гүрэн нь Дунайгаас Балтын тэнгис хүрэв. 1306 онд Премислийн ургийн сүүлчийн ванIII Венцеслав Оломоуцд амарч байхдаа алуулжээ. Ороо бусгаа дайны үеийн дарааЛюксембургийн ураг Бохемийн вангийн сэнтийг залгамжлав.
14-р зуунд БохемийнIV Карл ван хүчтэй байж, 1346-1354 онд Ариун Ромын эзэнт гүрний хаан болсон. 1348 ондКарлын их сургууль Прагт нээгдэж,Гэгээн Витусын сүм зэрэг уран барилга баригджээ. IV КарлБранденбург ,Лусат , Силезийг Бохемийн мэдэлд оруулав. 1346-1437 ондПраг хот эзэнт гүрний нийслэл байв.
1402 ондЯн Хус шашны шинэтгэлийг эхлүүлсэн ч 1415 ондкатолик шашны шүүхээр орж цаазаар аваачигдав. Хусын залгамжлагчидЯн Жижка ,Агуу Прокоп зэрэг цэргийн жанждаар удирдуулан Ариун Ромын эзэнт гүрний хаанСигисмундтай шашны хагарлаас болж дайтжээ. Бохеми,Моравийнхны 90% нь Хусыг дэмжсэн баПодебради нь Хусын ван болов. ХусуудЛютеранизмыг дэмжиж байв.
1526 онос БохемийгХабсбургийн ураг эзэн мэдэх болж 1583-1611 онд Праг дахин Ариун Ромын эзэнт гүрний нийслэл болж байжээ. 1618 оныПрагийн сэргэлт хэмээх Хабсбургийн эсрэг бослого нь Төв Европын олон орныг хамарсанГучин жилийн дайны эхлэл байв. 1620 ондЦагаан уулын тулалдаан болсон. 1621 онд босогчид цаазаар авахуулж,протестантууд католикт шилжих эсвэл дүрвэн гарцгаасан. Түүнээс хойших 1620 оноос 18-р зууны төгсгөлийг «Харанхуй үе» гэдэг. 1757 ондПруссийн II Фредрик ван Прагийг эзэлж сүйтгэжээ. 1770 онд их өлсгөлөн болж чехийн хүн амын 10% үрэгдсэн гэдэг.Наполеоны дайн болон Австрийн эзэнт улсын цэргийн явдалд чех дайчлагдаж байв. 1806 оноосАвстри-Унгарын Эзэнт Улсад , 1867 оноосАвстри-Унгарын Эзэнт Улсад харьяалагдсан. 19-р зуунд чехийн үндэсний ухамсар сэргэж,чех хэл соёл, үндэсний онцлогоо тодлохоор оролджээ. 1848 оны бослогын үр дүнгээр Бохемийн ван өөртөө засах эрхтэй болсон. Бохемид намууд үүсч, Прагийн энх тайванчБерта фон Шютнер 1905 ондНобелийн шагнал хүртэв.
Зүүн: Чехословакийн анхны ерөнхийлөгч
Томаш Масарик Баруун: 1918 оны тусгаар тогтнолыг зарласан цуглаан
Дэлхийн нэгдүгээр дайнд 1,4 сая чех цэрэг оролцож, 150.000 нь алагджээ. Дайны үр дүндАвстри-Унгар задарч, ялсан эвсэлтэй нэгдсэнТомаш Масарик ерөнхийлөгчтэйЧехословак улс үүсэн байгуулагдсан. Үүнд Бохемийн вангийн нутаг (Бохеми ,Морави , Силези), Унгарын вангийн хэсэг (Словак ,Карпатын Русь ) болох таван газар нэгджээ.
ЭнэхүүАнхдугаар Чехословакийн Бүгд Найрамдах Улс нь хуучинАвстри-Унгарын хүн амын 27% эзлэх боловч, аж үйлдвэрийн 80% төвлөрсөн байлаа. 1929 онд 1913 онд харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 52% өссөн байв. 1938 оны байдлаар дэлхийд аж үйлдвэрийн хөгжлөөр 10-р байрт байсан. Дэлхийн хоёр дайны хооронд Европт оршин байсан цор ганц ардчилсан дэглэм (Швейцараас гадна) бүхий улс байжээ.
Нацист Герман Чехословак дахь германчуудыг өдөөж, улсыг задалж байсан ба ЧехословакФранцтай эвсэл болжээ.Унгар улс Словак талын зарим хэсэг болон Карпатын Русийг эзэлж авав.А.Хитлерийн нацист Германд Чехийн хэсэг эзлэгдэжБохеми ба Моравийн ивээлт улс болов. Энэ үед Словакийн үлдсэн хэсэг нь хүүхэлдэй улс хэлбэртэй байсан. Чехословакийн 345.000 иргэн, түүний дотор 277.000 еврей дайны үеэр алагджээ. Германы эсрэг бослого гарснаас ЧехословакийгХитлерийн зарлигаар чангатгаж байв.
1945 оны 5-р сардЗөвлөлтийн цэрэг Чехословакийг чөлөөлж, 1945-1946 оны хооронд герман хэлт 3 сая гаруй хүн Чехийг орхин гарч, Герман болон Австри руу дүрвэжээ. Зөвлөлтийн найруулгаар Карпатын РусьЗөвлөлт Украины бүрэлдэхүүнд орж, үлдсэн хэсэг дахин улс болжБүгд Найрамдах Социалист Чехословак Улс (БНСЧУ) байгуулагджээ. Чехословакийнкоммунист нам төрийн эрхэнд гарсан ч гэсэн Чехословак нь Европт Өрнө-Дорныг холбосон гүүрийн үүрэг гүйцэтгэж байв. Коммунист Чехословакийн үед эдийн засгийн өсөлт харьцангуй саарч хөршАвстриас хоцорч, 1980-аад ондГрек ,Португалаас ч доор нэг хүнд ноогдохдотоодын нийт бүтээгдэхүүнтэй болжээ.
1968 оны «Прагийн хавар» -аар улс төрийн олон талт үзлийг авчрав. 1977 онд эсэргүүцлийн шинэ давалгаа үүсэв. 1948-1989 онд 250.000 хүн улс төрийн шалтгаанаар шоронд хоригдож, 400.000 хүн дүрвэн гарчээ.
1989 ондЧехословак Вацлав Хавелийн удирдсан «тайван хувьсгал» -аарардчилсан дэглэмд эргэн оржээ.Словакийн үндэсний эрмэлзэл хүчтэй байж, 1993 оны 1-р сарын 1-ээс хоёр улс энх тайвнаар салж, «Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ)» тусгаар улс болжээ.
Чех Улс үүнээс эдийн засгийн шинэтгэл, төрийн өмчийн хувьчлал зэрэг арга хэмжээг авч зах зээлийн эдийн засагт орсон ба амжилттай байж, 2006 ондДэлхийн банк Чехийг «хөгжингүй орон» хэмээн ангилсан. 2009 ондхүний хөгжлийн илтгэцүүрээр онц сайн гэж эрэмбэлэгдсэн.
Чех нь Висеградын бүлэг (1993),Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (1995),НАТО (1999),Европын холбоо (2004) зэрэг эдийн засаг, улс төрийн олон улсын байгууллагын гишүүн юм. 2007 он хүртэлШенгений бүсийн орон болсон. Социал демократ (Милош Земан ,Владимир Спидла гэх мэт), Либерал консерватив (Вацлав Клаус нар) намууд төрийн эрх барьсаар байгаа.
Чехийн физик газар зүйн зураг Чех улсЕвропын төв хэсэгт,далайд гарцгүйгээр , хойд өргөргийн 48°—51°, зүүн уртрагийн 12°—19° градусын хооронд оршдог.
Өрнөд талын Бохеми нутаг ньЭльба ,Влтава голын сав газар бөгөөдКрконосе ,Судет зэрэг багахан уулын нуруу бий.
Өндөр оргил нь д.т.д.1603 м өргөгдсөнСнежка юм.
Нутгийн дорнод хэсгийнМорави нутаг намхан уулст, тал нутаг байна.Морави ,Одер зэрэг гол мөрөн урсдаг.
Нутгийн гол мөрдХойд тэнгис ,Балтын тэнгис ,Хар тэнгисийн гэж гурван ай савд хамаардаг.
Герман улсынХамбург хот дахьВлтава гол дээрхМолдахафен боомтыг 99 жилийн хугацаатай түрээслэж, далайн гарц болгон ашигладаг.
Ой мод их. Крконосе, Сумава, Подыжи, Бохемийн Швейцар хэмээх дөрвөн байгалийн цогцолбор газартай.
Түүхэн төвлөрсөн нутаг нь гол мөрний сав газар байсан. Бохемид Эльба ба Влтава, МоравидМорава , Силезид Одерын сав газрууд бий.
Бохемийн ойн Касперк цайз
Моравийн дорнод захын уулс
Чех улс олон намын тогтолцоотой, парламентат, төлөөллийн ардчилсан дэглэмтэй улс юм. Улсын тэргүүн ньерөнхийлөгч , засгийн газрын тэргүүн ньерөнхий сайд байна. Хууль тогтоох байгууллага буюупарламент нь хоёр танхимтай. Төлөөлөгчдийн танхим (200 гишүүн), Сенат (81 гишүүн) хоёр танхимаас бүрдэнэ.
Улсын ерөнхийлөгч нь Чех улсын банк, Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийг томилох зэрэг парламентын шийдвэрт хориг тавих гэх мэт хязгаарлагдмал эрх мэдэлтэй байдаг. Дээд шүүхийн тэргүүн, дэд тэргүүнийг ерөнхийлөгч томилно. Мөн ерөнхий сайдыг томилох бөгөөд, ерөнхий сайдын санал болгосон зарим сайдыг томилно. 1993-2012 онд парламентын нэгдсэн хуралдаанаар ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатай сонгох ба дараалсан хоёр сонгогдож болно гэж заажээ. Энэ хугацаанд ерөнхийлөгчөөрВацлав Хавел 2 удаа,Вацлав Клаус 2 удаа тус тус сонгогдон ажиллажээ. 2013 оноос ерөнхийлөгч нь сонгуулиар шууд сонгогддог болсон баМилош Земан 2013 онд 54.8% саналаар, 2018 онд 51.4% саналаар 2023 он хүртэл улиран сонгогдсон.
Чех улсын үндсэн хуулийн дагуу хэрэгжүүлэх эрх мэдэл засгийн газарт байна. Ерөнхий сайд, ерөнхий сайдын орлогч, бусад сайдаас засгийн газар бүрддэг. Засгийн газар Төлөөлөгчдийн танхимын өмнө хариуцлага хүлээнэ. Ерөнхий сайд нь засгийн газрын тэргүүн бөгөөд дотоод, гадаад бодлого хэрэгжүүлэх, сайд нарыг сонгох эрх мэдэлтэй. Одоогийн ерөнхий сайдАндрей Бабиш 2017 онд ажлаа хүлээн авчээ.
Засгийн газрын байр - Страка академи
Төлөөлөгчдийн танхимын байр - Тун ордон
Сенатын байр - Валленштейн ордон
Төлөөлөгчдийн танхимын гишүүн дөрвөн жилийн хугацаатай, 5% санал авсан байх босго бүхий пропорциональ системээр сонгогддог. Засаг захиргааны хуваарьтай холбож, сонгуулийн 14 тойрог болгожээ. Сенатын гишүүн зургаан жилийн хугацаатай, нэг удаа суух, хоёр шаттай санал асуулгаар жил болгоны намар шинэ элсэлт авагдахаар сонгогддог.
Брно дахь Дээд шүүхийн байрЧех улс нь эх газрын загвар бүхий иргэний хуулийн тогтолцоотой, нэгдмэл төрийн байгууламжтай улс юм. Суурь хууль болох үндсэн хуулиа 1993 онд баталсан. Эрүүгийн хууль нь 2010 оноос шинэчлэн мөрдөгдөж байгаа. Иргэний шинэ хууль нь 2014 оноос эхэлсэн. Шүүх тогтолцоо нь дүүрэг, аймаг, дээд шүүх гэх ба иргэний, эрүүгийн, захиргааны гэж хуваагддаг. Үндсэн хуулийн цэц нь 15 гишүүнээс бүрдэх ба Засгийн газрыг үндсэн хууль зөрчсөн эсэхэд хяналт тавина. Дээд шүүх нь 67 шүүгчээс бүрддэг бөгөөд эцсийн шүүн таслах шийдвэр гаргадаг. Захиргааны дээд шүүх нь Дээд шүүхийн хамтаарБрнод байрладаг.
2000 оноос эхлэн Чех улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд 13 муж (чехээр kraj ) болон нийслэл Праг хот болон хуваагдсан. Край болгон өөрийн нутгийн сонгуульт хурал (krajské zastupitelstvo ) болон засаг дарга (hejtman )-тай. Праг хотод хурал болон ерөнхийлөгчийн эрхийг хотын зөвлөл болон хотын дарга гүйцэтгэдэг. Край нь дотроо 76 тойрог (okresy ) болон хуваагддаг.
Уламжлалт гурван нутаг ба өнөөгийн 13 край, 1 нийслэл хот 76 тойрог бүхий газрын зураг Үсэг Крайн нэрмонголоор Крайн нэрчехээр Засаг захир- гааны төв Хүн ам(2004 он) Хүн ам(2011 он) [ 11] A Праг 1 Hlavní město Praha — 1,170,571 1,268,796 S Төв Бохеми Středočeský kraj Праг 2 1,144,071 1,289,211 C Өмнөд Бохеми Jihočeský kraj Ческе-Будеёвице 625,712 628,336 P Пльзень Plzeňský kraj Пльзень 549,618 570,401 K Карловар Karlovarský kraj Карловы Вары 304,588 295,595 U Устец Ústecký kraj Усти-над-Лабем 822,133 835,814 L Либерец Liberecký kraj Либерец 427,563 432,439 H Краловеград Královéhradecký kraj Градец-Кралове 547,296 547,916 E Пардубиц Pardubický kraj Пардубиц 505,285 511,627 M Оломоуц Olomoucký kraj Оломоуц 635,126 628,427 T Морави-Силези муж Moravskoslezský kraj Острава 1,257,554 1,205,834 B Өмнөд Морави Jihomoravský kraj Брно 1,123,201 1,163,508 Z Злин Zlínský kraj Злин 590,706 579,944 J Высоцина Kraj Vysočina Жихлава 517,153 505,565
1 нийслэл хот2 засаг захиргааны төв
Чех улсЕвропын чөлөөт зах зээл ,Шенгений бүст хамаардаг. Мөнгөний нэгж ньевро бус харинкрон байна. Škoda Auto бол томоохонавтомашин үйлдвэрлэгч Чех улс ньхөгжингүй , өндөр орлоготой орон бөгөөд Европт үлгэр жишээ болсон үйлчилгээ, аж үйлдвэр, технологийн шинэчлэлд суурилсан, экспортод чиглэсэн эдийн засагтай орон юм. Европын Холбооны гишүүн орны хувьд европын нэгдмэл зах зээлд оролцдог боловч евро мөнгөн тэмдэгтийн оронд чех кроноо хэрэглэсээр байна. ЭЗХАХБ-ын гишүүн орон бөгөөд Европын Холбооны дундаж орчимд нэг хүнд ноогдох ДНБ нь байна. Хүний хөгжлийн илтгэцүүрээр дэлхийд 15-р байранд (Их Британи ,Францын хойно) орж байна.
2018 оны байдлаар нэг хүнд ноогдох нэрлэсэн ДНБ нь $22850, худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ нь $37370 (Итали ,Словенитэй ойр) байна. 2017 оны жилийн ДНБ-ийн өсөлт 4.5% байсан нь Европын холбоонд 1-р өндөр нь байв. 2016 онд ажилгүйдлийн түвшин 2.4% байсан бол ядуурлын хувь нь ЭЗХАХБ-ын дотор 2-р бага (Данийн дараа) байв. Эдийн засгийн эрх чөлөөний индексээр 24-т, Инновацийн индексээр 29-т гэх мэтээр өндөр байранд жагсдаг. Эдийн засгийн 37.5% нь аж үйлдвэр, 60% нь үйлчилгээ, 2.5% нь хөдөө аж ахуйд бүтээгдсэн. Экспортын гол түнш нь Герман зэрэг ЕХ-ны бусад улс орон байна. 2004 оны 5-р сараас хөрш улсуудад (Герман ,Австри ,Польш ,Словак ) саадгүй орж гарахШенгений бүст нэгджээ. 1995 онд ДХБ-ын гишүүн болсон.
2018 онд орлогын хэмжээгээр хамгийн том компани нь: автомашин үйлдвэрлэгчŠkoda Auto (Шкода Авто ), дулааны, эрчим хүчнийČEZ .
↑ 1997 он хүртэлСловактай хамт 42 кодыг хэрэглэж байсан. ↑ Европын Холбооны бусад гишүүн орнуудтай хамт.eu домэйныг мөн ашигладаг. ↑ "Czech language" .Czech Republic – Official website .Ministry of Foreign Affairs of the Czech Republic .Архивласан огноо 6 November 2011. Татаж авсан:14 November 2011 .↑2.0 2.1 "Národnost" .Census 2021 (Чех хэлээр).Czech Statistical Office .Эх хувилбараас архивласан: 15 Нэгдүгээр сар 2022. Татаж авсан:13 January 2022 .↑ "Náboženská víra" .Census 2021 (Чех хэлээр).Czech Statistical Office .Эх хувилбараас архивласан: 22 Нэгдүгээр сар 2022. Татаж авсан:13 January 2022 .↑4.0 4.1 "Land use (as at 31 December)" .Public database .Czech Statistical Office . Татаж авсан:11 May 2023 .↑ "Population of Municipalities – 1 January 2023" .Czech Statistical Office . 23 May 2023.↑6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database July 2023" .IMF.org .International Monetary Fund . Татаж авсан:19 June 2023 .↑ "Gini coefficient of equivalised disposable income" .Eurostat .Архивласан огноо 9 October 2020. Татаж авсан:21 June 2022 .↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (Англи хэлээр).United Nations Development Programme . 8 September 2022.Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан:8 September 2022 .↑ Citizens belonging to minorities, which traditionally and on a long-term basis live within the territory of the Czech Republic, enjoy the right to use their language in communication with authorities and in courts of law (for the list of recognized minorities seeNational Minorities Policy of the Government of the Czech Republic Архивлагдсан 7 Зургаадугаар сар 2012 at theWayback Machine , Belarusian and Vietnamese since 4 July 2013, seeČesko má nové oficiální národnostní menšiny. Vietnamce a Bělorusy Архивлагдсан 8 Долоодугаар сар 2013 at theWayback Machine ). Article 25 of the CzechCharter of Fundamental Rights and Freedoms ensures the right of the national and ethnic minorities to education and communication with the authorities in their own language. Act No. 500/2004 Coll. (The Administrative Rule ) in its paragraph 16 (4) (Procedural Language ) ensures that a citizen of the Czech Republic who belongs to a national or an ethnic minority, which traditionally and on a long-term basis lives within the territory of the Czech Republic, has the right to address an administrative agency and proceed before it in the language of the minority. If the administrative agency has no employee with knowledge of the language, the agency is bound to obtain a translator at the agency's own expense. According to Act No. 273/2001 (Concerning the Rights of Members of Minorities ) paragraph 9 (The right to use language of a national minority in dealing with authorities and in front of the courts of law ) the same also applies to members of national minorities in the courts of law. ↑ The Slovak language may be considered an official language in the Czech Republic under certain circumstances, as defined by several laws – e.g. law 500/2004, 337/1992. Source:http://portal.gov.cz Архивлагдсан 10 Дөрөвдүгээр сар 2005 at theWayback Machine . Cited: "Například Správní řád (zákon č. 500/2004 Sb.) stanovuje: "V řízení se jedná a písemnosti se vyhotovují v českém jazyce. Účastníci řízení mohou jednat a písemnosti mohou být předkládány i v jazyce slovenském ..." (§ 16, odstavec 1). Zákon o správě daní a poplatků (337/1992 Sb.) "Úřední jazyk: Před správcem daně se jedná v jazyce českém nebo slovenském. Veškerá písemná podání se předkládají v češtině nebo slovenštině ..." (§ 3, odstavec 1).http://portal.gov.cz ↑ "Základní výsledky" .Czech Statistical Office .Архивласан огноо 28 Нэгдүгээр сар 2013. Татаж авсан: 11 Наймдугаар сар 2015 .
Бүрэн эрхт улсууд
Дотоод бүрэн эрхт байдлын тусгай бүс
Финланд Норвеги Нэгдсэн Вант Улс
1 Европ ба өөр тивийн хоорондох уламжлалт хилийг хамардаг.2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.3 Европын ойр орчмындалайн арлууд нь эх газрын тавиур дээр оршдоггүй ч тивтэй хамт бүлэглэгддэг.