Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Хятад

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Хятад Ард Улс
ᠪᠦᢉᠦᠳᠡ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠬᠢᠲᠠᠳ
ᠠᠷᠠᠳ
ᠤᠯᠤᠰ
中华人民共和国 (Хятад)
Zhōnghuá Rénmín Gònghéguó
Төрийн дуулал: 
义勇军进行曲
Yìyǒngjūn Jìnxíngqǔ
"Сайн дурынхны марш"
БНХАУ-ын хяналтад байгаа газар нутгийг хар ногооноор харуулав; нэхэмжилсэн боловч хяналтгүй газар нутгийг цайвар ногооноор харуулав
БНХАУ-ын хяналтад байгаа газар нутгийг хар ногооноор харуулав; нэхэмжилсэн боловч хяналтгүй газар нутгийг цайвар ногооноор харуулав
НийслэлБээжин
39°55′N116°23′E / 39.917°N 116.383°E /39.917; 116.383
Томоохон хот
хүн амын тоогоор
Шанхай
Албан ёсны хэлХятад хэл[a]
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл
Албан бичигХялбаршуулсанХятад ханз[b]
Угсаатны бүлгүүд
(2020)[1]
Шашин
(2020)[2]
Ард түмний нэршилХятадууд
Төр засагНэгдмэлКоммунист нэг-намынсоциалистбүгд найрамдах улс
• Нам төрийн удирдагч[c]
Ши Жиньпин
Ли Кэчян
Ли Жаньшу
Ван Ян
Хууль тогтоох байгууллагаАрдын Төлөөлөгчдийн Их Хурал
Түүх
МЭӨ 2070
МЭӨ 221
1912 оны 1 сарын 1
• Бүгд Найрамдах Ард Улсын тунхаглал
1949 оны 10 сарын 1
1954 оны 9 сарын 20
1982 оны 12 сарын 4
1999 оны 12 сарын 20
Газар нутаг
• Нийт
9,596,961 км2[e] (3 / 4)
• Усны эзлэх талбай (%)
2.8
Хүн ам
• 2022 тооцоо
1,410,539,758[3] (1)
• 2020 тооллого
Neutral increase 1,411,778,724[3] (1)
• Нягтаршил
145[4]/км2 (83)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$30.074 их наяд[5] (1)
• Нэг хүнд ноогдох
$21,291[5] (72)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$18.321 их наяд[5] (2)
• Нэг хүнд ноогдох
$12,970[5] (67)
ОТББИ (2019)  38.2[6]
дундаж
ХХИ (2021) 0.768[7]
өндөр · 79
Мөнгөний нэгжХятадын юань (元/¥)[f] (CNY)
Цагийн бүсUTC+8 (CST)
Огнооны форматжжжж-сс-өө (年/月/日)
Жолооны талбаруун (Эх газрын Хятад)
зүүн (Хонконг баМакао)
Утасны томьёо+86
+852 (Хонконг)
+853 (Макао)
Домэйн нэр

Бүгд Найрамдах Хятад Ард Улс (товчоорХятад) —Дорнод Азид оршсонбүрэн эрхтулс.

Хятад улс 9.6 сая км2 нутаг дэвсгэртэй дэлхийн3-р том орон бөгөөд зүүн талаарааНомхон далайд тулж бусад талаарааВьетнам,Лаос,Бирм,Бутан,Энэтхэг,Балба,Пакистан,Афганистан,Тажикистан,Киргиз,Казах,Монгол,Орос,Хойд Солонгос гэсэн 14 улстай хиллэдэг. Хангай говь, халуун сэрүүн гээд газрын тогтоц, уур амьсгал янз бүр.Тайвань, Энэтхэг зэрэг хэдэн оронтой газар нутгийн маргаантай. 1.36 тэрбум буюу дэлхийнхамгийн олон хүнтэй улс юм. Үндсэн хүн амхятад үндэстнийг (91.5%) багтаагаад56 нэрийн ард түмэн байна. Албан ёсны хэл —хятад. Нийслэл —Бээжин.

Хятададэртнээс соёл иргэншил тогтсон. ДомгийнСя улсаас хойш НТӨ 221 ондЦинь улс хүчирхэгжиж хятад үндэстний анхны нэгдсэн улсыг үүсгэжээ. Олон улс халалцсаар 1911 ондманжЧин улс мөхсөнөөр хаант засгаас татгалзаж,бүгд найрамдах засаг авсан бөгөөдиргэний дайныг төгсгөж өнөөгийн БНХАУ 1949 онд байгуулагдсан.Коммунист (эв хамт) улс төрийн дэглэм,зах зээлийн баримжаатсоциалист (нийгэм журамт) эдийн засагтай,нэгдмэл төрийн байгууламжтай. Дотроо муж,өөртөө засах орон, төвөөс захирах хот, онцгой захиргаат орон гээд 33 нутаг болжхуваагддаг.

Хятад улс аж үйлдвэржиж, эдийн засаг нь тогтмол хурдтай өсч байгаа бөгөөддотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрАмерикийн Нэгдсэн Улсын дараа 2-рт байна. Цөмийн зэвсэгтэй. 1971 онд Тайваньд байсанНэгдсэн Үндэстний Байгууллагын- суудлыг зүй ёсоор авсан бөгөөд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн юм.Дэлхийн Худалдааны Байгууллага, АПЕК,Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага,Их Хорь зэрэг олон улсын байгууллагын гишүүн.

Нэр

Хятадын түүх
History of China in Chinese characters and seal script
  • Ся(ойр. 2070 – c. 1600 МЭӨ)

  • Шан(ойр. 1600 – c. 1046 МЭӨ)

  • Жоу(ойр. 1046 – c. 256 МЭӨ)
Баруун Жоу(1046–771 МЭӨ)
Зүүн Жоу(771–256 МЭӨ)
Хавар ба Намар(ойр. 770 – c. 476 МЭӨ)
Байлдаант улс(475–221 МЭӨ)

Баруун Хань(206 МЭӨ – 9 МЭ)
Шинь(9–23 МЭ)
Зүүн Хань(25–220 МЭ)

Вэй,Шу, болонҮ



   




   

Хятад хэлээр улсын товч нэрийг «Жунгуо» (中国; Жунгаа) гэх бөгөөд тус улсад монголоор «ᠳᠤᠮᠳᠠᠳᠦ ᠤᠯᠤᠰ» (Дундад улс) гэж орчуулан бичдэг. Энэ ньсоёл иргэншлийн төв гэсэн санаа, эрт цагт тойрж асан бүдүүлэг аймгуудаас ялгасан утга юм.

Харин дэлхийн бусад оронд дээрхээс гадна үндсэн хоёр төрлийн нэрээр нэрийдэж байна.

Нэг нькидан үндэстнийг анх нэрийдсэнээс үүсэлтэй,монгол,оросоор дамжсан «Хита» төрөл. Үүнд «ᠬᠢᠲᠠᠳ», монгол кириллээр «Хятад», буриад, халимаг кирилээр «Хитад», «Китд» гэж бичих хамаарна. Урьдын «хятад улс» ньСүн улс,Мин улс,Дундад Иргэн Улс гэж өөр өөр нэртэй бол одоогийнхБүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) гэсэн нэртэй.

Нөгөө нь эртнийЦинь улсын гарвалтай,самгарди,перс хэлээр дамжин тархсан «Чина» төрлийн нэрс юм.

Газар зүй

Үндсэн өгүүлэл:Хятадын газар зүй

Хятад улс 9,596,961 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай,Канадаас бага,Америкаас ялимгүй том буюу дэлхийн3-р том орон болно. Маргаантай газар нутаг ихтэй, тоо хэмжээ нарийн тохироогүй.

Хиймэл дагуулаас
Физик газрын зураг

Байрлал

Хойд өргөргийн 18° — 54°, зүүн уртрагийн 73° — 130° дотор НҮБ-ийн ангиллаарДорнод Азид оршино. Нутгийн хэсэг Хайнань нь зүүн өмнөд азид, ЮНЕСКО-гийн ангиллаар Шинжаан, Төвөд, Өвөр Монгол, Төвөд ньТөв Азид хамаарна.

Хятад 22,117 км хуурай газрын хилийн уртаар дэлхийд тэргүүлэх бөгөөдВьетнам,Лаос,Мьянмар,Энэтхэг,Бутан,Балба,Пакистан,Афганистан,Тажикистан,Киргиз,Казахстан,Монгол,Орос,Умард Солонгос гэсэн 14 оронтой хиллэдэг. Дорнод захаараа Номхон далайд 18000 км эрэгтэй. ҮүндБохайн тэнгис,Шар тэнгис,Дорнод Хятадын тэнгис,Тайванийн хоолой,Өмнөд Хятадын тэнгист гарах бөгөөд Өмнө Солонгос, Япон, Тайвань, Вьетнам, Филиппинтэй усан хил тогтоожээ.

Өмнөдийн Гуанши нутаг

Газрын гадарга

Хятадын газрын гадарга хотгор гүдгэр. Нутгийн 33 хувийг уул нуруу, 26 хувийг тэгш өндөрлөг, 19 хувийг дов гүвээ, 12 хувийг нам доор газар, 19 хувийг гол мөрний сав газар эзэлнэ. Дорно умард талаар хүн ам шигүү суух тэнгисийн эргийн нам доор газар,Хятадын их тал байх ба умард нутгаарМонголын тэгш өндөрлөгийн өмнөд зах, баруун өмнөд хэсэгтХөхнуур-Төвөдийн тэгш өндөрлөг (4000 м-ээс өндөр) байна. Дорно өмнөд нутгаар дов гүвээ хавтгай нутаг, баруун хойд хэсгээрЗүүнгар,Говь,Такламакан зэрэг эх газрын хотгор, хүнгүй цөлүүд байна. Хамгийн нам доор цэгАйдин нуур (−154 м)Турфаны хотгорт байна. Нутгийн өрнөд зах, хилээр голцууХималай,Кунь-Лунь,Памир,Каракорум,Тэнгэр уул (Тянь-Шань),Алтай зэрэг хөвч нурууд тогтжээ.

Умардын Ганьсү нутаг

Дэлхийн 17 өндөр уулын 9 нь Хятадын хил дээр байдаг. ХималайнЭверест (8848 м),Лхоцэ (8516),Макалу (8485),Чо Оюу (8188), КаракорумынЧогори (8611),Гашербрум I (8080),Конгур (7649), Тэнгэр уулынЯлалтын оргил (7439), Кунь-ЛунийУлугмузтаг (6973), АлтайнХүйтэн (4374) болонУтай (3061) зэрэг уулс байна.

Хөх мөрөн

Ус зүй

Хятад улсын хуурай газрын 0.28 хувь гадаргын ус байна. 50,000 орчим гол горхины нийлбэр урт 420,000 километр.Хөх мөрөн (6300 км урт) Шанхай орчмоор,Хатан гол (Шар мөрөн) Тяньжинь орчмоор,Хар мөрөн (Амар) Оросын нутагт орж,Сувдан мөрөн Макао орчмоор далайд цутгадаг. МөнЛяо,Хуай, Вэй,Ялу, Вэй, Юань, Шян, Тарим гол байх баМеконг,Брахмапутра,Эрчис,Или гол Хятадын нутгаас эх авдаг.Хөх нуур (4340 км²),Ханка,Пуян,Дунтин, Тайхү,Далай, Хунзэ зэрэг нуур бий.

Гол мөрд тариалангийн газар болно. Эрт цагт үүсгэсэн Бээжингээс Ханжоу хүрэх усан суваг (1794 км) байна.

Ашигт малтмал

Хятад улснүүрс,төмрийн хүдэр,газрын тос,шатдаг хий,сурьма,цайр,никель,гянт болд,давсны нөөцтэй.

Уур амьсгал

Өмнөд нутгаар тропикийн дулаан уур амьсгал, умард захаар суб-арктикийн хүйтэн уур амьсгалтай. Төвөдийн өндөрлөгт альпийн уур амьсгалтай. Хармөрөн мужид I сард дунджаар −30 °C, VII сард 18 °C байх бол Хайнаньд I сард 17 °C, VII сард 28 °C байдаг.

Дорнод өмнөд эргээр жилийн 1500 мм-ээс дээш тунадас унадаг бол баруун хойд говь, цөлөөр 100 мм хүрэхгүй хур тунадастай.

Хулсны баавгай

Амьтан ургамал

Хятадад 34,687 зүйлийнамьтанургамал байна. Дэлхийд зүйлийн тоогоор Бразил, Колумбийн дараа гуравдугаар байрт орно.

551 зүйлийн хөхтөн, 1221 зүйлийн жигүүртэн, 424 зүйлийн хоёр нутагтан, 333 зүйлийн шавж байгаагаас 840 зүйлийн амьтан мөхөх аюултай байгаас сэрэмжлэн улсын хэмжээнд 2349 тусгай хамгаалттай газар нутгийг зааж өгчээ.

Хятадад 30,000 гаруй зүйлийн ургамал бий.Ой олон төрлөөрөө байна.Хулс ихээр анхааралд өртдөг.

Хүн ам зүй

Хүн амын нягт сийрэг
Хятадын хүн амын тоо (1953-2010)[8]
ОнХүн амын тоо

1953582,603,417
1964694,581,75919.2%
19821,008,175,28845.1%
19901,133,682,50112.4%
20001,265,830,00011.7%
20101,339,724,8525.8%

Хятадын "Синхуа" агентлагийн мэдээлж буйгаар 2021 онд 1,412,636,575 хүн амтай болжээ. Дэлхийн хамгийнолон хүнтэй улс юм. 16.6 хувь нь 14 хүртэлх насны хүүхэд, 70.1 хувь 15-60 настай, 13.3% нь 60-аас дээш ахмад настан байв. Дундаж наслалт — 73.2 жил, хүн амын жилийн өсөлт — 0.46%.[9]

1979 оноос «Нэг хүүхдийн бодлого» хэрэгжүүлэх болсон. Хэт өсөлтийг зогсоож, хэмжээг хязгаарлах, ядуурлыг бууруулахад амжилт олсон боловч ажиллах хүч цөөрөх, хүүхэд нуух, наймаалах муу үйл бас дагалджээ. Төрж буй хүүхдийн эр-эмхүйсийн харьцаа 105/100 болж гажсан бөгөөд 2010 онд бүр 118/100 байжээ.[10] 2013 оноос эхнэр нөхрийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрч зөөлрүүлсэн.[11]

Хэл-угсааны газрын зураг

Ард түмэн

Үндсэн өгүүлэл:Хятадын ард түмэн

БНХАУ ард иргэдээ хэл, яс үндсийг нь харгалзан56 нэрээр бүртгэдэг. Үндсэн хүн амДотор газрын унаган, тариачин уламжлалтайхятад үндэстэн 91.5 хувийг бүрдүүлж, Төвөд Шиньжян хоёроос бусад муж, оронд дийлэнх олон болон амьдарч байна.

56 ардын хувцас
Буддын сүмийн лам

Үлдсэн 8.5 хувийг 16.9 саяжуан, 10.5 саяхотон үндэстэн, 10.3 саяманж, 10.0 саяуйгур, 9.4 саямяо, 8.7 саяи, 8.3 саятужя, 6 саятөвөд, 6 саямонгол, цаашилбалсолонгос,казах,дуншян,дагуур, 3 мянгантатар гээд 55 өөр нэрийн ард түмэн бүрдүүж байна.[12]

Хэл, шашин

Улсын албан ёсны хэл ньхятад хэл. Хятад хэлтний 70 хувь нь үндсэн аялга буюуумард аялгаар (мандарин) ярьж байна.Ү (Шанхайн),юэ (Хонконгийн),минь зэрэг олон аялга нь хоорондоо ойлголцоход төвөгтэй боловч бүгд нэг ханзаар бичих дүрэмтэй. 1956 оноос хялбар ханз хэрэглэсэн.

Өмнөд нутгаартай-кадай,төвөд-бирм,мон-кхмер, умард нутгаартунгус,монгол,түрэг төрлийн хэлээр хэлцэнэ.

Хятадуудкүнз,бомбо (дао),будда гэсэн «гурван шашин ном»-ыг эртнээс идээшүүлж авсан.[13]Хотон үндэстэн болонтүрэг угсаатан ислам шүтлэгтэй. БНХАУ эхэндээ шашныг хориглосон ч 1980-аад оноос хяналттай чөлөөлжээ.

Хот суурин

Хятад улс хотжиж байгаа. 1990 онд хотын хүн ам 20% байсан бол 2007 онд 46% хотынхон болцгоосон.[14]

Ажил хайж хөдөөнөөс хот бараадсан 220 сая хүн бий.[15] Дотор газарт шигүү,өөртөө засах орнуудад сийрэг суудаг.

1.Шанхай
24.Күньмин
24 том хот:

Түүх

Үндсэн өгүүлэл:Хятадын түүх

Бээжингийн ойрх агуйгаас 750,000 жилийн тэртээх «босоо хүн»-ий араг яс олсон.

НТӨ 7000 оны үед хамаарах бичиг зураг Жиахү гэдэг газраас олжээ.

Эртний улс

Хятад орны түүхэн газрын зураг

Хятадад анх домгийн Шя улс НТӨ 2100 онд бүрэлдсэн ба хагас домгийн шинжтэйШан,Жоу улсууд залган байв. Хатан гол (Шар мөрөн), Хөх мөрний адаг, Дотор газар үүссэн вант улсууд НТӨ 500 он болоход байлдагч олон тал болон зэрэгцэн оршсон байна. Эрт үед ХятададКүнз, Мэнз, Сүнз зэрэг соён гэгээрүүлэгч,Сыма Цянь түүхч амьдарч байв.

НТӨ 221 ондЦинь Ши Хуан бусад улсыг байлдан дагуулжхятад үндэстний анхны нэгдсэн улсыгШиань хотод төвлөн байгуулж, хэл бичгийн дүрэм, мөнгөний нэгж, хэмжих нэгж зэрэг нэгэн хэв болгожээ.Цинь улсын тавьсан суурин дээрХань улс (НТӨ 206–НТ 220 он) тогтож газар нутгаа ихээр тэлж СолонгосынКогурё, Вьетнамын улс, МонголынХүннү улстай хиллэх болжээ. Хан улсын үедкүнзийн суртал дэлгэрч, төрийн ёс жигдэрсэн юм.

Цинь Шихуаны бунхан

Дараа ньГурван улсын үе (220–280),Жинь улс (265–420),Умард ба Өмнөд улсуудын үед тархай бутархай байлдаж байсны эцэст 581 ондСүй улс дахин нэгтгэжээ. Когурётэй хийсэн дайны дараа хүчин муудаж төрийн эргэлтээр Тан улс байгуулагдсан.Тан улсын (618–907) үед уран зураг, яруу найраг хөгжиж,буддын шашин хүчтэй дэлгэрсэн болСүн улсын (960–1279) үед цаасан мөнгө хэвлэж, байнгын тэнгисийн цэрэгтэй болж, күнзийн үзэл эргэн иржээ. 11-р зуунд Хятадын хүн ам 100 сая хүрч олширсон байв.

Юань, Мин, Чин

Умардын түрэг, монгол, зөрчиний довтолгоог хорихЦагаан хэрэм

13-р зуунд хятад үндэстэн, түүний Дотор газар бүхлээрээ харь хэлтмонголчуудын харьяанд орсон. Их Монгол улс Евразийг нэлэнхүй эзлээдХубилай хаан нийслэлийгДайдуд (Бээжин) нүүлгэн, 1371 онд улсын нэрийгЮань хэмээгээд 1279 онд Сүн улсын үлдэгдлийг бүрэн даржээ. Юань улсын үеддөрвөлжин үсэг хэрэглэж, буддын шашныг улсын шашин болгож байв.

Юань улсыг хятад тариачинЖү Юаньжангийн удирдсан бослого нураажМин улсыг (1368-1644) үүсгэв. Мин улсын үед урлаг соёл цэцэглэж, хөлөг онгоц ньАфрик хүрч аялсан ба Цагаан хэрэмийг ихээр барьжНаньжинд (өмнөд нийслэл) байсан нийслэлийг 1421 ондБээжинд (умард нийслэл) авчирчээ.Ван Янмин күнзийн шинэ суртлыг нэвтрүүлсэн.

17-р зуунд умардын тариачин-нүүдэлчинманж үндэстэн хүчирхэгжив. 1644 ондЛи Зичөнгийн удирдсан бослого Бээжинг эзэлж Мингийн сүүлчийн хаан амиа хорлов. Мөн онд Мингийн жанжинҮ СангуйЦагаан хэрэмийн хаалгыг манжийн цэрэгт онгойлгон өгсөнөөр манжЧин улс (1616-1912) Бээжинг эзлэн улмаар 1662 он гэхэд Дотор газрыг бүрэн дагуулжээ. Чин улс 18-р зууныг дуустал газар нутгаа ихээр тэлсэн нь Юань улсынхаас арай бага газар нутагтай байсан боловч 19-р зуунаас дотоодын хятад,мяо,дунган зэрэг ардын бослого, Британи, Франц зэрэгЕвропын империалист улсуудын гар дүрэлтэд хүчин доройтжээ.Хар тамхины нэгдүгээр дайнаар 1842 ондХонконггийг Британид өгч,Япон-манжийн дайнд ялагдан 1895 ондТайванийг Японд алджээ.

Хятадын үндсэрхэг үзэл сэргэж тэмцсээр 1911 оныЦагаагчин гахай жилийн хувьсгал Чин улсыг мөхөөсөн баМонгол тусгаар тогтносон.

Дундад Иргэн Улс

Сунь Ятсен, Чан Кайши

1912 оны 1 сарын 1-ндДундад Иргэн УлсыгСунь Ятсен түр ерөнхийлөгч зарлан тунхаглав. Хятад оронбүгд найрамдах засагт шилжжээ. Удалгүй Чингийн жанжин асан Бээжинд суугааЮань Шикай ерөнхийлөгч болсон ба Хятадын зүг бүрт жанжид бүлэг үүсгэх ба нэр төдий нэгдмэл, үнэндээдайн байлдаан ихтэй байв. 1928 ондГоминдан намынЧай Кайши нэгдсэн удирдлаганд оруулж Наньжинд нийслэлийг шилжүүлэв. Гэвч шинэ өрсөлдөгч буюу ЗХУ-аар дэмжигдсэнкоммунист улс байгуулахыг хүсэгчид дайтаж эхэлжээ.

1931 ондЯпон Хятадын зүүн хойд нутагт халдажМанж-го улсыг үүсгэв. 1937-1945 оны хоорондохЯпон-хятадын дайнд гоминдан болон коммунист хүчин эх орны төлөө эвсэв. 1945 онд Япон дайнд бууж өгсөн ба Тайвань буцаад Хятадын харьяанд ирэв.

Хэд хэд хүчтэй байлдсаны эцэст коммунист хүчин ялж 1949 онд Бээжинг нийслэл болгож, Гоминданы үлдэгдэлТайвань руу дүрвэв.

БНХАУ (1949 оноос)

1949 оны 10 сарын 1-нд Коммунист намын даргаМао Зэдун Бээжингийн төв талбайд БНХАУ байгуулагдсаныг зарлан тунхаглав. Ардын Чөлөөлөх Арми 1950 онд Тайванийн (Гоминданы) харьяанд байсанХайнанийг эзэлж авсан төдийгүй тусгаар байсанТөвөдийг эзэлж авав.

Мао газрыг хурааж, эдийн засаг, нийгмийн эрс хувьсгал хийж байв. «Их үсрэлтийн бодлого» нь амжилттай болоогүй, 1966 оны «Соёлын хувьсгал» нь бас л олон сая хүний амийг үрсэн. Мао 1976 онд нас баржДэн Сяопин төрийн эрхэнд гарч 1978 оноос эдийн засгийг чөлөөлж эхэлсэнээр Хятад улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт аажмаар шилжин холимог шинжинд оржээ. Мөн «Нэг хүүхдийн бодлого» хэрэгжүүлсэн. Одоогийн үндсэн хууль 1982 онд шинэчлэн батлагдсан. Энэ хугацаанд хүнд, хөнгөн аж үйлдвэр хөгжин «Дэлхийн үйлдвэр» хэмээн нэрлэгдэх болтлоо эдийн засаг нь өссөн юм.

1993 оны 3-р сараасЖян Жэминь, Жү Рунжи, 2002 оноосХу Жинтао, Вэнь Жябао нар улсыг удирдав. Эдийн засаг, ардын амжиргаа дээшилсэн. Гэвч улс төрийн ардчилалгүй хэвээрээ бөгөөд 1989 оны ардчиллыг хүссэнТяньаньмэний талбайн бослого, 2000-аад оны уйгур, төвөдийн салан тусгаарлах хөдөлгөөнийг цэргийн хүчээр дарав. 2005 онд Салан тусгаарлахын эсрэг хууль гаргасан.

2012 онд дараагийн удирдлага буюШи Жиньпин,Ли Көчян нар нам, төр, засгийг тэргүүлэх болж «Нэг хүүхдийн бодлого»-ыг зөөлрүүлсэн.

Улс төр

Төр засаг

Ардын төлөөлөгчдийн их хурал

БНХАУ 1954, 1975, 1978, 1982 онд үндсэн хуулиа шинэчилжээ. Үндсэн хуульд зааснаар «ажилчин анги удирдаж, ажилчин болон тариачны холбоонд түшиглэсэн ардын ардчилсан дэглэмтсоциалист улс» юм. Дэлхий дээр социалист улс цөөхөн үлдсэн.

  • Ардын төлөөлөгчдийн их хурал (АТИХ) — төрийн эрх барих дээд байгууллага. АТИХ хууль тогтоож, улс орны чухал шийдвэрийг гаргана. 2,987 төлөөлөгчийг 5 жилийн хугацаатай сонгох бөгөөд жилд нэг удаа 14 хоног хуралдаад тардаг.
  • Улсын дарга — төрийн тэргүүн. АТИХ болон түүний байнгын хорооны шийдвэрийг батлах, төрийн албан хаагчдыг томилох, алдар цол шагнах гэх мэт олон үүрэгтэй. Одоогийн БНХАУ-ын дарга нь 2012 онд сонгогдсонШи Жиньпин.
  • Төрийн зөвлөл (Ардын төв засгийн газар) — төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх дээд байгууллага. АТИХ-аас сонгож улсын дарга баталдаг. АТИХ, түүний байнгын хороонд ажлаа тайлагнана. Ерөнхий сайд, ерөнхий сайдын орлогч, яам болон төрийн хорооны сайд нар, Улсын банкны даргаас бүрддэг. Одоогоор 28 яам, хороотой. Одоогийн ерөнхий сайд —Ли Көчян.

Хятад улс нэг гоц намтай.Хятадын эв хамт нам (ХКН) нь 1921 онд байгуулагдсан, 1949 оноос эрх баригч нам болсон. Удирдах дээд байгууллага нь 5 жил тутамд хуралддаг Их хурал, түүнээс сонгогдсон Төв хороо юм. Үнэндээ Намын төв хорооны 500 гишүүн, түүний Улс төрийн товчооны 7 гишүүн улсыг удирддаг.[16]

Тайвань-Хятад хоёрын нутаг

Гадаад харилцаа

БНХАУ дэлхийн 180 улстай дипломат харилцаатай, 171 улсад Элчин сайдын яамтай байна. 1971 онд Тайвань (БНХУ)-д хадгалагдаж байсанНҮБ-ын суудал БНХАУ-д шилжин ирсэн. Хятад улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг,Их хорь,БРИКС-ын бүлэг,Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн юм. Дорно Азийн уулзалт, АСЕАН-ы уулзалтад оролцдог.

БНХАУЗХУ-тай сайн харьцаатай байснаа 1960-аад оноос муудсан,Энэтхэгтэй Аксай Чин нутгаас болж дайтаж муудсан. Харин 1990 оноос хойшОрос, Энэтхэгтэй түншийн хэмжээнд хүртэл харьцаа сайжирсан. БНХАУ одоогоор ЯпонтойСэнкакү олтригийг булаацалдаж байгаа бөгөөдТайванийг анхнаасаа л өөрийн гэж үзэн гадаад улстай харилцах эрхийг нь хааж иржээ.

1997 ондХонконгийг Их Британиас, 1999 ондМакаог Португалаас буцаан авсан нь гадаад харилцааны том амжилт байв.

Хүний эрхийг зөрчиж, ардчиллыг боомилдог гэдгээрээ өрнөдийн орнуудаас их шүүмжлэл хүртдэг.

Орон нутаг

Зүг чигийн бүсчлэл — 6 орон

Хятад улс нутаг дэвсгэрээтаван түвшний олон нэгжээр хуваадаг.

ЗэрэгЗасаг захиргааны нэгжНутгийн тоо
I (мужийн)муж |өөртөө засах орон |
төвөөс захирах хот |онцгой захиргаат орон
33
II (аймгийн)аймгийн энтэй хот |тойрог |өөртөө засах тойрог |аймаг332
III (хошууны)шянь |тойрог | хошууны энтэй хот | тусгай газар |
ойт газар | өөртөө засах шянь |хошуу | өөртөө засах хошуу
2,853
IV (сумын)балгас | шян |хороо | хошууны дүүрэг |
бага ардын шян |сум | бага ардын сум
40,466
V (гацааны)гацаа, тосгон, хэсэг704,386

Нэгдмэл улс. I дэсийн (мужийн зэргийн) 33 нутаг байна. Үүнд хоёронцгой захиргаат орон (Хонконг,Макао) нь илүү их өөртөө засах эрх эдэлнэ. Мөн 22муж, 5өөртөө засах орон, 4төвөөс захирах хот бий.

Зүүн хойд орон, баруун өмнөд орон гэх мэтээр 6 бүс болгон хуваадаг.

БНХАУ-ын I дэсийн 33 нутаг болон Тайвань газрын зурагт
Нутгийн нэрХятадаарТалбай (км²)Хүн ам (2010)Нутгийн төв
муж (省) —
1Аньхуйᠠᠨᠾᠦ᠋ᠢ安徽139,70059,500,510Хөфэй
2Ганьсүᠭᠠᠨᠰᠤ甘肃454,30025,575,254Ланьжоу
3Гиринᠭᠢᠷᠢᠨ吉林187,40027,462,297Чанчүнь
4Гуандунᠭᠤᠸᠠᠩᠳᠦ᠋ᠩ广东180,000104,303,132Гуанжоу
5Гуйжоуᠭᠦᠢᠵᠸᠦ贵州176,00034,746,468Гуйян
6Жөжянᠵᠸᠵᠢᠶᠠᠩ浙江102,00054,426,891Ханжоу
7Жянсүᠵᠢᠶᠠᠩᠰᠦ江苏102,60078,659,903Наньжин
8Жяншиᠵᠢᠶᠠᠩᠰᠢ江西167,00044,567,475Наньчан
9Ляонинᠯᠢᠶᠤᠤᠨᠢᠩ辽宁145,90043,746,323Мүгдэн
10Сычуаньᠰᠸᠴᠤᠸᠠᠨ四川485,00080,418,200Чөндү
11Фүжяньᠹᠦᠵᠢᠶᠠᠨ福建121,30036,894,216Фүжоу
12Хайнаньᠬᠠᠶᠢᠨᠠᠨ海南34,0008,671,518Хайкоу
13Хармөрөнᠬᠠᠷᠠᠮᠦ᠋ᠷᠡᠨ黑龙江454,00038,312,224Харбин
14Хөбэйᠾᠸᠪᠸᠢ河北187,70071,854,202Шижяжуан
15Хөнаньᠾᠸᠨᠠᠨ河南167,00094,023,567Жөнжоу
16Хөхнуурᠬᠥᠬᠡᠨᠠᠭᠤᠷ青海721,2005,626,722Шинин
17Хүбэйᠬᠤᠪᠸᠢ湖北185,90057,237,740Үхань
18Хүнаньᠬᠤᠨᠠᠨ湖南210,00065,683,722Чанша
19Шаньдунᠱᠠᠩᠳᠦ᠋ᠩ山东153,80095,793,065Жинань
20Шаньсиᠱᠠᠨ ᠰᠢ山西156,30035,712,111Тайюань
21Шэньсиᠱᠠᠨᠰᠢ陕西205,60037,327,378Шиань
22Юньнаньᠶᠦᠨᠨᠠᠨ云南394,00045,966,239Күньмин
өөртөө засах орон (自治区) —
23Гуаншиᠭᠤᠸᠠᠩᠰᠢ广西236,00046,026,629Наньнин
24Ниншяᠨᠢᠩᠰᠢᠶᠠ宁夏66,4006,301,350Иньчуань
25Өвөр Монголᠥᠪᠦᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ內蒙古1,183,00024,706,321Хөх хот
26Төвөдᠲᠦᠪᠡᠳ西藏1,228,4003,002,166Лхас
27Шинжаанᠰᠢᠩᠵᠢᠶᠠᠩ新疆1,660,40021,813,334Өрөмч
онцгой захиргаат орон (特别行政区) —
28Макао澳门29552,300Макао
29Хонконг香港1,1047,061,200Хонконг
төвд захирагдах хот (直辖市) —
30Бээжинᠪᠡᠭᠡᠵᠢᠩ北京16,80019,612,368Бээжин
31Тяньжиньᠲᠢᠶᠠᠨᠵᠢᠨ天津11,30512,938,224Тяньжинь
32Чунчинᠴᠦᠩᠴᠢᠩ重庆82,30028,846,170Чунчин
33Шанхайᠱᠠᠩᠬᠠᠢ上海6,34123,019,148Шанхай

Цэрэг зэвсэг

2015 он. Сүрт жагсаал
Байлдааны хөлөг онгоц

Хятад улсын зэвсэгт хүчин ньАрдын Чөлөөлөх Арми юм. 2,285,000 хүн алба хааж байна. Цэргийн төв зөвлөл удирддаг. Хуурай замын цэрэг, цэргийн нисэх хүчин, тэнгисийн цэрэг, стратегийн цөмийн зэвсгийн хүчин, их бууны хорооноос бүрдэнэ. Батлан хамгаалахад 132 тэрбум $ зардгаарааАНУ-ын дараа 2-рт орно. ДНБ-ийн 1.5%-тай тэнцэнэ. Цөмийн 50-75 пуужин байна.

Зөвлөлтийн зэвсэг техникт суурилан дотооддоо үйлдвэрлэдэг. Сүүлийн үед ОросоосСу-30 сөнөөгч онгоц худалдан авсан ба өөрөөЧөндү Ж-10,Шэньян Ж-11 зэрэг нисэх онгоц үйлдвэрлэжээ. Байлдааны үндсэн танк 7950, хуягт 5000, их буу 6000-аас олон бий.ЗТЗ-99 танк,ХЧ-9 газар-агаар төрлийн пуужин,ЗБД-97 загварын хуягт машиныг сүүлд үйлдвэрлэн хэрэглэж байна. Умард, дорнод, өмнөд гэсэн тэнгисийн флоттой. Нисэх онгоц тээгч 1 хөлөг онгоц, 55 шумбагч, нийт 200 гаруй хөлөг онгоцтой.

Эдийн засаг

Шанхайн худалдааны гудамж
Газрын тосны цооног
Экспортын барааны бүтэц

2014 оны Хятад улсындотоодын нийт бүтээгдэхүүн 10 их наядам.доллартай тэнцэж дэлхийд 2-р байр эзэлж байна. Нэг хүнд ноогдох ДНБ нэрлэсэн үнээр 7,589 $, худалдан авах чадвараар тэгшитгэсэн үнээр 12,880 $ (80-р байр) байв.

1949 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан улс 1978 оноос эдийн засгийг чөлөөлж зах зээлийн эдийн засагт шилжсэнээр мэдэгдэхүйц үр дүнтэй байлаа. Хувийн өмчийг зөвшөөрсөн бөгөөд томоохон үйлдвэрүүд төрийн мэдэлд байдаг. Хятадын хямд, ихээр байгаа ажиллах хүчнийг ашиглахаар гадаадын хөрөнгө оруулалт их орсон бөгөөд үндэстэн дамнасан корпорациуд Хятадад хамгийн хямд зардлаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Жилийн дундаж өсөлт тогтмол 10.5 хувь байдаг. Эрчим хүч, газрын тосны гол хэрэглэгч болсон. Жилд 3.9 их наяд $ бүтээгдэхүүн экспортолдгоороо дэлхийд тэргүүлдэг.

Мөнгөний нэгж нь —Хятадын юань. 2010 оноос эхлэн Орос улс доллараар биш юаниар Хятадтай наймаа хийдэг болсон.

Холбоо харилцаа

Хятад улсад 1 тэрбум хүн гар утас, харилцуур утсаар холбогдож байна. 2013 онд 591 сая хүн байнга интернет хэрэглэж байсан.

Хятадын цахилгаан холбоо,Хятадын сүлжээ холбоо хоёр компани энэ салбарт тэргүүлдэг. Бэйдоу хэмээх хиймэл дагуулын сүлжээтэй.

375 м өндөр Балин голын гүүр

Зам тээвэр

2000-аад он болоход Хятад улсын бүх муж, орон хурдны замд холбогдсон. Хурдны замын нийт урт — 85,000 км. Жишээлэхэд 1991 онд Хөх мөрөн дээгүүр 6 гүүр байсан бол нэмж барьсаар 81 гүүр, хонгил болжээ. Жил болгон 40 сая автомашин шинээр худалдан авдаг. Ослын тоо нэмэгдсэн. 2011 онд 62 мянган хүн автомашины ослоор нас барсан. 470 сая унадуг дугуй хэрэглэгдэж байгаа.

Төмөр зам улсын өмчинд байна. 2013 оны байдлаар 103,144 км төмөр зам тавигджээ. Макаогаас бусад муж, орон төмөр замаар холбогдсон. Цагаан сарын үеэр ачаалал эрс нэмэгддэг. 2013 онд 2.1 тэрбум зорчигч, 4 тэрбум тонн ачаа тээш зөөсөн гэнэ. Бээжин—Шэньжэнь, Бээжин—Шанхай чиглэлийн хурдны төмөр зам барьсан. 2014 оны байдлаар 20 хотод метро баригдаад байна.

182 нисэх буудал бий. Бээжингийн нисэх буудал зорчигчийн тоогоор, Хонконг, Шанхайнх ачаа тээврээр дэлхийд дээгүүр байрт байна.

Соёл

Урлаг

Баруунш зорчсон тэмдэглэл

Хятадад утга зохиол НТӨ Жоугийн үеэс хөгжсөн. Эртний ном судрууд яруу найраг, одон орон, зурхай, анагаах ухааны чиглэлээр байдаг. Тан улсын үедЛи Бай,Ду Фу зэрэг алдарт яруу найрагчид байсан бол Мин улсын үед «Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл» зэрэг жүжиг, роман их бичигдэж, 20-р зуундЖинь Юн алдартайүшя (хятад зодоон) зохиолуудаа бичсэн.

Дэлхийн өв

Хятадын нутагтЮНЕСКО-гийнДэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 22, байгалийн өв 4, нийлмэл өв 4 бий.

Хоол

Хятад хоол олон төрөл зүйл байна. Өмнөд нутагтцагаан будаа, умард нутагтталх,гоймонг түлхүү хэрэглэдэг байсан. Гахайн мах голчлон иддэг. Сычуань, Кантон, Жянсү, Шаьдун, Фужян, Хүнань, Аньхуй, Жөжян нутгийн хоол алдартай. Хэрчих, болгох, амтлах, чимэглэх хэв маяг янзтай. Буддын болон лал шашны тусгай хоол гэж бий. Өмнөд нь далайн бүтээгдэхүүн, ногоо, умард нь гурилан, хуурай бүтээгдэхүүний уламжлалтай.

Спорт

Луун завины уралдаан

Хөлбөмбөг,сагсан бөмбөг, ширээний теннис, бадминтон, усанд сэлэлт,снукерийг өргөнөөр тоглож, хичээллэдэг.

Го даам тоглодог. Хятад зодооныгүшя (күнфү) гэнэ.Тай чи чуань,чигун зэрэг зодооны арга байна.Луун завиар уралддаг.

Хятад 1932 оноос Олимпын наадамд оролцож эхэлсэн ба БНХАУ 1984 оноос хойш тасралтгүй баг тамирчдаа илгээх болжээ. 2008 онд нутагтаа хүлээн авсанБээжингийн олимпод 51 алт, бүгд 100 медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлсэн. Өвлийн олимпод 3-4 алтан медаль хүртдэг.Усанд үсрэлт,хүндийн өргөлт,гимнастик,ширээний теннис,буудлага,бадминтон,усанд сэлэлт,жүдо,хөнгөн атлетик,шорт трекийн тэмцээн уралдаанд илүү амжилттай оролцсон.Зоу Кай гимнастикч 5 алтан медаль хураагаад байгаа.

Зургийн цомог

  • Физик газар зүйн зураг
    Физик газар зүйн зураг
  • Физик газар зүйн зураг
    Физик газар зүйн зураг
  • Физик газар зүйн зураг
    Физик газар зүйн зураг
  • I дэсийн 4 нэгжийн 33 нутаг
    I дэсийн 4 нэгжийн 33 нутаг
  • Газрын зураг  (орос.)
    Газрын зураг  (орос.)
  • Хятад улс дахь бие даасан бүс нутаг  (орос.)
    Хятад улс дахь бие даасан бүс нутаг  (орос.)

Тэмдэглэл

  1. Хятад болонАнгли хэл зөвхөнХонконгын ЗЗТБ-ийн албан ёсны хэл юм. Хятад болонПортугал хэл зөвхөнМакаогийн ЗЗТБ-ийн албан ёсны хэл юм.
  2. Цөөнхийн нутаг дэвсгэр бусад скриптүүдийг нэгэн зэрэг ашигладаг.
  3. Нэг намын засаглалтай Хятад улс дахьдээд албан тушаал.БНХАУ-ын Ерөнхийлөгч хэдийгээр төрийн тэргүүн боловч,ХКН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Алба доорх хязгаарлагдмал эрхтэй голдуу ёслолын албан тушаал юм. Үүнд төрийн болон намын төв цэргийн дарга нар багтана.
  4. Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Дарга.
  5. Хятадын газар нутгийн санаархал.
  6. Тусгай захиргааны бүс тусдаа мөнгөн тэмдэгт ашигладаг.

Лавлах холбоос

  1. "Erleichterung von Zuwanderung für Unternehmen vorteilhaft".
  2. "Chinese Religion | GRF".globalreligiousfutures.org.Эх хувилбараас архивласан: 2019-05-21. Татаж авсан:2022-10-29.
  3. 3.03.1"CIA World Factbook China". Татаж авсан:24 September 2022.
  4. "Population density (people per km2 of land area)". IMF. Татаж авсан:16 May 2015.
  5. 5.05.15.25.3"China World Economic Outlook Database: October 2022".
  6. "Gini index – China". World Bank. Татаж авсан:24 May 2022.
  7. "Human Development Report 2021/2022"(PDF) (Англи хэлээр).United Nations Development Programme. 8 September 2022.Архивласан(PDF) огноо 2022-10-09. Татаж авсан:8 September 2022.
  8. БНХАУ-ын хүн амын зургаан удаагийн тоолллого
  9. "Communiqué of the Seventh National Population Census (No. 2)".National Bureau of Statistics of China (Англи хэлээр). 11 May 2021.Архивласан огноо 11 May 2021. Татаж авсан:11 May 2021.
  10. "The odds that you will give birth to a boy or girl depend on where in the world you live".
  11. "China formalizes easing of one-child policy"
  12. "Communiqué of the National Bureau of Statistics of People's Republic of China on Major Figures of the 2010 Population Census (No. 1)"
  13. Chinese Religion: A Contextual Approach
  14. "Preparing for China's urban billion"
  15. "China Now Has More Than 260 Million Migrant Workers Whose Average Monthly Salary Is 2,290 Yuan ($374.09)"
  16. "Төрийн байгуулал, улс төрийн тогтолцоо".Эх хувилбараас архивласан: 2016-03-10. Татаж авсан:2015-08-03.

Гадаад холбоос

 Commons: China – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх
Дундад Иргэн Улс
БНХАУ
1949-одоо үе
Дараах
Одоо үе
Бүрэн эрхт улс
Австрали
Грек
Их Британи
  • 1 Ази болон өөр тивийг холбосон уламжлалт хилийг хамардаг.
  • 2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
Дээд хэмжээний
уулзалт
Гишүүн улс
Ажиглагч улс
Түнш
Зочид
Мөн үзэх
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Хятад&oldid=808924"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp