Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Хорват

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зүүн өмнөд Европ дахь улсЗагвар:SHORTDESC:Зүүн өмнөд Европ дахь улс
Бусад утгыг, "Хорват (салаа утга)"-с харна уу.
Бүгд Найрамдах Хорват Улс
Republika Hrvatska (Хорват)[a]
Төрийн дуулал: "Lijepa naša domovino"
("Манай сайхан орон")
Show globe
Show map of Europe
 Хорват улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Европын Холбоо (ногоон)

Нийслэл
ба томоохон хот
Загреб
45°48′N16°0′E / 45.800°N 16.000°E /45.800; 16.000
Албан ёсны хэлХорват хэл[b]
Бичгийн системЛатин[c]
Угсаатны бүлгүүд
(2021)
Шашин
(2021)
Ард түмний нэршил
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Зоран Миланович
Андрей Пленкович
Гордан Яндрокович
Хууль тогтоох байгууллагаХурал
Түүх
7-р зуун
925
1102
1 сарын 1, 1527
• Австри-Унгараас тусгаар тогтнов
10 сарын 29, 1918
12 сарын 4, 1918
6 сарын 25, 1991[5]
22 May 1992
11 сарын 12, 1995
4 сарын 1, 2009
7 сарын 1, 2013
Газар нутаг
• Нийт
56,594 км2 (124)
• Усны эзлэх талбай (%)
1.09
Хүн ам
• 2021 тооллого
Neutral decrease 3,871,833[6] (128)
• Нягтаршил
68.4/км2 (152)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$163 тэрбум[7] (77)
• Нэг хүнд ноогдох
$42,530[7] (45)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$78 тэрбум[7] (77)
• Нэг хүнд ноогдох
$20,537[7] (49)
ОТББИ (2020)  28.3[8]
бага
ХХИ (2021) 0.858[9]
маш өндөр · 40
Мөнгөний нэгжЕвро () (EUR)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Огнооны форматөө. сс. жжжж. (МЭ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+385
Домэйн нэр

Хорватын Бүгд Найрамдах Улс (хор.Republika Hrvatska) буюуХорват ньЗүүн ЕвропынБалканы хойгт оршихБүгд Найрамдах Улс юм. Баруун талаарааСловени, хойд талаарааУнгар, зүүн талаарааБосни ба Херцеговин,Серби улсуудтай хиллэнэ. Өмнө талд ньАдриатын тэнгис орших бөгөөдДубровник нь зүүн талаарааМонтенегротой хиллэдэг. Нийслэл ньЗагреб.

1991 ондЮгославын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарласан улс юм.

Түүх

[засварлах |кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл:Хорватын түүх

7-р зуунд хорватууд одоогийн нутагтаа суурьшжээ. Тэр үеэс 2 гүнлиг оршин тогтнож байсан юм.9-р зуунд хойд, баруун талаасааФранк, өмнө, зүүн талаарааВизантын довтолгоонд өртөх болсон бөгөөдИх Карлын аян дайнаар нэг хэсэг Франкийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж,католик шашинг хүлээн авсан байна. Тус улсын анхны хаанТомислав I Хорватыг нэгтгэж, хаант улс болгосон юм. Хорватын хаант улс нь 2 зууны турш тусгаар тогтнолоо хадгалан оршин тогтнож,Петар Крешимир IV,Звонимир хаадын үед хөгжил цэцэглэлтийн оргилдоо хүрч байжээ.

1102 онд Хорват, Далматийн хаан ширээнд Унгарын хаанЛасло I заларч, Хорват нь Унгарын холбоонд нэгдэв.

1526 онд Хорватын парламентХабсбургийн удмынФердинандыг хаан ширээнд өргөмжилсөн.ХаринАдриатын тэнгисийн эрэгт оршихДалмати нь10-р зууны сүүлээсВенецийн бүгд найрамдах улсын харьяанд байж,1815 ондВенийн хэлэлцээрээрАвстрийн Хаант Улсад нэгтгэгдсэн байна.

1918 онддэлхийн нэгдүгээр дайнд ялагдсанАвстри-Унгарын эзэнт улс унахад бүрэлдэхүүнээс нь гарсан Хорват өмнөд Славын үндэстнүүдийн холбоо байгуулах гэсэнСербийн Хант Улсын саналыг хүлээн авчСерби-Хорват-Словенийн хаант улс байгуулагдсан бөгөөд1929 онд улсынхаа нэрийгЮгослав болгон өөрчилжээ. Гэвч төрийн эрхийг Сербүүд атгаж байгаад эгдүүцсэн Хорватууд тэмцсээр1939 онд автономит эрхтэй болсон байна. Гэхдээ үүнд ханалгүй,Анте Павеличаар удирдуулсан үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага болохУсташи байгуулагдаж,1941 ондНацист Герман тус улсад халдан ороход тэдний талд орж, Хорват, Далмати, Славони, мөнВойводина,Босни ба Херцеговины нэг хэсгийг багтаасанХорватын тусгаар улс гэгчийг байгуулсан байна.Дэлхийн хоёрдугаар дайны дараа социалист дэглэмтэй болсон Югослав нь удирдагчИосиф Броз Титогийн тэнцвэртэй удирдлагын үрээр хэлбэрээ хадгалж байсан ч түүнийг нас барсны дараа 1980-аад онд хорватуудын үндэсний үзэл эргэж сэргэв.

1990 онд Югослав улс олон намын системд шилжиж, анхны чөлөөт ардчилсан сонгууль явуулахад Хорватыг Югославаас тусгаарлах бодлого баримталдагСтепан Месичийн удирдсан нам Хорватын төрийн эрхэнд гарч, тусгаар тогтнох үйл явц эхлэв.

1991 оны6 сарын 19-нд тусгаар тогтнох талаар бүх ард түмний санал хураалт явуулж, ард түмний 78% нь дэмжсэн тул6 сарын 25-нд тусгаар тогтнолоо зарласан байна.

Хорватад сербичүүд олноор оршин суудаг тул Югославын талСербийн Краина автономит тойрог дахь сербичүүдээ хамгаалах нэрээр Хорватын нутагт халдаж,Хорватын тусгаар тогтнолын дайн эхэлсэн билээ.1995 онд дайн тус улсын ялалтаар өндөрлөсөн байна.

Тэмдэглэл

[засварлах |кодоор засварлах]
  1. Хүлээн зөвшөөрөгдсөнХорватын цөөнхийн хэлнүүд болон хамгийн яригддаг хоёрдахь хэлнүүд дээр:
  2. Хорват хэлээс гадна,мужууд засгийн газрын албан ёсны бизнес болон арилжааны зорилгоор ашиглагддаг албан ёсныбүс нутгийн хэлтэй байдаг.Истри мужид цөөнх ньитали хэлээр ярьдаг[1][2] бол Сербитэй хиллэдэг мужуудадстандарт Сербиэр ярьдаг.[3] Бусад илүү бага ашиглагддаг цөөнхийн хэлнүүд ньЧех,Унгар, болонСловак хэл юм.
  3. Хорватын бичгийн системийг хуулиарХорватын Парламент хамгаалдаг. Олон улсын хууль тогтоомжийн дагуу цөөнхийн бичгийг орон нутагт хүлээн зөвшөөрөх оролдлого ньүндсэрхэг үзэлтнүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан.

Зүүлт, тайлбар

[засварлах |кодоор засварлах]
  1. "Europska povelja o regionalnim ili manjinskim jezicima" (Хорват хэлээр).Ministry of Justice and Public Administration (Croatia). 4 November 2011.Эх хувилбараас архивласан: 27 December 2013. Татаж авсан:1 December 2018.
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid<ref> tag; no text was provided for refs namedCensus-2011-languages
  3. "Is Serbo-Croatian a language?".The Economist (Англи хэлээр). 10 April 2017. Татаж авсан:1 December 2018.
  4. "Share of Croats in Croatia increases as census results published". 22 September 2022.
  5. "Zakon o blagdanima, spomendanima i neradnim danima u Republici Hrvatskoj" [Law of Holidays, Memorial Days and Non-Working Days in the Republic of Croatia].Narodne Novine (Хорват хэлээр). 15 November 2019. Татаж авсан:31 May 2021.
  6. "Census of population, households and dwellings in 2021 - Population by towns/municipalities".Croatian Bureau of Statistics. 7 October 2022.Эх хувилбараас архивласан: 9 December 2022. Татаж авсан:24 October 2022.
  7. 7.07.17.27.3IMF."Report for Selected Countries and Subjects".
  8. "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey".ec.europa.eu.Eurostat. Татаж авсан:9 August 2021.
  9. Human Development Report 2021-22: Uncertain Times, Unsettled Lives: Shaping our Future in a Transforming World(PDF). United Nations Development Programme. 8 September 2022. х. 272–276.ISBN 978-9-211-26451-7.Архивласан(PDF) огноо 8 September 2022. Татаж авсан:8 September 2022.{{cite book}}:|website= ignored (help)
  10. "Hrvatski sabor – Povijest".Эх хувилбараас архивласан: 6 March 2018. Татаж авсан:10 March 2018.

Цахим холбоос

[засварлах |кодоор засварлах]
 Commons: Хорват Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Хорват – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Бүрэн эрхт улсууд
Дани
Их Британи
Титмийн хараат газар
Дотоод бүрэн эрхт
байдлын
тусгай бүс
Финланд
Норвеги
Нэгдсэн Вант Улс
  • 1 Европ ба өөр тивийн хоорондох уламжлалт хилийг хамардаг.
  • 2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
  • 3 Европын ойр орчмындалайн арлууд нь эх газрын тавиур дээр оршдоггүй ч тивтэй хамт бүлэглэгддэг.
ЕАБХАБ-ын лого англиар
Хамтрагч улсууд:
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Хорват&oldid=816689"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp