Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Хань улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хань улс
Хятадын түүх
History of China in Chinese characters and seal script
  • Ся(ойр. 2070 – c. 1600 МЭӨ)

  • Шан(ойр. 1600 – c. 1046 МЭӨ)

  • Жоу(ойр. 1046 – c. 256 МЭӨ)
Баруун Жоу(1046–771 МЭӨ)
Зүүн Жоу(771–256 МЭӨ)
Хавар ба Намар(ойр. 770 – c. 476 МЭӨ)
Байлдаант улс(475–221 МЭӨ)

Баруун Хань(206 МЭӨ – 9 МЭ)
Шинь(9–23 МЭ)
Зүүн Хань(25–220 МЭ)

Вэй,Шу, болонҮ



   




   

Хань улс (хятадаар: 汉朝; МЭӨ 202 оноос - МЭ 220 он хүртэл) бол Хятадад оршин тогтнож байсан улс юм. Хань улсыг тариачдын бослогыг удирдсан Лю Бан (англи. Liu Bang) буюу албан ёсны нэр ньХань Гаоди байгуулжээ.Цинь улс задран унасны дараа Лю Бан Сян Юйг ялж хаан болов. Хань улсын нэр хятад үндэстний өөрсдийгөө нэрлэх "хань үндэстэн"-ний нэр болжээ.

Хань улс оршин тогтносон бүхий л хугацаандааХүннү,Сяньби зэрэг умард хэсэгт нь орших нүүдэлчидтэй тэмцэлдэж байв. Мөн өмнөд болон баруун зүг рүү цэрэг илгээж, тэндэх улс орнуудыг эзлэн газар нутгаа тэлэх болсон. МЭ III зууны үед Хань улсад "Шар алчууртны бослого" гарсан бөгөөд энэ бослогыг дарахын тулд Хань улс их хохирол үзжээ. Шар алчууртнуудыг бут цохисны дараа бослогыг дарж байсан цэргийн жанжид хоорондоо эвдрэлцэн тулалдсанаар Хань улсын эзэн хаан тэднийг хянах боломжгүй болсон байна. Энэ үед Хань улсын нэгэн нөлөө бүхий хүчнийхэн өмнөд Хятадад У улсыг байгуулжээ. Түүний дараа Хань улсын хамгийн хүчирхэг цэргийн жанжид болох Цао Цао, Лю Бэй нар хямралдан тэмцэлдсэний эцэст Лю Бэй ялагдаж, өмнөд Хятадад зугатан очоод Шу улсыг байгуулав. 200-аад оны орчим Хань улсын цэргийн жанжин Цао Пи Хань улсын сүүлчийн хааныг алж, өөрийгөө хаанд өргөмжилжээ. Тэрээр улсын нэрийг Вэй улс хэмээн тунхагласанаар Хань улс мөхжээ.

Өмнөх
Цинь улс
Баруун Хань улс
НТӨ 202 - НТ 8
Дараах
Шинь улс
Өмнөх
Шинь улс
Зүүн Хань улс
НТ 23 - НТ 220
Дараах
Гурван улсын үе
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Хань_улс&oldid=790168"-с авсан
Ангилал:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp