Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Хамниган

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Умард Азийн тунгус угсаатны бүлэгЗагвар:SHORTDESC:Умард Азийн тунгус угсаатны бүлэг
Эвенүүд хуудастай андуурч болзошгүй.
Угсаатны бүлэгЗагвар:SHORTDESC:Угсаатны бүлэг
Хамниган
Эвэнкил
1900-аад оны эхэн үеийн Эвэнк гэр бүл
Томоохон хүн амтай бүс нутаг
 Орос39,226[1]
 Хятад30,875[2]
 Монгол384[3]
Хэлнүүд
Хамниган хэл,Саха хэл,Орос хэл,Хятад хэл
Шашин
Бөө мөргөл,Үнэн алдартны шашин,Төвөдийн Буддизм (Буриадад)[4][5][6][7]
Холбоотой угсаатны бүлэг
Эвенүүд,Орчон,Орочууд
Хамниган
Хятад нэр
Хялбаршуулсан鄂温克族
Уламжлалт鄂溫克族
Галиглал
Стандарт Хятад хэл
ПиньиньÈwēnkè Zú
Бусад Хятад нэр
Хятад хэл埃文基族
Галиглал
Стандарт Хятад хэл
ПиньиньĀiwénjī Zú
Монгол нэр
Монголын КириллХамниган
Галиглал
SASM/GNCKhamnigan
Орос нэр
ОросЭвенки
ЛатинчлалEvenki
Хамниган нэр
ХамниганЭвэнкил /Evenkīl /ᠧᠸᠧᠩᠺᠢ

Хамниган болонЭвэнкийг ихэнх судлаачид адил хэмээн боддог, гэвч ялгааг нь сайтар тунгаагаагүйгээс тэр юм. Нийт 70,000 орчим хүн амтай Эвенкүүд нь голдууОросынСаха,Красноярскийн хязгаарын Эвэнк тойрогт аж төрөн суудаг. Хамниган гэсэн нэршил нь эртний Киданы нэгэн отгийн нэр байсан бололтой. Ононгийн Хамнигадын нутаг хад, мод ихтэй тул бусад монголчуудаас нэлээд тасархай оршиж байсан ч эртний монгол хэлээ удтал хадгалан үлдсэн, Байгал нуур орчмын Тунгус, Дагуур, Хамниган, Буриад нар хамтран нэгэн дор хэсэг байснаа хожим нь салж сарнисан бөгөөд Зүүн тийш гарсан (Хар мөрний) Хамниганы нэлээд хэсэг нь Монголд Ерөө голын орчим хожим нь очиж суурьшсан хэмээн үздэг байна. Зарим эрдэмтэд Хамниганы гарал үүслийн талаар “олон мянган жилийн тэртээ Алтайгаас Усун улсын иргэд Хар мөрний адаг хүртэл нүүдэллэн явах замдаа үлдэж хоцорсон хүмүүс” гэлцдэг. Хамнигадууд Забайкальский Край буюу Өвөр байгалийн хязгаар Онон, Ингэдэй, Шилка голын сав дагуу, Монгол Улсын Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдаар мөнБүгд Найрамдах Хятад Ард УлсынӨвөр Монголын ӨЗО,Хармөрөн мужийн ойн бүсээр тархан суурьшдаг. Хаминган хэл нь дотороо дундад эртний өвөг монгол хэл аялга болон Хамниган Эвенк хэл гэж хуваагдах ба эвенк хэл нь Манж-Тунгусын хэлний бүлэгт хамаарагддаг. Эвенкүүд шаманизм буюу бөө шүтдэг бол Хамнигадууд буддын шашин шүтдэг. Хамниган хүмүүсийн ахуй амьдралын хэв маяг нь газар нутгаасаа шалтгаалаад өвөрмөц олон янз. Зарим нь мал аж ахуй эрхэлдэг бол зарим нь газар тариалан, ан агнуур гэх мэт. Хооллох заршлын хувьд ч мөн адил ялгаа харагддаг байна. Хамниган ястан нь гарал үүслийн хувьд өөр өөр байдаг. Монголд болон Буриадад байдаг Хамниган хүмүүст Монгол овог давамгайлдаг бөгөөдБуриадуудтай хэл соёлын хувьд төстэй бол Оросод байх Хамниган хүмүүс нь Эвен Нэгидал хүмүүстэй ойр соёлын хувьд ч Монголын Хамниганаас өөр байдаг бол Хятадад байх Хамниган хүмүүс нь Орочон ястантай гарал нэг Солон хүмүүс юм.

Түүх

[засварлах |кодоор засварлах]

Зүүн өмнөдийн хамниганчуудын өвөг дээдэсБайгал нуурын хэсгээр амьдардаг байжээ.Өвөр Байгалын хязгаарт амьдардаг хамниганчууд нь халхуудад татвар төлж байжээ. 17-р зуунд тэд оросуудад татвар төлж, Хори буриадууд татвар авахыг шаардсан.

Цахим холбоос

[засварлах |кодоор засварлах]
 Commons: Evenki – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Орос дахь угсаатны бүлгүүдАрхивлагдсан 2021-12-23 at theWayback Machine, 2010 оны хүн амын тооллого, Росстат. Татаж авсан: 2012-02-15(Орос хэлээр)
  2. "Evenk Archives – Intercontinental Cry".Intercontinental Cry (Канад-англи хэлээр).Эх хувилбараас архивласан: 2018-01-05. Татаж авсан:2025-05-27.
  3. "ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН НЭГДСЭН ДҮН".Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо. 2017-02-20.Эх хувилбараас архивласан: 2024-10-09. Татаж авсан:2025-05-27.
  4. "Ewenki, Solon"(PDF).Asiaharvest.org. Татаж авсан:2025-05-27.[permanent dead link]
  5. "Ewenki, Tungus"(PDF).Asiaharvest.org.Эх хувилбараас(PDF) архивласан: 2007-09-30. Татаж авсан:2025-05-27.
  6. Шубин А. Ц.Краткий очерк этнической истории эвенков Забайкалья (XVIII-XX век). Улан-Удэ: Бурят. кн. изд-во, 1973. С. 64—65(Орос хэлээр)
  7. Пучков, Павел И. (1994), "Народы России: энциклопедия", in Тишков, Валерий А., Народы России: энциклопедия, Москва:Оросын агуу нэвтэрхий толь бичиг Pub.,ISBN 5-85270-082-7
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Хамниган&oldid=820219"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp