Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Фүжи уул

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Япон дахь галт уулЗагвар:SHORTDESC:Япон дахь галт уул
Фүжи уул
Овакуданигаас харагдах Фүжи уул (2021)
Хамгийн өндөр цэг
Өндөр3,776 м (12,388 фут)
Үнэмлэхүй өндөр3,776 м (12,388 фут)[1]
35-р байр
Жагсаалт
Солбицол35°21′39″N138°43′39″E / 35.36083°N 138.72750°E /35.36083; 138.72750Солбицол:35°21′39″N138°43′39″E / 35.36083°N 138.72750°E /35.36083; 138.72750[2]
Нэршил
Төрөлх нэр富士山 (Япон)
Дуудлага[ɸɯꜜ(d)ʑisaɴ]
Газар зүй
Фүжи уул, Япон
Фүжи уул
Фүжи уул
Япон дахь Фүжи уулын байршил
Япон дахь байршил
Фүжи уул, Шизүока муж
Фүжи уул
Фүжи уул
Фүжи уул (Шизүока муж)
Шизүока муж дахь байршил
Фүжи уул, Яманаши муж
Фүжи уул
Фүжи уул
Фүжи уул (Яманаши муж)
Яманаши муж дахь байршил
БайрлалФүжи-Хаконэ-Изү үндэсний цэцэрлэгт хүрээлэн
УлсЯпон
Муж
Хотын захиргаа
Топографын газрын зурагГазарзүйн мэдээллийн газар 25000:1富士山[3]
50000:1富士山
Геологи
Чулуулгийн нас100,000 жил
Уулын төрөлДавхаргат галт уул
Галт уулын нумИзү-Бонин-Мариана нуман
Сүүлчийн дэлбэрэлт1707–08
Авиралт
Анхны авиралтЭн-но Озуну 663 онд (役行者, Эн-но Гёза, Эн-но Озуно)
Хамгийн хялбар замЯвган аялал
Албан ёсны нэрФүжисан, ариун дагшин газар, урлагийн онгодын эх үүсвэр
ШалгуурСоёлын: iii, vi
Эшлэл1418
Бүртгэл2013 (37 дахьчуулган)
Бүс нутаг20,702.1 га
Буфер бүс49,627.7 га
Фүжи уул
"Фүжи уул"канжигаар
Япон нэр
Канжи富士山
Хираганаふじさん
Галиглал
Шинэчилсэн ХепбёрнFujisan
Кунрэй-шикиHuzisan

Фүжи уул (япон. 富士山) ньЯпоныШизүока,Яманаши аймгуудын нутагт Токио хотоос баруун урд зүгт 90 км-ийн зайнд оршихидэвхтэй галт уул юм. Дэлхийд хамгийн алдартай уулсын 35 дугаар байрт ордог. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй байдаг уул.

Далайн түвшингээс 3,776 м өндөрт орших тус уул нь Японы хамгийн өндөр цэг юм.Фүжи-Хаконэ-Изү үндэсний цэцэрлэгт хүрээлэнд багтаж хамгаалагддаг. Уулын орой дээр шинто шашны сүм байдаг.

Фүжи уул нь хаанаас нь ч харсан тэгш хэмтэй, үзэсгэлэнтэй харагддаг тул Япон төдийгүй дэлхийн бусад улсуудадЯпон улсын бэлгэ тэмдэг хэмээн алдаршсан.

Фүжи уулын 8 оргил

[засварлах |кодоор засварлах]
Фүжи уул баТокио

Фүжи уулын 800м орчим радиустай тогоог тойроод 8 оргил бий.

Японы хамгийн өндөр цэг нь 3,776 м өндөрт орших Кэнгаминэ оргил юм.

  • Кэнгаминэ - 3,776 м
  • Хакүсандакэ - 3,756 м
  • Изүгадакэ - 3,740 м
  • Асахидакэ- 3,730 м
  • Сэйчигадакэ - 3,730 м
  • Мишимадакэ - 3,730 м
  • Күсүшидакэ - 3,720 м
  • Комагадакэ - 3,710 м

Цаг уурын ажиглалтын станц

[засварлах |кодоор засварлах]

1880 оноос Фүжи уулын өндөрлөг шинж чанарыг ашиглан цаг уурын ажиглалт явуулж эхэлжээ.

1932 ондцаг уурын ажиглалтын станц байгуулагдсан байна. Энэ нь нэг хэсэг дэлхийн хамгийн өндөр цэг дэх цаг уурын ажиглалтын станцад тооцогдож байв.

1964 оны9 сарын 10-ндрадар суурилуулагджээ. Гэвчхиймэл дагуул зэрэг шинжлэх ухаан технологийн дэвшлийн үрээр радарын ажиглалт хийх шаардлагагүй болжээ.

1999 оноос радар ашиглахыг больж,2004 оноос хүн ажиллахаа больсон байна.

Авиралт

[засварлах |кодоор засварлах]

Фүжи ууланд авирах зам жил бүрийн7 сарын 1-нээс8 сарын 27-ны хооронд нээгдэнэ. Зарим авирагч өглөөний мандах нарыг уулын оргил дээрээс харахын тулд шөнө авирч эхэлдэг.

Жил бүр 200,000 хүн Фүжи ууланд авирдгаас 30 хувь нь гадаад хүмүүс байдаг гэсэн тооцоо бий. Ууланд аврах төвүүд, олон ямагоя (山小屋 - "уулын овоохой") байдаг бөгөөд та хоол хүнс, ундаа худалдаж авахаас гадна унтлагын тавиур дээр амрах боломжтой. Тиймээс энэ үеийг авирах хамгийн аюулгүй, хамгийн тохиромжтой гэж үздэг. Үлдсэн хугацаанд Фүжи уулын орой зузаан цасаар хучигдсан байдаг. Мөн улирлын эхэнд цастай хэвээр байгаа зарим чиглэлийг хааж болзошгүй.

Уул нь 10 түвшинд хуваагддаг, gome (合目). Гогомегийн 5-р түвшнээс дээш 4 зам бий: Кавагучико, Субашири, Готемба, Фүжиномия. Мөн уулын бэлээс Шожико, Ёшида, Суяма, Мураяама гэсэн маршрутууд байдаг байна.

Тавдугаар зогсоол

[засварлах |кодоор засварлах]

Фүжи уулын 2300 м өндөрт орших 5 дугаар зогсоолоос оргил хүртэл 3-8 цаг, буухад 2-5 цаг тус тус зарцуулна.

Фүжи ууланд нийт 10 зогсоол байх бөгөөд 5 дугаар зогсоол хүртэл машинтай явж болно. Харин түүнээс дээш зөвхөн явган явна. Зогсоол бүрд жижиг буудал байна, мөн бэлэг дурсгалын зүйл болон ундаа, ойр зуурын хүнс зардаг мухлаг бий. Уулын 5 дугаар зогсоол нь хамгийн том ба зочид буудал, ресторан, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, халуун рашаан, том талбайтай машин зогсоолтой. Иймд тус зогсоолд жуулчид том оврын автобус болон машин унаатай олноор ирдэг.

Бусад

[засварлах |кодоор засварлах]
  • 1984-2004 онд 5000-тын,2004 оноос 1000-тыниенийн дэвсгэртийн ар талд Фүжи уулыг дүрсэлсэн байдаг.
  • Фүжи уулын нэр Японы олон хот, тосгон, дүүрэг, компани, сүмочдын шиконад орсон байдаг. Мөн "Фүжи уул харагддаг" гэсэн утга бүхий Фүжими гэсэн нэртэй газар ч тун олон бий.

Цахим холбоос

[засварлах |кодоор засварлах]
 Commons: Mount Fuji – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Фүжи уул

Эшлэл

[засварлах |кодоор засварлах]
  1. Иш татахад гарсан алдаа: Invalid<ref> tag; no text was provided for refs namedFujiinfo
  2. "Nihon no omona sangaku"日本の主な山岳 [Japan's main mountains] (Япон хэлээр).Японы Гео орон зайн мэдээллийн алба. Татаж авсан:2025-10-05.
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid<ref> tag; no text was provided for refs namedwatch tizu
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Фүжи_уул&oldid=836699"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp