Форрест Гамп (англи.Forrest Gump) нь 1986 ондВинстон Грүүмийн зохиосон ижил нэртэй туужаас сэдэвлэн Эрик Рот кино зохиолыг бичиж найруулагч Роберт Земекисийн бүтээж 1994 онд дэлгэцэнд гарсан инээдмийн драмынкино юм. Тус кино нь маш их амжилт олсон бөгөөд дэлхий даяар 677 сая гаруй америк долларын орлого олж, тухайн жилийн Хойд Америкийн хамгийн их орлого олсон киногоор шалгарч байв. МөнОскарын шагналын 13 төрөлд нэр дэвшиж, шилдэг кино, шилдэг визуал эффект, шилдэг найруулагч (Роберт Земекис), шилдэг эрэгтэй жүжигчин (Том Хэнкс) зэрэг 6 төрөлд Оскарын шагнал хүртжээ.
Америкийн Киноны Нийгэмлэг сүүлийн 100 жилийн шилдэг 100 киноны 71-д Форрест Гамп киног жагсаасан. Мөн киноны гол дүрийн хэлдэг "Mama always said life was like a box of chocolates. You never know what you're gonna get." (Ээж маань амьдрал яг л шоколадны хайрцаг шиг гэж үргэлж хэлдэг байсан. Чи түүнийг задлахаасаа өмнө дотор нь юу байгааг мэдэхгүй шүү дээ) хэмээх үгийг мөн тус нийгэмлэг сүүлийн 100 жилийн шилдэг 100 киноны эшлэлүүдийн 40-д оруулжээ.
Киноны гол зураг авалтыг 1993 оны 8-р сараас 12-р сар хүртэл голчлонЖоржиа,Хойд Каролина,Өмнөд Каролина мужуудад авсан байна. Хэнксийг тухайн үед нь буюу цаг үеийн орон зайд оруулж зураг авахад олон тооны видео эффектүүдийг ашигласан. Киноны дуунд кинонд дүрслэгдсэн янз бүрийн үеийг тусгасан ая дуунууд багтсан.