Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Финланд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хойд Европ дахь улсЗагвар:SHORTDESC:Хойд Европ дахь улс
Энэ хуудас нь улсын тухай өгүүлнэ. Бусад утгыг, "Финланд (салаа утга)"-с харна уу.
Бүгд Найрамдах Финланд Улс
Төрийн дуулал: 
Maamme (Фин)
Vårt land (Швед)
(Монгол:"Манай нутаг")
Дэлхийн бөмбөрцөг
Европын газрын зураг
 Финланд улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Европын Холбоо (ногоон)  –  [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Хельсинки
60°10′15″N24°56′15″E / 60.17083°N 24.93750°E /60.17083; 24.93750
Албан ёсны хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл
Угсаатны бүлгүүд
(2021)[1][2]
Шашин
(2021)[3]
Ард түмний нэршил
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс[4]
Саули Нийнистө
Петтери Орпо
Юсси Халла-ахо
Хууль тогтоох байгууллагаПарламент
Тусгаар тогтнол 
3 сарын 29, 1809 он
12 сарын 6, 1917 он
1918 оны 1 – 5 сар
7 сарын 17, 1919 он
30 November 1939 – 13 March 1940
1941 оны 6 сарын 25 – 1944 оны 9 сарын 19
1 сарын 1, 1995он
• НАТО-д нэгдэв
4 сарын 4, 2023 он
Газар нутаг
• Нийт
338,455 км2 (65)
• Усны эзлэх талбай (%)
9.71 (2015)[5]
Хүн ам
• 2023 тооцоо
Neutral increase 5,614,571[6] (114)
• Нягтаршил
16.4/км2 (213)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$321.2 тэрбум[7] (60)
• Нэг хүнд ноогдох
$58,010[7] (21)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$267.61 тэрбум[7] (46)
• Нэг хүнд ноогдох
$53,745[7] (16)
ОТББИ (2021)  25.7[8]
бага
ХХИ (2021) 0.940[9]
маш өндөр · 11
Мөнгөний нэгжЕвро () (EUR)
Цагийн бүсUTC+2 (ЗЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+3 (ЗЕЗЦ)
Огнооны форматөө.сс.жжжж[10]
Жолооны талбаруун
Утасны томьёо+358
Домэйн нэр.fi,.axa,.eub
  1. .ax домэйн ньАландд ашиглагддаг.
  2. Европын Холбооны бусад гишүүн орнуудтай хамт.eu домэйныг мөн ашигладаг.
Тампере

Финланд, албан ёсоорБүгд Найрамдах Финланд Улс (фин.Suomi,Suomen tasavalta,Швед хэл:Finland) нь хойдЕвропын Фенноскандиа бүсэд оршихСкандинавын орон юм. Баруун талаарааШвед улстай, зүүн талаарааОросын Холбооны Улстай, хойд талаарааНорвеги улстай, өмнөд талаарааФинийн булангаарЭстони улстай тус тус хиллэдэг. Нийслэл хот ньХельсинки, хоёр дахь том хот ньТампере юм.

Финландад 2023 оны байдлаар 5.6 орчим сая хүн амьдардаг бөгөөд үүний дийлэнх хэсэг нь төв болон өмнөд хэсэгт амьдардаг байна.[11] Газар нутгийн хувьд Европын найм дахь том орон,Европын Холбооны хамгийн нягтшил багатай орон юм. Хүн амын дийлэнхийн эх хэл нь Угро-Фин хэлний бүлэгт хамаарагдах,Эстон хэлтэй төстэйФин хэл бөгөөд энэ нь Энэтхэг-Европ хэлний аймагт хамааралгүй Европын Холбооны 4 хэлний нэг болно. Хоёр дахь албан ёсны хэл болохшвед хэлээр хүн амын 5.5 хувийн цөөнх ярьдаг.[12] Финланд ньардчилсан,парламентийн засаглалтайбүгд найрамдах улс бөгөөд засгийн газар ньХельсинкид төвлөрдөг. 415 хотод орон нутгийн засгийн газрууд байна.Хельсинки,Эспоо,Вантаа,Каунианенээс тогтох Их Хельсинкид сая орчим хүн оршин суудаг бөгөөд нийтДНБ-ийн гуравны нэг нь тэнд үүсгэгддэг. Эдгээрээс гаднаТампере,Турку,Оулу гэх зэрэг томоохон хотуудтай.

Түүх

[засварлах |кодоор засварлах]

Финланд нь түүхийнхээ хувьдШведийн хэсэг байсан бөгөөд 1809 оноосОросын Хаант Улсын автономит вант улс болсон. 1917 онд Оросоос тусгаарласны дараа иргэний дайн,ЗХУ-ын эсрэг дайн,Нацист Германы эсрэг дайн болж,Хүйтэн дайны үеэр албан ёсоор төвийг сахисан байр суурьтай байжээ. 1955 оныНҮБ-д, 1995 оныЕвропын Холбоонд элссэн баЕврог хэрэглэгч орнуудын холбоо-Еврозонд оролцдог. Улсыннийгэм,эдийн засаг,улс төр,цэрэг армийн үзүүлэлтүүдийг авч үзсэн судалгаагаар Финланд нь зөвхөн Норвегийн дараа дэлхийн хоёр дахь тогтвортой орноор тодорчээ.[13]

1952 онд Финландын нийслэл Хельсинки хотодзуны Олимпийн наадам болсон.

1956 онд Урхо Кекконен Финландын Ерөнхийлөгчөөр сонгогдов. Түүний ерөнхийлөгчөөр ажилласан 25 жил (1956-1981) нь ухаалаг, тэнцвэртэй байдлаар тодорхойлогддог: Кекконен улс орны дотоод байдлыг сайн зохицуулдаг байсан; ЗХУ-аас холдохгүйгээр барууны орнуудтай харилцаагаа бэхжүүлж чадсан юм.

ЗХУ задран унаснаар эдийн засгийн харилцаа тасарсан нь 1991-1994 онд Финландын хувьд маш хүнд эдийн засгийн хямралд хүргэсэн. Финлянд улс 1995 оны 1-р сарын 1-нд Европын холбоонд нэгдсэн. 2023 оны 4-р сарын 4-нд тус улс НАТО-д элсэв.

Өндөр технологи бүхий аж үйлдвэр, нийтийн боловсрол, ДНБ-ий өсөлтийн хурд, иргэний эрхийн хамгаалалт зэргийн олон улсын харьцуулалтаар маш өндөр үнэлгээ авдаг.[14]

Хүн ам

[засварлах |кодоор засварлах]
Хүн ам
195019601961196219631964196519661967
4 029 8034 429 6344 461 0054 491 4434 523 3094 548 5434 563 7324 580 8694 605 744
196819691970197119721973197419751976
4 626 4694 623 7854 606 3074 612 1244 639 6574 666 0814 690 5744 711 4404 725 664
197719781979198019811982198319841985
4 738 9024 752 5284 764 6904 779 5354 799 9644 826 9334 855 7874 881 8034 902 206
198619871988198919901991199219931994
4 918 1544 932 1234 946 4814 964 3714 986 4315 013 7405 041 9925 066 4475 088 333
199519961997199819992000200120022003
5 107 7905 124 5735 139 8355 153 4985 165 4745 176 2095 188 0085 200 5985 213 014
200420052006200720082009201020112012
5 228 1725 246 0965 266 2685 288 7205 313 3995 338 8715 363 3525 388 2725 413 971
201320142016201720222024
5 438 9725 470 4375 501 0435 516 2245 563 9705 608 218

Төрийн тогтолцоо

[засварлах |кодоор засварлах]

Төрийн тэргүүн нь ард түмнээс 2 үе шаттайгаар 6 жилийн хугацаагаар сонгогддог ерөнхийлөгч, хууль тогтоох байгууллага нь олон мандаттай тойргоос пропорциональ тогтолцоогоор ард түмнээс сонгогддог Сейм (фин.Eduskunta,швед.Riksdag) юм. d'Odta аргын дагуу 4 жилийн хугацаатай гүйцэтгэх байгууллага нь Төрийн сайд, сайд нараас бүрдсэнТөрийн Зөвлөл бөгөөд Ерөнхийлөгч томилдог бөгөөд Сеймийн өмнө хариуцлага хүлээдэг. Парламентын гишүүд иргэний санаачилгын үеэр дэмжигдсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр хүлээж авч байгаа бөгөөд үүнд тус улсын иргэдийн дор хаяж 50 мянган гарын үсэг цуглуулах шаардлагатай байна.

Томиоохон улс төрийн намууд:

[засварлах |кодоор засварлах]
  • Финландын Социал-демократ нам (Suomen Sosiaalidemokraattinen Puolue,Finlands Socialdemokratiska Parti) — Дэвшилтэд альянсын гишүүн;
  • Үндэсний эв нэгдэл (Kansallinen Kokoomus,Samlingspartiet) — Европын ардын намын гишүүн;
  • Жинхэнэ финнүүд (Perussuomalaiset,Sannfinländarna) ;
  • Зүүний холбоо (Vasemmistoliitto,Vänsterförbundet) ;
  • Финландын төв (Suomen Keskusta,Centern i Finland) — Либерал интернационалын гишүүн;
  • Шведын Ардын нам (Ruotsalainen kansanpuolue,Svenska folkpartiet,) — Либерал интернационалын гишүүн;
  • Христианы ардчилагчид (Kristillisdemokraatit,Christdemokraten) — ;
  • Ногоон холбоо (Vihreä liitto,Gröna förbundet).

Эдийн засаг

[засварлах |кодоор засварлах]

Финланд улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг буюу 44,492 ам.доллар юм.

Финландын ган хайлшийн үйлдвэрүүд (Outokumpu,FNsteel) дэлхийд зэвэрдэггүй ган үйлдвэрлэлээр тэргүүлдэг.

2005 онд цахилгаан эрчим хүчний 20 орчим хувийг Ловиса, Олкилуото атомын цахилгаан станцуудад үйлдвэрлэжээ. 2017 онд Финландын атомын цахилгаан станцуудад үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний эзлэх хувь тус улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 33.18 хувийг эзэлж, 22.6 тэрбум кВт.ц цахилгаан үйлдвэрлэсэн байна.

2015 онд Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар Финланд улс гар утасны интернет холболтын тоогоор тэргүүлжээ (зуун хүн амд 125 холболт; Япон - 116; Унгар - 33); Финландын Эдийн засгийн судалгааны Etla хүрээлэнгээс гаргасан үнэлгээгээр 2016 онд тус улс Европын 22 орны дунд дижиталжуулалтаараа тэргүүлэгч болсон байна.

2013 онд Финландын 75-89 насны таван иргэн тутмын нэг нь л интернет ашигладаг, Финландын 300,000 орчим тэтгэвэрийнхэн компьютергүй, 40,000 тэтгэвэрийнхэн гар утасгүй байжээ.

Тэмдэглэл

[засварлах |кодоор засварлах]

Эшлэл

[засварлах |кодоор засварлах]
  1. "11rv – Origin and background country by sex, by municipality, 1990–2020".Statistics Finland.Эх хувилбараас архивласан: 1 June 2022. Татаж авсан:21 August 2021.
  2. "United Nations Population Division | Department of Economic and Social Affairs". United Nations. Татаж авсан:29 June 2018.
  3. "Population". Statistics Finland.Эх хувилбараас архивласан: 18 Аравдугаар сар 2017. Татаж авсан:5 April 2021.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid<ref> tag; no text was provided for refs namedParliamentary
  5. "Surface water and surface water change".Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан:11 October 2020.
  6. "2023 population estimate". Татаж авсан:8 April 2023.
  7. 7.07.17.27.3"World Economic Outlook Database April 2022".IMF.org.International Monetary Fund. Татаж авсан:19 June 2022.
  8. "Gini coefficient of equivalised disposable income".Eurostat. Татаж авсан:7 August 2022.
  9. "Human Development Report 2021/2022"(PDF) (Англи хэлээр).United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан:8 September 2022.
  10. AjanilmauksetАрхивлагдсан 20 Аравдугаар сар 2017 at theWayback Machine Kielikello 2/2006. Institute for the Languages of Finland. Retrieved 20 October 2017
  11. "The current population of Finland".Population Register Center.Эх хувилбараас архивласан: 2009-04-15. Татаж авсан:2007-08-16.
  12. "The population of Finland in 2006".Statistics Finland.2006-12-31. Татаж авсан:2007-09-04.{{cite web}}:Check date values in:|date= (help)
  13. "The Failed States Index 2008".Эх хувилбараас архивласан: 2008-07-14. Татаж авсан:2008-09-25.
  14. "Finland: World Audit Democracy Profile".WorldAudit.org. Татаж авсан:2007-06-11.

Цахим холбоос

[засварлах |кодоор засварлах]
Бүрэн эрхт улсууд
Дани
Их Британи
Титмийн хараат газар
Дотоод бүрэн эрхт
байдлын
тусгай бүс
Финланд
Норвеги
Нэгдсэн Вант Улс
  • 1 Европ ба өөр тивийн хоорондох уламжлалт хилийг хамардаг.
  • 2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
  • 3 Европын ойр орчмындалайн арлууд нь эх газрын тавиур дээр оршдоггүй ч тивтэй хамт бүлэглэгддэг.
ЕАБХАБ-ын лого англиар
Хамтрагч улсууд:
ЭЗХАХБ-ын лого


Иш татахад гарсан алдаа:<ref> tags exist for a group named "тэмд", but no corresponding<references group="тэмд"/> tag was found

"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Финланд&oldid=842409"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp