Уэльс (уэл. Cymru ,англи. Wales) ньНэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүн орнуудын нэг[ 12] бөгөөд зүүн талаарааАнгли улстай хиллэдэг бол баруун талаарааАтлантын далай болонИрландын тэнгисээр хүрээлэгдэнэ. Гурван сая гаруй хүн амын дийлэнх ньУэльс болонАнгли хэлээр ярьдаг. Уэльс хэлний тухайд дурдвал Уэльсийн соёл иргэншлийн хамгийн үнэт зүйл гэгддэг байх ба сүүлийн энэ хэлээрээ яригсадын тоо 20 хувь болон аажмаар буурч буй гэх дүгнэлт бий.[ 13] [ 14]
Төмөр зэвсгийн үе болон дундад зууны он жилүүдэд УэльсчүүдСелтик , Бритоны нутаг дэвсгэр амьдардаг байсан байна. Уэльс бие даасан нэгдэл болох замналаа 5 дугаар зуунд буюуРомын Эзэнт гүрэн харьяалалдаа байсанБританийг чөлөөлсөн үеээс эхлэлтэй гэж үздэг.[ 15] [ 16] [ 17] 13 дугаар зуундI Эдуард хаан Лливелинд ялагдал хүлээсэний дарааАнгло-Норманчууд эзлэгдсэн Уэлсийн нутаг дэвсгэр дээр бүтэн зууны туршид амьдарч байжээ. Хожим нь Уэльс Английн бүрэлдэхүүнд нэгдсэн бөгөөд 1535-1542 оны Уэльсийн Англитай байгуулсан санамж бичгийн хүрээнд Англи-Уэльсийн хуулийг баталж одоог хүртэл засвар хийгдсээр хүчин төгөлдөр мөрдөгдсөөр буй. Уэльсийн улс төрийн амьдрал 19 дүгээр зуунд эрчимтэй явагдаж байсан бөгөөд 1881 онд дээд Уэльсийн дээд эрх мэдэлтнүүд болох Английн парламентийн бүлгэм далд ухуулга гэгч нэрийн доор хүний эрх, эрх чөлөөнд халдсан хэд хэдэн хуулийн заалт, тогтоолыг баталж байсан нь түүхэнд тодоор бичигддэг ажээ.
Уэльсийн парламент -ийн анхны сайд Марк Дрэйкфорд; 2021 оны 5-р сар1955 онд нийслэлКардифф хотыг зарлан тунхагласан бөгөөд 317,500 хүн амтай тус хот тухайн үеийн хамгийн их оршин суугчтай хот болж байжээ. Чулуун нүүрсний дэлхийд хамгийн их баялаг нөөцтэй гэгдэх Уэльсчүүд[ 18] анхланДэлхийн нэгдүгээр дайны үеүүдэдЛондон ,Ливерпүүл хотуудаар дамжуулан дэлхийн зах зээлд гаргаж байжээ.[ 19] Суонси, Ньюпорт гэж том хотууд байдаг.
Кардифф хот дахь «Цагтай цамхаг» * тэмдгээр тэмдэглэсэн нь хот болохыг нь илтгэх ба энэ нь гүнгийн хэргэмт (гүнлиг) нутаг дэвсгэр харьяалагдах юм. † тэмдгээр тэмдэглэсэн нь хот-гүнлиг буюу гүнлиг. Уэльсийн «Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн» зураглал. «Port Talbot Steelworks» хэмээх улсынхаа хамгийн ажиллагсадтай үйлдвэр.[ 20]