Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Түүх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Historia, Николаос Гузис (1892)

Түүх (Грек:ἱστορία) гэжхүнийамьдрал,нийгмийн үйл явцыг цаг хугацаа, тухайн орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар нөхцөл, харилцаа холбоо дэс дараа зэргийг нь сийрүүлэн баримтжуулах шинжлэх ухаан юм. Илүү өргөн утгаараа тэрхүү баримтад "үйл явц" гэж ойлгож болно. Бас хүний амьдралаас гадна ямар нэгэн үзэгдэл,зүйлсд ч гэсэн хэрэглэгдэх тохиолдол байдаггүй юм


Хүн төрөлхтний түүхийг анх системчлэн бичсэн хүмүүс ньЭртний ГрекийнПлутархи, ХятадынХань улсын түүхчСы Ма Цянь нар болно. Плутархи нь эртний Грекийн улс төр, нийгэм, дипломат, дайн байлдааны түүхийг тухайн үеийн багаАзид байсанАссирийнЭзэнт гүрэн болон Грекийн зөрчил дээр тулгуурлан бичжээ. Өөрөөр хэлбэл,Газар дундын тэнгисийг ноёрхох эрхийн төлөөх Европ Азийн хоёр гүрний зөрчилдөөнийг харуулжээ. Тэгвэл Сы Ма Цянь Хятадын анхны нэгдмэл улс болох Цинь улсаас эхэлсэн Хятадынхаант засаглалыг хэрхэн зөвтгөх, мөн ертөнцийн цорын ганц соёл иргэншилт улс болохХань гүрэн болон түүнийг тойрсон бүдүүлэг харанхуй улсуудын тухай номлосноороо онцлог юм. Өөрөөр хэлбэл хятад төвт түүхийн үзлийг Сы Ма Цянь анх удаа түүх бичлэгийнхээ үндсэнфилософи болгожээ. Хятад улсын өнөөдрийн түүх судлал Сы Ма Цяний үеэс ер өөрчлөгдөн хөгжиж чадаагүй байна.Монголын түүх бичлэг эртнээсХятад,Перс,Орос зэрэг орнуудад бичигдэж ирсэн бөгөөд Монголчууд өөрсдөө түүхээ идэвхтэй бичиж эхэлсэн үе нь нэлээд хожуу16 дугаар зуунаас эхэлнэ.Алтан товч,Эрдэнийн эрх,Асрагч нэртийн түүх зэрэг юм. Оросттүүхийн гуйвуулгын эсрэгтөрийн комисс ажилладаг. Европчууд 19-р зуунаас эхлэн түүх, угсаатны зүйг тагнуулын зорилгоор идэвхтэй хэрэглэж эхэлжээ. Монголд 19-р зууны сүүл 20-р зууны эхээр ирж байсан Оросын болон европын бусад судлаачдын дунд цэргийн офицерууд нилээдгүй байв. Н.Пржевальский Монголыг Орост нэгтгэхийг хаандаа зөвлөж байсан байдаг.

Холбогдох категорууд

[засварлах |кодоор засварлах]

Байршлаар нь

[засварлах |кодоор засварлах]

Бусад

[засварлах |кодоор засварлах]

Өөр төрлүүд

[засварлах |кодоор засварлах]

(Түүхийн шинжлэх ухааны салбар биш)

Нэмж унших

[засварлах |кодоор засварлах]

Гадны холбоос

[засварлах |кодоор засварлах]
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Түүх&oldid=838837"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангилал:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp