Турк (Турк :Türkiye [ˈtyɾcije]), албан ёсоорБүгд Найрамдах Түрк Улс (Турк:Türkiye Cumhuriyeti [ˈtyɾcije dʒumˈhuːɾijeti]), нь тив дамнасанзүүн Европ болонөрнөд Азийн улс юм. Баруунаас нар зөв тойруулвалГрек ,Болгар ,Гүрж ,Армени ,Азербайжан ,Иран ,Ирак ,Сири гэх 8 улстай хиллэдэг. Мөн урд, баруун, хойд талуудаарааГазар дундын тэнгис ,Эгейн тэнгис ,Хар тэнгисээр хүрээлүүлдэг байна.Гантиг тэнгис ,Босфорын ,Дарданеллын хоолойнуудаар тивүүдийг заагладаг. Нийслэл ньАнкара , хамгийн том хот ньСтамбул . Нийтээрээ шахууИслам шашны шүтлэгтэй, албан ёсны хэл ньТурк , бас Иран гаралтай өөрсдийн хэлээр ярилцдагКурд , Заза нар байдаг.
Огузтүрэг үүд 11-р зууны үест одоогийн нутагт нүүдэллэн иржээ. Тухайн үед Түрэгийн Селжүкүүд баруун Азид ноёлж байгаад улс нь мөхсөний дарааАнатолийн хойгт (Туркийн Азийн нутаг) хүч нь шилжиж,Османы эзэнт гүрэн тогтож хүчирхэгжсээрБалканы хойг ,Баруун Ази ,Хойд Африкийг нэгтгэн (Өрнөдийн нэрлэдгээрОйрх Дорнодыг ) захирч байсан.Дэлхийн 1-р дайнд ялагдсанаар гүрэн задарч, дайнд ялсан улсуудын мэдэлд хуваагдсан үедМустафа Кемал Ататүрк чөлөөлөх дайныг удирдан ялснаар1923 онд одоогийн Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсан.
Олон улсын Хөл бөмбөгийн холбоо, Олимпын хороодод бол Европын улс гэж явдаг. Эдийн засаг, улс төрийнхөө хувьд ч европ тивийн гишүүн гэгдэж, одоогийн байдлаарЕвропын Холбооны гишүүн улс болохоор албан ёсоор нэрээ дэвшүүлээд байна.
НэрТуркууд голлон амьдардаг учир энэ улс орныгТүрк гэнэ.Турк хэлээр [түүрь кие] гэж хэлээд Türkiye гэж бичдэг. Үүнээсмонголоор [Тү́рк] / [Түүрк] гэж дуудна. Мөн МонголчуудТурк гэж бичээд [Туурк] гэж дуудаж хэвшсэн. Харинмонгол бичгээр яаж ч хэлсэн "түрк" гэж бичдэг. Энэ хос нэр ньТүрэгийн Билгэ хааны хөшөөнөөтүрүк (монгол бичгээртүрүг ,халимаг кириллээр түрг ) гэж бичсэн«Түрэг» гэдэг үгний балархай эгшиг гээгдэж богиноссон хэлбэр бололтой. Удаах үе -ие нь Араб хэл бичгийн -ияя , Грек, Латин, Англи -иа , Орос -ия гэдэгтэй дүйх монголоор «-ын газар», «орон», «улс» гэсэн утгат дагавар юм. Сонирхвол энэ улсыганглиар Turkey [төөр ки],оросоор Ту́рция,хасагаар Түркия,хятадаар 土耳其 [түөрци] гэдэг.
Улс төрРежеп Тайип Эрдоган Өнөөгийн Түрк улс болпарламентийн эрх мэдэл давамгайлсан төлөөллийнардчилсан дэглэм,нэгдмэл байгууламж бүхийбүгд найрамдах засаглалтай улс юм. 1923 ондБНУ болсоноос хойш шашин төр хоёрыг ангид болгож хэвшүүлжээ.[ 11] Өнөөдөр үйлчилж буй үндсэн хууль 1982 онд батлагдсан. Түркт өмнө нь 1876, 1921, 1924, 1961 онуудын Үндсэн хууль үйлчилж байжээ. Улсын ерөнхийлөгч бол тус улсын төрийн тэргүүн. Таван жилээр сонгогддог ерөнхийлөгчийн үүрэг харьцангуй бага, бэлгэдлийн шинж чанартай байна. 2007 ондАбдулла Гюль тус улсын 11 дугаар ерөнхийлөгч болон сонгогджээ.[ 12] Ерөнхий сайд сайд нараа томилж, Засгийн газраа бүрдүүлж төрийн бодлого үйл ажиллагааг эрхлэн хэрэгжүүлдэг. Улсын хурал (парламент) нь нэг танхимт Түрк Улсын Их Хурал (товчоор ТУИХ, түркээр Türkiye Büyük Millet Meclisi) болно. Шүүх эрх мэдэлд хууль тогтоох, хэрэгжүүлэх эрх мэдэлтэн нөлөөлж чадахгүй. Улсын шүүх (Danıştay) нь төр засгийн маргааныг шийддэг бол бусад зарга маргааныг Зарга таслах газар (Yargıtay) авч хэлэлцдэг.[ 13]
Түрк улсын их хурлын танхимд АНУ-ынОбама үг хэлж байгаа нь Түркийн Улсын Их хуралд илүү олон суудал эзлэсэн намын дарга ерөнхий сайд болдог уламжлал бараг тогтжээ. Өнөөгийн ерөнхий сайд 2003 оноос хойш гурван удаа дараалан сонгогдоод байгааРежеп Тайип Эрдоан юм.[ 14] Сайд хүн улсын хурлын гишүүн байх ёсгүй боловч гишүүн давхар сайдын ажилтай байх нь Түркт ердийн үзэгдэл болчихсон. Улсын хурлын 550 суудлыг сонгуулийн 85 тойрогт намуудын цуглуулсан дэмжлэгийг нэгтгэн хувь тэнцүүлж намын жагсаалтын дээрээс эхлэн оноодог. 2004 онд 50 нам бүртгэлтэй байсан.[ 15] Шашнаар ялгаварлах, улсыг салган бутаргах үйлдэл илэрвэл намын санхүүжилт, үйл ажиллагааг улсын шүүх хорьдог.[ 16] [ 17]
Гадаад харилцааИх хорин орны тоонд Түрк улс багтдагТүрк улсНэгдсэн Үндэстний Байгууллага (1945),Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (1961),ИШОБ (1969), Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (1973),ЭЗХАБ (1985),ХТХЭЗХАБ (1992),Хө-8 (1997),Их 20 (1999) зэрэг олон улсын байгууллага холбоодыг анх байгуулцаж, гишүүн болсон юм. БНТУ ер нь Азийн гэхээсээ эдийн засгийн хөгжил ойр Европын орнуудтай илүү дотно хамтарч ажилладаг. Тухайлбал хүйтэн дайны үедУАЦЭ (НАТО)-д 1952 онд гишүүнээр элсэж, ЗХУ-г сөрөх АНУ-ын холбоотон болж байсан бөгөөд 1987 ондЕЭЗХН -т гишүүн элсэж, 2005 ондЕвропын Холбоо (ЕХ)-той хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан.[ 18] Түрк 1974 ондБНКипУ -тай харьцаа муудаж, улс гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, харинКиприйн умард хагаст 1983 онд Кипрээс тусгаар тогтносонУКБНТҮ (Умар Кипр)-ийг хүлээн зөвшөөрсөн цор ганц улс болжээ.[ 19] Бүрэн эрхт Кипр улсыг салгаж хуваасан энэ хэргээс болж Түрк ЕХ, УАЦЭ (НАТО)-ээс зэмлэл хүртэж, ЕХ-д элсэж чадахгүй байгаа юм.[ 19] 1991 ондЗХУ задарснаас хойш шинээр үүссэн Түрэг угсаатныАзербайжан болонДундад Азийн орнуудтай хэл соёл, эдийн засаг, улс төрийн сайн харилцааг өргөжүүлжээ.[ 20]
Засаг захиргааны хуваарьТүрк улсын төрөөс бүхэл орноо 81 «ил» (il, цар хүрээгээр нь монголчловол «аймаг») болгон хувааж засч захирдаг. Аймгууд дотроо 923 «илчэ» (ilçe, цар хүрээгээр нь монголчловол «сум») болж хуваагдана. 81 аймгаа ойр шадраар нь 7 «бөлгэ» (bölge, үгээр нь монголчловол «бүлэг», утгаар нь «муж», аль эсвэл «бүс») болгон бүсчлэх юм уу мужлан хөгжүүлдэг.
Өдгөө нэг ил (аймаг)-д дунджаар 9670 км2 газар, 933,000 хүн ноогдож байна. Тэдгээрийн нэр, хил хязгаарыг доор харууллаа.
Газар нутагТурк орны байр зүйн газрын зураг Турк орон 800 км өргөн, 1600 км урт бүхий бараг тэгш өнцөгт хэлбэрийн 783,562 км2 газрыг эзлэн оршдог.[ 21] Газар нутгийн хэмжээгээр37-р том орон бөгөөдЕвроп Ази хоёр тивийг дамнан тогтсоноор олон улсын зам харилцааны чухал харгуй болжээ.[ 22] Туркийн нийт нутгийн 97% (үндсэндээАнатолийн хойг ) ньАзи , 3% (дорноФрак ) ньЕвроп тивд харъяалагддаг.[ 23] Энэ хоёр хэсгийгБосфорын хоолой ,Гантиг тэнгис ,Дарданеллын хоолой гурав цувран заагласан байна. Түрк орныг өрнө өмнө зүгээсГазар дундын тэнгис , өрнөөсЭгейн тэнгис , умраасХар тэнгис хүрээлж, дорно зүгийн урт зурвасаар бусад улстай хиллэдэг. Тухайлбал дорно талаарааГүрж (252 км зурвасаар хиллэнэ),Армени (268 км),Азербайжан (9 км),Иран (499 км),Ирак (352 км),Сири (822) таван улстай, Европын өрнө талаарааГрек (240 км)Болгар (206 км) хоёртой хил залгадаг. Нутгийн ихэнх нь субтропикийн уур амьсгалтай.Хар тэнгисийн эрэг дагуу 3000 мм хүртэл тунадас унадаг. Баруун Понтийн уулс, Тавра, Баруун Анатолийн хөндийгөөөр хуурай зун, чийглэг өвөлтэй. Төв хэсгийн уулархаг нутаг хагас цөлийн уур амьсгалтай тул зун нь халуун, зарим жил сэрүүн, хүйтэн өвөл болдог. Дорнод уулсаасТигр ,Евфрат , Аракс,Кызылырмак ,Их Мендерес зэрэг томоохон гол мөрөн эх авч урсдаг. Гол мөрнийг газар тариаланд өргөн ашигладаг.[ 24] Мөн эндАрарат уул (5,137 м),Ван нуур (3,755 км2 ) байдаг.
Нийгэм
БоловсролЕрөнхий боловсролын сургууль (ilk öğretim okulu) нь найман жилтэй.Их дээд сургуульд элсэн сурагчид нь гурван жилийн ахлах сургуулийг дүүргэх хэрэгтэй. Гэхдээ 2004 оны 9-н сараас хойш сургуульд орсон бол 3 биш 4-н жил ахлах сургуульд суралцах хэрэгтэй. Мөн сургуулиас өмнөх боловсрол олгох цэцэрлэг бий. Хувийн сургуулиуд бас бий боловч цөөн. Сурагчын нэг сард төлөх ёстой сургалтын төлбөр, болон хоол, дотуур байрны зардал нь дундаж сарын цалинтай дүйцэхүйц байдаг байна.тьиотилт
Соёл
Тамир, спорт«Галатасарай» багийн шинэ талбай - Али Сами Ен тамирын цогцолбор Хөлбөмбөг бол Түрк улсад хамгийн их дэлгэрсэн тамир, спорт юм.[ 25] Хөлбөмбөгийн лиг дээд, дунд, доод гэсэн гурван ангитай. «Фенербахче» , «Галатасарай» , «Бешикташ» , «Трабзонспор» зэрэг багууд олон улсад танигдаж чаджээ.Туркийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2002 оны ДАШТ -ээс хүрэл медаль хүртсэн. Нэг спорт нийгэмлэгийн харъяат болохоор хөл бөмбөг,сагсан бөмбөг ,гар бөмбөгийн сайн багууд адилхан нэртэй байх нь таарна. Сагсан бөмбөгийн «Анадолу Эфес», эмэгтэй гар бөмбөгийн «Фенербахче» баг тив, дэлхийд сайн амжилт үзүүлдэг.[ 26] НБА -д тоглодогХидайет Туркоглу гэдэг сагсан бөмбөгч бий. Мөн Туркчүүд хүч чадлын спортод сайн. Турк үндэстний «Ягли гүреш» (Тосон барилдаан)-ийн бөхчүүд биеэ тосолж, зүлгэн дээр өрсөлдөгчийн далыг дээш харуулан дарахын төлөө барилддаг.[ 27] Чөлөөт, сонгомол барилдаанаарЯшир Догу мэтийн алдартадтай.[ 28] Эр, эм хүндийг өргөлтийн олимп, дэлхийн аваргуудтайгаасНаим Сулейманоглу ,Халиль Мутлу хоёр домог болсон.
Зургийн цомог
Лавлах холбоос↑ "Türkiye Cumhuriyeti Anayasası" (Турк хэлээр).Туркийн Үндэсний Их Хурал . Эх сурвалжаас архивласан огноо 2 July 2020. Татаж авсан:1 July 2020 .3. Madde: Devletin Bütünlüğü, Resmi Dili, Bayrağı, Milli Marşı ve Başkenti: Türkiye Devleti, ülkesi ve milletiyle bölünmez bir bütündür. Dili Türkçedir. Bayrağı, şekli kanununda belirtilen, beyaz ay yıldızlı al bayraktır. Milli marşı "İstiklal Marşı" dır. Başkenti Ankara'dır. {{cite news }}: CS1 maint: bot: original URL status unknown (link )↑ "Mevzuat: Anayasa" (Турк хэлээр). Ankara:Туркийн Үндсэн хуулийн шүүх . Эх сурвалжаас архивласан огноо 21 June 2020. Татаж авсан:1 July 2020 .{{cite news }}: CS1 maint: bot: original URL status unknown (link )↑ ↑ "Turkey" .The World Factbook .Тагнуулын төв газар . Татаж авсан:13 October 2016 .↑ "Туркийн үндсэн хууль" . Анаяса Махкемеси.Архивласан огноо 10 January 2021. Татаж авсан:12 April 2022 .↑ "Surface water and surface water change" .Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ).Архивласан огноо 24 March 2021. Татаж авсан:11 October 2020 .↑ "The Results of Address Based Population Registration System, 2021" . Turkish Statistical Institute. 4 February 2022. Татаж авсан:7 February 2022 .↑8.0 8.1 8.2 8.3 "World Economic Outlook Database, April 2024 Edition. (Türkiye)" .www.imf.org .Олон Улсын Валютын Сан . 16 April 2024. Татаж авсан:16 April 2024 .↑ "Gini index (World Bank estimate) – Turkey" . World Bank. 2019. Татаж авсан:15 November 2021 .↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (Англи хэлээр).United Nations Development Programme . 8 September 2022. Татаж авсан:8 September 2022 .↑ Çarkoğlu, Ali (2004).Religion and Politics in Turkey ↑ BBC.Turks elect ex-Islamist president ↑ Turkish Directorate General of Press and Information (2001-10-17). "Turkish Constitution ]". Turkish Prime Minister's Office. ↑ "Erdogan’s sudden crackdown rocks Istanbul" ↑ Turkish Directorate General of Press and Information (2004-08-24)."Political Structure of Turkey" . Turkish Prime Minister's Office. ↑ BBC.Euro court backs Turkey Islamist ban ↑ BBC."Turkey's Kurd party ban criticised" ↑ "Chronology of Turkey-EU relations" . Turkish Secretariat of European Union Affairs↑19.0 19.1 Mardell, Mark (2006-12-11)."Turkey's EU membership bid stalls" . BBC. ↑ İdris Bal (2004).Turkish Foreign Policy In Post Cold War Era . ↑ "UN Demographic Yearbook, accessed April 16, 2007" . (PDF)↑ Immerfall, Stefan.Handbook of European Societies: Social Transformations in the 21st Century . Springer. х. 417–.ISBN 978-0-387-88198-0 . ↑ "Turkey" . Turkish Odyssey.Эх хувилбараас архивласан: 2008-05-09. Татаж авсан:2013-06-25 .↑ Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь - III боть. Улаанбаатар. Улсын хэвлэлийн газар. 1988 ↑ Burak Sansal."Sports in Turkey" . allaboutturkey.com. ↑ Historic achievements of the Efes Pilsen Basketball Team (Memento 3. Тавдугаар сар 2008цахим архивт ) . Anadolu Efes Spor Kulübü↑ Burak Sansal (2006)."Oiled Wrestling" . ↑ Gegner, Christiane."FILA Wrestling Database"
Гадаад холбоос
Бүрэн эрхт улс
1 Ази болон өөр тивийг холбосон уламжлалт хилийг хамардаг.2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
Бүрэн эрхт улсууд
Дотоод бүрэн эрхт байдлын тусгай бүс
Финланд Норвеги Нэгдсэн Вант Улс
1 Европ ба өөр тивийн хоорондох уламжлалт хилийг хамардаг.2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.3 Европын ойр орчмындалайн арлууд нь эх газрын тавиур дээр оршдоггүй ч тивтэй хамт бүлэглэгддэг.
Гишүүд Түдгэлзүүлсэн Ажиглагчид
Улс ба газар нутаг
Лалын нийгэмлэгүүд
Олон улсын байгууллагууд
1 "Туркийн Кипр Улс" нэрээр.