Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Том Хэнкс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Том Хэнкс
Tom Hanks

'
Бүтэн нэрТомас Жеффри Хэнкс
Иргэншил Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо1956 оны7 сарын 9
Төрсөн газарКонкордАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе1970—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжилжүжигчин, продюсер, найруулагч, дуу оруулагч, зохиолч, илтгэгч

Томас Жеффери "Том" Хэнкс нь (Англи:Thomas Jeffrey "Tom" Hanks,1956 оны долоодугаар сарын 9-нд төрсөн)Америкийн Нэгдсэн Улсын жүжигчин, продюсер, зохиолч мөннайруулагч хүн билээ. Гэр бүл-нөхөрсөг инээдмийн төрөлт дагнасан драмын бүтээлүүдэд түүний бүтээсэн дүрүүдээр нь бид бүхэн илүү сайн мэдэх билээ. ЭндФиладельфи киноны Андрей Беккет,Форрест Гамп киноны гол дүр,Аполло 13 киноны ахлагч Жеймс Артур Ловелл,Цэрэг Райныг аварсан нь киноны ахмад Жон Миллер,Өөрт тань хаягласан захиа киноны Жое Фокс,Орхигдсон хүн киноны Чак Ноландын дүрүүдийг тус тус онцлож байна. Хэнкс 1993 онд Филадельфи, 1994 онд Форрест Гамп киногоорооОскарын шагналын Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг дараалан хүртсэн эрхэм, Америкт л гэхэд түүний тоглосон кинонууд 3.5 тэрбум долларыг давсан ашиг олсон байдаг байна.[1] Тэрээр жүжигчин Колин Хэнксийн эцэг.

Бага залуу үеийн амьдрал

[засварлах |кодоор засварлах]

ХэнксКалифорни мужийн Конкорд хотноо мэндэлсэн ба эцэг Амос Меффорд Хэнкс (1924-1992) ньЕрөнхийлөгчАвраам Линкольнтой түүний ээж Нэнси Хэнксээр холбогдон хамаатан байжээ.[2] Хэнксийн ээжПортугал-Америк гаралтай Жанет Мэрилин Фрэгер (1932 оны нэгдүгээр сарын 18) нь эмнэлгийн ажилтан нэгэн. Тэд Сандра (Сандра Хэнкс Бенойтон зохиолч), Ларри (Лауренс М. Хэнкс Иллиноис мужийн Урбане-Шампейны Их сургуулийншавьж судлалындоктор,профессор)[3], мөн Том. Жүжигчин, найруулагчийг маань бага ахуйд ньЖим гэдэг байсан ба нэрийг нь ээж нь өөрчилсөн байдаг байна. Хожуу эцэг эх нь салжээ. Сандра, Ларри, Том нарын хойд эх болох хүн таван хүүхэдтэй байв.

Амос Хэнкс ганц бие байхдаа уртасгасан цагаар ажилладаг тул хүүхдүүдийн сурлага, хүмүүжил зэрэгт нь төдийлөн сайн анхаарч чаддаггүй эцэг байлаа. Хэнкс сургуульдаа оюутнууд болон багш нарын дунд төдийлөн сайн нэртэй байгаагүй тухайгаа хожим нь дурсахдааих л бүрэг, харьцааны доголдолтой, өвчтэй ч юм шиг байдал нь айдас төрүүлэм байсан гэж тодорхойлсон нь бий. 1965 онд эцэг нь Францис Вонг хэмээхХятад гаралтайСан Францискогийн суугуул бүсгүйтэй гэрлэжээ. Хэнкс ахлах сургуулийг төгсөн төгстлөө Францисийн гурван гурван хүүхэдтэй амьдардаг байлаа. Хэнкс Калифорнийн Хайвард дахь Чабот коллежидтеатрын жүжигчний мэргэжлээр хоёр жил суралцаж байгаадСакраменто хотынКалифорнийн Их Сургуульд шилжсэн байна. Тухайн үед цуврал театрын жүжгүүдэд гол болон туслах дүрүүдэд тоглож тайзны хүүрнэл зохиолтой тоглолтоороо уусан нэгдэхийн арга ухаанд лавшруулан суралцсаар л байв. Бертолт Брехт, Теннеси Виллиамс, Хэнрик Ибсен нарын жүжигчдийн тоглолтын ур чадвараас үлгэр дууриалал авахын тулд тоглолтуудыг нь үздэг байсан тухайгаа дурссан байдаг. Энэ туршид ХэнксОхайо мужийнКливленд хотод зохион байгуулагдсан театрын фестивалаар театрийн найруулагч Винсент Довлинтой танилцсан ба тэр хүн мэргэжлийн гараагаа амжилттай эхлүүлэхэд Хэнкст ихээхэн дэмжлэг үзүүлжээ.Уильям Шекспирийн бичсэнХоёр Верон жүжгийн гэмт хэрэгтний дүрийг бүтээжКлевлендийн тайз урлагийн Шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн нь мэргэжилийн анхны том үнэлгээ нь болов.

Ажлын гараа

[засварлах |кодоор засварлах]

1979 ондНью-Йорк хотод амьдрахаар ирсэн даруйдааHe Knows You're Alone хэмээх анхны кино бүтээлд тоглов. 1979 ондРиверсайд Шекспир Компани продашны Никколат Мачиавеллигийн зохиолМандрэк киноны Каллимакогийн дүрийг бүтээснээр Нью-Йоркийн тайз урлагийнхны хүрээнд нэр нь танигдаж эхлэсэн байна. Дараа жил нь ЭйБиСи телевизийн бүтээл инээдмийн төрлийнБосом Баддиес цуврал киноны гол дүр Кип Вилсоны дүрийг бүтээсний дарааханЛос-Анжелес рүү шилжин суурьшив. Тэнд төвхнөнгөө өмнө кинон дээр хамтарч тоглосон Петер Сколаригийн хамт реклам сурталчилгаанд тоглоод амжив. Петер болон Хэнксийн хослол инээдмийн бүтээлүүд 1980 оны эхэн үед үзэгчдийн талархлыг ихэд хүлээдэг байв. 1982 ондЖаргалтай өдрүүд цувралд Хэнкс тоглох урилга авч тус киноны найруулагч Рон Ховардтай уран бүтээлээр хамтрах болов. Ховардын 1984 онд найруулсан 69 сая долларын орлого олсонСплаш нэртэйромантикзөгнөлтинээдмийн кинондоо Хэнксийг тоглуулсан байна. 1984 онд Нил Израйлийн найруулсанГоонь эрийн үдэшлэг секс инээдмийн кинонд тоглов.

Амжилт ба бүтэлгүйтлийн үеүд

[засварлах |кодоор засварлах]
Том ХэнксОскарын шагналын эзэн болоод байж буй нь, 1989 оны гуравдугаар сарын 29

Энгийн биш (1986)-Эцэг эхээсээ таарамжгүй байдлын улмаас хөндийрсөн залуугийн эцэгтэйгээ харьцаж буй харьцааг гарган харуулсан уг киноны эцгийн дүрийг бүтээсэнЗальжин хүн киногоороо алдаршсан жүжигчин Жеки Глисон хэлэхдээ:Хэнксийг өмнө нь инээдмийн сэдэвт цувралын жүжигчингээр тэр дундаа марзан ааш зан аягаар нь төсөөлдөг байсан ч түүнийг дэндүү төлөв даруу хүн гэдгийг нь мэдсэн. Түүнтэй дахин кинонд тоглохыг хүсч байна хэмээжээ.Стивен Спилбергийн найруулсан инээдмийн зөгнөлтТом (1988 он) кино нь гол дүрийн жүжигчин Хэнкст маш их нэр хүндийг авчирсан ба энэ үедХолливудын эгнээнд багтан оров. 1988 ондШирхэг үзэм кинонд 1979 оныОскарын шагналт жүжигчин эмэгтэй Салли Фиелдтэй хамтран тоглосон ба уг кинонданагаахын чиглэлээр суралцдаг зэрвэсхэн харвал уцаарламтгай мэт боловч алиа хошин зантай болхидуу залуугийн дүрийг гаргаж өгсөн байна.Тёрнер ба Хуч хэмээх 1989 оны кино ньбокс-оффисыг тэргүүлснийг эс тооцвол 1989-90 оны хооронд тоглосон, бок-оффист дээгүүр өрсөлдөж чадаагүй Хэнксийн санааг зовоож байсан кинонууд гэвэл:Тосгон (1989),Галт уулын эсрэг Жо (1990),Нэрэлхүү зангийн гал (1990).

Драмын дүрийг чухалчлах болсон нь

[засварлах |кодоор засварлах]
Том Хэнкс болон Рита Вилсон нар, 1989 онд

Драм буюу яриа болон жүжиглэлт давамгайлсан кинонуудад Хэнкс зонхилон тоглох болсон нь 1992 оноос эхлэлтэй.Бидний лиг нэртэй кинондбейсболын багийндасгалжуулагчийн дүрийг бүтээсэн нь эхлэл бүтээл юм. 1993 онд тоглосонСиэтле дэх нойргүйдэл болонФиладельфи кинонууд нь Хэнксийн өөрийгөө шинэ үе ирэх болно гэж тодорхойлж байсныг ёсоор болгов. Дэлгэрүүлбэл, эхний кинонд бэлэвсэрсэн эр Сэм Болдвиний дүрийг бүтээсэн бөгөөд хүүгийн хамтСиэтлед нүүж ирээд амьдарч байх үед нь түүний аав шинэ эхнэр олж өгөхөөр радиогийн шууд нэвтрүүлэгт холбогдож киноны үйл явдал өрнөх ба Холливудийн сайхан эмэгтэйчүүдийн нэг Мег Райн энэ кинонд тоглосон байна.Орчноос гадуурхагдан амьдрах болсонДОХ-ын өвчтэй ижил хүйстэнтэйгээ явалдагчөмгөөлөгч залуугийн дүрийг бүтээхийн тулд биеийн жингээ арван гурванкилограммаар хасч, үсээ хусуулж өрөвдөм дүрийг хичнээн гайхалтай гарган харуулсан хэлэх нь зүй. Тухайн жилОскарын Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн түүхтэй.

Түүний өвдөг дээрээ гараа тавиад сууж буй Гампын дүр.
Форрест Гамп киноны хэсэг, 1994 он

Филадельфи киноны дараа 1994 оны зун дэлгэцнээ гарсанФоррест Гамп түүнд Оскарын Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хоёр дахь удаагаа авчрав. Оскарын түүхэнд ч энэ нь ховор тохиолдол байсан бөгөөд өмнө нь алдарт жүжигчин Спенсер Трэси 1937-38 онуудад дараалан авч байсан байх юм. Хэнксийн дараагийн бүтээл нь Рон Ховард найруулагчийн найруулсан сансар огторгуйг эзэгнэгчдийн бахдам үйлийг харуулсанАполло 13 хэмээх 1995 оны кино юм. Энэ кинонд Хэнкс хөлгийн ахмад,сансрын нисгэгч Жим Ловелийн дүрийг бүтээсэн бол түүнтэй хамт Кевин Бекон, Бил Пакстон, Гэри Синисе, Эд Харрис болон Кэтлин Куинлен нарын жүжигчид тогложээ. Уг кино Оскарын есөн номинацид нэр дэвшиж хоёрт нь ялжээ. ХэнксТоглоомын түүх цуврал гэр бүлийн компьютерийн хөдөлгөөнт киноны гол дүршерифф Вүүдид дуу оруулсан билээ.

Жүжигчний ажлын хажуугаар найруулагч, продюсерээр

[засварлах |кодоор засварлах]

1960-аад оны поп хамтлагийн амьдрал уран бүтээлийг харуулсанТа юу хийчих вэ нэртэй киноны зохиолыг бичиж найруулан 1996 онд дэлгэцнээ толилуулсан байна. Хэнкс өөрөө хамтлагийн хөгжмийн продюсерийн дүрийг бүтээсэн бөгөөд киноны үйл явдалд гардаг Плейтон продакшныг амьдрал дээрээ ч бий болгож чадсан нэгэн. Продюсер Гэри Гоцман хамтаар Плейтон продакшны үйл ажиллагааг одоо ч эрхэлж байгаа. ЭчБиӨү телевизийнДэлхийгээс сар руу хүрсэн нь баримтат киноны зохиолыг бичиж, найруулахад хамтран оролцсон байдаг байна. Тус кино нь сансрын нисгэгчНил Армстронгийн домогт нислэгийг харуулсан баЭмми Авардсын шагнал авчээ. Стивен Спилбергийн найруулсан Нормандын бэхлэлтэнд амь өрсөн тэмцэж буй цэргүүдийн ээдрээт үйл явдлыг харуулсанЦэрэг Райныг аварсан нь хэмээх кинонд Хэнкс тоглож найруулагч нь хоёр дахь удаагаа Оскар хүртэж, ХэнксШилдэг эрэгтэй дүрийн номинацид нэр дэвшсэн билээ. 1998 ондСиэтле дэх нойргүйдэл кинонд хамт тоглож байсан жүжигчин Мег Райны хамтӨөрт тань хаягласан захидал кинонд тоглов. 1999 ондСтивен Кингийн романаас сэдэвлэн бүтээсэнНогоон бүс кинонд тоглосон бол тэр жилээТоглоомын түүх 2 цувралын шерифф Вүүдигийн дууг оруулсан юм. Түүний дараа жилАлтан бөмбөрцөгийн шагналын Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг Роберт Земекисийн найруулсанОрхигдсон хүн киноны эзгүй аралд амьдрагч FedEx-ийн системийн шинжээчийн дүрээрээ авав.2001 онд ЭчБиӨү телевизийнАх дүүсийн бүлэг цуврал киноны найруулагчдын баг болон продюсерийн багт ажилласан байна.Найруулагч Сэм Мендесийн найруулсанАмерикийн гоо үзэсгэлэн киноны багахан дүрд 1999 онд тоглосон байна.2002 ондСпилбергийн ээлжит нэгэн кинонд тоглох бололцоо бүрджээ. ЖүжигчинЛеонардо Ди Каприо бага Фрэнк Абагнелийн дүрийг, эсрэг дүрийг Хэнкс бүтээн тоглосонЧаддаг юм бол намайг бариарай хэмээх уг кино нь шилдэг бүтээл болсон юм. Тухайн ондМиний нүсэр Грек маягийн хурим кинонд эхнэр Рита Вилсонтойгоо хамт продюсерээр ажилласан бол зургадугаар сарын 12-нд Америкийн кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч түүхэн хүмүүст Америкийн Кино Хүрээлэнгээс олгодог Лайф Эчивемент Авард шагналыг 45 насанд нь хүртээжээ. Үзэгчдэд ихэд үгүйлэгдсэн Хэнкс2003,2004 онд ах дүү Коенийнхний бүтээлТоглоомын ноёд, Спилбергийн найруулсанНисэх онгоцны буудал зэрэг кинонууд болонСансрын аялал хүүхэлдэйн кинод дуу оруулсан юм. Хэнксийн тоглосон өндөр ашиг орлого олсон киноны жагсаалт 2006 онд нэгээр нэмэгдэж нээлтээ хийсэн юм. Дан Брауны романаас сэдэвлэсэнДа Винчигийн код кино нь 2006 оны гуравдугаар сарын 19-нд нээлтээ хийж 750саядолларын орлого олжээ. Хэнксийн кинонд тоглосон, найруулсан, продюсерлэсэн зэрэг өөрийн биеэр биечлэн оролцсон ажлуудаас гадна алдартСимпсоныхон хүүхэлдэйн цуврал ангид зориулан гаргасанСимпсоныхны кино нэртэй 2007 оны хүүхэлдэйн кинонд Хэнксийг хүүхэлдэйн баатрын дүр болгон хувирган оруулсан байдаг юм. 2007 ондТехасынсенат Чарли Вилсоны сонгуулийн компанит ажлын үйл явдлыг Майк Никольсийн найруулан тавьснаар харуулсанЧарли Вилсоны дайн хэмээх инээдмийн кинонд Хэнкс тогложАлтан бөмбөрцөг шагналын номинацид нэр дэвшсэн байна.

Хэнкс 2008 онд

2008 ондАгуу Бак Ховард кинонд эцгийн дүрийг Хэнкс, хүүгийн дүрийг Колин Хэнкс, илбэчний дүрийгЖон Малкович нар тус тус бүтээсэн байна. Энд Колин Хэнксийг онцлох хэрэгтэй. Колин Хэнкс бол Том Хэнксийн хүү бөгөөд жүжигчин, тэр дундаа аймшгийн хэд хэдэн кинонд тоглосон нэгэн юм.Да Винчигийн код киноны үргэлжлэл болохСахиусан тэнгэрүүд ба Чөтгөрүүд кино2009 оны гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн ба түүний уг киноны Роберт Лэнгдоны дүрийг бүтээхэд авсан цалин 30-35 сая доллар дээр нэмэгдээд киноны олсон ашиг орлогын 10-15 хувийн нэмэгдэл олгогдсон гэдэг.[4][5] Өөрөөр хэлбэл Хэнксдэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчин билээ.

Ашиг орлогоороо тэргүүлэгч кинонуудад

[засварлах |кодоор засварлах]

Хэнксбокс-оффист ашиг орлогоороо тэргүүлсэн маш олон кинонд тогложээ. Түүний тоглосон бүхий л кино нийтдээ 3.639тэрбум долларын орлого олсон байдаг байна.[6] He has been involved with seventeen films that grossed over $100 million at the worldwide box office.[7]

Хувийн амьдрал

[засварлах |кодоор засварлах]

Хэнкс1978-аас1987 оны хооронд Саманта Левес гэх бүсгүйтэй гэр бүл болон амьдарч байв. Хүү Колин Хэнкс, охин Элизабет Анн нарын хоёр хүүхэдтэй.[8][9]1988 онд жүжигчин Рита Вилсонтой гэр бүл болсон. ТэдБосом Баддиес телевизийн шоуны үеэр анх танилцаж байжээ. Хэнкс, Колин нарын дундаас Честер, Трумен нэртэй хоёр хүү төрсөн. ЧестерИндиана Жонес болон Болор гавлын Хаант Улс кинонд бяцхан дүр бүтээсэн байдаг байна.

Улс төр

[засварлах |кодоор засварлах]

Хэнкс байгаль орчныг хамгаалахын төлөө зүрх сэтгэлээ зориулдаг нэгэн бөгөөд энэ ч утгаарааТоёотагийнРаав4 ИВи маркийн болон машины цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэгч компанид хөрөнгө оруулагч нэгэн юм.]].[10] Америкийн машин үйлдвэрлэгч Артера Моторсийн2011 онд танилцуулахАртера 2 маркийн тэр хүлээж байгаа.[11] ХэнксАмерикийн улс төрийн том намуудын нэгАрдчилсан намын гишүүн дэмжигч бөгөөд намын төлөөлөл улс төрчдийн сонгуулийн компанит ажилд идэвхитэй оролцдог. Ардчилсан намын улс төрчдийн мөрийн хөтөлбөрт тодоор тусгагддагижил хүйстний гэрлэлтийн асуудлыг дэмждэг ажээ. Намын сонгуулийн ажил болон нийгэмд чиглэсэн ажлуудад Хэнкс хангалттай хандив өргөж чаддаг гэдгээрээ мөн л алдартай.

Том Хэнкс 2004 онд

ТэрАнглийнПримиер лигийнАстон Вилла клубийн үнэнч хөгжөөн дэмжигч.

Тоглосон кинонууд

[засварлах |кодоор засварлах]
ОнКиноДүрТэмдэглэл
1980He Knows You're AloneЭллиот
1982Төөрдөг байшингууд ба мангасуудРоббие ВийлинТелевизийн бүтээл
1984СплашАллен Бэеир
Гооны эрийн үдэшлэгРик Гаско
1985Улаан гуталтРичард Харлан Дрью
Сайн дурынханЛауренс Ветли Бурни III
1986Мөнгөний гахайВолтер Филдин
Энгийн атлааДэвид Баснер
Бид баяртай гэх бүртээДэвид Брэдли
1987ДрагнетПер Стрибик
1988ТомНасанд хүрсэн Жош БаскинAmerican Comedy Awards-Дэлгэцийн бүтээлийн Инээдмийн шилдэг жүжигчин
Алтан бөмбөрцөгийн Шилдэг эрэгтэй гол дүр – Motion Picture Musical болон Comedy]]
Los Angeles Film Critics Association Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Ширхэг үзэмСтивен ГоолдLos Angeles Film Critics Association Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
1989Тёрнер ба ХучМөрдөгч Скот Тёрнер
ТосгонРей Петерсон
1990Галт уулыг сөрөгч ЖоЖо Бэнкс
Нэрэлхүү зангийн галШермен Маккой
1992Бидний лигЖимми Д'уганAmerican Comedy Awards шагналын Дэлгэцийн шилдэг эрэгтэй дүр
Радио нисгэгчМайк ах
1993Сиэтле дэх нойргүйдэлСэм БалдвинНэр дэвшсэн-Алтан бөмбөрцөг шагналын Инээдмийн бүтээлийн Шилдэг эрэгтэй дүр
ФиладельфиЭндрью БеккетОскарын шагналын Шилдэг эрэгтэй дүр
Алтан бөмбөрцөгийн – Драмын бүтээлийн Шилдэг эрэгтэй дүр
Мөнгөн баавгай шагналын Шилдэг эрэгтэй дүр
1994Форрест ГампФоррест ГампОскарын шагналын Шилдэг эрэгтэй дүр
American Comedy Awards шагналын Дэлгэцийн бүтээлийн Шилдэг эрэгтэй дүр
Chicago Film Critics Association Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Chlotrudis Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Алтан бөмбөрцөгийн – Шилдэг эрэгтэй дүр
Kansas City Film Critics Circle Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
National Board of Review Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Screen Actors Guild Award шагналын Outstanding Performance by a Male Actor in a Leading Role
Southeastern Film Critics Association Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – BAFTA шагналын Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин
Нэр дэвшсэн – Saturn Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
1995Аполло 13Жим ЛовелScreen Actors Guild Award Шилдэг дүр бүтээлт
Тоглоомын түүхШерифф Вүүди(дуу оруулсан)
1996Та юу хийчих вэНоён Вайт(зохиолчоор болон найруулагчаар)
1998Цэрэг Райныг аварсан ньАхмад Жон МиллерEmpire Awards шагналын Шилдэг эрэгтэй дүр
Online Film Critics Society Award шагналын Шилдэг дүр бүтээлт
Нэр дэвшсэн – Оскарын шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – BAFTA шагналын Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин
Нэр дэвшсэн – Chicago Film Critics Association Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн –Алтан бөмбөрцөгийн – Шилдэг дэлгэцийн бүтээл
Нэр дэвшсэн – London Film Critics Circle Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – Online Film Critics Society Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – Screen Actors Guild Award Шилдэг гол дүр бүтээлт
Нэр дэвшсэн – Screen Actors Guild Award шагналын Шилдэг дүр бүтээлт
Өөрт тань илгээсэн захидалЖое ФоксНэр дэвшсэн – American Comedy Awards шагналын Дэлгэцийн шилдэг эрэгтэй дүр
1999Тоглоомын түүх 2Вүүди(дуу оруулсан)
Ногоон бүсПол ЭдгекомбНэр дэвшсэн – Screen Actors Guild Award шагналын Шилдэг дүр бүтээлт
2000Орхигдсон хүнЧак Ноланд(Продюсер)
Chicago Film Critics Association Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Алтан бөмбөрцөгийн Шилдэг эрэгтэй дүр бүтээлт
New York Film Critics Circle Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Online Film Critics Society Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн –Оскарын шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – BAFTA шагналын Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин
Нэр дэвшсэн – Las Vegas Film Critics Society Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – Phoenix Film Critics Society Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – Screen Actors Guild Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
2002Там хүрэх замМайкл СулливанEmpire Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – Phoenix Film Critics Society Award шагналын Шилдэг эрэгтэй дүр
Нэр дэвшсэн – Satellite Award шагнлын Дэлгэцийн шилдэг эрэгтэй дүр
Чаддаг юм бол намайг бариарайТусгай албаны ажилтан Карл Хенрэти
2004Нисэх онгоцны буудалВиктор Наворски
Тоглоомын ноёдПрофессор Дор
Байшингийн зүүн талын ЭлвисШуудангийн хайрцаг Элвис(бага дүр)
Сансрын аялалАялалын хөтөч Санта клаус
Хобо, Hero Boy, аав
(продюсер)
(дуу оруулалт)
2006Да Винчигийн кодПрофессор Роберт Ленгдон
МашинуудШерифф Вүүди машин(cameo - voice only)
2007Симпсоныхны киноөөрөө(дуу оруулсан)
Чарли Вилсоны дайнЧарли ВилсонНэр дэвшсэн –Алтан бөмбөрцөгийн Хөгжимт бүтээлийн Шилдэг эрэгтэй дүр
2008Агуу Чак ХовардНоён Гэмбле
2009Тэнгэрийн элчүүд ба Бу чөтгөрүүд]]Профессор Роберт Ленгдон
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн: Америкийн хамгийн шилдэг санаа]]Түүхэн дүрүүдийн хоолой(дуу оруулсан)
Where The Wild Things Are(продюсер)
2010Тоглоомын түүх 3Шерифф Вүүди(дуу оруулсан)
2011Ларри КроунЛарри Кроун(найруулагч, продюсер, зохиол)

Холбоос

[засварлах |кодоор засварлах]

Эшлэл

[засварлах |кодоор засварлах]
  1. People Index fromBox Office Mojo.
  2. Fenster, Bob.They Did What!? The Funny, Weird, Wonderful, and Stupid Things Famous People Have Done, Andrews Publishing, 2002. p. 55.
  3. Lawrence M. Hanks, Associate Professor -University of Illinois at Urbana-Champaign.
  4. Tyler, Joshua."Tom Hanks Confirmed For Da Vinci Code Sequel" (Memento 14. Дөрөвдүгээр сар 2009цахим архивт), Cinema Blend, 10 April 2007.
  5. Fleming, Michael."Howard moves fast with 'Code' sequel",Variety, 24 October 2007.
  6. "People Index." Box Office Mojo.
  7. "Tom Hanks." Box Office Mojo.
  8. Tom Hanks,Us Magazine.
  9. Tom Hanks,E! Entertainment Television.
  10. Tom Hanks on Letterman.
  11. Bird-like electric car to make Palo Alto debut Wednesday (Memento 28. Дөрөвдүгээр сар 2009цахим архивт). Retrieved 2010-02-01.
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Том_Хэнкс&oldid=770710"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp