Томас Круз Мэйпотер IV (Англи:Thomas Cruise Mapother IV,1962 оныдолоодугаар сарын 3-нд төрсөн) буюуТом Круз (Англи:Tom Cruise) ньАмерикийнжүжигчинпродюсер юм. ТэрээрОскарт гурван удаа нэр дэвшиж байсан баАлтан бөмбөрцөг шагналын эзнээр гурван удаа тодорч байв.
Круз2006 онд.Круз кино жүжигчний гараагааФрэнсис Форд КопполагийнХарь хүмүүс хэмээх1999 оны бүтээлдМэтт Диллон,Патрик Суэйзи нарын хамт туслах дүрээр эхлүүлж байсан ба анхны гол дүрээ тухайн оныПол БрикманыАюултай бизнес[1] кинонд бүтээж байв. Түүний дараа тэнгисийн цэргийн баатарлаг нисгэгчийн дүрийг1986 ондТони СкоттынМэргэн буудагч кинонд бүтээж багагүй амжилтыг олсон ба үргэлжлүүлэн тусгай ажилтан Итан Хантын дүрийгБрайан Де ПальмагийнБиелэгдэшгүй даалгавар цуврал кинонд1990,2000 болон2010 оны эхүүдэд тоглож онцгой амжилт үзүүлсэн байна. Түүнчлэн үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн бүтээлүүдээс нь дурдвалБарри ЛевинсоныБорооны хүн (1988) кинонд Рэймонд Бэббитийн (Дастин Хоффман) дүү Чарли Бэббитийн дүрийг, Тони СкоттынАянгат өдрүүд (1990) кинондНиколь Кидманы хамт,Роб РайнерийнМартаж боломгүй залуус (1992) кинондЖек Николсон,Деми Мур нарын хамт,Кэмерон КроугийнЖерри Магуайр (1996) кинондКьюба Гудинг,Рене Зеллвегер нарын хамт,Пол Томас АндерсоныМагнолиа (1999) кинондЖулианна Мур,Уильям Мэйси нарын хамт, Кэмерон КроугийнӨнгөгүй тэнгэр (2001) кинондПенелопа Крус,Жэйсон Ли,Курт Рассел,Камерон Диас нарын хамт,Стивен СпилбергийнТэрс үзэлтэн (2002) кинондМакс фон Сюдов,Колин Фаррел,Саманта Мортон нарын хамт,Эдвард ЦвикийнСүүлчийн самурай (2003) кинондКэн Ватанабэгийн хамт,Майкл МанныХамсаатан (2004) кинондЖэйми Фокс,Марк Руффало,Жада Пинкетт Смит нарын хамт, Стивен СпилбергийнДэлхийн дайн (2005) кинонд тус тус тоглосон билээ.
Круз Холместой хамтран амьдарч байгаагаа2005 онытавдугаар сарын 23-ндОпра Уинфригийн шоунд илэрхийлээд сандал дээр үсэрч буй сонирхолтой, цуутай агшин.[2]Круз жүжигчинМими Рожерстой1987 онытавдугаар сарын 9-нд гэрлэж,1990 оныхоёрдугаар сарын 4-нд салсан бол[3] хоёр дахь эхнэрНиколь КидманАянгат өдрүүд кинонд тоглох үеэрээ дотно харилцаатай болсон ба 1990 оныарванхоёрдугаар сарын 24-нд гэрлэжРон Ховардын1992 оны бүтээлБуйд холын газар,Стэнли Кубрикийн1999 оныНүдээ ань кинонуудад тоглосон билээ. Тэд Изабелл Жэйн (1992 оны арванхоёрдугаар сард төрсөн) болон Коннор Антони (1995 оны тавдугаар сард төрсөн) нарын хоёр хүүхэд үрчилж байв.[1] Харин тэд2001 оны хоёрдугаар сард гэр бүлээ цуцлуулсан бөгөөд энэ үед Кидман гурван сартай жирэмсэн байсан ч зулбасан гэдэг.[4]
КрузӨнгөгүй тэнгэр кинонд хамтран тоглогч жүжигчинПенелопа Крустой2001 оноос эхлэн дотно харилцаатай болсон ба2004 онд салсан[5] ба улмаар2005 оны дөрөвдүгээр сараас эхлэн жүжигчинКэти Холмстой хамтран амьдрах болж улмаар2006 оныарваннэгдүгээр сарын 18-нд хосуудИталид сүр дуулиантайгаар хуримласан юм.[6][7]. Тэдний охин Сури нь2006 оны дөрөвдүгээр сард мэндэлжээ.
Оливер Стоуны1989 оны бүтээлДолоодугаар сарын 14-нд төрсөн хүн кинондВьетнамын дайнд оролцож шархадсан дайнгүйн үзэлтэнРон Ковикийн дүрээрээ,1996 ондЖерри Магуайр кинондспортынсэтгүүлч Жерри Магуайрын дүрээр,1999 ондМагнолиа кинонд Фрэнк Мэкигийн дүрээр тус тусАлтан бөмбөрцөг шагналынШилдэг эрэгтэй гол дүрийн номинацид ялагч болж байв. Харин дээр дурдсан кинонуудын дүрээрээОскарын шагналд нэр дэвшиж байжээ.
2005 оноос КрузПола Вагнерын хамтЮнайтед Артист кино студийг удирдаж буй.[8]
Том Круз болон Кэти Холмс шүтэн бишрэгчидтэйгээ,2006 онд.1990,1991 болон1997 онуудадPeople сэтгүүлээсдэлхийн хамгийн сайхан 50 хүмүүсийн нэгээр Крузийг нэрлэж байв.1995 ондEmpire сэтгүүлээс кино ертөнцийн түүхэн дэх100 хүсэмжит одоор нэрлэсэн бол хоёр жилийн дараабүх цаг үеийн шилдэг 5 кино одын нэгээр нэрлэжээ.Холливудын хамгийн нөлөө бүхий жүжигчинээр2006 оны наймдугаар сард[9] тодорч түүнээс хойш олон олон номинациар дэлхий дахинд нэр нь түгэж байв.
- ↑1.01.1Tom Cruise — Internet Movie Database
- ↑Waxman, Sharon (June 2, 2005)."How Personal Is Too Personal for a Star Like Tom Cruise?".The New York Times. Татаж авсан:August 26, 2006.
- ↑Masters, Kim (2005). "The Passion of Tom Cruise".Radar.
{{cite journal}}:Unknown parameter|month= ignored (help) as excerpted byRadar atRadarOnline.com (Memento 19. Аравдугаар сар 2006цахим архивт) - ↑"News Home". Eonline.com.Архивласан огноо Дөрөвдүгээр сар 13, 2001. Татаж авсан:October 31, 2008.
- ↑"Cruise and Cruz end relationship". BBC News. March 26, 2004. Татаж авсан:October 31, 2008.
- ↑Soriano, César G (November 20, 2006)."Mr. and Mrs. TomKat: Inside their fairy-tale wedding".USA Today. Татаж авсан:February 12, 2008.
- ↑"Cruise, Holmes exchange vows in castle: Mr. and Mrs. TomKat depart on their honeymoon",The Blade (Toledo, Ohio). November 19, 2006.
- ↑Scientology News: Tom Cruise Tops List of Scientology Celebrities at Celebrity Centre International 34th Anniversary (Memento 3. Нэгдүгээр сар 2008цахим архивт)Church of Scientology; 2006. Retrieved March 23, 2007.
- ↑"The Power LIst 2006".Premiere. June 2006.Эх хувилбараас архивласан: Нэгдүгээр сар 20, 2007. Татаж авсан:July 29, 2008.