
Өрнөд Славууд
Дорнод Славууд
Өмнөд Славууд
1848 оныПрагийн их хурлаар батлагдсан Нармай Слав тугСлав (өөрөөр басславян) хэмээн нэрлэгдэхЭнэтхэг-Европ язгуурынСлав хэлний бүлгийн төрөлх хэлтэн ард түмнийгСлавууд гэдэг. 2010 оны байдлаар 315-340 сая Слав хүн байна. ГолдууЗүүн Европт тархан суурьшсан боловч бас цөөн хувь ньТөв Ази,Умард Азид суурьшдаг. ДотрооДорнод Слав (олон хүн амтайгаар нь дараалуулвалОрос,Украин,Беларусь),Өрнөд Слав (Польш,Чех,Словак),Өмнөд Слав (Серби,Болгар,Хорват,Босни ба Херцеговин,Словени,Македон,Монтенегро) гэж гурав салбарладаг.
Өнөө үед дэлхий дахинд 300 сая орчим Слав болон Слав гаралт хүн байдаг гэж үздэг. Эдгээрийн талаас илүү хувь нь болох гурван салаа гэвэл 140 сая нь Орос, 60 сая нь Польш, 50 сая нь Украинчууд юм. Мөн 11 сая Чех, 10.5 сая Серб, 10 сая Болгар, 10 сая Беларусь, 8 сая Хорват, 7 сая Словак, 3 сая Босни, 3 сая Македон, 2.5 сая Словен, 700 мянган Черногорчууд байдаг.
Ихэнх Слав хүмүүс6-10-р зууны хоорондХристийн шашинтан болцгоожээ. Тэр дундаа Дорнод СлавуудҮнэн алдартны, Өрнөд СлавуудКатолик урсгалыг дагадаг бол Өмнөд Славууд дээрх хоёр урсгал холилдон байдаг. Харин Босничуудын дийлэнх ньИслам шүтлэгтэй, Чехүүдийн дийлэнх нь шашин эс шүтдэг байна. Энэ хоёр шашны хил хязгаар түүхэн явцдаа өнөөгийнДнепр мөрөнгөөр хуваагдаж ирсэн гэж хэлж болно.
Хэлээ ямар үсгээр тэмдэглэдэг нь шашны урсгалаас хамаардаг. Түүхийн явцад үнэн алдартны шашинтай хэсэг ньКирилл үсэг, католик шашинтай ньЛатин үсэг хэрэглэдэг болжээ.
| File:Migration of Serbs2.png | File:Migration of Serbs1.png | File:Great serb migration.png | XIII-XVII зуун |