Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Сеута

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ciudad Autónoma de Ceuta (испаниар)
Сеута
Далбаа
Далбаа
Сүлд
Сүлд
ДалбааСүлд
Газрын зураг
Газрын зураг
Үндсэн мэдээлэл
Улс: Испани
Нутаг дэвсгэр:18.5 км²
Хүн ам:84,777 (1. Нэгдүгээр сар 2019)[1]
Хүн амын нягтрал:4,582.5 хүн/км²
Хязгаарын зай:Умард-Өмнөд: ≈ 5 км
Баруун-Зүүн: ≈ 8 км
ISO 3166-2:ES-CE
Цахим хуудас:www.ceuta.es
Улс төр ба засаг захиргаа
ӨЗУ болсон:1995 оны 3-р сарын 14
Ерөнхийлөгч:Хуан Хесүс Вивас (АН)
Ерөнхий Кортес
дахь төлөөлөл:
Конгресс: 1 суудал
Сенат: 2 суудал
Газрын зураг
Газрын зураг
Газрын зураг

Сеута (Испани:Ceuta [ˈθeu̯ta],Араб:سبتة&Сабта) ньУмард Африкийн эрэг баГибралтарын хоолой дээр оршихИспанийн хот бөгөөд 2019 оны байдлаар нийт 84.777 хүн амтай байв. Сеута нь Испанийнэксклав учирЕвропын Холбоонд ордог хэдий чУмард Атлантын Гэрээний Байгууллагад хамаардаггүй. МөнМелилья хотын адил европын холбооны нутаг дэвсгэрт үйлчлэх гаалийн эрх зүйн кодекст багтдаггүй,Шенгений бүсэд ч ордоггүй онцлогтой.[2]

Байрлал

[засварлах |кодоор засварлах]
Хойг ба боомт (дорно зүг рүү харсан байдал)

18,5 км² нутаг дэвсгэртэй испанийн энэхүү хот ньГазар дундын тэнгисийн баруун эргийн нэгэнхойгийн үзүүр дээр оршдог. Энэ нутаг ньМароккотой газрын хилтэй бөгөөдИберийн хойгоос 21 орчим километрийн зайд алслагдсан. Усан замаарАльхесирас хүрэхэд нэг цаг орчим хугацаа хэрэгтэй.

Хүн ам

[засварлах |кодоор засварлах]
Хүн амын тоо[3]
1981 он1991 он2001 он2011 он2015 он2016 он
65.264 67.615 71.505 83.517 84.363 84.519

Түүх

[засварлах |кодоор засварлах]

Жебел Муса уулын эртний нэр нь «Ах дүү долоо» юм. Суурингийн нэрийгАх дүү долоо уулын нэрээс ромынзээллэг орчуулга болох Ад Септем Фратрес (Ad Septem Fratres) үүсч, үүнээсСептемСепта гэсэн богино хэлбэрүүд үүсэв. Араб хэлэнд «п» үсэг байхгүй тул үүнийг «б» үсгээр солин«сабта» болжээ. А үсэг ньараб аялганд эгшиг шилжин «э» гээр солигдсон байна.

Португал ба испани хэлээрх (бас олон улсад) хэлбэр ньСеута. АрабынСабта нэрний «б» үсгийгиберо роман хэлэнд ихэвчлэн «в/у» үсгээр орлуулах тул Сеута гээд таарч байгаа юм.

Цахим холбоос

[засварлах |кодоор засварлах]
 Commons: Сеута – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

[засварлах |кодоор засварлах]
  1. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero. Instituto Nacional de Estadística.
  2. Art. 4, Abs. 1, Spiegelstrich 8 derEU-Verordnung des europäischen Parlaments und des Rates vom 9. Oktober 2013 zur Festlegung des Zollkodex der Union (Neufassung). In:Amtsblatt der Europäischen Union L 269, 9. Oktober 2013, S. 11.
  3. "Autonomous City of Ceuta".
Өөртөө засах нийгэмлэг
Испанийн далбаа
Өөртөө засах хот
Бүрэн эрхт улсууд
Франц
Итали
Испани
Бусад
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Сеута&oldid=672732"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp