Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Сан-Марино

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Сан Марино-с чиглүүлэгдэв)
Өмнөд Европ дахь улсЗагвар:SHORTDESC:Өмнөд Европ дахь улс
Бусад утгыг, "Сан-Марино (салаа утга)"-с харна уу.
Бүгд Найрамдах Сан-Марино Улс[1][2]
Repubblica di San Marino (Итали)
Уриа: 
Libertas
"Freedom"
Төрийн дуулал: Inno Nazionale della Repubblica
"Бүгд найрамдах улсын төрийн дуулал"
Европ дахь Сан-Мариногийн байршил
 Сан-Марино улсын байршил (ногоон)

Европ (хар саарал)  –  [Legend]

НийслэлСан-Марино
43°56′N12°26′E / 43.933°N 12.433°E /43.933; 12.433Солбицол:43°56′N12°26′E / 43.933°N 12.433°E /43.933; 12.433
Томоохон сууринДогана
43°58′53″N12°29′22″E / 43.98139°N 12.48944°E /43.98139; 12.48944
Албан ёсны хэлИтали хэл[3]
Бусад хэлРоманьол
Шашин
97%Roman Catholicism
3% Others
seeReligion in San Marino
Ард түмний нэршилСан-Мариночууд
Төр засагНэгдмэлпарламентындиархидиректорийн бүгд найрамдах улс
Лука Беккари
Хууль тогтоох байгууллагаИх ба Ерөнхий Зөвлөл
Тусгаар тогтнол
9 сарын 3, 301 (уламжлалт)
  • 10 сарын 8, 1600
    (дүрмүүд)
  • 7 сарын 12, 1978
    (Иргэний Эрхийн тунхаглал)
Газар нутаг
• Нийт
61.2 км2[1] (191)
• Усны эзлэх талбай (%)
0
Хүн ам
• 2021 тооцоо
33,600[4] (191)
• Нягтаршил
520/км2 (23)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$2.45 тэрбум[5] (194)
• Нэг хүнд ноогдох
$72,070[5] (10)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$1.62 тэрбум[5] (192)
• Нэг хүнд ноогдох
$47,700[5] (20)
ХХИ (2021) 0.853[6]
маш өндөр · 44
Мөнгөний нэгжЕвро () (EUR)
Цагийн бүсUTC+01 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+02 (ТЕЗЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+378 (+39 054 Италиар дамжуулан залгахад)
Домэйн нэр.sm
Sources:[1][7]

Сан-Марино,Бүгд Найрамдах Сан-Марино Улс (Итали:Serenissima Repubblica di San Marino), ньАпеннины хойгийн өмнө хэсэгт оршдог. Тус улс нь эргэн тойронИталийн газар нутгаар хүрээлэгдсэн байх ба газар нутгийн хэмжээ ердөө 61 км2, 30000 гаруй хүн амтай. НийслэлСан-Марино хот.Лихтенштайн,Ватикан,Монако,Андорра болонМальта зэрэгЕвропын бичил улсуудын нэг бөгөөд «Европын зөвлөлийн» хамгийн бага хүн амтай гишүүн орон юм.

Сан-Марино улс нь дэлхийн хамгийн анхны тусгаар тогтнолоо олсон болон бүгд найрамдах улсад тооцогддог ба «Раб» арал дээр ромын дарангуйлагч Диоклетиан хавчлагаас 257 онд зугтан дүрвэсэн хэсэг ромын католик шашинтнууд, чулуучингууд «Монте-Титано» уулын агуйд амьдарч байгаад 301 оны есдүгээр сарын 3-нд «Гэгээн Маринуудын нэгдэл» байгуулсан нь тус улсын үндэс суурь тавигдсан гэдэг.

Сан-Марино улсын Үндсэн хууль 1600 онд батлагдсан нь дэлхийн хамгийн анхны үндсэн хууль гэдэг. Тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн хамгийн баян орны тоонд жагсдаг бөгөөд Италийн мужуудаас хөгжлөөрөө давсан үзүүлэлттэй байгаа юм.

Сан-Марино улс нь1988 онд Европын зөвлөлийн,1992 ондНэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) тус тус гишүүнээр элссэн.Европын Холбоонд элсээгүй байгаа.

Захиргаа

[засварлах |кодоор засварлах]
Сан-Марино улсын засаг захиргааны нэгж
  • Улсын нийслэл ньСан-Марино хот (Итали:Cittа di San Marino). 4,493 оршин суугчтай.
Сан-Марино улсын хотууд
БүсХүн ам
(тооллого
явуулсан он)
Акквавива1,812(2003)
Борго-Маджоре5.992(2003)
Доманьяно2,865(2006)
Кьезануова1,029(2006)
Монтежардино818(2006)
Сан-МариноУлсын нийслэл4,493(2003)
Серравалле9,394(2006)
Фаэтано1,132(2006)
Фьорентино2,245(2006)

Хүн ам

[засварлах |кодоор засварлах]

31,434(2009 оны байдлаар) хүн амтай. Нийт хүн амын 16% нь 15 хүртэлх насныхан, 67% нь 15-64 насныхан эзэлдэг. Хүн амын дундаж наслалт 40.

Хүн амын 80% нь уугуул иргэд, 19% нь итали үндэстэн. Ромын католик шашин шүтлэгтэй.

Эдийн засаг

[засварлах |кодоор засварлах]

Банкны,электрон барааны болонвааран эдлэлийн аж үйлдвэр түлхүү хөгжсөн байх бахөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд тэр дундааоргилуун дарс,бяслаг үйлдвэрлэл улсын эдийн засагт голлох хувь нэмрийг оруулдаг. Мөнаялал жуулчлалын бүс нутгаасаа жилдээ 2 сая жуулчдаас олсон ашиг нь улсын төсвийн 2.2%-тай тэнцдэг байна.Татварын хувь хэмжээ өндөртэй орны тоонд ордог.

Соёл урлаг

[засварлах |кодоор засварлах]

Их сургууль

[засварлах |кодоор засварлах]

Бүгд Найрамдах Сан-Марино Улсын Их сургууль(Итали:Universitа degli Studi della Repubblica di San Marino) нь1985 онд байгуулагдсан бөгөөдМонтежардино хотод байрладаг.[8] Био анагаах,харилцаа холбоо,эдийн засаг болонтехнологи,боловсрол,түүх,хуулийн чиглэлүүдээр дээд мэргэжил олгодог ажээ.

Спорт

[засварлах |кодоор засварлах]

Сан-Марино улсад Итали улсын адилхөлбөмбөгийнспорт сайн хөгжсөн байх басагсан бөмбөг,волейболын спортоор холбоо байгуулан олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцсоор ирсэн түүхтэй.

Эшлэл

[засварлах |кодоор засварлах]
  1. 1.01.11.2Иш татахад гарсан алдаа: Invalid<ref> tag; no text was provided for refs namedcia
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid<ref> tag; no text was provided for refs namedBritannica
  3. "San Marino è".GOV.SM. Repubblica di San Marino.Эх хувилбараас архивласан: 7 May 2021. Татаж авсан:28 August 2020.
  4. "San Marino – Population – Upeceds".www.statistica.sm.Архивласан огноо 26 March 2020. Татаж авсан:27 April 2020.
  5. 5.05.15.25.3"World Economic Outlook Database, October 2022".IMF.org.International Monetary Fund. October 2022. Татаж авсан:October 11, 2022.
  6. "Human Development Report 2021/2022"(PDF) (Англи хэлээр).United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан:8 September 2022.
  7. "San Marino"(PDF).UNECE Statistics Programme.UNECE. 2009. Татаж авсан:13 March 2010.
  8. "Universitа degli Studi di San Marino". Unirsm.sm. Татаж авсан:2009-10-24.

Холбоос

[засварлах |кодоор засварлах]
Бүрэн эрхт улсууд
Дани
Их Британи
Титмийн хараат газар
Дотоод бүрэн эрхт
байдлын
тусгай бүс
Финланд
Норвеги
Нэгдсэн Вант Улс
  • 1 Европ ба өөр тивийн хоорондох уламжлалт хилийг хамардаг.
  • 2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
  • 3 Европын ойр орчмындалайн арлууд нь эх газрын тавиур дээр оршдоггүй ч тивтэй хамт бүлэглэгддэг.
ЕАБХАБ-ын лого англиар
Хамтрагч улсууд:
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Сан-Марино&oldid=831118"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp