Самбо (Орос:самбо) гэдэг нь харьцангуй орчин үед үүссэн,тулааны урлаг, спорт бөгөөдЗөвлөлт Холбоот Улсад бий болж, 1938 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Спортын Зөвлөлөөс албан ёсоор спорт гэж хүлээн зөвшөөрөгдсөн бие хамгаалах урлаг болно.
"Самбо" хэмээх үг ньорос хэлээр-"САМооборонаБезОружия" буюу "зэвсэггүйгээр өөрийгөө хамгаалах" гэсэн утгатай үгний товчлол болно.Японыжүдо,Арменийнкоч,Гүржийнчидаоба,Молдавынтринта,Татарынкөрэш,Узбекистаныкураш,Монголынүндэсний бөх болонАзербайжаныгулеш зэрэг бөхийн төрлүүдээс түүвэрлэн санаа авсан гэгддэг.
Самбог үндэслэгчид ньВасилий Ощепков (1937 оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед жүдог үндэслэгчКаноо Жигороогоор хичээл заалгаж байснаасаа болж Сталины тушаалаар цаазлагдсан) болонВиктор Спиродонов нар юм. Тэд тус тусдаа хоёр улгаатай стилийн, ижил нэртэй тулааны урлагийг бий болгожээ. Спиродоновын үүсгэсэн урсгал нь илүү зөөлөн,айкидотой төстэй систем бөгөөдДэлхийн нэгдүгээр дайны үед бий болжээ[1]. Виктор Спиродоновын шавьАнатолий Харлампиев албан ёсоор спортын самбог үндэслэгч гэгддэг.
Самбогийн гурван хувилбар бий.
- Спортын самбо буюуСамбо бөх (Орос:Борьбa Самбо).Чөлөөт бөх буюу жүдотой төстэй. Тэмцээн явагдах зарчим нь жүдогийнхтой ижил боловч дүрэм, протокол, өмсгөл нь ялгаатай. Боох, өчихийг хориглодог.
- Байлдааны самбо (Орос:Боевое Самбо). Цэрэг байлдааны чиглэлээр хөгжсөн орчин үеийн тулааны урлаг. Боох, өчих мэх хийх, цохих нь зөвшөөрөгдөнө. Тамирчид самбо бөхийн өмсгөлтэй ижил өмсгөл өмсөх бөгөөд гар, толгой, шилбэндээ хамгаалалт зүүдэг. 2001 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох болсон.
- Чөлөөт самбо - 2004 онд Америкийн Самбогийн Холбооноос зохиосон дүрмийн дагуу явагддаг. Өчих, боох мэх зөвшөөрөгддөг ч цохиж болдоггүй. АСХ нь уг дүрмийг зохиохдоо самбогийн тэмцээнүүдэд жүдо, жүүжицүгийн тамирчид оролцоход хялбар болгохыг зорьжээ.