Рөүд-Айленд (Англи :Rhode Island ) ньАмерикийн Нэгдсэн Улсын Зүүн Хойд хэсгийнШинэ Английн бүсэд орших АНУ-ын нэгэн муж улс. Тус муж улс нутаг дэвсгэрээр АНУ-ын хамгийн жижиг муж улс. Рөүд-Айленд баруун талаарааКоннектикут , хойд болон зүүн талаарааМассачусеттс , баруун өмнөд талаараа далайгаарНью-Йорк муж улсуудтай тус тус хиллэдэг.
Тус муж улсыг Рөүд-Айленд гэж нэрлэх нь түгээмэл боловч, нутаг дэвсгэрийн ихэнхи нь Хойд Америкийн эх газарт оршдог.Провиденсийн Плантаци нь эх газрыг хэлж байгаа бол,Рөүд-Айленд гэсэн нэр ньАкиднэк арлын албан ёсны нэр юм (одооНьюпорт ,Миддлтаун ,Портсмут хотуудаас бүрдэнэ).[ 3]
Туйлбартай тусгаар тогтнолын түүхтэй Рөүд-Айленд Америкийн анхны арвангурван колониос хамгийн түрүүндБританийн ноёрхлоос тусгаар тогтносноо тунхагласан бөгөөдАНУ -ын Үндсэн хуулийг хамгийн сүүлд соёрхон баталсан юм.
Рөүд-Айлендийн эх газрын нутаг дэвсгэрийн аравны нэг орчим хувь нь давстай усаар бүрхэгдсэн бөгөөд муж улсын аль ч хэсэг усны захаас автомашинаар гучин минутаас илүү явахааргүй газар оршдог тул "Далайн муж улс" гэсэн хочийг албан ёсоор авсан боловч урьд нь "Бяцхан Рөүди" гэж олон жил хочилдог байжээ.[ 4]
Adams, James Truslow.The Founding of New England (1921) Adams, James Truslow.Revolutionary New England, 1691–1776 (1923) Adams, James Truslow.New England in the Republic, 1776–1850 (1926) Andrews, Charles M.The Fathers of New England: A Chronicle of the Puritan Commonwealths (1919). Short survey by leading scholar. Axtell, James, ed.The American People in Colonial New England (1973), new social history Brewer, Daniel Chauncey.Conquest of New England by the Immigrant (1926). Coleman, Peter J.The Transformation of Rhode Island, 1790–1860 (1963) Conforti, Joseph A.Imagining New England: Explorations of Regional Identity from the Pilgrims to the Mid-Twentieth Century (2001) Dennison, George M.The Dorr War: Republicanism on Trial, 1831–1861 (1976) Hall, Donald, ed. Encyclopedia of New England (2005) Karlsen, Carol F.The Devil in the Shape of a Woman: Witchcraft in Colonial New England (1998) Lovejoy, David S.Rhode Island Politics and the American Revolution, 1760–1776 (1969)] McLaughlin, William.Rhode Island: A Bicentennial History (1976) Palfrey, John Gorham.History of New England (5 vol 1859–90) Slavery in the North - Slavery in Rhode Island[1] Sletcher, Michael.New England . (2004). Stephenson, Nathaniel Wright.Nelson W. Aldrich, a Leader in American Politics (1930). WPA.Guide to Rhode Island (1939). Zimmerman, Joseph F.The New England Town Meeting: Democracy in Action . (1999)