Рок хамтлагРоллинг СтоунзРок хөгжим гэжхөгжмийн урсгалын дээд ойлголтыг хэлэх ба 1950-иад оны сүүл, 1960-аад оны эхээр хөгжмийн өөр урсгалуудтай (жишээлбэлбит хөгжим,блюз гэх мэт) болон 1960-аад оны сүүлээсрок-н-роллтой холимог байдлаар хөгжиж иржээ. Рок хөгжим нь дотроо олон төрөл жанртай ба үүнийг залуусын соёлоор тодорхойлж болно.
Рок хамтлаг ньцахилгаан- баакустик гитар,аргил гитар,бөмбөр,дуулалтаас бүрдэнэ. Энэхүү бүрэлдэхүүн дээртөгөлдөр хуур,даралтат хөгжим,хаммонд орган,синтезатор бас нэмэгдэнэ. Хөгжмийн урсгал, чиглэлээс хамааран (жишээ ньфанк рок)үлээвэр хөгжим ч бас ордог. Хөгжмийн онол талаас нь авч үзвэл рок хөгжим ньхомофон хөгжим бөгөөд хэмнэл өгөх бүлгээр дагалдуулан дуу, гитар эсвэл бусад соло хөгжмийн зэмсгүүд нь онцгойрон аялгуугаа авч явна.
Рок хөгжим ньрок-н-роллоос гаралтай бол, рок-н-ролл нь өөрөөкантри хөгжим баритм-энд-блюзын нэгдлээс бий болжээ.Билл Хейлигийн 1954 оны дөрөвдүгээр сарын 12-нд бичүүлсэнRock Around the Clock дууны пянз нь рок-н-роллыг дэлхий даяар шүтэн бишрэх эхлэлийг анх тавьсан байдаг. 1950-иад оны рок-н-роллын олны танил дуучдад Билл Хейли,Элвис Пресли нараас гаднаЧак Берри,Жерри Ли Льюис,Литл Ричард,Бадди Холли нарыг нэрлэж болно. Энэ үеэс эхлэн Чак Берри гитарыг гол хөгжмийн зэмсгээ болгон ашигласан нь, тухайн үеийг хүртэл рок хөгжмийн үндсэн хөгжмийн зэмсэг байсансаксофоныг түрэн гаргасан байна.
Рок хөгжим нь рок-н-роллоос бие даасан хөгжмийн хэлбэр болох гол ялгаа нь хөгжмийн хэмнэл ба рок хөгжмийн наймтын нот нь хосоор буюу тэгш тоогоор тоглоно.
Рок-н-ролл нь 60-аад онд хэв маягийн хувьд англид ихээхэн өөрчлөгджээ.