| Рене Декарт |
|---|
 |
| Төрсөн огноо | 1596 оны3 сарын 31 Лаэ, Эндр и Луара,Франц |
|---|
| Нас барсан огноо | 1650 оны2 сарын 11 Стокхольм,Швед
|
|---|
| Нөлөөлөл | Платон,Аристотель,Алхазен, Аверроэс,Авице́нна, Анселм,Аврелий Августин, Аквины,О́ккам,Суа́рес, Мерсе́нн,Секст Эмпирик,Мишель Эйкем де Монтень, Дунс Скот |
|---|
| Юу нөлөөлсөн | Бенедикт Спиноза,Гоббс,Арнаулд, Мальбранш,Паскаль,Локк, Лейбниц,Мор,Кант, Гуссерль, Лион Браншвицг,Жижек, Чомский, Жейсон Стэнли, Дирк Рембрант ван Ниероп |
|---|
| Шашны байр суурь | Ромын католик[1] |
|---|
Гарын үсэг
 |
Рене Декарт (Франц:René Descartes;Латин:Renatus Cartesius,1591 оны 3-р сарын 31-нд төрсөн-1650 оны 2-р сарын 11-нд нас барсан) -Францынматематикч,философич,физикч,физиологич бөгөөданалитик геометрийн болон орчин үеийн философийн үндсийг тавьсан хүмүүсийн нэг,физикийн үзэгдлийн «рефлексийн механизмыг» нээсэн гавъяатан юм.
Францын «Эндр и Луара» хэмээх гол дагуух нутгийн тосгоны хурлын гишүүний хүү болон мэндэлжээ. Нэг настайд нь эх нь нас барсан бөгөөд 11 настайдаа Ла-Флешийн дунд сургуульд орж суралцжээ. Эцэг нь хуульч болгохыг хүссэн тул1616 онд хуулийн мэргэжлийн дээд сургуульд суралцахаар орсон ч төд удалгүй гарч1618 онд Мориц Оранскийн армид цэргийн алба хаахаар явжээ. Энэ үеэрДанийн эрдэмтэн Исаак Бахмантай танилцантооны ухаан,физикийг судлах болжээ.1619 оны 11-р сарын 11-нд аналтик геометрийн үндсийг тавьсан байна. Түүнээс хойш Декарт гүн ухааныг хамтатган судлаж, олон арван ном бичсэний дотроос «Оюун санаагаа удирдах нь»Regulae ad directionem ingenii(1626-1628), «Дэлхий ба хүн»Le Monde and L'Homme(1630-1633), «Арга зүйн бодрол»Discours de la méthode(1637), «Философийн эхлэл»Meditationes de prima philosophia(1641), «Гүн ухааны зарчим»Principia philosophiae(1644) зэрэг нь алдартай.
Декартын «Аргачлалын тухай бодол» ном. 1637 он.«Материалист физикийн» судалгааг хийхдээсубьективыг анхдагч,обьектив хоёрдогч болохыг тавьжидеалист үзэлтэй болохоо харуулсан юм.
Principia philosophiae, 1685Дүрс бичлэг
Ерөнхий
Стэнфорд нэвтэрхий толь