Бүгд Найрамдах Португал Улс |
|---|
|
Төрийн дуулал: A Portuguesa "Португал хүн"
|
Дэлхийн бөмбөрцөг Европын Холбооны газрын зураг |
| Нийслэл ба томоохон хот | Лиссабон 38°46′N9°9′W / 38.767°N 9.150°W /38.767; -9.150 |
|---|
| Албан ёсны хэл | Португал хэл |
|---|
| Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Миранд хэл[note 1] |
|---|
| Иргэншил(2022)[3] | |
|---|
|
| Шашин | |
|---|
| Ард түмний нэршил | Португалчууд |
|---|
| Төр засаг | Нэгдмэлхагас-ерөнхийлөгчийнүндсэн хуульт бүгд найрамдах улс[5] |
|---|
|
| Марселу Ребелу де Соуза |
|---|
| Антониу Кошта |
|---|
|
| Хууль тогтоох байгууллага | Бүгд Найрамдах Улсын Ассамблей |
|---|
| Үүсгэн байгуулалт |
|---|
|
| 868 |
|---|
| 1095 |
|---|
| 6 сарын 24, 1128 он |
|---|
| 7 сарын 25, 1139 он |
|---|
| 10 сарын 5, 1143 он |
|---|
| 12 сарын 1, 1640 он |
|---|
| 9 сарын 23, 1822 он |
|---|
| 10 сарын 5, 1910 он |
|---|
| 4 сарын 25, 1974 он |
|---|
| 4 сарын 25, 1976[note 2] |
|---|
| 1 сарын 1, 1986 |
|---|
|
| Газар нутаг |
|---|
• Нийт | 92,225.2 км2[6] (109) |
|---|
• Усны эзлэх талбай (%) | 1.2 (2015)[7] |
|---|
| Хүн ам |
|---|
• 2022 тооцоо | 10,467,366[8] (89) |
|---|
• 2021 тооллого | 10,343,066[9] |
|---|
• Нягтаршил | 113.5/км2 |
|---|
| ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
|---|
• Нийт | ▲ $460.1 тэрбум[10] (49) |
|---|
• Нэг хүнд ноогдох | ▲ $44,707[10] (42) |
|---|
| ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
|---|
• Нийт | ▲ $267.7 тэрбум[10] (51) |
|---|
• Нэг хүнд ноогдох | ▲ $26,013[10] (41) |
|---|
| ОТББИ (2020) | ▼ 31.2[11] дундаж |
|---|
| ХХИ (2021) | ▲ 0.866[12] маш өндөр · 38 |
|---|
| Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
|---|
| Цагийн бүс | UTC (БЕЦ) UTC−1 (Атлантын далай/Азор) |
|---|
| UTC+1 (БЕЗЦ) UTC (Атлантын далай/Азор)) |
|---|
| Note:Continental Portugal andMadeira use WET/WEST; theAzores are 1 hour behind. |
|---|
| Огнооны формат | dd/mm/yyyy |
|---|
| Жолооны тал | right |
|---|
| Утасны томьёо | +351 |
|---|
| ISO 3166 код | PT |
|---|
| Домэйн нэр | .pt |
|---|
|
Бүгд Найрамдах Португал Улс (порт.República Portuguesa) нь баруун өмнөдЕвроп,Иберийн хойгтИспанитай хил залган оршихулс юм.
Баруун талаарааАтлантын далайгаар хүрээлэгддэг ба Атлантын далай дахьАзор,Мадейра олтригууд Португалын нутаг болно. Португал орны 92,090 хавтгай дөрвөлжин км нутагт 10,570,803 хүн ам оршин суудаг. Хүн ам нь Атлантын далайн эргээр хоёр том хот руугаа шахан нягтран суурьшсан байдаг. Хоёр том хотынх нэг нь 547,631 хүн амтай нийслэлЛиссабон, нөгөөх ньПорту юм. Хүн амын үнэмлэхүй олонх нь португалчууд, дийлэнх олонх ньХристийн шашинтан (түүнд дотрооКатолик) юм.
15-16-р зууны далайд гарч шинэ газар нээх аянд португалчууд оройлжээ. Ингэснээр Португал ньӨмнөд Америк,Африк,Ази,Номхон далайд нутагтай далайн гүрэн болж байв. 19-р зуунд хамгийн том гадаад эзэмшилБразил орон тусгаар тогтносноор Португалын хүч буурсан. Эзэмшлээсээ хамгийн сүүлд 1999 ондМакаогХятадад шилжүүлэн өгсөн.
Португал нь амьдрах таатай орчин бүрэлдсэн,ХХИ-ээр дээд ангилалд багтах, даяарчлагдсан, дайнгүй,ЕХ,НҮБ, Латин хэлт орнуудын холбоо,Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага,НАТО,Евробүс,Шенгений гэрээ зэрэг олон улсын байгууллага, гэрээг анх байгуулалцсан, гишүүн орон нь юм.
Байр зүйн газрын зурагПортугал 92,090 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай дэлхийн109-р том орон юм.
Португал оронЕвразийн эх газрын туйлын баруун зах,Иберийн хойгийн баруун өмнөд буланд зүүн талаарааИспани улстай хиллэн оршдог. Хоёр улсын хилийн урт 214 км. Үндсэн нутгаас зайдууАтлантын далайдАзор,Мадейра хэмээх бага биш хоёр олтригтой.
Нутгийн дундуур урсдагТежу голын умард тал, ялангуяа дорно умард хэсэг нь уулархаг, түүнээс авсан гол мөрөн ихтэй бол Тежугийн өмнөд талын газар нутаг (Алентежу) нам доор тэгштал юм. Яг өмнөд үзүүрийнАлгервид уулын бага шиг нуруу бий. Нутгийн төв хэсэгтЭштрела (1993 м) гэж харьцангуй өндөр нуруу байдаг бол Азорын олтригт хамгийн өндөрПику уул нь (2351 м) байгаа.
Гол мөрний хөндийг эс оруулвал ихэнх хэсэгтээ хүчиллэг, галт уулын шороотой. Эндэхийн галт уулс идэвхтэй.
Португал нутгийн хойд хилээрМинью, хойд талаарДору (Порту хавьд далайд цутгадаг) болонМондегу, дундуурТежу (Лиссабоны орчим цутгана), зүүн урд хилээрГвадиана зэрэг гол урсдаг. Томоохон нуургүй ч УЦС-ын цөөрөм, далан хийсэн нь нэлээд бий.
Эх газрын ПортугалдГазар дундын тэнгисийн болонталын уур амьсгал зонхилдог. Арлууд дээр тропикийн уур амьсгалтай. Өвөлдөө +5 +10 °C сэрүүн, зундаа +20,+27 °C халуун байна. Жилд дунджаар 400 — 800 мм, уулархаг нутгаар 1000 — 2500 мм хур тунадас ордог байна.
Португалын нутаг дэвсгэрийн 50 хувийг ой мод эзэлнэ. Ихэвчлэннарс, басцарс ургадаг. 607 га илчүү царс тариалж, дэлхий үйсэн бөглөөний талыг Португал үйлдвэрлэдэг. Цаас, ялзмагийн түүхий эд ургадаг.
Европт өргөн тархсаншилүүс, зэрлэгмуур,чоно,үнэг,зэрлэг гахай,баавгайнаас гадна Африкт байдагхамелеон зэрэг олон төрөл зүйлийн амьтан Португалид бий. Нүүдлийн шувуу дайран өнгөрдөг.Сардина,анчоус,туна зэрэг 200 орчим зүйлийнзагас Атлантын далайгаас агнадаг.
| Португал орны байгалийн зургийн түүвэр |
Алгерви нутгийн хадан цохио, элст эрэг | Алгерви нутгийн хадан цохио, элст эрэг |
Эх газрын оргил өндөрЭштрела нуруу (1993 м) | Эх газрын оргил өндөр Эштрела нуруу (1993 м) |
Португалын хамгийн өндөрПику арлын уул (2351 м) | Португалын хамгийн өндөр Пику арлын уул (2351 м) |
|
2011 онд ажлаа авсан 118 дахь ерөнхий сайдПедру Пасуш КоэльюПортугал улс 1910 ондХаант засгаа халжБүгд найрамдах засагтай болжээ. 1976 онд шинэчлэн баталсанүндсэн хуулиа одоо мөрдөж байна. Үндсэн хуульд хууль журам тогтоох, түүнийг хэрэгжүүлэх, гэмтэй эсэхийг шүүх төрийн эрхт байгууллагыг ялгаж салгажээ. Үүнд:
- Улсын ерөнхийлөгч (порт.Presidente da República Portuguesa) — 5 жил тутамд бүх ард түмний саналаар сонгогддог, төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч; ерөнхий сайд болон бусад сайдыг томилох, огцруулах эрх мэдэлтэй;
- Улсын хурал (Assembleia da República) — 4 жил тутам бүх ард түмний саналаар сонгогддог нэг танхимын 230 суудалтай хууль тогтоох улсын хурал; газар газраас харилцан адилгүй гишүүн сонгогдоно, Лиссабоны тойргоос 47, Порталегрийн тойргоос 2 суудал эзнээ олдог. 2011 оны сонгуулиарСоциал Демократ Нам (47%),Социалист Нам (32%),Ардын Нам (10%) гурав бусад 14 намын хамтаарСан-Бенту ордноо суух эрхээ авчээ.
- Засгийн газар (Governo da República Portuguesa) — Улсын хурлын сонгуулийн үр дүнгээр сонгогдсон намуудын саналыг ерөнхийлөгч харгалзан засгийн газрыг бүрдүүлж, тохирохерөнхий сайдыг (primeiro-ministro) томилдог. Хууль тогтоомж, төрийн шийдвэр тушаалыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ерөнхий сайдаас гадна шадар сайд, чиглэсэн яамдын сайд нар, төрийн нарийн бичгийн дарга нар төлөөлөн бүрдүүлнэ. 1976 оноос хойш өдгөө 19-р ээлжийн засгийн газар ажиллаж байна.
- Шүүх байгууллага — Португал улсын шүүх байгууллага ерөнхий, төр захиргааны, санхүүгийн гэж салбарладаг. Эцсийн шатны маргааныгДээд шүүх (Supremo Tribunal de Justiça) шийддэг бол үндсэн хуулийн манаанд 13 гишүүнтэйҮндсэн хуулийн цэц зогсож байна. Гол хуулиудаас хэлвэл 1976 онд үндсэн хууль, 1966 ондиргэний хууль, 1982 ондэрүүгийн хууль эцэслэн батлагджээ. Цаазаар аваачих ялгүй, дээд тал нь 25 жил хорьж шийтгэдэг ба 2010 ондижил хүйстэнтэйгээ гэрлэх эрхийг зөвшөөрчээ.
Португал улсын бүхэл нутаг дэвсгэр 308суурин газарт (порт.município) хуваан захирагдаад, цааш 4,260хороо (freguesia) болж задарна. Хэдий албан ёсны засаг захиргааны хуваарь ийм боловч олон улсын жишигтэй нийцэж арай том нэгж болгон бүлэглэх хэрэгцээ гардаг. Хоёр зүйлийн гурван хэсэг нутаг болохыг хэлвэл үндсэнПортугал орон (Portugal Continental —Эх газрын Португал) болонАзор,Мадейра хэмээхөөртөө засах хоёр нутаг (regiões autónomas) байгаа юм.
Дээрх үндсэн Португал орон нь дотроо тэнцүүхэн газар нутаг бүхий 18тойрог (distrito) болдог. Дандаа төв хотынхоо нэрээр нэрлэгдсэн.
| Эх газрын Португалын 18 тойрог[13] | |
|---|
| | Тойргийн нэр | Нутаг дэвсгэр | Хүн ам |  | | Тойргийн нэр | Нутаг дэвсгэр | Хүн ам |
|---|
| 1 | Лиссабон | 2,761 км² | 2,250,533 | 10 | Гуарда | 5,518 км² | 160,939 |
| 2 | Лейрия | 3,517 км² | 470,930 | 11 | Коимбра | 3,947 км² | 430,104 |
| 3 | Сантарен | 6,747 км² | 453,638 | 12 | Авейру | 2,808 км² | 714,200 |
| 4 | Сетубал | 5,064 км² | 851,258 | 13 | Визеу | 5,007 км² | 377,653 |
| 5 | Бежа | 10225 км² | 152,758 | 14 | Браганса | 6,608 км² | 136,252 |
| 6 | Фару | 4,960 км² | 451,006 | 15 | Вила-Реал | 4,328 км² | 206,661 |
| 7 | Эвора | 7,393 км² | 166,706 | 16 | Порту | 2,395 км² | 1,817,117 |
| 8 | Порталегри | 6,065 км² | 118,506 | 17 | Брага | 2,673 км² | 848,185 |
| 9 | Каштелу-Бранку | 6,675 км² | 196,264 | 18 | Виана-ду-Каштелу | 2,255 км² | 244,836 |
| Далайн дундах өөртөө засах 2 нутаг |
|---|
| Нутгийн нэр | Нутаг дэвсгэр | Хүн ам | Олон нийт |
|---|
| 1 | Aзор | 2,333 км² | 246,772 | Азорынхан |
| 2 | Мадейра | 801 км² | 267,785 | Мадейрынхан |
Португал улс хуурай, тэнгисийн, агаарын замын цэргийн хүчинтэй. Эдгээр нь өөрийн улсыг гадны халдлагаас батлан хамгаалах үүрэгтэй. Бас гадаад улсад хүний эрхийг хамгаалах үүднээс туслалцаа үзүүлдэг. 2008 онд 39,200 цэрэг армийн (үүнээс 7,500 нь эмэгтэй) хүнтэй байж, 2009 онд ДНБ-ийн 2.1 хувьтай тэнцэх 5.2 тэрбум ам.доллар энэ салбарт зарахаар төсөвлөж байв. Үүнээс армид 21 мянга, тэнгисийн зэвсэгт хүчинд 11 мянга, агаарын зэвсэгт хүчинд 7500 хүн оногддог.
XX зуунд ПортугалДэлхийн нэгдүгээр дайн,Португалын колонийн дайнд (1961—1974) тэмцэлдсэн. Колонит гүрнээ байсан 1975 оноос хойш Дорно Тимор, Босни, Косово, Афган, Сомали, Ирак, Ливанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Ангол (1992), Гвиней-Биссау (1998)-д ажилласан.
- ↑1.01.1"Reconhecimento oficial de direitos linguísticos da comunidade mirandesa (Official recognition of linguistic rights of the Mirandese community)".Centro de Linguística da Universidade de Lisboa (UdL).Эх хувилбараас архивласан: 18 March 2002. Татаж авсан:2 December 2015.
- ↑2.02.1The Euromosaic study, Mirandese in Portugal, europa.eu –European Commission website. Retrieved January 2007. Link updated December 2015
- ↑"Sefstat 2022".
- ↑Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref> tag; no text was provided for refs namedCensos2021 - ↑Constitution of Portugal, Preamble:
- ↑(Португал хэлээр)"Superfície (km²) das unidades territoriais por Localização geográfica (NUTS - 2013); Anual".
- ↑"Surface water and surface water change".Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан:11 October 2020.
- ↑"População residente aumenta mais de 46 mil pessoas - 2022".ine.pt.INE. Татаж авсан:15 June 2023.
- ↑"Censos 2021 - Principais tendências ocorridas em Portugal na última década".Statistics Portugal - Web Portal. 23 November 2022. Татаж авсан:23 November 2022.
- ↑10.010.110.210.3"Report for Selected Countries and Subjects – Portugal". International Monetary Fund. 2023. Татаж авсан:11 April 2023.
- ↑"Gini coefficient of equivalised disposable income".Eurostat.Архивласан огноо 9 October 2020. Татаж авсан:21 June 2022.
- ↑"Human Development Report 2021/2022"(PDF) (англи хэлээр).United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан:8 September 2022.
- ↑"Districts of Portugal". Distritosdeportugal.com. Татаж авсан:22 August 2010.
|
|---|
| Бүрэн эрхт улсууд | | |
|---|
| |
|---|
| |
|---|
Дотоод бүрэн эрхт байдлын тусгай бүс | | Финланд | |
|---|
| Норвеги | |
|---|
| Нэгдсэн Вант Улс | |
|---|
|
|---|
- 1 Европ ба өөр тивийн хоорондох уламжлалт хилийг хамардаг.
- 2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
- 3 Европын ойр орчмындалайн арлууд нь эх газрын тавиур дээр оршдоггүй ч тивтэй хамт бүлэглэгддэг.
|