Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Персеполь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Персеполь*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Персеполийн туурь
Улс Иран
ТөрөлСоёлын
Шалгуурi, iii, vi
Дугаар114
Бүс**Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн1979 (3-р чуулган)
*Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
**Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Персеполь буюуПерсеполис (Перс хэл:تخت جمشید/پارسه) ньЭртний Персийн эзэнт гүрэнАхейменидийн улсын ёслолын нийслэл хот бөгөөд өнөөгийнИран улсынФарс мужийнШираз хотоос зүүх хойш 70 км зайд байрладаг. Орчин үеийн Перс хэлээр уг газрыгТахт-и Жамшид (Жамшидын хаан суудал) буюуПарсех гэдэг.

МЭӨ 515 оны орчмоос Персеполийн түүх эхэлдэг. Паарса буюу “Персүүдийн хот” хэмээн нэрлэгддэг эртний Персүүдийн хотыгГрек хэлнээ Πέρσης πόλις(Perses polis: “Персийн хот”) хэмээн тэмдэглэдэг байжээ.БиБиСи телевизийн 10 ангит алдарт цуврал баримтаткино болох Дан Круйкшанкийн “Дэлхийг тойрсон 80 эрдэнэс”-т Персеполь багтдаг.

1930-аад ондФранцийн археологичАндре Годард Персеполийн малталтын ажлыг эхлүүлжээ. ТэрээрИх Кирийн булш байгаа хэмээн таамаглаглаж байсан чИх Дари хааны байгуулсан хотыг илрүүлсэн юм. Дари хаан өндөрлөг дэвсэг дээрАпандана ордон болон эзэнт гүрний эрдэнэсийн сангийн ордонг байгуулахыг зарлигдаж, эхлүүлсэн бөгөөд түүний хүү бөгөөд залгамжлагчИх Ксеркс хааны засаглалын үед дуусчээ. Дараа дараагийн барилга байгууламжуудыг үргэлжлүүлэн барих болсон бөгөөд Ахейменидийн улс мөхөх хүртэл үргэлжилсэн байна. Эзэнт гүрний бэлэгдэл болох Персеполийн барилга байгууламжууд нь сүр жавхлант орчинтой бөгөөд онцгой баяр ёслолууд, тэр дундааНоврузын үеэр жинхэнэ нүд гялбам болдог байв. Ахейменидийн улсын үед Персеполь хэзээ ч эзэнт гүрний төв байгаагүй аж.

Персеполийн байгууламжууд аваргаЛиваны хуш,Энэтхэгийн тийк модон багануудтай байдгаараа бусдаас онцгойрдог бөгөөд уран барилгын өөрийн гэсэн хэв маягийг бий болгосон байдаг. Персеполь нь Пулвар хэмээх бэсрэг голын эрэг дээрх 125000 ам дөрвөлжин метр талбай бүхий дэнж дээр байгуулагдсан байдаг ба гурван давхар тэгш хэмт хэрмээр хүрээлэгдсэнцэргийн хуаран,эрдэнэсийн сан, хүлээн авалтын танхим, болон эзэн хааны орднууд гэсэн үндсэн 4 дүүрэгтэй.Македоны Александр Персийг байлдан дагуулж, өөрийн армийн хамтаар МЭӨ 330 онд Персепольд нэвтрэн оржээ. Александр өөрийн цэргүүдээ эрдэнэсийн санг талан дээрэмдэхийг зөвшөөрч,Ксерксийн ордонг түймэрдэхэд хотын бусад хэсэг галд автан сүйрчээ. МЭӨ 316 ондИх Македоны эзэнт гүрний Перс мужийн нийслэлээр Персеполь хотыг сонгож, сэргээн засварласан ч эртний сүр хүчээ эгнэгт алдсан гэдэг.

Панорам

[засварлах |кодоор засварлах]
Персеполийн панорам фото - 1
Персеполийн панорам фото - 2

Цахим холбоос

[засварлах |кодоор засварлах]
 Commons: Персеполь – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Персеполь – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Нэмэлт мэдээлэл

[засварлах |кодоор засварлах]
  • Curtis, J. and Tallis, N. (eds). (2005).Forgotten Empire: The World of Ancient Persia. University of California Press.ISBN 0-520-24731-0.
  • Wilber, Donald Newton. (1989).Persepolis: The Archaeology of Parsa, Seat of the Persian Kings. Darwin Press. Revised editionISBN 0-87850-062-6.
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Персеполь&oldid=820873"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангилал:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp