Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Парагвай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өмнөд Америк дахь улсЗагвар:SHORTDESC:Өмнөд Америк дахь улс
Энэ хуудас нь улсын тухай өгүүлнэ. Бусад утгыг, "Парагвай (салаа утга)"-с харна уу.
Бүгд Найрамдах Парагвай Улс
Уриа: Paz y justicia (Испани)
"Энх тайван ба шударга ёс"
Төрийн дуулал: 
Himno Nacional Paraguayo (Испани)
"Парагвайн төрийн дуулал"
 Парагвай улсын байршил (хар ногоон) Өмнөд Америк (саарал)
 Парагвай улсын байршил (хар ногоон)

Өмнөд Америк (саарал)

Location of Парагвай
НийслэлАсунсьон
25°16′S57°40′W / 25.267°S 57.667°W /-25.267; -57.667
Томоохон хотАсунсион
Албан ёсны хэл[1][2]
Шашин
(2018)[3]
Ард түмний нэршилПарагвайчууд‎
Төр засагНэгдмэлноёрхогч-намынерөнхийлөгчийнбүгд найрамдах улс
Сантьяго Пенья
Педро Аллиана
Хууль тогтоох байгууллагаКонгресс
Сенат
Төлөөлөгчдийн танхим
Тусгаар тогтнол(Испаниас)
• Тунхагласан
5 сарын 14, 1811
• Хүлээн зөвшөөрөгдсөн
11 сарын 25, 1842
6 сарын 20, 1992
Газар нутаг
• Нийт
406796 км2 (59)
• Усны эзлэх талбай (%)
2.6
Хүн ам
• 2023 тооцоо
7,439,863[4] (104)
• Нягтаршил
18/км2 (210)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$108.4 тэрбум[5] (94)
• Нэг хүнд ноогдох
$14,528[5] (98)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$41.88 тэрбум[5] (98)
• Нэг хүнд ноогдох
$5,615[5] (104)
ОТББИ (2020)43.5[6]
дундаж
ХХИ (2021) 0.717[7]
өндөр · 105
Мөнгөний нэгжГуарани (PYG)
Цагийн бүсUTC–4 (PYT)
• Зуны цаг (ЗЦ)
UTC–3 (PYST)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+595
Домэйн нэр.py

Бүгд Найрамдах Парагвай Улс буюуПарагвай (Испани:Paraguay,гуа.Paraguái) ньӨмнөд Америкийн төв хэсэгт оршдогбүрэн эрхтулс юм.

Дорнод талаарааБразил, өрнөд талаарааБоливи, өмнөд талаарааАргентинтай хиллэдэгдалайд гарцгүй орон бөгөөдАтлантын далай руу нутгийн төвийнПарагвай мөрөн болон дорнод хэсгээр урсахПарана мөрний усаар аялан очих боломжтой. 406,796 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 2002 оны байдлаар 7.6 сая хүн амтай. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь 530 мянган хүнтэйАсунсион хот юм. Албан ёсны хэл ньиспани болонгуарани хоёр хэл юм.

Испанийн колоничлогчид 1524, 1537 онд ирэн Асунсионыг үүсгэн байгуулжээ. 17-р зуунд Парагвайдеврей номлогчид иржхристийн шашин,Европ соёлыг нутгийнгуарани хүмүүст таниулжээ. 1767 онд еврейчүүд Испаниас хөөгдсөний дараа Парагвай цөөн хот сууринтай зах хязгаарын колони болжээ. 19-р зууны эхэнд Парагвай тусгаар тогтносны дараа үндсэрхэг, ертөнцөөс тусгаарлах, гадаадын худалдааг хаагч зэрэг бодлого бүхий авторитар хэд хэдэн дэглэмийг сольжээ. 1864-1870 онд болсонПарагвайн дайны дүнд Аргентин, Бразил,Уругвайн гурвалсан эвсэлд дийлдсэнээр дайны өмнөх нутгийнхаа 25-33%, хүн амын талыг тус тус алджээ. 20-р зуунд БоливитойЧакогийн дайн (1932-1935)-д байлдан дийлж нутгаа өргөтгөсөн ба дөчин жилАльфредо Стресснер гэх диктатортой байснаа 1989 онд түүнийг буулгажээ.

Парагвай одоо ардчилсан дэглэмтэй, хөгжиж буй орон юм.НҮБ,Меркосур,АТОБ зэрэг олон улсын байгууллагыг анх байгуулагдахад элсчээ. Асунсионы дэргэдэхЛуке хотодӨмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны төв байр байрладаг.

Парагвайн 7 сая гаран хүн амын олонх ньместисо (цагаан арьстан, индианы холимог) байх ба гуарани хэл соёл үлэмж нөлөөтэй. Хүн амын 90% нь испани хэлний хамтаар гуарани хэлний ямар нэг аялгуугаар ярьдаг.

Түүх

[засварлах |кодоор засварлах]

Индиан ба колони

[засварлах |кодоор засварлах]

Испаничуудыг ирэхээс өмнө Парагвайн дорно хагастгуарани, өрнөд хагастгуайкуру хүмүүс оршин байв. Нутгийн дундуур урсах Парагвай мөрөн дорнод хагасынтариачин гуарани, өрнөд хагасыннүүдэлчин аймгуудыг заагладаг байжээ. Нутгийн уугуул эдгээр хүмүүсийн хэл яриа нь таван өөр бүлэг байх ба мөн дотроо олон овог аймаг болно. Өдгөө эдгээр хүмүүс 17 янз яс үндэс болон тэмдэглэгддэг.

Европоос анх испаничууд 1516 онд энд ирсэн ба 1537 ондАсунсионыг үүсгэн байгуулж эндэх колонийн төв болов. 18-р зуундеврейномлогч нар ирж нутгийниндианчуудыгхристийн шашинд оруулж байсан ба 150 жилийн турш дэлгэрээд 1767 онд Испанийн хаан еврейчүүдийг хөөснөөр төгсжээ. Эдгээр еврейн балгас нь өдгөөЮНЕСКО-гийнДэлхийн өвд бүртгэгдсэн. Нутгийн баруун хэсгийн нүүдэлчид христийн шашнаас удаан татгалзаж, нэлээн хожуу буюу 18-19-р зуундместисод уусжээ.

Тусгаар тогтнол

[засварлах |кодоор засварлах]
Анхны диктатор Хосе де Франсия

1811 оны 5-р сарын 14-нд Парагвайд Испанийн даргачийг буулгаж тусгаар тогтножээ. 1814-1840 он хүртэл ПарагвайгХосе де Франсия дарангуйлан удирдаж гадаад ертөнцөөс Парагвайг тусгаарласан ба тэрээр Францын Жан Жак Руссогийн Нийгмийн гэрээнд суурилсан утопи нийгмийг байгуулахыг оролджээ. Тэрээр католик сүмийн хүчийг ихээр бууруулж,цагаан арьстан нь зөвхөнхар арьстан,мулатто эсвэл нутгийниндианчуудтай гэрлэхийг зөвшөөрсөнөөр холимог арьстан буюуместисо нийгмийг бий болгов.

1840 онд цэргийн дэглэм тогтосны дараа 1841 онд Франсиягийн хамаатанКарлос Лопес төрийн эрхэнд гарч Парагвайг орчин үед дэвшүүлж, гадаад худалдааг нээжээ.Аргентинтайүл довтлох гэрээ байгуулж 1842 онд Парагвайн тусгаар тогтнолыг албан ёсоор зарлан тунхаглав. 1862 онд түүний ахмад хүүФранциско Лопес угсаа залгажээ. Лопесын удмынхан Парагвайг нэгэн том хувийн эзэмшил шиг л бүх бараа таваар, бүх салбарыг хянаж, төвлөн захирч байв. Бүх экспортод төр оролцож байв. Мод, ургамлын худалдааг Парагвай хийж байсан. Парагвайн удирдагчид дотооддоо өөрсдийгөө хангахыг зорьж, гаднын зээлээс татгалзаж, гадаадын импортын бараанд өндөртатвар тавьж байв. Энэхүүпротекцонист арга нь нийгмийг өөрсдийгөө хангуулж Аргентин,Бразилын өрөнд орохоос хамгаалжээ. Парагвайд боол байсан боловч их биш байсан ба 1844 онд боолын ёсыг хуулиар хоригложээ. Эцэг Карлос Лопесын үед Парагвайн зэвсэгт хүчнийг орчин үеийн болгож,Хумайта цайзыг бэхлэн сайжруулжээ. Гадаадын 200 техникчийг хөлслөнсуурин утасны шугам суурилуулсан бол төмөр зам, оёмол эдлэл, цаас боовсруулах, усан онгоц, зэвсэг, дарь үйлдвэрлэлд гаднаас тусламж авчээ. 1850 онд Ибикуй гэх их буу үйлдвэрлэжээ. Мөрний усан дээр цэргийн зориулалттай бооомт Гран Чако дахь Апа голд бэхлэлт хийжээ. Хүү Франциско Лопесийн үед нийгэм-эдийн засгийн хөгжлийг үргэлжүүлжээ.

Парагвайн дайн

[засварлах |кодоор засварлах]
Дайнаас өмнөх газрын зураг. 1864 он

1864 оны 10 сарын 12-нд Бразил нь Аргентин болонУругвайн улаантантай холбоолон Уругвайн цагаантан төрийг унагахаар довтлов. Франциско Лопес үүний дараа 1864 оны БразилынМато Гроссо руу довтолж, 1865 оны 3-р сарын 23-нд Аргентинд дайн зарлав. Уругвайд төр эргэж улаантанВенансио Флорес 1865 оны 2 сарын 22-нд төрийн эрхэнд гарав. 1865 оны 5 сарын 1-нд дээрх гурван хөрш оронГурвын эвсэл үүсгэжээ.

1870 ондСерро Корагийн тулалдаанд Парагвай ялагдаж маршал Франциско Лопес алагдав. Парагвай нутаг дэвсгэрийнхээ 25-33%-ийг Аргентин, Бразилд алдсаны дээр их хэмжээний дайны өрөнд орж хамгийн гол нь хүн амын тал хувь үрэгджээ. Дайны хохирлын талаарУильям Рубинштейн бичихдээ "Парагвай 450-900 мянга гаруй хүнтэй байснаас 200 мянган хүн л үлдсэн. Үүнээс 28 мянган насанд хүрсэн эрэгтэй байв" гэжээ. 1869 онд Бразилын цэрэгАсунсионыг эзлэн дээрэмдэж Парагвайн үндэсний архивын материалыгРио-де-Жанейро руу зөөж аваачсан нь Парагвайн колонийн өмнөх үе болон тусгаар тогтнолын үеийн түүхийн бичиг сэлтийг бууруулжээ.

20-р зуун

[засварлах |кодоор засварлах]

1904 онд Парагвайн засгийн эрхэнд Либерал нам гарсан ба 1904-1954 оны хооронд удирдсан тус нам 33 удаа засгийн газраа сольжээ. 1922 онд намын доторх фракцийн зөрчлөөсиргэний дайн гарав. 1932-1935 онд Чакогийн дайнаар Парагвай ялж, Чако нутагт газар нутгаа тэлж авчээ. 1936 онд хувьсгалаарРафаэль Франко хурандаа төрийн эрх авч байсан бол 1940-1948 ондИхинио Мориниго генерал улсыг удирджээ. 1947 онд иргэний дайн дэгдэсний нэг талдЗөвлөлтийн талын Рафаэль Франко, нөгөө талдАмерикийн талын Ихинио Мориниго байв. 1954 онд төрийн эргэлт хийн гарч ирсэн Колорадо намынАльфредо Стресснер 1989 оныг хүртэл улсыг удирдан чиглүүлжээ. Түүний үед зарим талаар орчин үеийн дэвшилт, зарим талаар хүний эрхийг дарангуйлсан гэж тэмдэглэгдсэн. Түүнийг буусны дараа ч түүний Колорадо нам 2008 оныг хүртэл улс төрд давамгайлсан.

2013 онд ерөнхийлөгч Хорацио Картесын тангараг өргөх ёслол

Орчин үе

[засварлах |кодоор засварлах]

Стресснерийг генералАндрес Родригес цэргийн эргэлтээр түлхэн унагаж улс төр, хууль, эдийн засгийн шинэтгэлийг эхлүүлж Стресснерийн гэр бүлд олгогдсон байсан газрыг хураан авч ядуу 19 мянган өрхөд тараан олгожээ. 1990-ээд он улс төрийн хувьд тогтворгүй, төрийн эргэлтийн оролдлого, тэмцэл хөдөлгөөн их, засгийн газрын солигдол их байв. 2008 оны сонгуулийн дүнд Колорадо нам 60 жил төр барьсны дарааФернандо Луго сонгогджээ. Түүний засгийн газар авлигыг бууруулах, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах хоёр гол зорилго тавьсан. Луго 2012 онд хугацаанаасаа өмнө огцров. 2013-2018 ондХорацио Картес, 2018 оноос хойшМарио Бенитес нар ерөнхийлөгчөөр ажилласан нь хоёул консервативКолорадо намын төлөөлөл байна.

Төр засаг

[засварлах |кодоор засварлах]

Парагвай нь төлөөллийн ардчилсан дэглэмтэй бүгд найрамдах улс. Эрх мэдлийн гурван салаа мөчиртэй, олон намын тогтолцоотой. Эрх мэдлийн гурван салбар:

  • Хэрэгжүүлэх эрх мэдэл нь улсын тэргүүн буюу Ерөнхийлөгчийн гарт байна. Ерөнхийлөгч нь Сайд нарын зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлдэг. Ерөнхийлөгч Асунсион дахь Лопесын ордонд байрлан ажилладаг. Ерөнхийлөгч нэг шаттайгаар дийлэнх олонхын саналаар сонгодог.
  • Хууль тогтоох эрх мэдэл нь хоёр танхимт Улсын их хурал (Конгресс) байна. Доод танхим буюу 80 гишүүнтэй Төлөөлөгчдийн танхим нь пропорциональ төлөөллийн тогтолцоогоор 5 жил тутамд сонгогддог. 45 гишүүнтэй Сенатын танхим нь мөн 5 жилд пропорциональ төлөөллийн тогтолцоогоор сонгогддог.
  • Шүүх эрх мэдэл нь гурван шаттай байх ба Дээд шүүх 9 гишүүнтэй байна. Шүүх нь хэрэгжүүлэх болон хууль тогтоох эрх мэдлээс хараат бус байна.

Улс төр

[засварлах |кодоор засварлах]

2018 оны ерөнхий сонгуульдКолорадо намаас нэр дэвшсэнМарио Бенитес 48.96% санал авч сонгогдсон ба удаах өрсөлдөгч нь 45.08% санал авсан гол өрсөлдөгч ньИх шинэчлэлийн үндэсний эвсэлээс нэр дэвшсэн Эфрайн Альери байжээ. Сенатын танхимд 45 суудалтайгаас Колорадо нам 32% санал авч 17 суудал, 24% санал авчҮнэн радикал либерал нам 13 суудал бол бусад 15 суудлыг зургаан нам эвсэл хуваан эзэлсэн. Төлөөлөгчдийн танхимын 80 суудлаас Колорадо нам 39% санал авч 42 суудлыг буюу дийлэнх олонхыг эзэлсэн бол Үнэн радикал либерал нам 17 суудал, Их шинэчлэлийн үндэсний эвсэл 13 суудал, бусад 4 нам эвсэл 8 суудал авчээ. Мөн сонгуулиар орон нутгийн засаг дарга нарыг сонгосон ба Колорадо намын нэр дэвшигчид дийлэнхэд нь сонгогджээ.

Засаг захиргааны хуваарь

[засварлах |кодоор засварлах]

Парагвай улс улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс бөгөөд нутгаа засаг захиргааны зорилгоор 17 аймаг (Испани:departamento → департмент), 1 нийслэлийн тойрог (Испани:distrito capital) болгон 18 хуваадаг. Үүнд:

#Нутгийн нэрЗасаг захир-
гааны төв
Хүн ам
(2021 оны тооцоо)
[8]
Нутаг дэвсгэр (км2)Цааш тойрогт
хуваагдах тоо
1Нийслэлийн тойрогАсунсион524,5591171
2КонсепсьонКонсепсьон261,97618,05714
3Сан ПедроСан Педро463,12620,00723
4КордильераКаакупе323,2734,95320
5ГуайраВильяррика247,7473,99118
6КаагуасуКоронель Овьедо609,80311,47922
7КаасапаКаасапа205,0319,50311
8ИтапуаЭнкарнасьон622,56516,53630
9МисьонесСан Хуан Баутиста168,1309,56810
10ПарагуариПарагуари278,9578,71018
11Альто ПаранаСьюдад дель Эсте854,94314,89822
12СентральАрегуа2,210,1092,66519
13НьеэмбукуПилар93,28712,15516
14АмамбайПедро Хуан Кабальеро204,16912,9356
15КанендиюСальто дель Гуайра254,97814,67716
16Пресиденте АесВийя Аес129,95172,91710
17Альто ПарагвайФуэрте Олимпо18,33082,3944
18БокеронФиладельфия71,83691,6764
ПарагвайАсунсион7,359,000406,796273

Газар зүй, түүхийн нөхцөлөөр нутгаа мөнЧако (Бокерон, Альто Парагвай, Пресиденте Аяс гурван аймаг багтана) болон Ориентал («дорнод») гэж хоёр муж болгон ангилдаг.

Цэрэг зэвсэг

[засварлах |кодоор засварлах]
Байлдааны хөлөг онгоц

Парагвайн зэвсэгт хүчин нь хуурай зам, усан зам, агаарын гэсэн 3 салбартай. Улсын ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.

Парагвайн 18 нас хүрсэн, тухайн онд хүрэх бүх эрэгтэйчүүд нэг жилийн хугацаатай цэргийн алба хаадаг. 16-49 насны буюу цэргийн насны эрчүүдийн тоо 1.6 сая болно. Жил болгон 73 мянган хүн цэргийн алба хаах насанд хүрдэг. Үүнээс гадна үндсэн цэргийн албан хаагчийн тоо 15.6 мянга, цагдаа хууль сахиулах ажилтны тоо 14.8 мянга байгаа бол бэлтгэл хүчний тоо 168 мянган хүн байна. Улсын төсвийн 1%-ийг цэрэг зэвсэгт зарцуулдаг.

Парагвайд 2005 оноос хойш үргэлжилж байгаа бага хэмжээний бослого байгаа бөгөөд одоогоор 150 хүн, жилдээ 10 орчим хүн үүнээс болж нас бардаг.

Парагвай нь бүс нутгийн алан хядлага, хар тамхины эсрэг хөрш зэргэлдээ Аргентин, Бразил болонАНУ-тай хамтран ажиллах гэрээтэй. 2019 онд эдгээр улсын "гурван фронт" хэмээх уулзалтыг өөрийн оронд зохион байгуулсан. 2005 онд газар нутаг дээрээ АНУ-тай хамтран цэргийн сургуулилт хийсэн.

Гадаад харилцаа

[засварлах |кодоор засварлах]

Парагвайн гадаад бодлого нь хөрш орнуудтай сайн харилцааг би болгох, бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцоход байна. 1945 ондНҮБ байгуулагдахад гишүүнээр элссэн.Дэлхийн банк,Америк тивийн банк,Олон Улсын Валютын Сан зэрэг санхүүгийн байгууллагуудын гишүүн бөгөөдАмерик тивийн орнуудын байгууллага,Латин америкийн Интеграцичлалын холбоо,Рио бүлэг,Интерпол,Меркосур (Өмнөд Америкийн нэгдсэн зах зээл) зэрэг олон улсын байгууллагад элсжээ.

Улс төрийн түвшинд, дипломат харилцаа, олон улсын харилцааг хэрэгжүүлэх засгийн салбар болох Гадаад Харилцааны яам хариуцдаг.Монгол улс болон Парагвай улсын хооронд2003 онд дипломат харилцаа тогтсон. 2019 онд Монгол-Парагвайн хооронд харилцан 90 хоног визгүй зорчих гэрээ байгуулагдсан. Парагвай бусад хөрш улсаас ялгаатай нь 1957 ондТайваньтай дипломат харилцаа тогтоосон ба харинХятад (БНХАУ)-тай дипломат харилцаагүй ажээ.

Газар зүй

[засварлах |кодоор засварлах]
Нутгийн дорнод хэсэг. Накундай байгалийн цогцолбор газар

Парагвай ньӨмнөд Америкийн төв хэсэгт өмнөд өргөргийн 19-28 градус, өрнөд уртрагийн 54-63 градус хооронд байрладаг. Нутгийн голоор Парагвай мөрөн урсана. Парагвай мөрөн урссаар нутгийн дорнод хилээр урсах Парана мөрөн руу цутгана. Нутгийн өмнөд хилээрПилькомайо мөрөн урсаж Парагвайд цутгана. Парагвай мужийн өрнөд газар ньИх Чакогийн хэсэг юм. Нутгийн дорнод өмнөд хэсэг гүний ус ихтэй буюуГуаранын гүний усанд хамаарна. Хэдий далайд гарцгүй боловч нуурын эргүүд нь алдартай.

Уур амьсгал

[засварлах |кодоор засварлах]

Ерөнхийдөө тропикийн болон субтропикийн уур амьсгалтай. Парагвай борооны болон хуурай гэсэн хоёр улиралтай. Салхи гол үүрэгтэй. 10-р сараас 3-р сарын хоорондо умардаасАмазоны сав газрын зөөлөн салхи үлээх бол 5-р сараас 8-р сардАндын нурууны хүйтэн салхины чиглэлтэй.

Томоохон уул нуруугүй болохоор салхины хурд 161 км/цаг хүртэл хурдтай үе бий. 1-р сард хамгийн дулаан бөгөөд хоногийн дундаж температур нь цельсийн 28.9 градус байна. Хур тунадас нутгийн дорнод хагаст их байна. Дорнод үзүүрийн ойд дунджаар жилд 170 см хур тунадас ордог бол нутгийн өрнөд хэсгийн Чако нутагт жилдээ 50 см орно.

Ан амьтан

[засварлах |кодоор засварлах]

Парагвайдбуга,сармагчин, [армадилло]],антеатер,халиу,зэрлэг гахай,тапир,ягуар,оцелот,сарьсан багваахай зэрэг амьтад бий.

Тэмдэглэл

[засварлах |кодоор засварлах]
  1. Парагвайн төрийн сүлдний ар өвөр тал
  2. Парагвайн төрийн далбааны ар өвөр тал

Лавлах холбоос

[засварлах |кодоор засварлах]
  1. "Article 140 about Languages". Paraguay – Constitution. International Constitutional Law Project.Эх хувилбараас архивласан: 14 August 2012. Татаж авсан:3 December 2007. (see"translator's note".Эх хувилбараас архивласан: 1 February 2017.)
  2. "8 LIZCANO"(PDF).Convergencia.uaemex.mx.Эх хувилбараас(PDF) архивласан: 15 January 2013. Татаж авсан:5 October 2012.
  3. "Religious affiliation in Paraguay as of 2018".statista.com.Эх хувилбараас архивласан: 21 December 2019.Based on Latinobarómetro; survey period 15 June – 2 August 2018; 1,200 respondents
  4. "Paraguay".The World Factbook (2026 хэвлэл).АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан:22 June 2023. (Archived 2023 edition)
  5. 5.05.15.25.3"World Economic Outlook Database, October 2022".IMF.org.International Monetary Fund. October 2022. Татаж авсан:October 11, 2022.
  6. "Gini Index".World Bank.Архивласан огноо 6 July 2022. Татаж авсан:6 July 2022.
  7. "Human Development Report 2021/2022"(PDF) (Англи хэлээр).United Nations Development Programme. September 8, 2022. Татаж авсан:September 8, 2022.
  8. "Proyección de la población por sexo y edad, según departamento, 2000-2025"(PDF).DGEEC (Испани хэлээр).Архивласан огноо 8 October 2018. Татаж авсан:24 June 2017.

Гадаад холбоос

[засварлах |кодоор засварлах]
 Commons: Парагвай – Викимедиа дуу дүрсний сан
Засаг захиргаа
Ерөнхий мэдээлэл
Мэдээ
Аялал жуулчлал
Гишүүд
Байгууллага
Улс төр
Бүрэн эрхт улсууд
Бүхэлдээ
Хэсэг
Харьяа
нутаг дэвсгэрүүд
ӨАҮХ-ны далбаа
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Парагвай&oldid=827411"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp