Осло |
|---|
|
Oslo kommune (Норвеги) Osloven tjïelte (Өмнөд Сами) |
|
 Далбаа  Тамга |
| Уриа: Unanimiter et constanter(Латин) "Нэгдсэн болон тогтмол" |
 Норвегид Ослог улаанаар тодруулсан |
 Акерсхус хошууд улаанаар тодруулсан Осло |
Осло (Европ) Европ дахь байршил |
| Солбицол:59°54′48″N10°44′20″E / 59.91333°N 10.73889°E /59.91333; 10.73889Солбицол:59°54′48″N10°44′20″E / 59.91333°N 10.73889°E /59.91333; 10.73889 |
| Улс | Норвеги |
|---|
| Тойрог | Зүүн Норвеги |
|---|
| Хошуу | Осло |
|---|
| Байгуулагдсан | 1048 |
|---|
| Засаг захиргаа |
|---|
| • Хотын дарга | Энн Линдбое (H) |
|---|
| • Захирагч | Эйрик Лае Солберг (H) |
|---|
| Газар нутаг |
|---|
| • Нийслэл,хотын захиргаа болонхошуу | 480 км2 (190 бээр2) |
|---|
| • Газар | 454.20 км2 (175.37 бээр2) |
|---|
| • Ус | 26.64 км2 (10.29 бээр2) |
|---|
| • Хөдөө | 310 км2 (120 бээр2) |
|---|
| Хамгийн өндөр цэг | 631 м (2,070 фут) |
|---|
| Хамгийн нам цэг | 1 м |
|---|
| Хүн ам |
|---|
| • Нийслэл,хотын захиргаа болонхошуу | 1,101,000▲ |
|---|
| • Хотын нутаг | 1,064,235 |
|---|
| • Бөөгнөрөл | 1,588,457 |
|---|
| ДНБ |
|---|
| • Нийслэл,хотын захиргаа болонхошуу | €70.970 тэрбум (2021)[7] |
|---|
| • Бөөгнөрөл | €132.716 тэрбум (2021)[8] |
|---|
| Цагийн бүс | UTC+01:00 (Төв Европын Цаг) |
|---|
| • Зун (ЗЦ) | UTC+02:00 (Төв Европын Зуны Цаг) |
|---|
| Шуудангийн код | |
|---|
| ISO 3166 код | NO-03 |
|---|
| ХХИ (2021) | 0.980[10] маш өндөр · 1-т |
|---|
| Вэб сайт | oslo.kommune.no |
|---|
Ослосонсохⓘ (нор.: [ˈʊʂlʊ], [ˈʊʃlʊ] эсвэл [ˈʊslʊ]) — Скандинавын хойгийнНорвегийн Хант Улсыннийслэл бөгөөд хамгийн том хот юм. 1624 оноос өмнө викингуудын нийслэл Викия (Vichia), 1624-1877 онуудадХристиания (норв. Christiania), 1877-1925 ондКристиания (норв. Kristiania) гэдэг байжээ.
19-р зуунаас эхлэн хотыг Баруун (Vestkanten) ба Зүүн хэсэгт (Ostkanten) хувааж эхэлсэн байна. Баруун хэсэгт Осло хотын хамгийн ойрын зах болох Берум хүртэлх уудам газар байшинд амьдардаг Норвеги үндсэн угсаатнууд болон барууны орнуудаас цагаачилж ирсэн оршин суугчид амьдардаг байна. Амьжиргааны түвшинг тус улсын хамгийн өндөрт тооцдог бөгөөд дундаж орлого нь улсын дунджаас бараг хоёр дахин их байна. Баруун хэсгийн хүн ам нь 2009 оны байдлаар 196 мянга байжээ.
Зүүн хэсэгт 360,000 орчим хүн амьдардаг бөгөөд үүний 65-80% нь эхний болон хоёр дахь үеийн цагаачид эзэлдэг байна. Хотын зүүн хэсэгт 1985-1995 онд Хойд болон Зүүн Африк, түүнчлэн Төв Азиас цагаачилж ирсэн оршин суугчид блок хэлбэрийн олон давхар барилгуудад амьдардаг ажээ.
2021 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Осло хотод 697,010 хүн амьдарч байна.
Осло хотын нийтийн тээвэр: трамвай шугам, метро (T-bane), хотын галт тэрэг, шугамын автобус зэрэг юм. Мөн хотын тээвэрт хотод харьяалагддаг арлууд хоорондын усан тээвэр байдаг. Тус хотод нийтийн эзэмшлийн хот доторх дугуй түрээслэх сүлжээ бий. 105 буудалтай Европ болон дэлхийн хагас сая хүн амтай хотод хамгийн томд тооцогддог метро байдаг байна.
Осло хот 3 нисэх буудалтай ажээ.
Осло бол тус улсын хамгийн чухал боловсрол, шинжлэх ухааны төв юм. Тус улсын нийт дээд боловсролтой хүмүүсийн тал орчим хувь нь Ослод амьдардаг бөгөөд энэ нь боловсролын түвшингээр Европт гуравдугаарт ордог байна.
Нийслэлд 73 мянга гаруй оюутан суралцдаг ажээ. Осло хот дахь томоохон дээд сургуулиуд:
- Ослогийн их сургууль
- Ослогийн Үндэсний урлагийн академи
- Норвегийн хөгжмийн сургууль
- Норвегийн малын эмч нарын сургууль
- Норвегийн менежментийн сургууль
- Осло, Акерсхусын их сургуулийн коллеж
Осло хотод өвлийн спортын томоохон тэмцээнүүдийг удаа дараа зохион байгуулж ирсэн. 1952 онд Өвлийн Олимпын наадам энд болсон. Наадмын гол талбай нь Бислетт цэнгэлдэх хүрээлэн байв.
21-р зууны эхээр хуучин цэнгэлдэхийн оронд ижил нэртэй шинэ цэнгэлдэх хүрээлэн баригдаж, хөлбөмбөг, регбигийн тэмцээн, хөнгөн атлетикийн тэмцээн зохион байгуулдаг.
Осло хотын Холменколлен дүүрэгт цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 1930, 1966, 1982, 2011 онуудад зохион байгуулж байжээ. Осло нь биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг таван удаа (1986, 1990, 1999, 2002, 2016) зохион байгуулсан. 1999 онд хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн тус хотод болсон.
| Осло |
|---|
| Уур амьсгалын диаграмм |
|---|
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Осло | 1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар | | | | Маx.Температур (°C) | −2.0 | −0.7 | 3.7 | 9.5 | 16.1 | 20.0 | 22.3 | 20.8 | 15.6 | 9.2 | 3.4 | 0.2 | Ø | 9.9 | | Мин. Температур (°C) | −7.4 | −7.2 | −4.3 | 0.7 | 5.7 | 10.0 | 12.8 | 11.8 | 7.7 | 2.9 | −1.0 | −4.4 | Ø | 2.3 | | | Тунадас (мм) | 49 | 36 | 46 | 42 | 52 | 65 | 84 | 90 | 90 | 84 | 75 | 56 | Σ | 769 | | | Нартай цаг (h/d) | 1.3 | 2.7 | 4.1 | 5.9 | 7.1 | 8.3 | 7.9 | 7.0 | 4.8 | 2.8 | 1.7 | 1.1 | Ø | 4.6 | | | Бороотой өдөр (d) | 10 | 7 | 9 | 7 | 8 | 10 | 11 | 10 | 11 | 11 | 10 | 9 | Σ | 113 | | | Усны температур (°C) | 3 | 2 | 3 | 5 | 9 | 13 | 16 | 17 | 15 | 11 | 7 | 5 | Ø | 8.9 | | | Агаарын чийгшил (%) | 84 | 80 | 73 | 70 | 67 | 67 | 71 | 77 | 81 | 84 | 86 | 86 | Ø | 77.2 |
Т е м п е р а т у р | | | | | | | | | | | | | | 1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар | Хур тунадасХ у р
т у н а д а с | 49 | 36 | 46 | 42 | 52 | 65 | 84 | 90 | 90 | 84 | 75 | 56 | | | 1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар |
|