Номхон далайНомхон далай (Латин:Mare Pacificum, "номхон тэнгис"), ньДэлхийн хамгийн томдалай юм. Уг далайн нэрийг Португалийн далайчин, судлаач Фердинанд Магеллан өгсөн байна. Номхон далай нь хойд талаарааУмард мөсөн далай, өмнөд талаарааАнтарктид, баруун талаарааАзи,Австрали, зүүн талаарааАмериктивээр хүрээлэгдэнэ. 169.2 сая хавтгай дөрвөлжин км буюу Дэлхийн усан гадаргуугийн 46%, нийт гадаргуугийн 32%-ийг эзлэнэ[1]. Экваторийн дагууХойд Номхон далай,Урд Номхон далай гэж хуваагдана.Марианы хонхор хамгийн гүн цэг нь бөгөөд 10,911 метр болно[2].
Номхон далай дээр нар жаргаж буй байдал (Олон улсын сансрын станцаас авсан зураг).Номхон далай нь Дэлхийн нийт гадаргуугийн 1/3-ийг буюу 179.7 сая кв.км талбай эзлэнэ. Энэ нь Дэлхийн бүх хуурай газраас том байдаг байна. Хойноос урагш 15,500 км, баруунаас зүүн тийш 19,800 км өргөн болно. Хамгийн гүн цэг нь Марианы хотгор, 10,911 м гүн. Далайн дундаж гүн 4,280 метр байдаг байна[1].
Номхон далайд нийтдээ 25,000 аралтай. Энэ нь Дэлхийн бусад бүх далайн арлуудаас тооны хувьд илүү гарна. Уг арлуудын ихэнх нь экватороос өмнө зүгт байрлана.
Номхон далайн хэмжээхавтангийн хөдөлгөөнөөс хамааран жилд 2-3 см-ээр буюу ойролцоогоор 0.5 км.кв-р багасаж байгаа ба Атлантын далайн хэмжээ эсрэгээр нэмэгдэж байгаа болно.
Номхон далайн баруун эргийн зөв биш хэлбэрээс үүдэн олон тоонытэнгисүүд байрлах үүнд:Селебесийн тэнгис,Шүрэн тэнгис,Дорнод Хятадын тэнгис,Филиппинийн тэнгис,Япон тэнгис,Өмнөд Хятадын тэнгис, Сулу тэнгис,Тасманы тэнгис,Шар тэнгис зэрэг багтана. Номхон далай нь Малаккийн хоолойгоорЭнэтхэгийн далайтай, Магелланы хоолойгоорАтлантын далайтай, Берингийн хоолойгоорУмард мөсөн далайтай холбогдоно.
Номхон далайг 180-р голдчийн дагуу Баруун ба Зүүн Номхон далай гэж хуваана. Баруун Номхон далай нь Дэлхийн бөмбөрцөгийн зүүн хэсэгт буюу Ази тивийн орчим, харин Зүүн Номхон далай нь Америк тивийн орчим, Дэлхийн бөмбөрцөгийн баруун хагаст байрлана.
Далайн шуурга,АНУ-ынКалифорниУсныхэм нь өргөргийн дагуу өөрчлөгдөх бөгөөд экватор орчимд 25-30 °C,Хойд, болонӨмнөд мөсөн далай орчимд зарим хэсэгтээ хөлдүү байна.Давсжилт нь мөнөргөргийн дагуу өөрчлөгдөнө. Экватор орчимын ус нь дунд өргөргийн усыг бодвол бага давсжилттай байна. Учир нь экватор орчимд их хэмжээнийхур тунадас унадаг байна. Туйл орчимд давсжилт мөн бага байдаг нь ууршилт бага явагддагтай холбоотой. Номхон далайн ус ньАтлантын далайгаас илүү дулаан байна.
Бөмбөрцгийн хойд хагаст Номхон далайн урсгал цагийн зүүний дагуу, урд хагаст цагийн зүүний эсрэг байна.
Номхон далай заримдаа Номхон дөлгөөн далайг дундад зууны үед америк тивийг испаничууд колоничлож байх үеийн эхэнд Испаний зоригт далайчинБильбао анх нээж түүний давстай гашуун усыг амссан гэж үздэг.