МакаоМакао (ᠣᠣᠮᠧᠨ;ханз.澳門;Хятад:澳门;Jyutping:ou3 mun4) ньБүгд Найрамдах Хятад Ард Улсын 2тусгай захиргааны бүсийн нэг юм (нөгөө ньХонконг). Макао ньСувдан голын дельтийн баруун эрэгт,Гуандун мужтай хойд талаараа хиллэн,Өмнөд Хятадын тэнгисээр зүүн, өмнө талаараа хүрээлэгдэн оршино[11].
хүн ам нь - 653 100 человек (2017 оны байдлаар). Албан ёсны хэл нь: португал болон хятад (кантон аялгуу).
Тус бүс нутагт сүлжмэл эдлэл, тоглоом наадгай, аялал жуулчлал, мөрийтэй тоглоомын салбар буюу казино хөгжсөн. 2008 оны байдлаар дэлхийн хамгийн өндөр наслалттай нутаг болно[12].
Макао ньПортугалын колони байсан бөгөөд Хятад дахь Европын анхны, бас сүүлчийн колони юм[13][14]. Португалын худалдаачид анх 16-р зуунд Макаод ирж суурьшсан бөгөөд 1999 оны 12 сарын 20-нд Хятадад шилжүүлж өгөх хүртлээ захирчээ.Хятад-Португалын хамтарсан тунхаглал,Макаогийн Үндсэн Хууль ёсоор шилжүүлснээс хойш 50 жил буюу 2049 он хүртэл өндөр зэрэгтэйавтономит эрх нь хадгалагдах юм[15].
БНХАУ-ын "Нэг улс, хоёр систем" бодлогын дагуу,БНХАУ-ын Төрийн зөвлөл Макаогийнбатлан хамгаалах, гадаад бодлогыг хариуцах бөгөөд Макао нь өөрийнхуулийн тогтолцоо,цагдаа, мөнгөний болон гаалийн бодлого,хүн амын бодлоготой бөгөөд олон улсын байгууллага, арга хэмжээ зэрэгт төлөөлөгчдөө илгээх зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэдэг[15][16].
Эртний өмнөд хятадын МЭӨ 4-2 мянган оны соёлын олдворууд байдаг. Цинь улсын (МЭӨ 221-206 он) Макаогийн газар нутаг Гуандун мужийн нтагт багтдаг байжээ. V зуунаас эхлэн Гуанжоу болон Зүүн өмнөд Азийн чиглэлд явдаг худалдааны усан онгоцууд түр зогсдог боомт хэлбэрээр ашиглаж байжээ. 1277 онд хятадын Сун улсын удирдагчид Монголын довтолгооноос энэ арал руу зугтаасан байна. Тэд анхны байнгын оршин суугчид болж сууршиж чаджээ.
Мин улсын (1368-1644) үед Макао арал руу Гуандун, Фуцзянь нутгийн загасчид суурших болсон байна. Тэд "А-ма" сүм барьсан байна. Энэ сүмийн нэрнээс «Макао» гэж үг гаралтай ажээ.
16-р зууны эхэн үед Макао жижиг суурин хэвээр байв. 1513 онд Португаличууд анх удаа Сувдан голын аманд бууж, 1517-1518 онд Хаожингаогийн ойр орчмын газар суурьшжээ. Энэ нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлж, 1521 онд португалчуудыг Гуандун эргээс хөөн гаргажээ. Гэсэн хэдий ч 1536 онд хөлөг онгоц сүйрсний дараа Португалийн худалдаачид Хаожингаод гарч ирж 1553 онд Макаод худалдааны цэгээ байгуулжээ.
Европчууд Хятадын өмнөд эргийн бусад арлууд дээр суурьших оролдлого бүтэлгүйтсэн ч Макао цэцэглэн хөгжсөн байна. Португаличууд тус аралыг Гуанжоу болон Хятадын бусад бүс нутаг, мөн Японтой худалдаа хийх дамжлага бааз болгон ашиглаж байжээ.
| Макао |
|---|
| Уур амьсгалын диаграмм |
|---|
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Макао | 1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар | | | | Маx.Температур (°C) | 17.5 | 17.5 | 20.4 | 24.2 | 28.2 | 30.1 | 31.5 | 31.2 | 30.0 | 27.2 | 24.6 | 20.4 | Ø | 25.3 | | Мин. Температур (°C) | 11.9 | 12.8 | 15.9 | 19.9 | 23.7 | 25.5 | 26.3 | 25.9 | 24.8 | 22.2 | 17.7 | 13.6 | Ø | 20 | | | Тунадас (мм) | 30.2 | 53.2 | 77.6 | 196.0 | 347.4 | 350.8 | 251.9 | 323.4 | 213.7 | 121.1 | 39.2 | 26.9 | Σ | 2,031.4 | | | Нартай цаг (h/d) | 4.7 | 3.1 | 2.8 | 3.3 | 5.2 | 5.7 | 7.9 | 6.9 | 6.4 | 6.5 | 6.2 | 5.8 | Ø | 5.4 | | | Усны температур (°C) | 17 | 16 | 17 | 20 | 24 | 26 | 27 | 27 | 27 | 26 | 23 | 19 | Ø | 22.4 | | | Агаарын чийгшил (%) | 74 | 82 | 85 | 87 | 86 | 85 | 82 | 82 | 79 | 74 | 70 | 69 | Ø | 79.6 |
Т е м п е р а т у р | | | | | | | | | | | | | | 1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар | Хур тунадасХ у р
т у н а д а с | 30.2 | 53.2 | 77.6 | 196.0 | 347.4 | 350.8 | 251.9 | 323.4 | 213.7 | 121.1 | 39.2 | 26.9 | | | 1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар |
|
- ↑1.01.1Тус нутаг дэвсгэрт албан ёсны ямар ч хятад хэл байдаггүй. ршин суугчидде факто бүс нутгийн стандарт болохКантон хэлээр голчлон ярьдаг.
- ↑2.02.1Төрийн бүх хэрэглээндуламжлалт хятад үсгээр бичигдсэн баримт бичиг ньхялбаршуулсан хятад үсгээр бичигдсэн бичиг баримтаас давуу эрхтэй. Португал хэл албан ёсны бүх ажиллагаанд Хятад хэлтэй ижил статустай байдаг.
- ↑Маканчууд нь Ази, Европын холимог өв уламжлалтай (голдуу Кантон, Португал) өвөрмөц угсаатны бүлэг юм.[4] 1990-д оны дундуур Португалын колоничлолын засгийн газрын энэхүү тодорхойлолтыг португал, англи хэлээр өөрчлөх оролдлого эцэстээ бүтэлгүйтсэн.[5]
- ↑НҮБ Макаогийн ХХИ-г тооцдоггүй. Макаогийн засгийн газар ХХИ-ээ өөрсдөө тооцдог.[10]