Бүгд Найрамдах Ливан Улс
الجمهورية اللبنانية (Араб ) аль-жумхурия аль-Любнания Төрийн дуулал: كلّنا للوطن (Араб ) Куллуна лилуатаан лиль ула лиль алам "Бид бүгд эх орныхоо төлөө!"
Location of Lebanon (in green)
Нийслэлба томоохон хот
Бейрут 33°54′N 35°32′E / 33.900°N 35.533°E /33.900; 35.533 Албан ёсны хэл Араб хэл [ nb 1] Хүлээн зөвшөөрөгдсөн хэл Франц хэл Нутгийн хэл Ливаны Араб хэл Угсаатны бүлгүүд Шашин Ард түмний нэршил Ливанчууд Төр засаг нэгдмэл конфессионалист парламентын бүгд найрамдах улс [ 10] Сул Нажиб Микати Набих Берри Хууль тогтоох байгууллага Парламент Байгуулагдсан 1516 6 сарын 9, 1861 9 сарын 1, 1920 5 сарын 23, 1926 • Тусгаар тогтнолоо тунхагласан
11 сарын 22, 1943 10 сарын 24, 1945 4 сарын 17, 1946 5 сарын 24, 2000 4 сарын 30, 2005 Газар нутаг • Нийт
10452 км2 (161 ) • Усны эзлэх талбай (%)
1.8 Хүн ам • 2022 тооцоо
5,296,814[ 11] (122 ) • Нягтаршил
560/км2 ДНБ (ХАЧП ) 2020 тооцоо • Нийт
▼ $78.910 тэрбум[ 12] • Нэг хүнд ноогдох
▼ $11,561[ 12] ДНБ (нэрлэсэн) 2020 тооцоо • Нийт
▼ $19.008 тэрбум[ 12] • Нэг хүнд ноогдох
▼ $2,785[ 12] ОТББИ (2011) ▼ 31.8[ 13] дундаж ХХИ (2021) ▼ 0.706[ 14] өндөр · 112 Мөнгөний нэгж Ливаны фунт (LBP)Цагийн бүс UTC +2 (ДЕЦ )UTC +3 (ДЕЗЦ )Жолооны тал баруун[ 15] Утасны томьёо +961 [ 16] Домэйн нэр .lb
Лива́н , албан ёсоорБүгд Найрамдах Ливан Улс (БНЛивУ) —Өрнө Азид оршдогбүрэн эрхт улс юм.
Ливан өрнөд талаарааГазар дундын тэнгист тулж, бусад талаарааСири ,Израилтай хиллэдэг.
10 мянган км² газар, 6 сая хүн амтай. Нийслэл ньБейрут . Албан хэрэгтараб хэлээр ойлголцоно.
Ливан нуруу ,Бекаа хөндийг багтаасан Ливан оронд өдгөөлал (60%),христ (40%) шашин шүтлэгтэйараб угсаатан (95%),армен (4%),друз яс үндэстэн амьдардаг.Сири ,Палестины дайнаас дүрвэгсэд олон бий.
Левант газрын нэгэн хэсэг, соёлын бэлчир Ливан эрт үедФиник ,Ром зэрэг христ, дундад зуундРашидун ,Аббас зэрэг лал шашинт улс, 16-р зуунаас хойш туркийнОсманы эзэнт улсын харьяа нутаг байв.
Дэлхийн нэгдүгээр дайны дарааФранцын эрхэнд орж 1943 онд тусгаар тогтнож, 1945 ондНҮБ -д элссэн. 1975-1990 ондиргэний дайн болж 150-200 мянган хүн амь үрэгджээ.
Ливан болшашин -төрийг холбож зохицуулсан парламентийнбүгд найрамдах засагтай ,нэгдмэл улс . Ойр тойронтой харьцуулвал газар нутаг бага, дэд бүтэц, нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн үзүүлэлт сайн түвшинд байна.
Ливан 10,452 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн161-р том орон юм.
Физик газрын зураг Дээрээс харвал Кадиша хавцал Хойд өргөргийн 33° — 35°, зүүн уртрагийн 35° — 37° доторАрабын хавтангийн умар өрнөд захадӨрнө Ази ,Өрнө өмнөд Азид хамааран байна. Өрнөд талаарааГазар дундын тэнгист (225 км эрэг) тулж, дорнод талаарааСири (375 км), өмнөд талаарааИзраил (79 км) улстай хиллэдэг. 225 км урт, дунджаар 65 км өргөн тэгш өнцөгтөрхүү хэлбэртэй.
Ливан тэнгисийн эрэг,Ливан нуруу ,Бекаа хөндий ,Антиливан нуруунаас бүрдэнэ. Хамгийн өндөр уул нь Ливан нурууныКурнат Ас-Сауда (3088 м) юм. Бекаа хөндий 180 км урт, 10-26 км өргөн, эртнээс газар тариалан хөгжсөн үржил шимт хөрстэй. Антиливан нурууны оргил өндөр ньХермон уул (2814 м) юм. Ливан тэнгист цутгадаг богинохон 16 гол горхитой.
Ливан газрын дундад тэнгисийн уур амьсгалтай. Урт, дулаан, хуурай зун, урт, сэрүүн, бороо цастай өвөл солигдоно. Намар, хавар богино.
Ливан улсын бэлгэ тэмдэг болсонхуш мод нутгийн 13.4% бүрхэж байна. Төрөөс ойн санг 20% хүргэх зорилт тавьсны хүрээнд хуш, нарс, царс, бүйлс, гацуур, арц тариалж байгаа.
Триполийн дархан Ливан улсад 2014 оны байдлаар 6,184,701 хүн оршин сууж байна. Үүнд 0-14 насны багачууд 21%, 15-64 насны хөдөлмөрийн чадвартан 68%, 65-аас дээш өндөр настан 10%-ийг бүрдүүлж байна. Дундаж наслалт - 79.8 жил. Хүйсийн харьцаа - 0.94 эр/эм. Хүн амын жилийн өсөлт - 1% (2005 он). Хүн амын 96.7% бичиг үсэгт тайлагдсан.
Ливан улсын албан ёсны хэл ньараб хэл байна. Ливан 1932 оноос албан ёсны мэдээ байхгүй, олон яс үндэстний нутаг боловч хүн амын үндсэн суурь 95%-ийгараб угсаатан гэдэг.Армен ,еврей ,перс ,ассир , курд үлдсэн 5%-д багтдаг. Сүүлийн жилүүдэд 500 мянга орчимПалестин , 1 сая орчимСирийн дүрвэгч Ливанд суурьшжээ.
Ливандлал (60%),христ (40%) шашин шүтлэг оршиж байна. Лалыншийт ,суннит урсгалын эзлэх хувь тэнцүү байгаа бол христийн урсгалааскатолик нь давуу хувьтай. Ливаны үндсэн хуульд аль ч шашныг эрх тэгш гэсэн бөгөөд 18 шашин урсгал оршин буйг нэр заажээ.
Бейрут 1289 он. Триполи Ливан улсын өнөөгийн хил хязгаар 1920 оныСеврийн гэрээний дагуу зурагдсан.
Эрт үед ЛиванФиникийн хот улсууд байсан газар юм.Левант газрын нэгэн хэсэг.
Дараа ньЕгипет ,Ассири ,Вавилони ,Ахемен ,Македон ,Ром , Сасан зэрэг байлдан дагуулагч гүрний харьяанд орж байв.
7-р зуунд Левант газарт лал шашин дэлгэрчРашидун ,Умаян ,Аббас ,Сельжук ,Фатимын улсын мэдэлд оров.
1102 ондТриполид Тулузын IV Рэймонд гүн далайг гатлан ирж эзэн сууснаа 1289 ондмамлюкт ялагдсан.
Мамлюкийг 1517 онд туркОсманы улс байлдан ялжээ.
Дэлхийн нэгдүгээр дайнд Османы эзэнт гүрэн ялагдан Холбоотны талд газар нутаг нь хуваагдахадСири -Ливаныг тохинуулах эрхФранцад оногдсон. 1943 онд Ливан тусгаар тогтнож, 1945 ондНҮБ -ын гишүүн болжээ.
1948 онд ЛиванИзраилын эсрэг араб орнууд дайтахад нэгдэж орсон. Ливан гүн нэвтрээгүй, цэрэг зэвсэг, зам харилцаагаар тусалсан.
1958 онд Ливаны лал шашинт хэсэгАНБНУ -д нэгдэн орохыг хүссэндКамиль Шамун ерөнхийлөгчАмерикийн тэнгисийн цэргийн тусламж авч намжаасан.
1982 он. Бейрутыг таллан хуваасан ногоон шугам Палестины дүрвэгч дайчид Ливанд нэвтэрч баазаа байгуулсанд 1975 онд Ливандиргэний дайн эхэлсэн.Палестиныг чөлөөлөх байгууллага (ПЧБ), христ, друз, лал шүтлэгтэн гээд олон тал болон дайтжээ. 1976 онд Ливаны ерөнхийлөгчийн хүссэнээр, Арабын холбооны зөвшөөрснөөр Сирийн цэрэг Ливанд энхийг сахиулах зорилгоор нэвтэрсэн. 1989 оныТайфын гэрээгээр иргэний дайн өндөрлөжХезболлагаас бусад зэвсэгт бүлэглэл тарж сарнисан.
2005 он. Сирийн цэргийг гарахыг шаардсан цуглаан 150000 хүн амь үрэгдсэн иргэний дайны эцэст Ливаны улс төр дэххристийн шашинтны төлөөлөл арай давуу саналтай байсныглалын шашинтантай яг тэнцүү байхаар шийдэж, лал шашинт ерөнхий сайдын эрх мэдэл харьцангуй дээшилсэн.
2005 онд улс төрийн аллага зэргийг дагалдан Сирийн цэргийг гаргахыг шаардсан цуглаан өргөжсөнөөр Сири Ливанаас цэргээ татжээ.
2006 онд Ливан дахь Хезболла бүлэглэл Израйлийн нутаг руу пуужин харвахад Израйль нисэх онгоцоор хариу цохилт өгчээ. 2006-2008 онд Өрнөдийг баримтлагч ерөнхий сайдыг эсэргүүцсэн, лалын шийт урсгалын шүтлэгтэй сөргөлдөгч хүчин идэвхжисэнд гэрээ хэлэлцээр сөргөлдөгч хүчний талд шийдэгдсэнээр өндөрлөжээ.
Сирийн иргэний дайны нөлөөгөөр Триполид 2012 ондалавит , суннитийн хооронд мөргөлдөөн болсон.
2015 оны байдлаар Сирийн дайнаас дүрвэсэн 1 сая гаран хүн Ливанд нэвтрэн сууж байна.
↑ Маронит баМелькитийн бүлгүүдийг араб гэж тодорхойлоход дургүй байдаг,[ 1] [ 2] боловч статистикийн үүднээс авч үзвэл ихэвчлэн араб гэж тооцогддог.↑ Ливаны Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд: "Араб хэл нь албан ёсны үндэсний хэл мөн. Франц хэлийг хэрэглэх тохиолдлыг хуулиар тогтооно" гэж заасан байдаг.Ливан дахь франц хэл хуудсыг харна уу↑ Жич: Ихэнх Друзуудыг Лалын шашинтнууд гэж тодорхойлдоггүй ч Ливаны засгийн газраас Друзуудыг Ливаны таван лалын нийгэмлэгийн нэг (Суннит, Шиит, Друз, Алавит, Исмаили) гэж ангилдаг. ↑ Янз бүрийн шашин, шашны бүлэглэлүүдийн харьцангуй хэмжээ нь эмзэг асуудал хэвээр байгаа тул 1932 оноос хойш үндэсний тооллого хийгдээгүй. Төрд хүлээн зөвшөөрөгдсөн 18 шашны бүлэглэл: дөрвөн мусульман, 12 христийн, нэг друз, нэг еврей байдаг.
Бүрэн эрхт улс
1 Ази болон өөр тивийг холбосон уламжлалт хилийг хамардаг.2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
Улс төр Гишүүнчлэл
Дипломат харилцаа Амьдрал
Гишүүд Түдгэлзүүлсэн Ажиглагчид
Улс ба газар нутаг
Лалын нийгэмлэгүүд
Олон улсын байгууллагууд
1 "Туркийн Кипр Улс" нэрээр.