Бүгд Найрамдах Куба Улс
Уриа: ¡Patria o Muerte, Venceremos! ("Эх орон эсвэл үхэл, Бид ялах болно!")
[ 1] Төрийн дуулал: La Bayamesa ("Баямогийн дуулал")[ 2]
Куба (хар ногоон)
Нийслэлба томоохон хот
Хавана 23°8′N 82°23′W / 23.133°N 82.383°W /23.133; -82.383 Албан ёсны хэл Испани хэл Бусад хэлнүүд Хаитийн Креол хэл Англи хэл Угсаатны бүлгүүд Шашин Ард түмний нэршил Кубачууд Төр засаг Нэгдмэл Марксист–Ленинист нэг-намын социалист бүгд найрамдах улс [ 5] Мигель Диас-Канель Сальвадор Вальдес Меса Мануэль Марреро Круз Эстебан Ласо Эрнандес Хууль тогтоох байгууллага Ардын Засгийн Үндэсний Ассамблей Түүх 3 сарын 11, 1812 он 10 сарын 10, 1868 он 2 сарын 24, 1895 он 12 сарын 10, 1898 он 5 сарын 20, 1902 он 1953 оны 7 сарын 26 – 1959 оны 1 сарын 1 4 сарын 10, 2019 он Газар нутаг • Нийт
109,884 км2 (104 ) • Усны эзлэх талбай (%)
0 Хүн ам • 2023 тооцоо
10,985,974[ 6] (85 ) • 2022 тооллого
11,089,511[ 7] (84 )• Нягтаршил
101.8/км2 (80 ) ДНБ (ХАЧП ) 2015 тооцоо • Нийт
$254.865 тэрбум[ 8] • Нэг хүнд ноогдох
$22,237[ 8] [ 9] ДНБ (нэрлэсэн) 2020 тооцоо • Нийт
▲ $107.352 тэрбум[ 10] (60 )• Нэг хүнд ноогдох
▲ $9,478[ 10] (84 )ОТББИ (2000) 38.0[ 11] дундаж ХХИ (2021) ▼ 0.764[ 12] өндөр · 83 Мөнгөний нэгж Кубын песо (CUP)Цагийн бүс UTC −5 (CST )UTC −4 (CDT )Жолооны тал баруун Утасны томьёо +53 Домэйн нэр .cu
Бүгд Найрамдах Куба Улс (Испани :República de Cuba ) -Латин Америк дахьКарибын тэнгисийн умард хэсэгт байдагарлын улс .Их Антиллын арлуудад хамаарахКуба ,Хувентуд гэх хоёр гол арал болон бусад олтригууд дээр оршдог. НийслэлХавана хот. Албан ёсны хэлиспани .
Куба улсНҮБ (1945),Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн (1961), Карибын бүсийн орнуудын байгууллага (1994),Дэлхийн худалдааны байгууллага (1995) зэрэг олон улсын байгууллагуудын гишүүн орон юм.
Кубын газар нутгийн талбай 110992 кв. км. Хамгийн өндөр цэг Пик Туркино 1974 м. Хамгийн урт гол Кауто 370 км. Арлын урт 1200 км, өргөн нь хамгийн нарийн хэсгээрээ 210км. Кубын олтриг 110992 км2 талбайтай ба цасан цагаан элсээр хучигдсан, болор тунгалаг усаар хүрээлэгдсэн 300 гаруй байгалийн наран шарлагын газартай. Кубын хамгийн алдартай наран шарлагын газар болВарадеро . Кубын ландшафт маш олон янз. Энд хөндий болон уулс, толгод байдаг. Улс орны баруун хэсэгт уулархаг нутаг Кордильера-де-Гуанигуанико байдаг. Сьерра-Маэстрын ууланд улсынх нь хамгийн өндөр цэг, далайн түвшнээс 1974 м өндөр Туркино оршино. Арлын бусад хэсгийг үржил шимтэй тал газар эзэлдэг.
Арал дээр олон төрлийн агуй сонирхож болно. Кубын голууд том биш боловч маш хүчтэй урсгалаараа ялгардаг. Голууд нь уулнаас гоёмсог хүрхрээ үүсгэн урсдаг. Хамгийн сонирхолтой нь Агабама ба Сальто-дель-Карбунийн хүрхрээ. Кубын хамгийн урт гол Кауто (ойролцоогоор 370 км) арлын зүүн хэсгээр урсдаг. Кубад олон тооны нуур цөөрөм байдаг. Энд шувуу сонирхон судлаачид ирж Куба дахь нүүдлийн шувуудын шилжилт хөдөлгөөнийг ажигладаг[ 13] .
Энэ нь элсэн чихрийн үйлдвэрлэл болон аялал жуулчлалд тулгуурласан төвлөрсөн эдийн засгийн системтэй. Аялал жуулчлалын салбар 1960-аад оноос өмнө хурдацтай хөгжиж байсан. Кубад Канад, Испани, Европын корпорацууд асар их хэмжээний мөнгөн хөрөнгө оруулалт хийж байсан. Сахарын үйлдвэрлэлийн зэрэгцээгээр навчин тамхи, кофе, ром дарс, зөгийн бал, какао болон цитрусын төрлийн ургамал тариалдаг. Куба нь эм болон биотехнологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч орны нэг. Кубын эдийн засгийн чухал салбарт барилгын материал үйлдвэрлэл, загасны аж ахуй, никель, зэс, магни хром олборлолт орно (дэлхийн хамгийн том никелийн нөөцийг эзэмшдэг). Улс орны орлогын бас нэг чухал эх үүсвэр нь ихэвчлэн АНУ-ынФлоридад амьдардаг дүрвэгчдийн Кубад үлдсэн хамаатан садандаа илгээсэн мөнгө болдог[ 14] .
Кубын түүхэн бичигтХристофер Колумбын хөлөг онгоцууд 1492 оны 10-р сарын 28-нд ирсэн гэдэг. Энэ хүртэл Кубад нутгийн 3 омог оршин суудаг байжээ. Гуанатабеичууд нь агуйд амьдардаг цуглуулагчид, сибонеичууд нь анчид болон загасчид байв. Нутгийн оршин суугчид хөдөө аж ахуй эрхэлдэг байв. Тэд орчин үеийн Венесуэлийн нутаг дэвсгэрээс Куба руу нүүсэн бөгөөд арал дээрх хамгийн дэвшилтэт, хамгийн том бүлэг байжээ[ 15] .
1511 онд Диего Веласкес де Куэльяр арлуудын уугуул хүн амыг эрхшээлдээ оруулж, Форт Баракоа хотыг барьж, Куба дахь анхны Испанийн захирагч болж байсан. 1514 он гэхэд долоон сууринг байгуулжээ. 1515 онд Куэллар төв байраа Кубын анхны нийслэл болсон Сантьяго-де-Куба руу нүүлгэжээ. Колоничлол нь арлын уугуул хүн ам болох хүн амын 75 хувийг бүрдүүлдэг Тайно индианчуудтай тэмцлийн нөхцөлд явагдсан. Колумб нутгийн уугуул сая дахь хүн алагдсан тухай мэдээлж байжээ. 15-р зуунд Кубын хүн ам 1,800,000 орчим байсан.
1823 онд Испаниас тусгаар тогтнолын төлөөх анхны бослогыг дарсан байна.
1868 онд Кубын тусгаар тогтнолын төлөөх 10 жилийн дайн эхэлсэн бөгөөд босогчдыг АНУ дэмжиж байжээ.
1895 ондХосе Мартийн удирдлага дор Кубын эх орончдын бүлэг Кубад газардсан байна. Энэ үйл явдал нь испаничуудтай хийсэн шинэ дайны эхлэл болсон бөгөөд энэ үеэр кубачууд томоохон хотуудыг эс тооцвол арлын бараг бүх нутаг дэвсгэрийг хяналтдаа авч чадсан байна.
1898 онд АНУ-Испанийн дайн болж улмаар Куба АНУ-аас хараат болж Үндсэн хуульд АНУ тус улсын нутаг дэвсгэрт цэргээ оруулах эрхтэй гэж заасан байдаг. Энэ заалтыг 1934 онд хүчингүй болгосон түүхтэй.
1933 онд цэргийн түрүүч цолтойФульхенсио Батиста тэргүүтэй хувьсгалчдын зохион байгуулсан төрийн эргэлтийн үр дүнд дарангуйлагч Жерардо Мачадог түлхэн унагаж, ардчилсан дэглэм тогтоосон.
1940 онд Үндсэн хууль батлагдсан.
1952 оны 3-р сарын 10-нд Фульхенсио Батиста төрийн эргэлт хийж, цэргийн дарангуйлал тогтоосон байна.
1959 оны 1-р сарын 1-нд дарангуйлагч Батиста Кубаас зугтав. Тухайн үедФидель Кастро тэргүүтэй босогчид арлын төв хэсэгт байрлах Санта Клара хотыг эзэлж, зүүн хэсэгтээ томоохон газар нутгийг хяналтдаа байлгаж байсан ч нийслэлд шууд аюул учраагүй бөгөөд Батиста томоохон цэргийн хүчний мэдэлд байсан юм. 1-р сарын 1-нд Батиста зугтаасны улмаас үүссэн хоосон орон зайг босогчид эзэлжХавана хот руу ороход олон нийтийн баяр хөөрөөр угтсан байна.
Кубын хувьсгал ялсны дараа Фидель Кастрогийн удирдсан зүүний үзэлтэй засгийн газар Кубад засгийн эрхэнд гарч, улмаар социализмыг байгуулах чиглэлд шилжсэн.Кубын Коммунист нам бол тус улсын эрх баригч, цорын ганц хууль ёсны нам болсон юм. Фидель Кастрогийн засгийн газар хөдөө аж ахуйн шинэчлэлийг хэрэгжүүлж, аж үйлдвэрийн хөрөнгийг үндэсний болгож, өргөн хүрээтэй нийгмийн шинэчлэлийг эхлүүлсэн. Энэ нь хүн амын тодорхой хэсгийн дунд дургүйцлийг төрүүлж, голчлон АНУ руу олноор цагаачлахад хүргэсэн бөгөөд тэнд Кастро болон түүний бодлогыг эсэргүүцэгчдийн томоохон нэгдэл бий болсон. 1966 ондАНУ-ын Конгрессын баталсан Кубын тухай хууль нь цагаачлалыг хөнгөвчилсөн бөгөөд энэ нь хууль ёсоор болон хууль бусаар АНУ-д ирсэн аливаа Кубын иргэнд байнгын оршин суух эрхийг баталгаажуулсан юм.
1961 онд АНУ Кубатай дипломат харилцаагаа тасалсан.
1962 оны 10-р сард Кубын пуужингийн хямрал болон АНУ Кубаг бүсэлсэн нь Дэлхийн 3-р дайн эхлэхэд хүргэх шахсан. ЗХУ-ын Эрх чөлөөний арал дээрх цөмийн цэнэгт хошууг устгах, Америкийн ЕрөнхийлөгчЖон Кеннеди болон Зөвлөлтийн удирдагчНикита Хрущёвын хоорондох хурцадмал байдал дээд цэгтээ хүрсэн.
1963 онд Кубад хөдөө аж ахуйн шинэчлэл хийгдсэн. Удирдагч Фидель Кастро Зөвлөлт Холбоот Улсын баатар цол хүртсэн. Кастро Москвад айлчлав. 1968 онд хувийн аж ахуйн нэгжүүдийг хурааж үндэсний өмч болгосон.
1967 оны 10-р сарын 9-нд 1953-59 оны хувьсгалын тэргүүлэгч дэмжигч, Фидель Кастрогийн найзЭрнесто Че Гевара 39 насандаа алагджээ.
1976 онд Кубад үндсэн хууль батлагдсан.
1960-аад оны эхэн үеэс 1990-ээд оны эхэн үе хүртэл Куба нь ЗХУ-ын холбоотон байсан бөгөөд Латин Америк (Пуэрто-Рико, Гватемал, Сальвадор, Никарагуа, Панам, Болив, Перу, Бразил, Аргентин, Чили), Африк (Этиоп, Ангол), Ази дахь марксист босогчид болон марксист засгийн газруудыг идэвхтэй дэмжиж байв. Түүнчлэн дэлхийн янз бүрийн оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бодлого баримталж байв. 1980-аад оны сүүлээр 70,000 гаруй кубачууд цэргийн болон хүмүүнлэгийн үйлсээр гадаадад алба хааж байжээ. ЗХУ нь мөн санхүү, эдийн засаг, улс төрийн ихээхэн дэмжлэг үзүүлж, гадаад бодлогын зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж, Кубын янз бүрийн зэвсэгт мөргөлдөөнд оролцож байв.
Фидель Кастро Зөвлөлт Холбоот УлсынӨөрчлөн байгуулалтын бодлогыг дэмжээгүй, тэр ч байтугай Зөвлөлтийн хэд хэдэн хэвлэлийг (Москвагийн мэдээ, Новое Время гэх мэт) Кубад тараан түгээхийг хориглосон байна.
1991 онд ЗХУ задран унасны дараа Кубын эдийн засгийн байдал мэдэгдэхүйц доройтсон (1990-1993 оны хооронд ДНБ 33%-иар буурсан) бөгөөд шинжээчид Кастрогийн засгийн газар удахгүй унана гэж таамаглаж байсан. Гэсэн хэдий ч 1994 он гэхэд байдал бараг тогтворжсон байна.
1998 онд Ромын ПапII Иохан Паул Хаванад айлчлав.
2008 оны 2-р сарын 19-нд Фидель Кастро Төрийн зөвлөлийн дарга, Кубын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албан тушаалаасаа огцрохооГранма сониноор дамжуулан зарлав.
2016 оны 11-р сарын 25-нд Фидель Кастро удаан өвчний улмаас 91 насандаа таалал төгсөж түүний дүүРаул Кастро Рус Дээд Ерөнхий командлагчийн албан тушаалыг хашсан.
2019 оны 4-р сарын 10-нд бүх нийтийн санал асуулгаар батлагдсан тус улсын шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон. Улмаар Куба улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгож, 5 жилийн хугацаатайгаар хоёр дахь удаагаа дахин сонгогдох эрхтэй, мөн иргэдийн хувийн өмч, жижиг бизнес эрхлэх эрхийг хүлээн зөвшөөрсөн байна.
11.1 сая гаруй хүн амтай. Хүн амын нягтрал - км.квадратад 101 оршин суугчтай. Арлын хүн амын 75% нь хотод, 25% нь хөдөө орон нутагт амьдардаг. Кубын хотууд архитектурын холимог хэв маягтай. Хамгийн их хүн амтай суурин Хавана 2.2 сая хүн амтай. Сантьяго-де-Куба болон Ольгин нь тус бүр хагас сая орчим хүн амтай. Кубад эрт дээр үеэс цагаан арьст европчууд (ихэвчлэн испаничууд) африкийн хар боолуудын удам болон азиуд амьдарч иржээ[ 16] . Албан ёсны мэдээгээр Кубын хүн амын 65,1% нь цагаан арьстан, 24,8% нь өнгөт арьстан, 10,1% нь хар арьстан байдаг байна[ 17] .
Арал дээр албан ёсны тархсан шашин нь католик гэж үздэг[ 18] . Хүн амын 95% католик шашин шүтлэгтэй, үлдсэн хэсэг нь бусад шашин шүтдэг[ 19] .
Албан ёсны хэл нь испани хэл. Амралтын бүсүүдээр англи, герман, итали хэл өргөн ашиглагддаг. Кубачууд гадаадынханд сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд англиар ярихыг оролддог ч бүрэн ойлгодоггүй. Кубачууд Латин Америкийн бусад улсуудыг бодвол испани хэлээр харьцангуй хурдан ярьдаг[ 20] .
Орчин үеийн латин америк хөгжим, африк бөмбөрийн хэмнэл, испани гитарын хосолсон ая Кубад үүссэн ба Сон (Son), Дансон (Danzon), Ча-ча-ча (Cha-cha-cha), Mамбо (Mambo), Сальса (Salsa), Румба (Rumba) ба багт наадмын хэмнэл зэрэг бүжгүүдийг үүсгэжээ. Тэр ч байтугай танго (Tango) Кубад үүсчээ[ 21] .
Мөнгөн тэмдэгт нь Кубын песо (CUP), 100 ceнтавод хуваагдана. Мөнгөн дэвсгэртүүд 1, 3, 5, 10, 20, 50, 100 песо болон 1-т 3-тын зоос байдаг. 1, 2, 5 ба 20 сентавогийн задгай мөнгө байдаг. Кубын хөрвөх песо (CUC) нь доллартай 1:1 харьцаатай. Кубын энэ шинэ мөнгөн тэмдэгт нь Кубын хуучин песотой ямар ч хамаагүй юм[ 22] .
Зүүн хойд зүгийн зөөлөн салхи бүхий таатай дулаан уур амьсгалтай. Борооны улирал 5 сараас 10 сар хүртэл үргэлжилж, хуурай өвлийн улирал 11 сараас 4 сар хүртэл үргэлжлэнэ. Агаарын дундаж температур 8-р сард 27,4°C байдаг бол, 2-р сард 22,2°C болдог[ 23] .
Куба нь Бүгд Найрамдах Улс бөгөөд төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч юм[ 24] . Төрийн эрх барих дээд байгууллага нь шууд сонгуулиар 5 жилийн хугацаатай сонгогдсон депутатуудаас бүрдсэн Үндэсний ассамблей[ 25] .
20-р зууны эхээр Кубад төмөр замын нягт сүлжээ тавигдсан. Авто тээвэр сайн хөгжсөн. Арлын улсын хувьд Кубад далайн тээвэр чухал ач холбогдолтой. Мөн түүнчлэн агаарын тээвэр чухал байр суурь эзэлнэ. Улс хоорондын болон орон нутгийн агаарын тээвэр ашиглаж болно[ 26] .
↑ "Cuban Peso Bills" . Central Bank of Cuba. 2015.Эх хувилбараас архивласан: 26 September 2018. Татаж авсан:14 February 2017 .↑ "National symbols" . Government of Cuba.Эх хувилбараас архивласан: 15 Нэгдүгээр сар 2016. Татаж авсан:7 September 2009 .↑ "Central America :: Cuba — The World Factbook – Central Intelligence Agency" . Cia.gov. Татаж авсан:28 September 2021 .↑ "Cuba - The World Factbook" .www.cia.gov . 6 October 2021.↑ "Constitution of Cuba" (PDF) .constituteproject.org . National Assembly of People's Power. 10 April 2019.Архивласан (PDF) огноо 2020-02-28. Татаж авсан:15 June 2023 .↑ "Cuba" .The World Factbook (2026 хэвлэл).АНУ-ын Тагнуулын төв газар . Татаж авсан:22 June 2023 . (Archived 2023 edition) ↑ "Indicadores Demográficos por provincias y municipios 2022" (Испани хэлээр). Oficina Nacional de Estadística e Information República de Cuba.Эх хувилбараас архивласан: 14 March 2023. Татаж авсан:8 June 2023 .↑8.0 8.1 "World Bank GDP PPP 2015, 28 April 2017 PDF" . Татаж авсан:18 January 2018 .↑ "World Bank total population of Cuba in 2015 (GDP PPP divided by Population data)" .Эх хувилбараас архивласан: 11 Арван нэгдүгээр сар 2020. Татаж авсан:18 January 2018 .{{cite web }}:Check date values in:|archive-date= (help ) ↑10.0 10.1 "Basic Data Selection" . United Nations. Татаж авсан:3 May 2021 .↑ "Cuba grapples with growing inequality" .Reuters . Татаж авсан:21 July 2013 .↑ "Human Development Report 2021/2022" (PDF) .United Nations Development Programme . 8 September 2022. Татаж авсан:8 September 2022 .↑ Archive copy (Memento 28. Дөрөвдүгээр сар 2016цахим архивт ) . Куба. (2012). Retrieved May 17, 2016↑ Archive copy (Memento 28. Дөрөвдүгээр сар 2016цахим архивт ) . Куба. (2012). Retrieved May 17, 2016↑ Archive copy (Memento 28. Дөрөвдүгээр сар 2016цахим архивт ) . Куба. (2012). Retrieved May 17, 2016↑ http://www.cuba.com.ua/cuba-information/ [permanent dead link ] . Куба. (2012). Retrieved May 17, 2016↑ Archive copy (Memento 2. Тавдугаар сар 2015цахим архивт ) . Куба (2010-2014). Retrieved May 17, 2016↑ Archive copy (Memento 28. Дөрөвдүгээр сар 2016цахим архивт ) . Куба. (2012). Retrieved May 17, 2016↑ Archive copy (Memento 2. Тавдугаар сар 2015цахим архивт ) . Куба. (2010-2014). Retrieved May 17, 2016↑ Archive copy (Memento 28. Дөрөвдүгээр сар 2016цахим архивт ) . Куба. (2012). Retrieved May 17, 2016↑ Archive copy (Memento 28. Дөрөвдүгээр сар 2016цахим архивт ) . Куба. (2012). Retrieved May 17, 2016↑ Archive copy (Memento 28. Дөрөвдүгээр сар 2016цахим архивт ) . Куба. (2012). Retrieved May 17, 2016↑ Archive copy (Memento 2. Тавдугаар сар 2015цахим архивт ) . Куба. (2010-2014). Retrieved May 17, 2016↑ Archive copy (Memento 2. Тавдугаар сар 2015цахим архивт ) . Куба. (2010-2014). Retrieved May 17, 2016↑ Archive copy (Memento 16. Есдүгээр сар 2016цахим архивт ) . Куба. (2002). Retrieved May 17, 2016↑ Archive copy (Memento 16. Есдүгээр сар 2016цахим архивт ) . Куба. (2002). Retrieved May 17, 2016
Гишүүд Хуучин гишүүн Aжиглагч улсууд
Иш татахад гарсан алдаа:<ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding<references group="lower-alpha"/> tag was found