Математикт дараах хэлбэрийн тоогкомплекс тоо гэдэг.

үүндa болонb ньбодит тоонууд бөгөөдi ньi ² = −1 байх шинж чанартай хуурмаг нэгж юм. Бодит тооa-г комплекс тооныбодит хэсэг гэх ба харин бодит тооb-гхуурмаг хэсэг гэнэ. Бодит тоонуудыг хуурмаг хэсэг нь тэг байх комплекс тоонууд гэж үзэж болох юм. Бодит тооa нь комплекс тооa+0i-тэй адил гэсэн үг.
Жишээлбэл 3 + 2i нь бодит хэсэг нь 3 болон хуурмаг хэсэг нь 2 гэсэнкомплекс тоо юм. Хэрэвz =a +ib бол бодит хэсэг (a)-г Re(z) эсвэл
гэж тэмдэглэх ба хуурмаг хэсэг (b)-г Im(z) эсвэл
гэж тэмдэглэнэ.
Комплекс тоонуудыг хооронд нь бодит тоонуудын адил нэмж, хасаж, үржүүлж, хувааж болох ба комплекс тоонууд нь бусад гоёмсог шинж чанаруудыг агуулж байдаг.
Бүх компекс тооныолонлогийг ихэвчлэнC үсгээр тэмдэглэх бөгөөд эсвэл
гэж тэмдэглэнэ. Бүх бодит тоогa =a + 0i хэлбэрийн комплекс тоо гэж үзвэл бодит тооны олонлогR-г комплекс тооныC олонлогт харьяалагддаг дэд олонлог хэмээн үзэж болно.
Хэрэв хоёр комплекс тооны бодит хэсгийн утгууд болон хуурмаг хэсгийн утгууд нь харгалзан тэнцүү бол эдгээр хоёр комлекс тоог хоорондоо тэнцүү гэнэ. Энэ ньa = c andb = d учраасa + bi = c + di байна гэсэн үг.