Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Иран

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баруун Азийн улсЗагвар:SHORTDESC:Баруун Азийн улс
Бусад утгыг, "Иран (салаа утга)"-с харна уу.
"Перс" үгээр энд холбогдлоо. Бусад утгыг, "Перс (салаа утга)"-с харна уу.
Ирак хуудастай андуурч болзошгүй.
Исламын Бүгд Найрамдах Иран Улс
جمهوری اسلامی ایران (Перс)
Жомхури-е Эслами-е Иран
Уриа: استقلال، آزادی، جمهوری اسلامی
Эстеклал, Азади, Жомхури-е Эслами
"Тусгаар тогтнол, эрх чөлөө, исламын бүгд найрамдах улс"
(де-факто)[1]
Төрийн дуулал: سرود ملی جمهوری اسلامی ایران
Соруд-э Мэлли-е Жомхури-е Эслами-е Иран
"Исламын Бүгд Найрамдах Иран Улсын үндэсний төрийн дуулал"
Location of Иран
Нийслэл
ба томоохон хот
Тегеран
35°41′N51°25′E / 35.683°N 51.417°E /35.683; 51.417
Албан ёсны хэлПерс хэл[2]
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл
Угсаатны бүлгүүд
Шашин
Шиит Ислам (албан ёсны)
Ард түмний нэршилИранчууд‎
Төр засагНэгдмэлтеократерөнхийлөгчийнисламын бүгд найрамдах улс
Али Хаменеи
Мохаммад Мохбер (үүрэг гүйцэтгэгч)
Мохаммад Мохбер
Мохаммад Багер Галибаф
Голям Хосейн Мохсени Эжеи
Хууль тогтоох байгууллагаИсламын Зөвлөлдөх Хурал
Түүх
МЭӨ 678
МЭӨ 550
МЭӨ 247
МЭ 224
934
1501
1736
1796
12 сарын 15, 1925 он
2 сарын 11, 1979 он
12 сарын 3, 1979 он
7 сарын 28, 1989 он
Газар нутаг
• Нийт
1,648,195 км2 (17)
• Усны эзлэх талбай (%)
1.63 (2015)[5]
Хүн ам
• 2023 тооцоо
87,590,873[6] (17)
• Нягтаршил
48/км2 (162)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$1.692 их наяд[7] (22)
• Нэг хүнд ноогдох
$19,548[7] (80)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$367.968 тэрбум[7] (43)
• Нэг хүнд ноогдох
$4,252[7] (120)
ОТББИ (2019)  40.9[8]
дундаж
ХХИ (2021) 0.783[9]
өндөр · 70
Мөнгөний нэгжИраны риал (ریال) (IRR)
Цагийн бүсUTC+3:30 (ИСЦ)
Огнооны форматжжжж/сс/өө (ХН)
Жолооны талбаруун
Утасны томьёо+98
ISO 3166 кодIR
Домэйн нэр

Иран (Перс:ايرانИран), 1979 оноос хойшИсламын Бүгд Найрамдах Иран Улс (перс. جمهوریاسلامی ایران‎ —Жомхури́-йе Эслɒми́-йе Ирɒ́н)-Өрнөдөд 1935 оноос өмнөПерс гэгддэг байсан учраас Ираны соёлын тайлбарт Перс гэдэг нэр нь одоо ч хэрэглэгддэг.

Иран улс нь бүхэлдээ 1,648,195 км² нутагтай (дэлхийн 18 дахь том), 2012 оны байдлаар 81 сая хүн амтай[10]. Далайн өргөн эрэг газартай,Евразийн төв дэх газар зүйн ашигтай байрлалтай орон юм. ХойгуурааАрмени,Азербайжан,Туркменистан улсуудтай болонКаспийн тэнгис; зүүн талаарааАфганистан,Пакистан; урдуурааПерсийн булан,Оманы булан; баруун талаарааТурк,Ирак улсуудтай тус тус хиллэдэг. Нийслэл бөгөөд хамгийн том хотТегеран нь улсынулс төр,соёл урлаг,худалдаа,аж үйлдвэрийн төв юм. Иран болгазрын тос,байгалийн хий ихтэй бөгөөдОйрх Дорноддоо ихээхэн нөлөөтэй улс гэгдэнэ.

Иранд эртнээссоёл иргэншил дэлгэрч, түүхэнд тэмдэглэгдсэн төрт улс ньНТӨ 2800 оныЭламаас эхэлдэг. МЭӨ 625 онд анхМидичүүд нэгтгэж өнөөгийн Иран үндэстний суурь тавьжээ. Тэднийг залгамжилж 1000 гаруй жилийн турш Ахемен,Аршак,Сасан гэсэн Ираны гурван улс дараалан оршиж байгаадАраб болон бусад харь улсуудын харьяанд байсаар 1551 онд иранчуудын байгуулсанСефевийн улс тогтож үндэстний хувьд дахин нэгтгэгджээ. Энэ улс ньИсламын шашны Шийт урсгалыг дэмжиж байснаас энэ номлол нь хүчтэй тархсан юм. Түүнээс хойш эзэн хаант ёс үргэлжилсээр 1906 ондүндсэн хуульт хаант, 1979 оны 4 сарын 1-ээс Исламын хувьсгалын үр дүнд албан ёсоорИсламын Бүгд Найрамдах Иран улс болсон.

Иран улс ньНҮБ,Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн,ИШУБ,Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага (ОПЕК) гэх байгууллагуудын үүсгэн байгуулалцсан гишүүн орон. 1979 оны Үндсэн Хуульд тулгуурласан Ираны улс төрийн тогтолцоо нь өвөрмөц, төвөгтэй бүтэц бүхий удирдах албуудаас бүрдэнэ. Төрийн тэргүүн ньДээд удирдагч. Албан ёсны шашин нь Исламын шашны Шийт урсгал бөгөөд албан ёсны хэл ньПерс хэл.

Нэр

[засварлах |кодоор засварлах]

Эртний грек түүхчдийнΠέρσης гэж бичиглэснээс МонголдПерс гэдэгтэй ижил нэрсээр бусад олон хэлэнд Ираныг нэрлэдэг байна. Үндсэндээ 2-3 мянган жилийг хамруулдаг. ИраныФарс нутгийн нэрээс үүссэн. Тэгтэлперсүүд өөрсдийн нутгааПарфын улсын үедАряан (язгууртан), МЭ III зууны үеэсЭран гэж хэлж бичиж байв.[11] Одоо Ираны персүүдИра́н (ايران), АфгандЭран, ТажиктЭрон хэмээдэг. Өрнөдөд түгсэн нэрийг халж, улсын нэрийг нутгийнхны хэлдгээр «Иран» болгохыг 1935 ондРеза Хан шах нь олон улсад хандан хүсчээ. Энэ нь 1959 оноос бүрэн хэрэгжиж улс орныг [Иран] гэж, үндсэн ард түмнийг перс гэж ялгадаг болсон.[12] Перс,курд,осет ардыг багтаасаниран угсаатантай андуурахгүй байх хэрэгтэй.

Газар зүй

[засварлах |кодоор засварлах]

Иран улс 1,648,195 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай,Монгол Улсаас арай том буюу дэлхийн18-р том орон юм. Хойд өргөргийн 24° — 40°, зүүн уртрагийн 44° — 64° доторөрнө Ази, зарим талаарөмнө Азид байдаг. ХойгуурааКаспийн тэнгис (740 км урт зурвасаар), өмнүүрээПерсийн булан,Оманы буланд тулж (нийлээд 2440 км), баруун болон хойд талаарааИрак (1458 км),Турк (499 км),Армени (35 км),Азербайжан (790 км) дөрөвтэй, зүүн хойд болон зүүн талаарааТуркменистан (992 км),Афганистан (936 км),Пакистан (909 км) гуравтай хиллэдэг. Хилийн нийт урт 5,440 км.

Газрын тогтоц

[засварлах |кодоор засварлах]

Иран цулайсан уулархаг орон.Ираны тэгш өндөрлөг гэнэ. Нутгийн баруун талаар дунджаар 3000 м өндөрЗагросын нуруу 1500 км үргэлжлэн тогтжээ.Каспийн тэнгисийн урдуурАльборзын нуруу байна. Энд Ираны хамгийн өндөр цэгДамаванд хэмээх идэвхтэйгалт уул (5610 м) оршдог. Уулын нурууд улсын хилтэй ойр. Нуруудын дундКавир,Лут гэх хүнгүй зэлүүд давс бүхий хоёр цөл Төв өндөрлөг (900 м) хэмээх газар байна.

Иранд хоёр хэсэг нам доор газар байна. Нэг нь Каспийн тэнгисийн эргийн, нөгөө ньМесопотамын зах болсонХузестаны нам доор газар юм.Персийн болонОманы булангийн эргээр уулын нуруунд тулсан нам доор нарийн зурвастай.

Оргил өндөр Дамаванд уул
Өндөр уулс
  1. Дамаванд (5610 м)
  2. Аламкух (4850 м)
  3. Сабалан (4811 м)
  4. Дена (4450 м)
  5. Зардкух (4250 м)

6.Ширкух (4050 м)
7.Тефтан (4025 м)
8.Точал (3964 м)
9.Незва (3810 м)
10.Саханд (3700 м)

Ус зүй

[засварлах |кодоор засварлах]
Урмиа нуурын ус татарчээ

Иранд томоохон гол мөрөн, нуур цөөн. Загросын нуруунаас эх авчПерсийн буланг чиглэн 950 км урсдагКаруныг усан замын тээвэрт ашиглана.Кархе,Дез,Заянде гэсэн томоохон гол бий.Урмиа гэж давстай, том нуур бий.

Уур амьсгал

[засварлах |кодоор засварлах]

Ираны уур амьсгал нэгэн янз биш. Нутгийн баруун хойд хэсгээр өвөлдөө хүйтэн, цастай, хавар намартаа бороотой, зундаа л халуун байдаг бол урд нутгаар жилийн турш хуурай, халуун. Хузестаны нам доор газар зуны улиралд чийглэг уур амьсгалтай.

Ираны ихэнх нутагт хур тунадас бага, жилд дунджаар 250 мм байна. Каспийн тэнгисийн баруунтаа 1,000 мм, Каспийн тэнгисийн эрэг, Загросын нуруугаар 500 м байдаг бол Төв тэгш өндөрлөгийн цөл газарт 100 мм-ээс бага хур тунадастай ажээ.

Цоохор ирвэс

Амьтан ургамал

[засварлах |кодоор засварлах]

Хонь, ямаа, үхэр, адуу, усны үхэр, илжиг, тэмээ зэрэг мал, гургуул, ятуу, бүргэд, өрөвтас зэрэг шувуу олон байна.Азийн үчимбэр (одоо Ираны үчимбэр) гэж нэн ховор зүйлийн амьтан бий. Зэрлэг амьтдаас баавгай, үнэг, чоно, зэрлэг гахай, гөрөөс, цоохор ирвэс бий.Арслан,бар нь байхгүй болсон.[13]

Ашигт малтмал

[засварлах |кодоор засварлах]

Газрын тос,шатдаг хий,нүүрс,хром,зэс,төмрийн хүдэр,хар тугалга,цайр,манганы нөөцтэй.

Нийгэм соёл

[засварлах |кодоор засварлах]

Хүн ам зүй

[засварлах |кодоор засварлах]
Яс, үндэс, угсааХувьШашин
Перс үндэстэн61%шийт
Азербайжан үндэстэн16%шийт
Курд үндэстэн10%суннит
Лур ястан6%шийт
Араб угсаатан2%шийт
Балуч ястан2%суннит
бусад ард түмэн2%олон янз
ОнХүн ам
15004,000,000
18007,000,000
19009,860,000
195618,954,704
197633,708,744
199660,055,488
201175,149,669

1950—1990 оны хооронд Иран улсын хүн амын тоо огцом өссөн бөгөөд 2011 онд 75,149,669-аар тоологджээ. 61 хувь нь 30–аас доош насны хүүхэд залуус. Жилийн дундаж өсөлт — 1.3%. Хүн амын нягт — 46 хүн/км², бичиг үсэг тайлагдалт — 84%, хотжилт — 71%.

Хүн амын нягтшил

Ираны 4 сая гаруй хүн 1979 оны хувьсгалаас хойш голдуу гадаадын олон оронд дүрвэн цагаачилсан бол эсрэгээрАфганистан,Иракаас голдуу 1 сая гаруй хүн Иранд цагаачлан иржээ.

Иран олон угсаатан, үндэстэн, ястнаас бүрдэнэ. Хүн амын 61% ᠋перс үндэстэн, 16%азербайжан, 10%курд, 6%лур, 2%араб, 2%балуч, 2%туркмен бол нэг хувь хүрэхгүйармен,гүрж,черкес,ассир ард бас байна. Ард түмэн болгон өөрийн хэлээр ярьдаг. Нэг бол перс төрлийн хэлтэйиран угсаатан (᠋перс, курд, лур, балуч), нэг бол нэг шашин (99.4% —ислам), нэг дэгтэн (эндхийн перс, азербайжан, арабчууд бүгдшийт — 90%) байдаг учир зөрчил тэмцэл бага. Тэгээд бүгд перс соёлоор эртнээс биендээ дасан зохицчихсон.Перс хэл, исламын шийт ёс энд албан ёсных байдаг.

Хот суурин

[засварлах |кодоор засварлах]

Иран маш хурдтай хотжиж байгаа. Одоо 71 хувь хотод аж төрөн суугаа бол 2030 онд 80% хүрэх төлөвтэй.[14]

Тегеран баАльборзын нуруу

Урлаг спорт

[засварлах |кодоор засварлах]

Иранд эртнээсуран зохиол,дүрслэх урлаг,гүн ухаан,анагаах ухаан,уран барилга хөгжсөн. ᠌

Перс хивс гэж эртнээсээ зартай. Одоо дэлхийн гараар нэхсэн хивсний зах зээлийн 30% дангаар эзэлж байна.

Перстматематик,геометр,одон орныгуран барилгатай (сүм хийд, орд харш голцуу) хослуулж чадсан бөгөөд эндээс эргэн тойрны олон оронд дэлгэрчээ. ᠌

Перс уран зураг монголчууд ирж эзэн сууснаар их хөгжсөн. Перс хэлээрх яруу найраг нь арвин баян. Диваажин, тамын хоорондох үлгэр домог хэмжээлшгүй.Фирдоуси (940—1020),Омар Хайям (1048—1131) гээд олон яруу найрагчийг дурдаж болно. Мөн тэр үеийнАвиценна буюу Ибн Син анагаах ухааны 450 гаруй судар бичиж үлдээсэн. Ираны гүн ухаанд эхлээдЗороастрын шашин, хожим Исламын шашин нөлөөлсөн. Маш олон зүйлийн хөгжмийн зэмсэг бүтээгдсэн.

XIX зуунд баригдсан сүмийн дотор тал

Иранд аргын тооллын жил болгоны 3-р сарын 21-нд өөрийн цаг тооллын шинэ жилНаурызын хаврын баяр тэмдэглэдэг бөгөөд түүнээс урьтаж галын наадам явуулдаг байна. Зуны баяр — усан наадам 7-р сарын эхээр тохиодог.

Ирандкино урлаг хөгжсөн. Ираны кино Өрнөдөд Хятадын кинотой адилаар үнэлэгдэж шагнал авдаг байна.

Иранд олон төрлийн хоол байна.Кебаб (татсан махны шорлог) байна.Хар түрс идэхээр хийдэг.

Ирандполо үүссэн. Иран хүчит бөх (чөлөөт бөх),хүндийг өргөгчдөөрөө зартай.Хөлбөмбөг,бэйсбол тоглоно. Уулнаасцанаар гулгахад тохиромжтой. Иран зуны олимпоос 15 алтан медаль хүртээд байгаа бол өвлийнхөөс шагналгүй гар хоосон.

Түүх

[засварлах |кодоор засварлах]
Персеполийн туурь
Сасаны улс (224 — 652)

Эртний Перс

[засварлах |кодоор засварлах]

Загросын нуруунаас чулуун зэвсгийн олдвор олддог. Иранд эртнээс төр улс үүсчээ. Анхны овог аймгуудаасСуз нийслэлтэйЭлам түүхэнд үлджээ. МЭӨ II мянганаасЕвразийн өргөн уудам нутагтиран угсаатан бүрэлдэж байснаасМид (МЭӨ 678–549 он),Ахемены улс (МЭӨ 550–330 он),Селиекусын улс (грекийн жанжны),Парфын улс (МЭӨ 247 – МЭ 224 он) зэрэг гүрэн улс тогтжээ. Түүний дараа мөн перс эзэнтэйСасаны улс (224–652)Ктесифон буюу өнөөгийнхөөрБагдадад төвлөж байсан. Ахемены улсыгII Кир хаан үндэслэж агуу нэрээ дуурсгаж явсан болIII Дариус хаанМакедоны Александрт дийлдэж улсаа алдаж байв.

Эртний Перс өрнө Азид дэндүү ноёрхож байсан бөгөөд баруун хил ньГрек,Ром, дорно зүгтАрал тэнгис,Инд мөрөн хүрдэг байжээ.

Харь ноён

[засварлах |кодоор засварлах]

633 онд өрнөөсУмарын толгойлсонхотонарабчууд ирж, иргэний дайнтай байсан Сасаны улсыг мөхөөгөөд бүрэн эзэлжээ.Зороастрын шашны нөлөө буурч иран угсаатанислам шашинтай хотон хүмүүс болсон түүх ийн эхэлжээ. СөргүүлээдОмеян (Дамаскийн) араб улс перс түшмэдээр дамжуулан перс соёлыг их хүртжээ.

Дараа ньАббасидын (Багдадын) халифт улс тогтоход иранчууд их эрхтэй болжээ. ҮүнээсТахир (821–873),Саффар (861–1003),Саманы улс (819–1005) гээд иран улсууд зай гарган тогтож байсан. XX зуунд Багдадын халиф Персийг үндсэндээ захирахаа байсандБуин улс (934–1062) нөлөөлсөн бол Буинхныгсельжук түрэгүүд цохьжээ. Омеян улсын үед Персийн хүн амын 10%, Аббасын үед 40%, XI зуун болоход 100%лалын шашинтан болжээ. Иран исламжсан энэ хэдэн зуундаа харин арабчлагдаагүй бөгөөд хэл соёлоо улам тодотгожперсчилж авсан байна. Энэ үед персийнуран зохиол,анагаах ухаан,математик хөгжжээ.

Коран шагайсанГазан хан

1219–1224 онд түрэг-перс соёлтойХорезм буюуСартуул улсыгЧингис хааны монгол цэрэг дайлаар ирж мөхөөжээ. 1256 ондМөнх хааны дүүХүлэгү цэрэг захиран ирж улс байгуулан суусан ньХүлэгүгийн Улс (персээрИльханан буюуУлсын ханы улс) байв. 1370 онд бас нэгэн байлдан дагуулагчТөмөр хааны улсад Персийг нэгтгэж 156 жилийг үджээ. Эдгээр улсын хаад яваандаа персэд ууссан байна.

Персийн сэргэлт

[засварлах |кодоор засварлах]

1000 жилийн турш олигтой улс байгуулаагүй байсан персүүд XVI зуундСафавын улс (1502–1736)-ыг байгуулжээ. Сафавын улс орчин үеийн Иран улсын эхлэл болсон. ҮндэслэгчI Исмаил нийтээрээ исламынсуннит дэгтэй байсныг албан ёсоор шийт болгосноорисламын шашны нэгэн том урсгал хөлөө олжээ.Эсфаханд нийслэлтэй энэ Сафавын улс томорч өрнө зүгтОсман, дорно зүгтИх Моголтой мөчөөрхөж байв. 1587–1629 онд төр барьсанI Аббас хаан газар нутгаа их тэлж байсан бол урагшгүйСолтан Хусейн 1722 онд улсаа алджээ.

Түүний дараа угаас Перст нутагтай, түрэг угсааныАфшарын (1736–1796),Кажарын (1796–1925) гээд хоёр улсМашхад,Тегеранд төвлөж өнөөгийн газар нутаг үндсэндээ тогтсон байна. 1921 ондРеза Хан 20 жилийн улс төрийн давамгайллаа бататган төр эргүүлж хаан (иранааршах хэмээн цоллодог) болсон ньПахлавийн төр (1925–1979) байж, Ираны сүүлчийн хаан ураг байсан билээ.

1941 онд Англи-Зөвлөлтийн хүчин халдажПерсийн замыг үүсгэсний сацуу Реза Ханыг шахамдуулж хүүМохаммед Реза нь хаан болсон. 1951 онд ерөнхий сайдаар сонгогдсонМохаммед Мосаддык нефтийн үйлдвэр, уурхайдыг улсын өмчид авч ард түмэнд үнэлэгдсэн ч 1953 онд Англи-Америкийн оролцсон эргэлтээр огцорчээ. Мохаммед Реза шахХүйтэн дайны жилүүдэдАмериктай ойр байж «Цагаан хувьсгал» хэмээн өрнөжих бодлого барьсан болРухолла Хомейниаятолла үүнийг буруушааж хоригдож, цөлөгдөж байв.

Бүгд найрамдах улс

[засварлах |кодоор засварлах]

1977 оноос дарангуй шахыг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн үүсч 1979 онд шах гадаадад зайлан дүрвэж, хаант засаг халагдаж,Исламын бүгд найрамдах улс үүсээдХомейниаятолла (Аллахын гэрч) уригдан «Дээд удирдагч» (рахбар) болжээ. Тогтворгүй байдлыг далимдуулан хөрш Ирак улсын ерөнхийлөгчСаддам ХусейнИран-Иракийн дайн (1980–1988)–ыг дэгдээсэн ч 1982 он гэхэд Иран эзлэгдсэн газраа эргүүлж авч чадсан. 1989 ондАли Хаменеи дээд удирдагч болсон. Дайны хохирлоо нөхөхөөрАкбар Хашеми Рафсанжани бизнесийг дэмжих бодлого явуулсан болМохаммад Хатами ерөнхийлөгч улам чөлөөлж, ардчилсан болгожээ. 2005 онд консервативМахмуд Ахмадинежад сонгогдож байсан бол 2013 ондХасан Рухани, 2021 ондЭбрахим Райси, 2024 ондМасуд Пезешкиан Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Төр улс

[засварлах |кодоор засварлах]

Төр засаг

[засварлах |кодоор засварлах]

Иран улсад 1979 онд Ираны хувьсгал гарсан. Улмаар Үндсэн хуулиа шинэчилжИсламын Бүгд Найрамдах улс болжээ. Дэлхийд шашин төрийг хослуулан байгаа цөөн улсын нэг юм.

  1. Дээд удирдагч (рахбар) — Төрийн тэргүүн, чиг бодлого заагч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Шүүх болон цагдаагийн байгууллагын даргыг, хяналтын зөвлөлийн 12 гишүүнийг 6-г томилно. Харин Шинжээчдийн зөвлөлийн өмнө дүгнүүлдэг.
  2. Ерөнхийлөгч — Үндсэн хуулийг батлан сахиулагч, Төрийн гүйцэтгэх байгууллагын тэргүүн. Сайд нарын зөвлөлийг бүрдүүлж, засгийн газрыг тэргүүлнэ. Доороо 8 дэд ерөнхийлөгч, 21 сайдтай. Иргэдийн шууд санал хураалтаар 4 жил хугацаанд ажиллах, дахин нэг сонгогдох эрхтэй. Гол шийдвэрээ дээд удирдагчтай зөвшилцөнө.
  3. Исламын зөвлөлдөх хурал — нэг танхимын 290 гишүүн бүхий улсын хууль тогтоох хурлын байгууллага. Хувьсгалаас өмнө хоёр танхимтай байсан. 4 жилийн хугацаатай, иргэдээс шууд саналаар бүрддэг. Хууль, олон улсын гэрээ хэлэлцээр, улсын төсөв батлах үндсэн үүрэгтэй. 2024 оны сонгуулиар уламжлагчид 186, шинэчлэгчид 58, бие даагчид 41 суудал авсан.
  4. Хяналтын зөвлөл — үндсэн хуулийг сахиулах үүрэгтэй. 6 гишүүнийг дээд удирдагч, үлдсэн 6-г улсын хурлаас томилдог.

Гадаад харилцаа

[засварлах |кодоор засварлах]
Иран улсын элчин сайд, консул байдаг улс орны газрын зураг

Иран өмнө нь ЗХУ-ын түрэлтийг сөржАНУ-тай дотно,Өрнө дахинтай ойр харилцаатай байсан бол АНУ-ын эсрэг тэмцсэн 1979 оны Ираны хувьсгалын шийдлээр Америк төдийгүй Өрнийн орнуудтай таарамжгүй харилцаатай болсон. Хувьсгалын дараа Арабын улсуудтай харилцаа мөн муудсан. 1980 ондИрак Ираны газрын тостой нутаг руу халдан довтлоход сөргүүлээд Иран Иракт өөрийн чиг баримжаатай хувьсгал гаргахыг оролджээ. 1990 оноос Европтой энгийн харьцах болсон.Чеченийн (осеттой залгаа) салан тусгаарлах тэмцлийг дэмжсэн ньОрост таалагдаагүй ч бусад хамтын эрх ашгийн үүднээс нааштай харилцдаг болж байна. Харин АНУ-ын холбоотон Израил улстай сөргөлдсөөр байгаа.

Иран дэлхийн ихэнх улстай, тэр дундааМонгол Улстай 1971 оны 5-р сарын 20-нд дипломат харилцаа тогтоосон. Харин АНУ-тай дипломат харилцаагүй,Израил улсыг бүрэн эрхт улс гэж хүлээн зөвшөөрдөггүй. ИранНэгдсэн Үндэстний Байгууллага,Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага зэрэг олон улсын байгууллагад гишүүний статустай.Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх өргөдлөө 2022 онд өгөөд байгаа.

Орон нутаг

[засварлах |кодоор засварлах]
Иран улсын 31 мужийн газрын зураг

Иран улс эхлээдостан (муж) гэсэн нэгжээр хуваагдана. Остан нь дотроо 321шахрестан (газар нутаг, хүн амын тоо, эрэмбэ дэсээр монголоорхошуу гэж) болно. Дотроо 740бахш (сум), 982шахр (хот суурин)-д хуваагдана. Ираны31 муж:

1.Тегеран
2.Ком
3.Төв
4.Казвин
5.Гилан
6.Ардебиль
7.Занжан
8.Дорно Азербайджан
9.Өрнө Азербайджан

10.Курдистан

11.Хамадан
12.Керманшах
13.Илам
14.Лурестан
15.Хузестан
16.Чехармехаль-Бахтиария
17.Кохгилуйе-Бойерахмед
18.Бушир
19.Фарс

20.Хормозган

21.Систан-Белужистан
22.Керман
23.Йазд
24.Эсфахан
25.Семнан
26.Мазандаран
27.Голестан
28.Умар Хорасан
29.Хорасан-Резави
30.Өмнө Хорасан

31.Альборз

Аж байдал

[засварлах |кодоор засварлах]

Эдийн засаг

[засварлах |кодоор засварлах]

Иран улс 2012 онд нэрлэсэн үнээр 548.590 тэрбумам.доллар, худалдан авах чадвараар тэгшитгэсэн үнээр 988.437 тэрбум ам.долларын бүтээгдэхүүндотооддоо үйлдвэрлэн хэрэглэсэн нь дэлхийн 194 улсад харьцуулахад харгалзан 21, 17-р их дүн юм. ХАЧТ дүнгээр нэг хүнд 12,478 $ оногдож байгаа дунджаас дээгүүр орлого бүхий орон юм. Задалвал үйлчилгээнд 45%, аж үйлдвэрт 45% (газрын тос,шатдаг хий голлодог), хөдөө аж ахуйд 10% босч байна.

Ираны газрын тос, шатдаг хийн орд, хоолойн байршил зураг
Иран Ходро — Ойрх Дорнодын автомашины гол үйлдвэрлэгч

Зам тээвэр

[засварлах |кодоор засварлах]

Иран улс 1,435мм-ийнцариг бүхий 11,106км урт төмөр замтай.Төмөр зам нь нутгийн баруун хойноос зүүн урагш, баруун урдаас зүүн хойш хүрсэн хэрээс маягийн хэлбэртэй, нийслэлТегеранд огтолцдог.Тегераны метро 2000 онд ашиглалтад орсон. Улс даяар 172,927 кмавто замтайгаас 125,908 км нь цардмал. 2010 онд 11 сая автотээврийн хэрэгсэл байгаагаас ихэнхийг өөрийн оронд үйлдвэрлэж, угсарчээ.Карун голоор 850 км усан замын тээвэртэй. Улс даяар нийт 316 иргэний тээврийннисэх буудалтайгаас олон улсын 8, агаарын хилийн 21, орон нутгийн 25 гээд 54-ийг идэвхтэй хэрэглэдэг.

Ираны далайн боомтууд 150–200 сая тн ачаа хүлээн авдаг.Ассалуйе,Бандар-Аббас,Бандар-Хомейни зэрэг гурван боомтоор бүх ачааны 90% дамждаг.

Цахим холбоос

[засварлах |кодоор засварлах]

Эх сурвалж

[засварлах |кодоор засварлах]
  1. Jeroen Temperman (2010).State-Religion Relationships and Human Rights Law: Towards a Right to Religiously Neutral Governance. Brill. х. 87–.ISBN 978-90-04-18148-9.The official motto of Iran is [the]Takbir ('God is the Greatest' or 'God is Great'). TransliterationAllahu Akbar. As referred to in art. 18 of the constitution of Iran (1979). Thede facto motto however is: 'Independence, freedom, the Islamic Republic.Загвар:'-
  2. 2.02.1"Constition of Islamic Republic of Iran, Chapter II: The Official Language, Script, Calendar, and Flag of the Country, Article 15".Iran Chamber Society.Эх хувилбараас архивласан: 9 June 2023. Татаж авсан:9 June 2023.
  3. "Iran – Languages".Encyclopedia Britannica (Англи хэлээр). Татаж авсан:9 January 2020.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid<ref> tag; no text was provided for refs namedCIA
  5. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан:11 October 2020.
  6. "Iran".The World Factbook (2026 хэвлэл).АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан:22 June 2023. (Archived 2023 edition)
  7. 7.07.17.27.3"World Economic Outlook Database, April 2023".IMF.org.International Monetary Fund. April 2023. Татаж авсан:April 11, 2023.
  8. "Gini index".World Bank. Татаж авсан:13 January 2023.
  9. "Human Development Report 2021/2022"(PDF) (Англи хэлээр).United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан:8 September 2022.
  10. "CIA Factbook – 2010". Cia.gov.Эх хувилбараас архивласан: 2012-02-03. Татаж авсан:2011-09-14.
  11. MacKenzie, David Niel (1998), "Ērān, Ērānšahr", Encyclopedia Iranica, vol. 8, Costa Mesa: Mazda, <http://www.iranicaonline.org/articles/eran-eransah>
  12. "Renaming Persia".persiansarenotarabs.com. 2007. Татаж авсан:26 Apr 2011.
  13. Guggisberg, C.A.W. (1961). Simba: The Life of the Lion. Howard Timmins, Cape Town.
  14. "Islamic Azad University". Retrieved 28 January 2008". Wayback.archive.org. 10 November 2007. Retrieved 21 June 2013.
Бүрэн эрхт улс
Австрали
Грек
Их Британи
  • 1 Ази болон өөр тивийг холбосон уламжлалт хилийг хамардаг.
  • 2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
Гишүүд
Түдгэлзүүлсэн
Ажиглагчид
Улс ба
газар нутаг
Лалын
нийгэмлэгүүд
Олон улсын
байгууллагууд
  • 1 "Туркийн Кипр Улс" нэрээр.
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Иран&oldid=826026"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2026 Movatter.jp