- Гүржийн үндсэн хүн ам болдог үндэстний тухайГүрж угсаатан өгүүллээс үзнэ үү.
Гүрж საქართველო (Гүрж)Сакартвэло |
|---|
|
|
Төрийн дуулал: თავისუფლება Тависуплеба "Эрх чөлөө" |
Дэлхийн бөмбөрцөг Европын газрын зураг (нэхэмжилсэн хил) |
| Нийслэл ба томоохон хот | Тбилиси 41°43′N44°47′E / 41.717°N 44.783°E /41.717; 44.783 |
|---|
| Албан ёсны хэл | Гүрж хэл |
|---|
| Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Абхаз хэл[a] |
|---|
| Угсаатны бүлгүүд | |
|---|
| Шашин (2014) | |
|---|
| Ард түмний нэршил | Гүржүүд |
|---|
| Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
|---|
|
| Саломе Зурабишвили |
|---|
| Иракли Гарибашвили |
|---|
| Шалва Папуашвили |
|---|
|
| Хууль тогтоох байгууллага | Парламент |
|---|
| Түүх |
|---|
|
| МЭӨ 13-р зуун – МЭ 580 |
|---|
| 786–1008 |
|---|
| 1008 |
|---|
| 1463–1810 |
|---|
| 9 сарын 12, 1801 он |
|---|
| 5 сарын 26, 1918 он |
|---|
| 2 сарын 25, 1921 он |
|---|
• ЗХУ-аастусгаар тогтнов • Тунхаглал • Бүрэн |
4 сарын 9, 1991 он 12 сарын 26, 1991 он |
|---|
| 8 сарын 24, 1995 он |
|---|
|
| Газар нутаг |
|---|
• Нийт | 69,700 км2 (119) |
|---|
| Хүн ам |
|---|
• 2022 тооцоо | 3,688,647[a][4] 4,012,104[b] (126) |
|---|
• 2014 тооллого | 3,713,804[a][5] |
|---|
• Нягтаршил | 57.6/км2 (137) |
|---|
| ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
|---|
• Нийт | ▲ $80.611 тэрбум[a][6] (102) |
|---|
• Нэг хүнд ноогдох | ▲ $21,922[a][6] (75) |
|---|
| ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
|---|
• Нийт | ▲ $27.947 тэрбум[a][6] (115) |
|---|
• Нэг хүнд ноогдох | ▲ $7,600[a][6] (92) |
|---|
| ОТББИ (2021) | ▼ 34.2[a][7] дундаж |
|---|
| ХХИ (2021) | 0.802[a][8] маш өндөр · 63 |
|---|
| Мөнгөний нэгж | Гүрж лари (₾) (GEL) |
|---|
| Цагийн бүс | UTC+4 (Гүржийн Цаг GET) |
|---|
| Огнооны формат | өө.сс.жжжж |
|---|
| Жолооны тал | баруун |
|---|
| Утасны томьёо | +995 |
|---|
| ISO 3166 код | GE |
|---|
| Домэйн нэр | .ge,.გე |
|---|
|
Гүрж Улс (гүрж.საქართველოСакартвэлоⓘ) — өвөрКавказын баруун талыг эзлэн оршдогулс. Газрын байрлалаарБаруун Азийнх боловч зарим талаарДорнод Европт ойр байдаг тулЕвразийн улс орон гэгдэнэ. Баруун талаарааХар тэнгисээр хүрээлүүлж, бусад талаарааОХУ,Азербайжан,Армени,Турктай газраар хиллэдэг. Нийслэл -Тбилиси хот.
Гүрж улсын нутаг дэвсгэр - 69,700 км2, 2023 оны байдлаар хүн амын тоо - 3 сая 700 мянга орчим. Үүнээс дийлэнх олонх болохГүржүүд 83.8%-ийг эзлэдэг бол 6.5% ньАзери, 5.7% ньАрмени угсаатан байдаг ажээ. Албан ёсныГүрж хэлээр хүн амын 71% нь ярьж бусад Гүржүүд (12.2%) Мигрел хэлээр ярилцацгаадаг гэнэ.[10]
Гүржийн газар нутагт балар эртний үеэс хүн суурьшсан бөгөөд дэлхийн хамгийн эртний дарс, алт олборлолт, нэхмэл эдлэлийн үйлдвэрлэлийн газруудтай байжээ. Сонгодог эрин үед Колчис, Ибериа зэрэг хэд хэдэн вант улсууд бий болсон нь орчин үеийн Гүржийн төрийн үндсийг бүрдүүлсэн. 4-р зууны эхээр Гүржүүд Христийн шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь тэднийг Гүржийн хаант улсын нэг хэсэг болгон нэгтгэхэд хувь нэмэр оруулсан юм. Гүрж IV Давид хаан, Тамара хатан хаан хоёрын хаанчлалын үед Алтан эриндээ хүрчээ. 14-р зуунаас эхлэн Монгол, Османы эзэнт гүрэн, Перс зэрэг бүс нутгийн янз бүрийн гүрнүүдийн шахалтаар тус улс уналтад орж, задран унасан бөгөөд 1801 оноос эхлэн Оросын эзэнт гүрэнд аажмаар нэгдэж орсон байна.
19-р зууны эхэндОросын Хаант Улсад хавсрагдаж,[11]1917 оны Оросын хувьсгалын дараа богино хугацаанд тусгаар тогтноод 1921 онд Зөвлөлтөд эзлэгдэнЗөвлөлт Холбоот Улсын 15 Бүгд Найрамдах Улсын нэгэн болж байв. 1991 онд тусгаар тогтнож, түүнээс хойш иргэний дайн самуунтай байж ирсэн. Гүрж одоонэгдмэл байгууламжит, ерөнхийлөгчийнБүгд найрамдах засагт төрийн хэлбэртэй.
Гүржийн бүрэн эрхийнАбхаз,Өмнөд Осети хоёр сүүлийн хэдэн жилд Гүржийн мэдлээс тусгаар тогтноод байгаа. Гэхдээ тэдНҮБ-ын гишүүн биш бөгөөдОрос мэтийн хэдхэн улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. БН Гүрж улс/ Утасны код – 995
БН Гүрж улс нь Ази тивийн баруун өмнөд хэсэгт Кавказын уулархаг нутагт оршдог. Хойд талаараа Орос улстай, зүүн талаараа Азербайжан, урд талаараа Армени, Турк улсуудтай тус тус хиллэнэ. Баруун талаарааХар тэнгисээр хүрээлэгддэг.
Газар нутаг: 69.7 мянган км2.
Нийт хүн амын 69 % -гүрж, 9 %- армян, 7 %- орос, 5 %- азербайжан үндэстэн байдаг. Түүнээс гадна тус оронд 170 мянган осетин, 100 мянган грек, 50 мянган украин, 30 мянган еврей, 25 мянган күрд зэрэг үндэстэн ястан амьдардаг. Хилийн чанадад тухайлбал Орос, Израил зэрэг оронд 1 сая гаруй гүржүүд амьдардаг. Нийт хүн амын 52 хувь нь хот суурин газарт амьдардаг. Дундаж наслалт эрэгтэй 70, эмэгтэй 75 наслана.
Нийтлэг хүн ам нь христийнҮнэн алдартны шашин шүтдэг.
Засаг захиргааны хувьд 9 хязгаарт хуваагддаг. Нийслэл хот Тбилиси /1350 мянган хүнтэй/, томоохон хотуудадКутаиси /300 мянган хүн/,Батуми /130 мянган хүн/, Рустави /100 мянган хүн/ зэрэг хот багтдаг байна.
Төрийн байгууламж: Гүрж улс нь БН улсын бүтэцтэй бөгөөд төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд байдаг. Хууль тогтоох дээд байгууллага нь 235 суудалтай нэг танхимт Дээд зөвлөл. Ерөнхийлөгч нь улсын аюулгүй байдлыг хамгаалах яам болон батлан хамгаалах яамыг удирддаг. Бусад яамыг ерөнхий сайд удирддаг байна.
Гүрж улс нь үйлдвэр, хөдөө аж ахуйн орон бөгөөд нүүрс, зэс, газрын тос, гантиг зэрэг ашигт малтмалаар баялаг орон төдийгүй эдгээрийг ихээхэн хэмжээгээр олборлодог. Ган, ширэм, цувирмал боловсруулж, суурь машин, цахилгаан галт тэрэг, ачааны машин, бүх төрлийн цахилгаан бараа үйлдвэрлэхээс гадна барилгын материал болон эрдэс бордооны үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн. Цай, дарс, шарз, тамхи зэргийг их хэмжээгээр үйлдвэрлэж экспортлодог. Голчлон цай, нимбэг, жүрж, усан үзмийн бут, улаан буудай, эрдэнэ шиш, хүнсний ногоо зэргийг тариалдаг. Хонь, үхэр, гахайг өсгөж үржүүлнэ. 1612 км урт төмөр замтай. 20363 км авто замтайгаас 19038 км нь хатуу хучилттай.
Мөнгөн тэмдэгт нь: Лари /Л/ 1000л =0.42 ам.доллартай тэнцэнэ.
Нэг хүнд оногдох ҮНБ: 3100 ам доллар
Уур амьсгал ба ан амьтад: Гүржийн уур амьсгал халуун ба сэрүүн бүсийн завсрын шинжтэй. Жилийн дундаж хэм нь 13 градус. Өндөр уул, тал хээр, нам дор газар зэрэг газарзүйн бүсчлэлийн бүх онцлог шинжийг агуулсан газар нутаг юм. Хамгийн өндөр цэг нь Шхара уул – 5201м юм. Том голуудад Кура, Риона, Алазани нар орно. Уулархаг нутгаар 600 гаруй мөсөн гол, олон тооны үзэсгэлэнт нуур байдаг. Мөн уулсын хооронд үржил шимтэй нугууд байдаг. Эвэрлэг мод, царс, туулайн бөөр, дал мод, далдуу мод, жодоо, гацуур бүхий ой тус орны нутаг дэвсгэрийн 37 хувийг эзэлнэ. Цэцэгт ургамлын 4.5 мянган төрөл зүйлтэй. Зэрлэг үхэр, янгир, баавгай, буга, бор гөрөөс, шилүүс зэрэг ан амьтдаас гадна олон зүйлийн шувуу, могой тааралддаг.
Түүх соёлын дурсгал: Мцхетийн сүм (I зуун), Сионий цогчин дуган (V зуун), Тбилиси дэх Давидын сүм (VI зуун),Сухуми дахь Диоскурын усан доорх балгас, Гори дахь И.В.Сталины гэр музей, Пицунде дахь эртний нарсан төгөлийн үлдэц зэрэг сонирхолтой анхаарал татахуйц газрууд олон байдаг. Гадаадын жуулчид Гүржийн тааламжтай уур амьсгал, үзэсгэлэнтэй байгаль, далайн хаялга, үндэсний хоол зэрэгт дуртай. Яруу найрагчШота Руставели, зохиолч гүн ухаантанИлья Чавчавадзе,Давид Гурамишвили, Гурам Панжикизе зэрэг нэр цуутай хүмүүс Гүржийн ард түмний дундаас төрж гарсан юм.
- Дундад зууны үед Монголчуудын баруун зүг хийсэн шар загалмайтны аян дайн буюу Хүлэг хааны аян дайны үед монголчуудын үнэнч ганц холбоотон нь армянчууд байсан.
- дундад зууны үед гүржүүд нь монголын удирдах эрхийг хүлээн зөвшөөрсөн загалмайн шашинт улсуудын нэг байсан бөгөөд хаан ширээнд нь өрсөлдөж байсан хан хөвгүүд нь Хар хорин хотод очиж эрх мэдэл гуйж байсан түүхтэй.
Улс төрийн газрын зураг
Газрын байцын зураг
Гүрж хувцастай залуус
|
|---|
| Бүрэн эрхт улс | | |
|---|
| |
|---|
| |
|---|
| |
|---|
- 1 Ази болон өөр тивийг холбосон уламжлалт хилийг хамардаг.
- 2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
|