Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Герман

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ
ᠪᠦᠬᠦᠳᠡ
ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠭᠧᠷᠮᠠᠨ
ᠤᠯᠤᠰ
Bundesrepublik Deutschland (Герман)
Төрийн дуулал: "Deutschlandlied"[a]
("Германчуудын дуу")
Дэлхийн бөмбөрцөг
Европын газрын зураг
 Герман улсын байршил (хар ногоон)

– Европ (цайвар ногоон & хар саарал)
– Европын Холбоо (цайвар ногоон)

Нийслэл
ба томоохон хот
Берлин[b]
52°31′N13°23′E / 52.517°N 13.383°E /52.517; 13.383
Албан ёсны хэлГерман хэл[c]
Ард түмний нэршилГерманчууд
Төр засагХолбооны парламентын бүгд найрамдах улс[4]
Франк-Вальтер Штайнмайер
Олаф Шолц
Хууль тогтоох байгууллагаБундестаг,Бундесрат[d]
Газар нутаг
• Нийт
357,592 км2[5] (63)
• Усны эзлэх талбай (%)
1.27 (2015)[6]
Хүн ам
• 2022 тооцоо
Neutral increase 84,270,625[7] (19)
• Нягтаршил
232/км2 (58)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$5.317 их наяд[8] (5)
• Нэг хүнд ноогдох
$63,835[8] (18)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$4.031 их наяд[8] (4)
• Нэг хүнд ноогдох
$48,398[8] (20)
ОТББИ (2020)  30.5[9]
дундаж
ХХИ (2021) 0.942[10]
маш өндөр · 9
Мөнгөний нэгжЕвро () (EUR)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+49
ISO 3166 кодDE
Домэйн нэр.de

Герман (герман.Deutschland [ˈdɔɪ̯t͡ʃlant]дуудлагыг сонсох), албан ёсоорХолбооны Бүгд Найрамдах Герман Улс (герман.Bundesrepublik Deutschland) ньТөв Европынулс юм. Умард талаарааДани, зүүн талаарааПольш,Чех, өмнө талаарааАвстри,Швейцар, баруун талаарааФранц,Люксембург,Бельги,Нидерланд улсуудтай хиллэдэг. Мөн баруун хойд хэсгээрээХойд тэнгис, зүүн хойд нутгаарааБалтын тэнгисээр хүрээлүүлдэг. Герман нь 357,021 км² нутаг дэвсгэртэй, 2023 оны байдлаар — 84,4 сая хүн амаарааЕвропын Холбооны гишүүд дотор тэргүүлдэг, мөн гадаадын оршин суугчдаараа дэлхийд гуравт орно.

Герман нь 16 улс нутгаас (Bundesländer) тогтсон Холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Парламент ньБундестаг юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Герман ньНҮБ,НАТО,Их Найм, "G 7" зэрэг байгууллагуудын гишүүн бөгөөдКиотогийн гэрээнд гарын үсэг зурсан. ДНБ нь дэлхийд тавд (худалдан авах чадвараар харьцуулсан), эсвэл гуравт (нэрлэсэн) ордог. Мөн дэлхийн хамгийн том экспортлогч орон юм. Германы гадаад орнуудад үзүүлэх туслалцаа нь дэлхийд хоёрт ордог бөгөөд цэрэг армийн зарцуулалт нь зургаад орно. Герман нь амьдралын чанар өндөртэй бөгөөд нийгмийн аюулгүй байдлыг хангах нарийн системийг бий болгожээ. Европын үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд дэлхийн орнуудтай сайн хамтын ажиллагаатай. Герман ньшинжлэх ухаан,технологийн салбарт тэргүүлэгч орнуудын дунд жагсдаг.

Албан ёсны хэл нь -герман хэл. Мөнгөн тэмдэгт нь -евро.

Түүх

[засварлах |кодоор засварлах]

МЭӨ 100 оноос өмнө латин хэлээр"Германиа" гэгч нутагт Герман угсааны хүмүүс амьдарч байжээ. Энэ орны газар нутаг болон ард түмэн нь өөрчлөгдөн солигдсоор ирсэн ба 19-р зууны сүүлээрүндэстний улс болжээ.Үндэстний их шилжилтийн үеэр буюу МЭ 5-р зуундБаруун Ромын эзэнт гүрэн задарчээ. Эндээс эртний германчууд-ромчуудын дагавар эзэнт гүрнүүд бий болсны дотроосМеровингичүүдФранкийн Эзэнт Гүрнийг үүсгэн байгуулсан нь хамгийн чухалд тооцогддог. Дундад зууны өмнөх үед Франкын эзэнт гүрэнКаролингичүүдийн мэдэлд өргөжин,Их Карлын үед өнөөгийн Германы ихэнх нутаг,Бенилюксийн орнууд,Франц,Итали,Швейцар,Австрийн нутгийг хамарч байв. Каролингичүүд задран унасны дарааЗүүн Франкийн эзэнт гүрэн үүсч өнөөгийн Германы нутаг дэвсгэрт, герман үндэстний гэсэн үзэл бодлогогүйгээрдундад зууны үед төвхнөн суурьшив. 10-р зуунд бүрэлдэн тогтсонАриун Ромын Эзэнт Гүрэн нь дундад зууны сүүлээс мөнАриун Ромын Эзэнт Гүрэн хэмээн нэрлэгддэг байсан гүрэн нь нэг үндэстэн улс гэхээсээ илүү олон үндэстний улс байлаа.[11] Герман-Ромын хаад болон вангууд нь бусад баруун европын эзэнт гүрний хаад ноёдтой харьцуулахад харьцангуй далд байжээ. Үүнийг уламжлалт германы холбооны үзлээр тайлбарладаг ба Ариун Ромын Эзэнт Гүрний төгсгөл хүртэл төвлөрсөн нэг хаанчлалын системийг тогтоож чадаагүй юм. Тус эзэнт гүрэн шинэ эриний өмнөх үесттахал,протестант шинэчлэл,протестант шинэчлэлийн эсрэг хөдөлгөөн,гучин жилийн дайн зэргийн бэрхшээлүүдтэй тулгарч байлаа. 10-р зуунаас 1806 он хүртэл Германы нутаг дэвсгэр ньАриун Ромын Эзэнт Гүрний маш чухал хэсэг болж байв. 16-р зуунд Германы хойд хэсэг ньПротестант шинэчлэлийн төв болсон байна. 1871 оныФранц-Пруссийн дайнд анх удаагаа улс болж нэгджээ.

1806 онд Ариун Ромын Эзэнт Гүрэн задарсан ба 1813 ондНаполеоны эсрэгЛайпциг дахь ард түмнүүдийн тулаанд ялсны дараа 1815 ондГерманы Холбоог үүсгэжээ. 1848-1849 оны хувьсгалын үеэр германы анхныпарламент болохФранкфуртын үндэсний цугларалт бий болсон ч ихээхэн эсэргүүцэлтэй тулгаран нэг жилийн дараа татан буугджээ. Германы Холбоо нь 1866 он хүртэл оршин тогтносон бөгөөдАвстри болонПруссийн хооронд хаанчлалын төлөөх тэмцэл өрнөснөөр дуусгавар болжээ. Энэ тулаанд Прусс цэргийн хүчээр дийлэн 1867 ондУмард Германы Холбоог үндэслэн байгуулав. 1870-1871 онд болсонГерман-Францын дайны үеэрГерманы эзэнт гүрэн үүсгэн байгуулагдсан ба энэ нь олон жижиг бага ястнаар хүрээлүүлсэн анхны герман үндэстний улс байлаа. Германы эзэнт гүрний үе нь 1871 оноос 1918 оны хооронд оршин тогтносон ба энэ хооронд холбооны улсын бүтцээр зохион байгуулагданүндсэн хуульт хаант засгийг бий болгожээ.Грюндер эриний үеэр Герман улс европод эдийн засгаараа хамгийн хүчирхэг улс байв.Дэлхийн нэгдүгээр дайн зэвсэгт хүчин нь ялагдал хүлээсний дараа 1918 ондарваннэгдүгээр сарын хувьсгал гарсны зэрэгцээ парламентын ардчилсан бүгд найрамдах улс бий боллоо.Ваймарын Бүгд Найрамдах Улс нь хэдийгээралтан хориод оны үед байсан ч дотоодын улс төрийн хувьд тогтворгүй байдалтай байв. Анхны ардчилсан герман улс ньдэлхийн эдийн засгийн их хямрал, болонАдольф Хитлерийн удирдлага дорнацистуудтөрийн эрхэнд гарсны улмаас уруудаж эхлэв. Ингээд нацистуудын эрин 1933 оноос 1945 он хүртэл үргэлжилсэн ба энэ хооронд тоталитар, ялгаварландарангуйлагчийн эсрэг байгаа хэн бүхнийг мөрдөн мөшгөж, хөнөөж байсан бол дарангуйлагч засаг нь зөвхөн газар нутгаа томруулахыг санаархаж байлаа. Германчуудын эхлүүлсэндэлхийн хоёрдугаар дайн, мөн тэдний хийсэн үй олноор нь хядаx хядлагын уршгаар тоо тоймгүй олон хүн үрэгдэн, маш олон хот суурин балгас болон сүйдсээр1945 оны тавдугаар сарын 8-нд германчуудболзолгүйгээр бууж өгснөөр дуусгавар болсон ажээ.Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1949 онд Герман ньбаруун,зүүн хоёр улсад хуваагдсан.

Хоёр улс 1990 онд нэгдсэн бана. 1957 онд Баруун Герман ньЕвропын Эвлэлийг байгуулсан орнуудын нэг болсон бөгөөд энэ байгууллага нь 1993 ондЕвропын Нэгдэл болсон байна. Герман ньШенгений бүсэд орсон бөгөөд 1999 ондЕврог арилжааны банкуудад хэрэглэж эхлээд, 2002 оны 1-р сарын 1-нээс эхлэнбэлэн мөнгийг нэвтрүүлжээ. ХБНГУ-ын гүйцэтгэх дээд байгууллага бол холбооны Засгийн газар юм. Түүний үндсэн үүрэг нь улсынхаа улс төрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оршино. Засгийн газрыг Канцлер удирдана. ХБНГУ-ын шүүхийн тогтолцоо нь  бусад улсуудын шүүхийн тогтолцооноос ялгарах өвөрмөц онцлогтой. Ихэнх улсуудад шүүхийн тогтолцоо дангаараа тэргүүлдэг бол ХБНГУ-д дээд шүүхийн үүргийг холбооны шүүхийн танхим, захиргааны хэргийн шүүх, хөдөлмөрийн шүүх, нийгмийн шүүх гэж 5 дээд шүүх тус тусынхаа хүрээнд хэрэгжүүлдэг, эдгээр дээд шүүхүүдийн нийлбэрийг нь шүүхийн сенат гэж нэрлэдэг.

Герман нь төрийн алба гэсэн ойлголтын оронд, нийтийн алба хэмээх нэр томьёог хэрэглэнэ. 

Физик газар зүй

[засварлах |кодоор засварлах]
Топографийн
газрын зураг
Европ
дахь байрлал

Физик газар зүйн бүсчлэлийн хувьд хойд талаараа нам дор, нутгийн төв хэсгээр уулархаг, өмнөд хэсэгт Альпийн өмнөх болонАльпийн нуруу гэсэн бүсүүдэд хуваагдана.

Герман нийт 9хөрш улстай: умард зүгтДанитай (нийт урт нь 67 километр газраар), зүүн хойд зүгтПольштой (442 км), зүүн зүгтЧехтэй (811 км), зүүн урд талдааАвстритай (815 км), өмнө зүгтээШвейцартай (316 км), баруун урд талаарааФранцтай (448 км), баруун талдааЛюксембург (135 км) болонБельгитэй (156 км), баруун хойд талаарааНидерланд (567 км) зэрэг улстай хиллэнэ. Хилийн урт нь нийт 3757 километр (Боден нуурын хилийг оролцуулалгүй). Үүгээр Герман ньевропод хамгийн олон хөрш улстай улс юм.

Германы хамгийн хойд талын цэгт Зилт арлаас 70 км зайтай орших ДанТиск оффшоре салхин парк орох ба үүнийг 2013 онд ашиглалтанд авчээ.[12] Хамгийн хойд талын хуурай газрын хэсэгт Зилт арлын хойд хэсэг болохЛист орно. Харин xамгийн хойд талын эx газрын хэсэгт нэг талдааФленсбургийн Фөрдэ дэхХолнисхойгийн үзүүр, нөгөө талдааУмард Фрисланд тойргийнРоденес болно. Хамгийн урд талын цэг ньОберстдорфын өмнө зүгт орших Халденвангерийн булангийн даваа юм. Хойд талын цэг Зилт арлаас Халденвангерийн булан хүртэл багцаагаар 886 км агаарын шугамын зайтай. Хамгийн баруун талын цэг нь НидерландынМаасын ойролцоо Изенбрух дахь Зельфкант хээрийн бүс ба харин хамгийн зүүн талын цэгтНайссеауэ- Дешка болон Найссеауэ-Центендорфын хоорондНыса-Лужицка голын нэгэн тохой болдог. Зүүн баруун цэгүүдийн хоорондох агаарын шугамын зай нь 636 километр.

Геологи

[засварлах |кодоор засварлах]

Геологийн бүсчлэлийн хувьд Герман нь баруун европод ордог.

Өнөөгийн Германы геологийн гадаргуу нь өөр өөр эрин үеийн төрөл бүрийн чулуулгийн бүтэцтэй бөгөөд энэ нь 30-аас 20 сая жилийн өмнөөс бүрэлдэн тогтсон баКайнозойн эринд явагдсан хоёр үйл явдал ихээхэн нөлөөтэй байсан нь Альпийн нурууны уулсын үүсэл болонКайнозойн мөстлөгийн үе хоёр юм.

Газрын гадарга

[засварлах |кодоор засварлах]
Бавари муж улсад байхЦугшпитце уулын оргил нь далайн түвшнээс дээш 2962 метр өндөр

Геологийн харьцангуй залууАльпийн нуруунынугалаат уулс нь германы ганц өндөр уулс юм. Герман дахь альпийн нуруу нь бүхлээрээ холбооны муж улсБаварид орших ба эдгээр уулсын өндөр нь германы хувьд цорын ганц далайн түвшнээс дээш 2000 метрээс дээш гардаг уулс байна. Хамгийн өндөр оргилЦугшпитце (далайн түвшнээс дээш 2962 метр) нь австри, герман хоёрт хуваагдана.

ГерманыМиттэлгебирге нь умард германы урд захаас эхлэн альпийн нурууны хойд заx хүрдэг. Дунд уулсын хамгийн өндөр цэгтШварцвалд дахь Фельдберг уул (1493 метр) орох ба түүний дараабаварийн ойн Гроссер Арбер (1456 метр) ордог.

Хамгийн нам дор зорчиж болох газар ньНойендорф-Заксенбанде дахь (Шлесвиг-Хольштайн муж) Вильстермаршийн хотгор бөгөөд далайн түвшнээс 3,54 метрийн доор байна. Мөн тус муж улсад германы хамгийн нам дор газар нь байх ба энэ ньЛюбек хотоос зүүн хойд зүгт байхХэммелсдорфер нуурын ёроол, далайн түвшнээс доор 39,6 метрийн гүнд байдаг. Хамгийн гүн хиймлээр бий болгосон цэг ньУмард Райн-ВестфаленыЮлих хотоос зүүн зүгт байхХамбахын ил уурхайн 267 метрийн гүнд оршино.

Уур амьсгал

[засварлах |кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл:Германы уур амьсгал

Герман улс ньТөв Европынзөөлөн уур амьсгалын бүс, салхины баруун бүсүүдэд бүрэн харьяалагдах бөгөөдБаруун Европындалайн чийглэг уур амьсгал болонЗүүн Европынэх газрын уур амьсгалын бүсүүдийн заагт байдаг. Мөн түүнчлэн Германы уур амьсгалАтлантын далайнгольф урсгалын нөлөөнд байдгаас шалтгаалан энэ өргөрөгийн дундаж температурын түвшингээс хамаагүй өндөр байна.

Жилийн дундаж температур нь хэвийн үед (1961-1990 оны хооронд)[13] улсын хэмжээнд 8,2 °C, сарын дундаж температур нь нэгдүгээр сард −0,5 °C ба долоодугаар сард 16,9 °C-ийн хооронд хэлбэлзэнэ. Жилийн дундаж хур тунадасны хэмжээ нь 789 миллиметр. Сарын дундаж хур тунадасны хэмжээ нь хоёрдугаар сард 49 миллиметр, зургаадугаар сард 85 миллиметрийн хооронд байна.

Германд хэмжсэн хамгийн хүйтэн температур нь −45,9 градус цельсийг 2001 оны арванхоёрдугаар сарын 24Фунтен нууранд бүртгэсэн бол хамгийн халуун температур нь 2015 оны наймдугаар сарын 7-ндКитцингенд 40,3 градус цельс хүрсэн хэмээн бүртгэгдсэн байна.[14]

Ус зүй

[засварлах |кодоор засварлах]
Пассау дахь гурван голын бэлчир: баруунаас Инн,Дунай мөрөн (голд нь), Илц гол

Хамгийн том зургаан гол мөрний дөрөв нь болохРайн,Элбэ,Везер,Эмс гол ньХойд тэнгисээр болонОдер гол ньЗүүн тэнгисээр дамжинАтлантын далайд цутгадаг болДунай мөрөн нь эсрэг зүгтХар тэнгист усаа цутгадаг.

Швейцараас эхээ авдаг Райн мөрөн нь баруун урд болон баруун бүсийн нутгаар нь урсана. Райн мөрөнд цутгах чухал том голуудын тоондНеккар,Майн,Мозель,Руур зэрэг голууд болно. Райн мөрөн нь эдийн засагт чухал нөлөөтэй мөрний нэг бөгөөд европ дахь хамгийн ихээр усан тээвэрт ашиглагддаг мөрөн юм. Дунай мөрөн германы нутгаар 647 километр урсаад, Австрийн нутгаар дамжинЗүүн Өмнөд Европын нутгаар цааш урсана. Дунай мөрөнд цутгах германы томоохон голуудын тоондИллер,Лех,Изар,Инн голууд орно. Германы зүүн хэсгээр Чехээс эх аван урсах Эльбе мөрөн нь германы нутагт нийт 726 км-ийн урттай байна.Заале,Хафель голууд Элбэд цутгах чухал голын тоонд багтдаг. 452 километрийн урттай Везер гол л зөвхөн германы нутгаас усаа цуглуулан, өөр улс дамжилгүйгээр хойд тэнгист цутгадаг.

Германы нутагт байх томоохон нууруудын ихэнх нь Альпийн өмнөх хэсэг,Хольштайны Швейцар,Мекленбургт байдаг. Хамгийн том бөгөөд бүтнээрээ германы нутагт орших нуур Мюритц ньмекленбургийн нууруудын хотгорын хэсэгт хамаарна.Боден нуурыг Австри улстай таллан хуваадаг ба ихэнх талбай нь германы нутагт байдаг. Нутгийн зүүн болон баруун хэсэгт ил уурхайн сав газрыг нөхөн сэргээх зорилготойгоор бий болгосон том, жижиг олон хиймэл нуурууд байдаг (жишээлбэлЛайпцигийн Нойзеенланд, эсвэлДортмундынФөникс нуур гэх мэт).

Ургамал

[засварлах |кодоор засварлах]
Эвэр модот ой,Баварийн ой

Герман нь зөөлөн уур амьсгалтай байгалийн бүсэд оршино. Тиймээс түүнийургамлын ертөнц ньнавчит- ба холимог ойгоос бүрдэнэ. Газрын гадарга, геологийн бүтэц, өндөр нам байршлаас шалтгаалан ургамлын төрөл зүйл ихтэй.

Нутгийн баруунаас зүүн зүг рүүбаруун зүгийн далайн уур амьсгалаасэх газрын уур амьсгалд шилжих ба үүнээ дагаад ургамалжилт нь бас өөрчлөгдөнө. Герман дахь нийт зэрлэг ургамлын төрөлзүйлийг ойролцоогоор 9.500 хэмээн тогтоожээ. Үүн дээр 14.000 зүйлийнмөөг нэмэгдэнэ.[15]

Одоогийн байдлаар тус улсын ой нь нийт газар нутгийн 32,0 хувийг эзэлж байна. Үүгээрээ Герман улс нь европын холбооны улсууд дотроос хамгийн их ой модтой орон болдог. Хамгийн ихээр тохиолдох модны төрөлдулаан гацуур 26 хувь,ойн нарс 22,9 хувиар удаалан, 15,8 хувийгулаан эвэр мод, 10,6 хувийгцарс эзэлнэ.[16]

Амьтан

[засварлах |кодоор засварлах]
Марал буга Мекленбургийн ойд

Нийт 48.000 гарантөрөл зүйлийн амьтан бүртгэгдсэнээс 104 зүйлийн хөхтөн амьтан, 328 төрөл зүйлийн шувуу, 30.000 гаран шавьжны төрөл байдаг байна.[17]

Нутгийн ихэнххөхтөн амьтад нь ойгоор нутаглах ба үүнд жишээлбэл төрөл бүрийн зүйлийнсуусар,марал буга,буга,зээр,зэрлэг гахай,шилүүс,үнэг,минж,халиу гэх мэт.

Хүн амын газар зүй

[засварлах |кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл:Германы газар зүй

Герман газар нутгийнхаа 52 хувийгхөдөө аж ахуйн зориулалтаар (2009 оны мэдээ) ашиглах ба харин 29,5 хувийгой модот газар эзэлнэ. 14 хувийн талбайг суурин болон зам тээврийн хөдөлгөөний зориулалтаар ашиглах ба энэ нь жилээс жилд нэмэгдэж байна. Усны эзлэх талбай 2 хувь, үлдсэн 2,5 хувь бусад талбайд хуваагдах ба ихэнхдээ хамгаалагдсан газар болонил уурхай байдаг.

Германы муж улсуудын жагсаалт

[засварлах |кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл:Германы муж улс

Холбооны бүтэцтэй Бүгд Найрамдах Холбоо нь нийт 16гишүүн улсаас бүрдэх баорон гэх утгатай Герман хэлнийLänder хэмээх үгээр нэрлэгддэг холбооны 16мужаас бүрдэнэ. Тус бүрдээ үндсэн хуульт,өөртөө засах эрхтэй тул заримдаамуж улс гэж бас нэрлэдэг. ЭдгээрээсБавари,Саксон,Тюринг гурав нь албан ёсоор "чөлөөт улс" (Freistaat) хэмээгддэг бол,Берлин,Хамбург,Бремен гурван хот нь мужийн зэрэглэлтэй болсон тулхот улс гэж хэлэгддэг. Гэхдээ Берлин, Хамбург дангаараа нь хот улсыг бүрдүүлэх болЧөлөөт Ханзештадт Бремен нь Бремен болонБремерхафенаас бүрдэх учир „хоёр-хотуудын-улс“ гэж нэрлэгддэгээрээ онцлог юм.

МужНийслэлНутаг дэвсгэр (км²)Хүн ам
Баден-ВюртембергШтутгарт35,75210,717,000
БавариМюнхен70,54912,444,000
Берлин8923,400,000
БранденбургПотсдам29,4772,568,000
БременБремен404663,000
Доод СаксонХанновер47,6188,001,000
ЗаарландЗаарбрюкен2,5691,056,000
Мекленбург-Өрнө ПомеранШверин23,1741,720,000
Райнланд-ПфальцМайнц19,8474,061,000
СаксонДресден18,4164,296,000
Саксон-АнхальтМагдебург20,4452,494,000
ТюрингЭрфурт16,1722,355,000
Умард Райн-ВестфаленДюссельдорф34,04318,075,000
Хамбург7551,735,000
ХессенВисбаден21,1156,098,000
Шлесвиг-ХольштайнКиль15,7632,829,000

Хүн амын төвлөрөлт ихтэй газрууд

[засварлах |кодоор засварлах]

Германд79 том хот байдаг бөгөөд 100.000-с дээш оршин суугчтай хотыгтом хот хэмээн нэрлэнэ. Үүнээс 14 хот нь 500.000-с дээш оршин суугчтай. Германы томоохон хотууд, түүнээ дагаад хүн амын төвлөрөлт ихтэй газарт баруун урд зүг болон баруун зүгт байна. Энэхүү төвлөрөлт нь Райн мөрний дагуу, төв европын хүн амын бөөгнөрөлтийн төв хэсгийг бүрдүүлэх ба түүнийгхөх гадил хэмээн нэрлэдэг.

Германы хүн амын төвлөрөлт ихтэй газар нутаг

Берлин
Берлин
Хамбург
Хамбург
Мюнхен
Мюнхен

Суурин газарХотБөөгнөрөлтМетропол бүс нутаг

Кёльн
Кёльн
Майны Франкфурт
Майны Франкфурт
Штуттгарт
Штуттгарт

1Муж3.520.0004.400.0006.000.000
2Хамбург1.790.0002.600.0005.000.185
3Мюнхен1.450.0002.000.0005.200.000
4Кёльн1.060.0001.900.00011.690.000
5Майны Франкфурт730.0001.930.0005.520.000
6Штуттгарт625.0001.800.0005.290.000
7Дюссельдорф610.0001.220.00011.690.000
8Дортмунд585.0005.562.50011.690.000
9Эссен580.0005.562.50011.690.000
10Лайпциг560.0001.100.0002.400.000
11Бремен555.000850.0002.730.000
12Дрезден545.000755.0002.400.000
13Ханновер530.0001.132.0003.880.000
14Нюрнберг510.0001.200.0003.500.000

Хүн ам

[засварлах |кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл:Германчууд

Германы хүн ам зүй

[засварлах |кодоор засварлах]

2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний хүн амын тооллогоор ХБНГУ-д албан ёсоор 357.356 км² талбайд 82.175.684 оршин суугч бүртгэгджээ.[18] Энэ тоогоороо тус улс нь хүн амын нягтшил өндөртэй оронд тооцогддог. 2014 оны бүртгэлээр нийт хүн амын 18,2 хувийг 20-с доош насныхан, 24,1 хувийг 20-40 насныхан, 30,3 хувийг 40-60 насныхан байв. 60-80 настнууд нь нийт иргэдийн 21,8 хувийг, 80-с дээш настангууд нь 5,6 хувьтай байв.[19] Хүн амын дундаж нас нь мөн онд 44,3 нас байсан байна.[20]

Хамтын амьдралын хамгийн түгээмэл хэлбэр болохгэр бүлийн амьдралаас гадна өөр олон амьдралын олон хэлбэрүүд германы нийгэмд бий.[21] Эндэгдэлгүй төрсөн хүүхдийн тоо нь 2014 онд 714.927 байв. Энэ нь нэг эхэд 1,47 хүүхэд буюу 1000 иргэн тутмаас 8,8 хүүхэд төрүүлж байна гэсэн төрөлтийн индекстэй гарчээ. Мөн онд нас барсан 868.356 тохиолдлыг бүртгэсэн нь 1000 хүнээс 10,7 нь үхсэн гэсэн үг юм.[22] 2015 онд 738.000 хүүхэд төрсөн сүүлийн 15 жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт байсан ба харин нас барсан иргэдийн тоо нь 925.000 байв.[23] 1972 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд жилдээ үхсэн хүний тоо нь төрөлтөөс дандаа илүү гарсан мэдээтэй байна.

Энэ учраас гэр бүлд ээлтэй, хүүхдийн төрөлтийг дэмжин гэр бүлийг олон хүүхэдтэй болгох талаас нь улс төрийн бодлогыг дэмжиж байна. Үүний тулд гэр бүлийн ажил амьдралыг зохицуулж өгөх нь үндсэн суурь болно гэж мэргэжилтнүүд үнэлэн дүгнэжээ. Хэрэв энэ чигээрээ төрөлтийн индекс багатай байвал ялангуяа дунд болон дээд болвсролтой болвсон хүчний дутагдалд орж, нийгмийн, эдийн засгийн, улс төрийн газарзүйн асуудалд герман удахгүй нэрвэгдэхийг урьдчилан мэдээлсээр байна.[24]

2015 онд Германд улсадгерманы иргэншилтэй 73,6 сая хүн бүртгэлтэй байв. Мөн онд германы иргэншилтэй гадны иргэдийн тоо 17 сая байсан нь нийт хүн амын 21%-ийг эзэлж байна.[25]

Хүн амын өсөлт

ОнИргэдийн тооОнИргэдийн тоо
195069.346.000198577.661.000
195571.350.000199079.753.000
196073.147.000199581.817.000
196576.336.000200082.260.000
197078.069.000200582.438.000
197578.465.000201081.752.000
198078.397.000201582.176.000

(Эx сурвалж: Холбооны статистикийн алба, 1950-1990 он хүртэлх хоёр Герман улсын тоо)[26]

Эдийн засаг

[засварлах |кодоор засварлах]

Үндсэн мэдээлэл

[засварлах |кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл:Германы эдийн засаг

3,4 их наяд америк долларын нэрлэсэндотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) үзүүлэлтээрээ Герман 2015 онд европод эдийн засгаараа тэргүүлэгч, дэлхийд дөрөвт бичигджээ.[27] Нэг хүнд оногдох нэрлэсэн ДНБ үзүүлэлтээр Герман олон улсад 18,европын холбоонд 9 дэх байранд орно.[28] Барааны үнийн дүнгээр нь хэмжвэл тус улс нь 2015 онд дэлхийд импорт болон экспортоор гуравдугаар байрт орсон байна.[29] Герман өндөр хөгжилтэй орнуудын тоонд ордог ба 2014 онд хийгдсэн хүний хөгжлийн индексийн судалгаагаар тус улсын амьдралын стандарт нь нийт 188 улсаас 6 байранд жагссан байна.[30]

Тэмдэглэл

[засварлах |кодоор засварлах]
  1. 1952-1990 онд, "Deutschlandlied" бүхэлдээ төрийн дуулал байсан ч албан ёсны тохиолдлуудад зөвхөн 3-р бадаг л дуулагддаг байсан. 1991 оноос хойш гурав дахь бадаг л төрийн дуулал болсон.[1]
  2. Берлин нь үндсэн хуулийн дагуу цорын ганц нийслэл болонде-юре засгийн газрын байршил боловч Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын түр нийслэлБонн хот нь "холбооны хот" (Bundesstadt) гэсэн тусгай цолтой ба зургаан яамны үндсэн байршил юм.[2]
  3. Дани,Доод Герман,Сорб,Цыган, болонФриз хэлнүүд ньБүс нутгийн болон цөөнхийн хэлний тухай Европын Хартиар хүлээн зөвшөөрөгдсөн.[3]
  4. Бундесратыг заримдаа Германы хууль тогтоох байгууллагын дээд танхим гэж нэрлэдэг. Германы Үндсэн хуульд Бундестаг ба Бундесратыг хоёр тусдаа хууль тогтоох байгууллага гэж тодорхойлсон тул энэ нь техникийн хувьд буруу юм. Тиймээс ХБНГУ-ын холбооны хууль тогтоох байгууллага нь нэг хоёр танхимтай парламент биш харин нэг танхимтай хууль тогтоох хоёр байгууллагаас бүрддэг.

Цахим холбоос

[засварлах |кодоор засварлах]
 Commons: Герман – Викимедиа дуу дүрсний сан

Эх сурвалж

[засварлах |кодоор засварлах]
  1. "Repräsentation und Integration" (герман хэлээр).Bundespräsidialamt.Архивласан огноо 7 March 2016. Татаж авсан:8 March 2016.
  2. "The German Federal Government".deutschland.de. 23 January 2018.Архивласан огноо 30 April 2020.
  3. Gesley, Jenny (26 September 2018)."The Protection of Minority and Regional Languages in Germany". Library of Congress.Архивласан огноо 25 May 2020.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid<ref> tag; no text was provided for refs namedCIA
  5. "Regionales". Destatis. Татаж авсан:2 January 2023.
  6. "Surface water and surface water change".Organisation for Economic Co-operation and Development (OECD).Архивласан огноо 24 March 2021. Татаж авсан:11 October 2020.
  7. "Bevölkerung nach Nationalität und Geschlecht (Quartalszahlen)". Destatis. Татаж авсан:7 February 2023.
  8. 8.08.18.28.3"World Economic Outlook database: October 2022".International Monetary Fund. October 2022. Татаж авсан:12 October 2022.
  9. "Gini coefficient of equivalised disposable income".Eurostat.Архивласан огноо 9 October 2020. Татаж авсан:21 June 2022.
  10. "Human Development Report 2021/2022"(PDF).United Nations Development Programme. 8 September 2022.Эх хувилбараас(PDF) архивласан: 8 September 2022.
  11. Susanne Hähnchen,Rechtsgeschichte. Von der Römischen Antike bis zur Neuzeit, 4. Aufl., C.F. Müller, Heidelberg 2012,S. 126, Rn. 280.
  12. Peter Kleinort:Deutschlands neuer Norden heißt „DanTysk“. In:Täglicher Hafenbericht vom 17. Dezember 2013, S. 15.
  13. Klimadaten: Gebietsmittelwerte von Deutschland. Abgerufen am 7. Januar 2013.
  14. Wetterrekorde Deutschland, wetterdienst.de, abgerufen am 23. November 2015.
  15. Bundesamt für Naturschutz (Hrsg.):Artenschutzreport 2015 – Tiere und Pflanzen in Deutschland, S. 13.
  16. Bundesministerium für Ernährung und Landwirtschaft (Hrsg.):Der Wald in Deutschland – Ausgewählte Ergebnisse der dritten Bundeswaldinventur.
  17. Bundesamt für Naturschutz (Hrsg.):Artenschutzreport 2015 – Tiere und Pflanzen in Deutschland, S. 13 f.
  18. Statistische Ämter des Bundes und der Länder:Gebiet und Bevölkerung – Fläche und Bevölkerung (Memento 29. Есдүгээр сар 2016цахим архивт), Stand: 31. Dezember 2015. Abgerufen am 13. September 2016.
  19. Bevölkerung – Bevölkerung nach Altersgruppen, destatis.de, 2014
  20. 81,2 Millionen Einwohner am Jahresende 2014 – Bevölkerungszunahme durch hohe Zuwanderung – Korrektur im 3. Absatz, Statistisches Bundesamt: Destatis, 2015-09-24
  21. German Missions in the United States: Society (Memento 6. Аравдугаар сар 2012цахим архивт). Abgerufen am 2. Januar 2013.
  22. Bevölkerung, Statistisches Bundesamt. Abgerufen am 7. Februar 2016.
  23. Bevölkerung: Höchste Geburtenzahl seit 15 Jahren,Zeit Online, abgerufen am 1. Juli 2016.
  24. Kinderlosigkeit ist das wirkliche Problem Europas,Die Welt vom 21. Dezember 2012. Abgerufen am 9. Januar 2013.
  25. Bevölkerung mit Migrationshintergrund I. Abgerufen am 5. Januar 2017.
  26. Staat & Gesellschaft – Bevölkerungsstand Statistisches Bundesamt (Destatis), 2017-07-26
  27. Die 20 Länder mit dem größten Bruttoinlandsprodukt (BIP) im Jahr 2015 (in Milliarden US-Dollar), Statista, хандсан 2016-06-24
  28. Internationaler Währungsfonds:World Economic Outlook Database, Stand: Oktober 2014. Abgerufen am 16. Dezember 2014.
  29. Statistisches Bundesamt:Die 20 größten Exportländer weltweit im Jahr 2015 (in Milliarden US-Dollar); vgl. dazuAußenhandel, Stand: 2016. Abgerufen am 24. August 2016.
  30. Deutsche Gesellschaft für die Vereinten Nationen e.V:Bericht über die menschliche Entwicklung, Entwicklungsprogramm der Vereinten Nationen (UNDP) 2015, Berliner Wissenschafts-Verlag, Berlin, 2016-11-08, Seiten=246, PDF
Бүрэн эрхт улсууд
Дани
Их Британи
Титмийн хараат газар
Дотоод бүрэн эрхт
байдлын
тусгай бүс
Финланд
Норвеги
Нэгдсэн Вант Улс
  • 1 Европ ба өөр тивийн хоорондох уламжлалт хилийг хамардаг.
  • 2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
  • 3 Европын ойр орчмындалайн арлууд нь эх газрын тавиур дээр оршдоггүй ч тивтэй хамт бүлэглэгддэг.
G8 гишүүд
Төлөөлөгч
G8+5
Мөн үзэх
ЕАБХАБ-ын лого англиар
Хамтрагч улсууд:
ЭЗХАХБ-ын лого
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Герман&oldid=820978"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp