Гараг ньод буюу одны үлдэгдлийг тойрон эргэх,бөмбөрцөг хэлбэртэй байхад хүрэлцэхүйцтатах хүчтэй,цөмийн нэгдэх урвал явагдахад хүрэлцэхгүй хэмжээтэй, өөрийн орчмын зайг жижиг биетүүдээс чөлөөлсөн, өөртэй нь харьцуулахуйц хэмжээний биет ойр орчимд нь оршихгүй байх одон орны биет юм.[a][1][2]
Гаргуудыг эртний соёл иргэншлүүдбурхан эсвэл бурхны элчүүд хэмээн үздэг байжээ. Одоо ч гэсэн гаргуудыг хүний амьдралд нөлөөлдөг гэсэн итгэл байдаг ньастрологи,зурхай юм. Шинжлэх ухааны мэдлэг ихэссэнээр гаргийн тодорхойлолт өөрчлөгдөж, өөр өөр биетүүдийг оролцуулах болсон. Өнөө үед ч гэсэн бүхний хүлээн зөвшөөрдөг гаргийн тодорхойлолт гэж үгүй. 2006 ондОлон Улсын Одон Орны Холбоонарны аймаг дахь гаргуудын талаарх алба ёсны тогтоолыг гаргасан ч үүнийг ч гэсэн зарим эрдэмтэд хүлээн зөвшөөрөөгүй байна.
Дээд мөр:Ангараг,Буд; доод мөр:Сар,Дэлхийн ван,Хаумеа одой гаригууд (хэмжээ зөв)Эртний Ромын эрдэмтэнПтолемей гаргуудыгэпицикл байдлаар дэлхийг тойрч эргэдэг хэмээн үзэж байжээ. Хэдийгээр гаргууд нь нарыг тойрч эргэдэг гэсэн санаа олон удаа гарч байсан ч 17-р зуунд лГалилео Галилейн дуран авайн тусламжтайгаар хийсэн ажиглалтаар энэ санаа дэмжигдэх болсон байна. Энэхүү ажиглалтын үр дүнгийн нарийн судалгаагаарИоханнес Кеплер гаргуудыг тойрог бусэллипс байдлаар эргэдэгийг нээжээ. Ажиглах багажууд сайжирснаар гаригууд нь дэлхийн адилаар налуу тэнлэг дээр эргэж, мөсөн туйл, улиралтай;сансрын эрин үе эхэлснээр сансрын хөлгүүдийн ачааргалт уул,хар салхи,тектоник,гидрологийн онцлогтойг одон орон судлаачид нээсэн байна. 1992 оноос нарны аймгаас гадна, бусад одыг тойрч эргэх олон зуун гариг олдсоноортэнгэрийн заадас галактик дахь гаригууд нь биднийхтэй ижил онцлогтойг тогтоожээ.
Гаргууд нь ерөнхийдөө хоёр хэсэгт хуваагддаг: нягт багатай, том хэмжээнийхийн гариг болон жижиг, чулуурхагхөрст гариг.Олон Улсын Одон Орны Холбооны тодорхойлолт ёсоорнарны аймагт найман гариг оршино. Нарнаас тоолбол дөрвөн хөрст гариг:Буд,Сугар,Дэлхий,Ангараг; дөрвөн хийн гариг:Бархасбадь,Санчир,Тэнгэрийн ван,Далайн ван. Эдгээрэс гадна мөн одоогоор нээгдсэн таванодой гаригтай:Церера,Дэлхийн ван (хуучнаар ес дахь гариг хэмээгдэж байсан),Макемаке,Хаумеа,Эрида. Буд, Сугар, Церера, макемакег эс тооцвол эдгээр нь бүгдбайгалийн дагуултай.
2009 оны 6 сарын байдлаар нарны аймгаас гадуур орших 353 гариг олджээ. Эдгээр дотор дэлхийтэй ойролцоо хэмжээний ч, аварга том хийн гаригийн хэмжээтэй гаригууд байна.[3]