Виндхук (Англи:Windhoek;гер.:Windhukⓘ) нь Бүгд НайрамдахНамиби Улсын нийслэл, хамгийн том хот юм. Төв Намибид, далайн түвшнээс дээш 1700 метр орчим өргөгдсөнХомас тэгш өндөрлөгт байрладаг.2011 оны байдлаар 322,500 оршин суугчтай, шилжилт хөдөлгөөний улмаас хүн ам нь тасралтгүй өсч буй хот болно.[2]
Виндхук руу 19 зуун
ВиндхукТус хот нь нутгийн уугуулхоньчин омгуудын дунд эртнээс мэдэгдэж байсан рашааныг түшиглэн үүсч, хөгжжээ. Улмаар 1840 ондОрлам омгийн ахлагчЁнкер Африканер энд суурьшиж, омгийнхондоо зориулж чулуун сүм босгосноор хурдацтай томорч эхэлсэн байна. Гэвч хэд хэдэн дайн тулааны улмаас эвдрэн сүйдэж, балгас болсон тус хотыг 1890 ондГерманы эзэнт гүрний армийн хошуучКурт фон Франсуа сэргээн босгожээ.
Өдгөө Виндхук ньНамибийн нийгэм, эдийн засаг, соёлын төв бөгөөд тус улсын бараг бүх компани, засгийн газрын болон боловсрол, соёлын байгууллагууд Виндхукт төвлөрдөг.