Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Вандуй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вандуй
Хонхорцог дотор буй вандуй
Хонхорцог дотор буй вандуй
Таримал вандуй: Pisum sativum
Таримал вандуй:Pisum sativum
Биологийн ангилал
Аймаг:Ургамал
(зэрэглэлгүй)Эвдикот
(зэрэглэлгүй)Розид
Баг:Цэцэгт буурцагтан
Овог:Буурцагтан
Төрөл:Вандуй
Зүйл:Таримал вандуй
Латин нэр
Pisum sativum
(L.)
Ижил утгатай нэршил[1]
  • Lathyrus oleraceusLam.
  • Pisum arvenseL.
  • Pisum biflorumRaf.
  • Pisum elatiusM.Bieb.
  • Pisum humileBoiss. & Noe
  • Pisum vulgareJundz.


Таримал вандуйны (Латин:Pisum sativum L.) жижигбөмбөлөг хэлбэрийнүржимсийгВандуй гэж ихэвчлэн нэрлэдэг. Таримал вандуй ньбуурцагтныовгийн, өвслөг, нэг наст,вандуйнытөрлийн нэгэнзүйл ургамал юм. Вандуй нь хонхорцог дотор боловсрох ба ногоон эсвэл шар өнгөтэй байдаг. Ботаникийн хувьд авч үзвэл вандуй нь жимс юм.[2] Буурцагтны овгийн ургамлуудын хүнсэнд хэрэглэгддэг зарим үрүүдийг мөн вандуй гэдэгт хамтатган ойлгодог.

Азотын фиксаци

[засварлах |кодоор засварлах]

Вандуй нь бусадбуурцагт ургамлуудтай нэгэн адилризобиа гэж нэрлэгдэхбактеритэйсимбиоз харилцаанд ордог. Энэ харилцаа нь түүний үндэсний системд бий болох булцуу (root nodule) дотор явагдана. Ризобиа бактери ньагаарын молекулазотыг (N2)аммиак (NH3) болгон хувиргадаг өвөмөц чадвартай юм.[3] Энэ хувиргалт нь дараах томъёогоор илэрхийлэгдэнэ:

N2 + 8H+ + 8e → 2NH3 + H2

Үүссэн аммиак ньаммони болон хувирах ба аммони нь азотын ургамалд шингэх хэлбэр юм. Аммиак нь аммони болох хувиргалт нь дараах томъёогоор илэрхийлэгдэнэ:

NH3 + H+ → NH+4

Вандуй болон бусад буурцагт ургамлын үндэсний булцуу ньамин хүчлийг бий болгоход ашиглагдах азотын эх үүсвэр юм. Амин хүчлүүд нь уургийн бүрэлдэхүүн хэсэг ба буурцагт ургамал нь ургамлын гаралтай уургийн сайн эх үүсвэр болдог.[4]

Вандуй үхэх үед (жишээ нь ургац хураалтын дараа) түүний талбайд үлдсэн хэсгүүдийн (иш, навч г.м.) амин хүчлүүдэд агуулагдах азот хөрс рүү буцаж ялгардаг. Амин хүчлүүдэд агуулагдах азот нь хөрсөнд, бусад ургамалд шингэцтэй нитрат (NO3) болон хувирч, улмаар дараачийн тарималд бордоо болдог.[5][6]

Эх сурвалж

[засварлах |кодоор засварлах]
  1. "The Plant List: A Working List of All Plant Species".Эх хувилбараас архивласан: 6 Арван нэгдүгээр сар 2018. Татаж авсан:7 March 2015.{{cite web}}:Check date values in:|archive-date= (help)
  2. Rogers, Speed (2007).Man and the Biological World Read Books. pp. 169–170.ISBN978-1-4067-3304-4. Retrieved on 2009-04-15.
  3. "Biological Sciences".Biology.ed.ac.uk.Эх хувилбараас архивласан: 16 Нэгдүгээр сар 2013. Татаж авсан:21 August 2017.
  4. Lawrence, John M.; Grant, D. R. (September 1963)."Nitrogen Mobilization in Pea Seedlings. II. Free Amino Acids".Plant Physiology.38 (5):561–566.doi:10.1104/pp.38.5.561.ISSN 0032-0889.PMC 549973.PMID 16655833.
  5. Postgate, J (1998). Nitrogen Fixation, 3rd Edition. Cambridge University Press, Cambridge UK
  6. Smil, V (2000).Cycles of Life. Scientific American Library.

Ном зохиол

[засварлах |кодоор засварлах]

Гадны холбоос

[засварлах |кодоор засварлах]
 Commons: Pisum sativum – Викимедиа дуу дүрсний сан

Загвар:Cookbook

"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Вандуй&oldid=797697"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp