Бельги (нидерл.België ;франц .Belgique ,герм .Belgien ), албан ёсоорБельгийн Хаант Улс нь баруун-хойдЕвропт байрлах улс юм.Нидерланд ,Герман ,Люксембург ,Франц орнуудтай хиллэнэ.Европын Холбоо ,НАТО зэрэг байгууллагуудыг үүсгэсэн орнуудын нэг бөгөөд Европын Холбооны төв байр нь энд улсад байрлана. Газар нутаг нь 30 528 км² бөгөөд 2022 оны байдлаар хүн ам нь — 11 584 008 сая орчим байв. Албан ёсны хэл нь: нидерланд, франц болон герман юм. Мөнгөн тэмдэгт нь— евро.
Монгол Улстай 1971 оны 7-р сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон.[ 11]
Герман болон Латин Европын соёлуудын хил дээр орших Бельги улсын хамгийн том бүсүүд нь хойд талыннидерланд хэлээр ярьдаг Фландерс (хүн амын 58%),франц хэлээр ярьдаг өмнөд талын Валлониа (32%) юм.Брюссель -Нийслэлийн бүс нь албан ёсны хоёр хэлтэй боловч голдуу франц хэлтэй, Фландерс бүсийн дунд, Валлонийн бүсийн орчим орших бөгөөд хүн амын 10% нь амьдардаг. Зүүн Валлонид Герман хэлээр ярьдаг цөөн хүн ам бий. Бельгийн хэлний олон төрөл янз байдал, улс төр, соёлын сөргөлдөөнүүд нь улс төрийн түүх, засаглалын төвөгтэй системд тусгалаа олжээ.
Бельги гэсэн нэр ньГаллиа Бельгика (Gallia Belgica ) гэгчГаллын хойд хэсэгт оршихРомын эзэнт гүрний мужийн нэрнээс гаралтай. ЭндБелги (Belgae ) гэгч Селт, Германы хүн ам амьдарч байжээ. Түүхийн хувьд Бельги,Нидерланд ,Люксембург улсууд нь нам доор улсууд гэгддэг байсан бөгөөд энэ нь одоогийнБенилюкс холбооноос арай илүү газрыг эзлэдэг байв. Дундад зууны буюу 17-р зууны үеэс худалдаа, соёл урлагийн томоохон төв байжээ. 16-р зуунаас 1830 оны хувьсгал хүртэл Бельгийн нутаг дэвсгэр дээр олон Европын улсууд дайтаж байсан бөгөөд үр дүнд нь "Европын дайны тавцан" гэгдэх болсон байна. Тусгаар тогтносноос хойш Бельги ньАж үйлдвэрийн хувьсгалд идэвхитэй оролцон хөгжиж, хэрэгцээт түүхий эдээ олохын тулд Африкт олонколонийг байгуулжээ.
Бельги улс засаг захиргааны хувьд газар нутаг болон хэл гэж хоёр хуваагддаг бөгөөд энэхүү хуваарилалт нь зэрэг оршин тогтнодог онцлогтой.
Бельги улс газар нутгийн хувьд 3 бүс нутагт хуваагдаж 2 бүс нутаг нь цаашаа аймагт хуваагдана:
Фламанд бүс нутагАнтверпен аймаг Лимбург аймаг Зүүн Фландр аймаг Баруун Фландр аймаг Фламандын Брабант аймаг Валлон бүс нутагЭно аймаг Льеж аймаг Люксембург аймаг Намюр аймаг Валлоны Брабант аймаг Брюссель нийслэл бүс нутаг Бельги улс хэлний хувьд 3 хэлний нийгэмлэгт мөн хуваагддаг.
Фламанд нийгэмлэг (Фламанд болон Брюссель нийслэл бүс нутаг орно) Франц нийгэмлэг (Валлон болон Брюссель нийслэл бүс нутаг орно) Герман нийгэмлэг (Льеж аймгийн хэсэг ордог). Бельги бол аж үйлдвэрийн дараах өндөр хөгжилтэй улс. Эдийн засгийн үндэс нь үйлчилгээний салбар (ялангуяа тээвэр, худалдаа) ба аж үйлдвэр юм.
Тус улсын эрчим хүчний гол салбар бол цөмийн эрчим хүч юм. Бельгид хоёр атомын цахилгаан станц байдаг бөгөөд нэг нь Антверпен хотын ойролцоо, нөгөө нь Хюэй бүсэд байдаг. Одоогоор тус улсын цахилгаан эрчим хүчний 75 хувийг атомын цахилгаан станц үйлдвэрлэж байна.
Бельгид тээврийн систем сайн хөгжсөн. Антверпен боомт нь Европын хоёр дахь том боомт бөгөөд дотоод тээвэр ч сайн хөгжсөн байна.
Бүрэн эрхт улсууд
Дотоод бүрэн эрхт байдлын тусгай бүс
Финланд Норвеги Нэгдсэн Вант Улс
1 Европ ба өөр тивийн хоорондох уламжлалт хилийг хамардаг.2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.3 Европын ойр орчмындалайн арлууд нь эх газрын тавиур дээр оршдоггүй ч тивтэй хамт бүлэглэгддэг.