| АТОМ |
|---|
Жирийн төлөв дэх Гелийн атом |
| Гелийн атомын бүтэц.Электрон үүлийн тархалтыг хар өнгөөр, түүний төвд ягаан өнгөөрцөмийг дүрслэв. Цөмийн схемийг зургийн зүүн дээд хэсэгт байрлуулав. |
| Ангилал |
|---|
|
| Шинж чанар |
|---|
| Масс : | ≈ 1.67 × 10-27 to 4.52 × 10-25кг | | Цахилгаан цэнэг : | тэг (Хэрэв электроны тоо, протоны тоотой тэнцүү бол) | | Диаметр : | 31пм (He) - 520 пм (Cs) | | Судлагдаж болохуйц ертөнц дэх атомын тоо: | ~1080[1] |
|
Хими бафизикийн шинжлэх ухаанд,атом (Грекἄτομος буюуátomos нь хуваагдашгүй гэсэн утгатай) гэжхимийн элементийг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгийг хэлнэ.
Атом ньцөм (эерэгцэнэгтэйпротон ба саармаг цэнэгтэйнейтрон), түүнийг хүрээлэн оршихэлектрон үүлнээс (сөрөг цэнэгтэйэлектроноос тогтох) тогтоно. Хэрэв атом нь электроныхоо тоотой ижил тооны протонтой бол цахилгаан цэнэгийн хувьд саармаг (нейтрал) байна. Атом дахь протоны тоо нь цөмийнх нь цахилгаан цэнэгийг тодорхойлох бөгөөд нейтроны тоо нь элементийнизотопийг тодорхойлоно.
МЭӨ 4 дүгээр зууны үед Левкипп, түүний шавь Демократ нар бодисыг бүрдүүлэгч цаашид хуваагдахгүй хамгийн жижиг хэсгийг атом гэсэн санааг дэвшүүлжээ. Орчин үед атом нь түүнийг бүтээгч олон жижиг хэсгүүдээс тогтдог болохыг тогтоосноор энэхүү үзэл баримтлал нь тохирохоо болисон байна.[2]
Хэдийгээратом гэдэг үг нь дахин хуваагдашгүй, хамгийн жижиг хэсэг гэсэн утгатай боловч, атом нь хэд хэдэнэгэл бөөмсүүдээс тогтоно. Үндсэн эгэл бөөмсүүд ньэлектрон,протон,нейтрон юм (ганцханустөрөгч -1 нь нейтронгүй).
Атомын бүх протон ба нейтроныгнуклон гэж нэрлэх ба эдгээр нь хүнд, нягтатомын цөмийг үүсгэнэ.
Электронууд нь цөмийг хүрээлэн байрлах баэлектрон үүлийг үүсгэнэ. Электронууд нь цөм дэх протонуудтайцахилгаан соронзон хүчээр холбогдоно.
Химийн элемент гэдэг ньатомын цөм дэхпротоны тоо буюуатомын дугаараар тодорхойлогдох нэгэн төрлийн атом юм.
Атомын гадаад хүрээг яг тодорхойлох нь төвөгтэй учир, түүний хэмжээг ихэнхи тохиолдолд, хоёр буюу түүнээс дээш атомууд хоорондоо холбогдсон үед, тэдгээрийн хоорондын зайгаар тодорхойлдог байна. Атомын радиус ньүелэх систем дэх байрлалаас хамааран өөрчлөгдөнө.[3] Хамгийн жижиг атом болохгелийн атомын радиус 31пм, хамгийн том нь болохцезийн атом 298 пм байна. Хэдийгээр устөрөгч нь гелигээс бага атомын дугаартай боловч, устөрөгчийн тооцоолсон радиус гелийнхээс 70% том байдаг.
Онолын хувьд,ертөнц дээрхи анхны цөмүүд (устөрөгч,гели,литийн ихэнхи, бараг бүхдейтери,гели-3-ийн атомын)Их тэсрэлтийн дараагийн 3 минутанд явагдсанцөмийн синтезээр үүссэн байна. Анхны атом Их тэсрэлтээс хойш 380,000 жилийн дараа буюу ертөнц хангалттай хөрсний дараа электронууд цөмтэй нэгдэж эхэлснээр үүссэн байна.
- Kenneth S. Krane,Introductory Nuclear Physics (1987)