Бүгд Найрамдах Армени Улс
Հայաստանի Հանրապետություն Хаяастани Ханрапетутюн
Уриа: Մեկ Ազգ, Մեկ Մշակույթ Мек Азг, Мек Мшакуйт "Нэг Үндэстэн, Нэг Соёл"
Төрийн дуулал: Մեր Հայրենիք Мэр айрэник "Бидний эх орон"
Арменийн байршил
Нийслэлба томоохон хот
Ереван 40°11′N 44°31′E / 40.183°N 44.517°E /40.183; 44.517 Солбицол :40°11′N 44°31′E / 40.183°N 44.517°E /40.183; 44.517 Албан ёсны хэл Армени хэл [ 1] Угсаатны бүлгүүд (2011)
Шашин
Христ (Арменийн төлөөлөгчдийн сүм )[ 4] Ард түмний нэршил Арменичууд Төр засаг Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс Ваагн Хачатурян Никол Пашинян Ален Симонян Хууль тогтоох байгууллага Үндэсний Ассамблей Түүх МЭӨ 6-р зуун МЭӨ 321–МЭ 428 МЭӨ 190 52–428 885–1045 1198–1375 5 сарын 28, 1918 11 сарын 29, 1920 9 сарын 23, 1991 12 сарын 21, 1991 3 сарын 2, 1992 7 сарын 5, 1995 Газар нутаг • Нийт
29,743 км2 (138 ) • Усны эзлэх талбай (%)
4.71[ 8] Хүн ам • 2022 тооцоо
3,000,756[ 9] (138 )• Нягтаршил
101.5/км2 ДНБ (ХАЧП ) 2023 тооцоо • Нийт
▲ $57.740 тэрбум[ 10] (115 )• Нэг хүнд ноогдох
▲ $19,489[ 10] (81 )ДНБ (нэрлэсэн) 2023 тооцоо • Нийт
▲ $23.725 тэрбум[ 10] (115 )• Нэг хүнд ноогдох
▲ $8,008[ 10] (85 )ОТББИ (2019) ▼ 29.9[ 11] бага ХХИ (2021) ▲ 0.759[ 12] өндөр · 85 Мөнгөний нэгж Драм (֏ ) (AMD)Цагийн бүс UTC +4 (AMT )Огнооны формат өө.сс.жжжж Жолооны тал баруун Утасны томьёо +374 Домэйн нэр
Армени Өвөр Кавказ ын өмнөд хэсэгт оршдог бүрэн эрхт тусгаар улс. (арм. Հայաստան Hayastan ) Албан ёсоорБүгд Найрамдах Армени Улс (арм. Հայաստանի Հանրապետություն Hayastani Hanrapetut’yun ) юм. МөнӨрнөд Ази , болонЗүүн Европын зааг дээр гэж хэлж болно.[ 13] Далайд гарцгүй орон.Азербайжан ,Гүрж , Азербайжаны тасархай нутагНахчыван ,Турк ,Иран улстай хил залгадаг. Азербайжантай дайтсаны улмаас өөрийн болгож авсанУулын Карабахыг 2025 онд буцааж өгөхөөс аргагүй байдалд орсон.
Армени бол парламентын засаглалтай нэгдмэл нэг удирдлагатай улс. 2022 оны 3-р сарын 13-наас хойш Арменийн Ерөнхийлөгчөөр Вахагн Хачатурян ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий сайдын албан тушаалыг 2018 оны 5-р сарын 8-наас хойшНикол Пашинян хашиж байна.
Арменийн 29,743 км² (дэлхийн 141 дүгээрх том) уулархаг газар нутагтай. Нутгийн хамгийн өндөр цэг ньАрагац (4,095 м) уулын орой, хамгийн нам нь Дэбэд голын хөндийд (380 м)[ 14] юм.Севан (940 км²) гэх том алдартай нууртай.
Улсын нийслэл -Ереван хот. Албан ёсны хэл-армени хэл . Хүн ам- 2025 оны байдлаар 3 076 200 (136-р) байсан.
Ахны армян улс Урарту гэж улс МЭӨ 860 онд байгуулагдаж байсан бөгөөд дараа нь МЭӨ 6-р зуунд Сатрапи Армени улс бий болж байжээ. Өнөөгийн Арменийн нутагт МЭӨ 4-р зуунд I Арташес хаанИх Армени улс бий болгож МЭӨ 428 он хүртэл оршин тогтносон бөгөөд II Тигран хааны удирдах үед мандан бадарч байжээ. Тухайн үеийн соёлын хамгийн чухал үйл явдал бол 405 онд эрдэмтэн Месроп Маштоц армян цагаан толгойг бүтээсэн нь үндэсний эв нэгдэлд маш том нөлөө үзүүлжээ.
1225 ондЖелал ад-Дин Арменийг довтлож байжээ. Тагнуулын тандалт хийж байсан монголчууд 1236 онд Арменийг эзлэн авчээ. 1386 ондДоголон Төмөр ийн цэрэг анх удаа Арменид орж ирж байжээ. Үүний зэрэгцээ XIII-XIV зууны үед Арменид Арменийн язгууртнуудыг шинэ цэргийн нүүдэлчин монгол, түрэг, күрд язгууртнууд аажмаар нүүлгэн шилжүүлэх үйл явц өрнөв.
16-19-р зууны хооронд Зүүн Армени, Баруун Армениас бүрдсэн Арменийн уламжлалт эх нутгийгОсман ы болонПерс ийн эзэнт гүрэн ээлжлэн захирч байжээ.
Армени бол европ гаралтай үндэстэн гэж үздэг.19-р зууны эхэндХаант Оросын мэдэлд орсон юм. 1918-1920 оны хооронд богино хугацаанд "Бүгд Найрамдах Ардчилсан Армени Улс" нэрээр тусгаар тогтнож байгаадЗХУ -д нэгтгэгдэж "Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Армени Улс" болсон түүхтэй.
1991 ондЗХУ албан ёсоор задран унахад 1991 оны 9-р сарын 23-нд бүх нийтийн санал асуулгын үр дүнд Бүгд Найрамдах Улсын Дээд Зөвлөл Арменийн тусгаар тогтнолыг баталгаажуулав. 1992 оны 3-р сарын 2-нд Бүгд Найрамдах Армен Улс НҮБ-д, 2001 оны 1-р сарын 25-нд Европын Зөвлөлд элсэн орсон байна.
Хүн амын 95% нь христианчууд.
Парламентын засаглалтай нэгдсэн улс. 1992 оны 3-р сарын 2-ндНҮБ -д элссэн.
Нэгдмэл төрийн байгууламжтай Армени улсын нутаг дэвсгэр 10аймаг (մարզ, «марз»), аймгаас гадуур 1 хот (Ереван ) болж хуваагдана. Нэг аймагт дунджаар 2.8 мянган км² газар, 21 түмэн хүн ноогдож байна.[ 15] Задлан харвал аймгууд дотроо 915 баг (суурин, «хамаянк») болно.
Д/д Нутгийн нэр армени бичиг Талбай, км² Хүн ам 1 Арагацотн Արագածոտնի 2755 141,800 2 Арарат Արարատի 2003 279,200 3 Армавир Արմավիրի 1241 284,500 4 Вайоцзор Վայոց Ձորի 2406 55,800 5 Гехаркуник Գեղարքունիքի 3655 241,600 6 Котайк Կոտայքի 2100 280,900 7 Лори Լոռու 3791 281,600 8 Сюник Սյունիքի 4505 152,800 9 Тавуш Տավուշի 3120 134,400 10 Ширак Շիրակի 2679 281,500 11 Ереван Երևան 227 1,119,000
Армений хүн ам 2023 оны байдлаар 2 976 800 байсан.
Армений хүн амын бүрдүүлж буй үндэстнүүд(2011 -2022 он) 2011 2022 Үндэстэн Тоо Эзлэх хувь Тоо Эзлэх хувь Армени 2 961 801 98,11 % 2 875 697 98.06 % Езидууд 35 308 1,17 % 31 077 1.06 % Оросууд 11 911 0,39 % 14 074 0.48 % Ассирчууд 2 769 0,09 % 2 754 0.09 % Курдууд 2 162 0,07 % 1 663 0.06 % Украинчууд 1 176 0,04 % 1 005 0.03 % Энэтхэгчүүд - - 593 0.02 % Грекууд 900 0,03 % 365 0.01 % Гүржүүд 617 0,02 % 223 0.01 % Персууд 476 0,02 % 434 0.01 % бусад 1634 0,05 % 4 296 0.15 %
Арменийн анхны зоосыг МЭӨ 3-р зуунд Эрвандиуд үйлдвэрлэж байжээ. Мөн Артаксиадууд (МЭӨ 2-1-р зуун) зоос гаргаж байсан ажээ. Армени бичгээр бичсэн анхны зоосыг 11-р зуунаас Ташир-Дзорагетаас мэддэг. 11-р зууны төгсгөлд Киликийн Армен улс бий болж мөнгөн зоосны нэг нэр нь "драм" байв.
Өнөөгийн Арменийн мөнгөний нэгж нь 100 луматай тэнцэхДрам (армени. դրամ) юм. 1992 онд мөнгөн тэмдэгтээ «драм», «стак», «ибар», «даекан» гэсэн нэр өгхөөр яригдаж жил гаруй болж байгаад "Драм" нэр дээр тогтож 1993 оны 11-р сарын 22-ноос эхлэн гүйлгээнд гарсан байна. Драмыг гүйлгээнд оруулахаас өмнө ЗХУ-ын рублийг ашигладаг байсан бөгөөд дараа нь 1 драмыг 200 рубльтэй тэнцэх ханшаар сольсон. Мөнгөний гүйлгээнд 10, 20, 50, 100, 200, 500 драмын мөнгөн тэмдэгт, мөн 1000, 5000, 10000, 20000, 50000, 1000 долларын дэвсгэртүүд байдаг. Орчин үеийн бүх мөнгөн дэвсгэртийг Английн «Thomas de la Rue» компанид хэвлүүлж байжээ. 1993-1995 оны мөнгөн дэвсгэртийн загварыг Германы "Giesecke & Devrient" компанид хэвлүүлсэн байна.
Армени улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад 1970-1989 онуудад монгол оюутнууд Ереван хотод олноор суралцаж байсан.
Арменид 1988 оны 12-р сард хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүдэн бий болсон хохирлыг нь нөхөхөд зориулан Монгол Улс тусламж болгон барьсан хүүхдийн цэцэрлэгийн барилгыг хүлээлгэн өгөх ёслолд оролцохоор Москва дахь Элчин сайдНямын Мишигдорж Ереванд очиход ЕрөнхийлөгчЛевон-Тер Петросян хүлээн авч, Монголын Засгийн газар, ард түмэнд гүнталархал илэрхийлж, халуун дотно үг хэлж байжээ. Манай барилгачид байгалийн гамшигт нэрвэгдэн эвдэрч сүйдсэн Степанакерт хотод мөн ерөнхий боловсролын сургууль барьж байжээ. Н.Мишигдорж: "ЗХУ -тай хамт хангамжийн нэгдсэн тогтолцоо нурж материалын гачигдалд орж хэцүүдэж байгаа болов уу хэмээн бодож байсан боловч барилгачид маань сэтгэл өөдрөг, Арменид чинь айл болгон нь хангамжийн бааз-цэг л гэсэн үг, дутагдаж, гачигдаж байгаа юмаа бид айлуудаас нь худалдаж авдаг гэцгээж байв. Газар хөдлөлтийн дараа ЗХУ-ын өнцөг булан бүрээс, бусад олон орноос хүмүүс, барилгачид туслахаар ирцгээсэн боловч нөхцөл хүнд байна гээд тэд бүгд буцсан ч зөвхөн монгол барилгачид л үлдэж ажлаа үргэлжлүүлж байна. Эд чинь өөрсдийнхөө техник, мэргэжилтэн, материал, орон сууцтайгаа ирсэн, тэсвэртэй, ажилсаг хүмүүс харахгүй юу гээд эгнүүлж барьсан монгол гэрүүдийг зааж хотын иргэд бахархах, баяр талархлаа илэрхийлэхийг хослуулан ярьцгаах нь сэтгэлд өегхөн байв" гэж дурссан байна.
Монгол Улс Бүгд Найрамдах Армени Улсын хооронд 1992 оны 2-р сарын 21-ний өдөр дипломат харилцаа тогтоосон байна.
1236 онд монголчууд Арменийг эзлэж байсан түүхтэй. 1386 ондДоголон Төмөрийн цэргүүд анх Арменид орж байсан.
↑ "Constitution of Armenia, Article 20" . president.am.Архивласан огноо 3 December 2022. Татаж авсан:18 January 2018 .↑ Asatryan, Garnik; Arakelova, Victoria (Yerevan 2002).The Ethnic Minorities in Armenia . Part of theOSCE .Archived copy atWebCite (16 April 2010). ↑ Ministry of Culture of Armenia"The ethnic minorities in Armenia. Brief information" (Memento 10. Аравдугаар сар 2017цахим архивт )Архивлагдсан 10 Аравдугаар сар 2017 at theWayback Machine . As per the most recent census in 2011."National minority" Архивлагдсан 16 Хоёрдугаар сар 2017 at theWayback Machine . ↑ "Constitution of Armenia - Library - The President of Armenia" .president.am .Архивласан огноо 3 December 2022. Татаж авсан:7 March 2020 .↑ "Armenia – History" , Encyclopædia Britannia (Online ed.), <https://www.britannica.com/place/Armenia/History > (retrieved on 14 March 2022)↑ de Laet, Sigfried J.; Herrmann, Joachim, eds. (1996).History of Humanity: From the seventh century B.C. to the seventh century A.D. (1st хэвлэл). London: Routledge. х. 128 .ISBN 978-92-3-102812-0 .The ruler of the part known as Greater Armenia, Artaxias (Artashes), the founder of a new dynasty, managed to unite the country... ↑ Encyclopedia Americana: Ankara to Azusa .Scholastic Library Publishing . 2005. х. 393 .ISBN 9780717201389 .It was named for Artaxias, a general of Antiochus the Great, who founded the kingdom of Armenia about 190 B.C. ↑ "The World Fact Book – Armenia" . Central Intelligence Agency. Татаж авсан:17 July 2010 .↑ "Armenia" .The World Factbook (2025 хэвлэл).АНУ-ын Тагнуулын төв газар . Татаж авсан:24 September 2022 . (Archived 2022 edition) ↑10.0 10.1 10.2 10.3 "World Economic Outlook Database, April 2023" (Англи хэлээр). Washington, D.C.:International Monetary Fund . 7 April 2023. Татаж авсан:17 April 2023 .↑ "GINI index (World Bank estimate) - Armenia" .World Bank .Архивласан огноо 21 Арваннэгдүгээр сар 2018. Татаж авсан: 17 Зургаадугаар сар 2021 .↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (Англи хэлээр).United Nations Development Programme . 8 September 2022. Татаж авсан:8 September 2022 .↑ Armenia may be considered to be inAsia and/orEurope . The UNclassification of world regions places Armenia in Western Asia; theCIA World Factbook "Armenia" .The World Factbook .CIA .Эх хувилбараас архивласан: 10 Аравдугаар сар 2010. Татаж авсан:2 September 2010 .{{cite web }}:Unknown parameter|deadurl= ignored (|url-status= suggested) (help ) "Armenia" .National Geographic . and"Armenia" .Encyclopædia Britannica . also place Armenia in Asia. Conversely, some sources place Armenia in Europe such asOxford Reference Online "Homepage" . Oxford Reference Online. Татаж авсан:2 September 2010 . and"Europe" . Worldatlas.Архивласан огноо 15 Наймдугаар сар 2010. Татаж авсан:2 September 2010 .{{cite web }}:Unknown parameter|deadurl= ignored (|url-status= suggested) (help ) Загвар:Verify credibility ↑ "TravelClub :: Природа и климат Армении, география, горы, долины, ущелья, реки и озера" .Эх хувилбараас архивласан: 2010-04-05. Татаж авсан:2012-06-18 .↑ Национальная Статистическая Служба Республики Армения The World Factbook. Central Intelligence Agency (CIA). Retrieved 2012-12-14↑ World Gazetteer online
Бүрэн эрхт улс
1 Ази болон өөр тивийг холбосон уламжлалт хилийг хамардаг.2 Соёл, улс төр, түүхийн шалтгаанаар Европ гэж тооцогддог боловч газарзүйн хувьд Баруун Азид байдаг.
Гишүүнчлэл
Гишүүн Хамтран ажиллагч Хуучин гишүүн Хуучин оролцогч Украин (1991–2018, 1993 оны ТУХН-ийн дүрмээр гишүүн биш гэж тодорхойлогдсон)Түүх
Спорт Зэвсэгт хүчин Эдийн засаг Байгууллага Гадаад харилцаа