Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Англи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баруун хойд Европ дахь улс; Их Британийн нэг хэсэгЗагвар:SHORTDESC:Баруун хойд Европ дахь улс; Их Британийн нэг хэсэг
Энэ хуудас нь улсын тухай өгүүлнэ. хэрэглээг, "Англи (салаа утга)"-с харна уу.
Англи
England (Англи)
Төрийн дуулал: Янз бүр
Голдуу "God Save the King"
(Их Британийн төрийн дуулал)
 Англи улсын байршил (хар ногоон) – Европ (ногоон & хар саарал) – Их Британи (ногоон)
 Англи улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Их Британи (ногоон)

ТөлөвУлс
Нийслэл
ба томоохон хот
Лондон
51°30′N0°7′W / 51.500°N 0.117°W /51.500; -0.117
Үндэсний хэлАнгли хэл
Орон нутгийн хэлКорн хэл
Угсаатны бүлгүүд
(2021)
Шашин
(2021)
Ард түмний нэршилАнгличууд
Төр засагҮндсэн хуульт хаант засгийн нэг хэсэг, Их Британийн засгийн газраас хэрэгжүүлдэг шууд засгийн газар
III Чарльз
Их Британийн Парламент
• Төлөөлөгчдийн
танхим
533 гишүүд (650-аас)
Байгуулагдсан
7 сарын 12, 927
5 сарын 1, 1707
Газар нутаг
• Газар
130,279 км2[1]
Хүн ам
• 2021 тооллого
Neutral increase 56,489,800[2]
• Нягтаршил
434/км2
ННӨ2021 тооцоо
 • Нийт£1.76 их наяд[3]
 • Нэг хүнд ноогдох£31,138
Мөнгөний нэгжФунт стерлинг (GBP)
Цагийн бүсUTC+0 (Гринвичийн Дундаж Цаг)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+1 (Британийн Зуны Цаг)
Огнооны форматөө/сс/жжжж (МЭ)
Жолооны талзүүн
Утасны томьёо+44

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хант Улсыг бүрдүүлэгч үндсэн дөрвөн орны нэг ньАнгли (Англи:England) юм. Англи оронИх Британи арлын өмнө, зүүн, төв бие дээрШотланд,Уэльс хоёртой газраар хиллэж,Умард,Ирланд,Кельтийн хэмээх гурван тэнгисээр хүрээлүүлж оршдог. Мөн зүүн урд талаарааЛа-Маншийн хоолой (англиарEnglish Channel - Англи суваг)-гоорЕвропын эх газраас тусгаарлагдан байдаг. Их Британи арлыг тойрсон 100 гаран жижиг арал Англид харьяалагдана. Нийслэл нь-Лондон хот.

5-р зууны үед умардГерманаасГерман төрлийн хэлтэй хүмүүс Английн зүүн хэсэг рүү олноор нүүн суурьшжээ. Эдгээр хүмүүс нь англи (одоогийн англиас ялгаатай буюу эртний англи), сакс, фриз, ют зэрэг олон овог, аймгийн төлөөлөл байсан хэдий ч түүхэндАнгли-Саксон (Anglo-Saxon) гэж ерөнхийлөн нэрийдэгддэг. Английн нутагт хэд хэдэн жижиг улс, гүн, вант төр зэрэгцэн оршин байсан бөгөөд 927 ондЭтельстан (эртний англиарÆþelstan,Æðelstān гэж бичигдэнэ) гэгч ван "Англи-Саксоны ван" бус харин "Английн ван" (rex Anglorum -King of England) цол өргөмжлөгдсөнөөр өнөөг хүртэл Англи улс, Англи орон оршин байна гэж үздэг.

1284 ондУэльсийгНормандаас авсанАнглийн вант улс нь 927-1707 оны хоорондбүрэн эрхт улс байв. 1707 онд Их Британи арал дээр байсан өөр нэг улс болохШотландын вант улстай нэгдэжИх Британийн вант улс гэдэг шинэ улс үүсгэснээс хойш Англи нь Их Британи улсын гол, онц том бүрэлдэхүүн хэсэг байсаар байна.

Өдгөө Их Британийн нутгийн 53.5% (130.4 мянган км²), хүн амын 84% (53.0 сая) нь Англид ноогддог.[4][5] Монголд Англиар Их Британийг төлөөлүүлж ярих нь түгээмэл.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь

[засварлах |кодоор засварлах]

Англи орны нутаг дэвсгэр, хүн ард нь аймаг (regional..), хошуу (county..), сум дүүрэг (district..), баг хорооны (parish..) буюу хууль ёсны 4, хошууны (county) буюу уг ёсны 1 гэх 5 түвшинд (level) хэд хэдэн зүйл болон хуваагдаж харьяалагдана.

Урьд өмнө нь байгаагүй томоохон нэгж -аймаг (region) гэх засаг захиргааны зүйлийг 1994 онд үүсгэсэн. Өмнө талаас нэрлэвэлБаруун Өмнөд Англи,Зүүн Өмнөд Англи,Их Лондон,Дорнод Англи,Баруун Мидленд,Дорнод Мидленд,Йоркшир ба Хамбер,Баруун Умард Англи,Зүүн Умард Англи гэх 9 нэгж байна.

Лондоноос бусад найман аймаг дотроо 6хотын хошуу (Metropolitan county), 27хөдөөний хошуу (Non-metropolitan county/Shire county), 56нэгдмэл нэгж (Unitary authority) болон хуваагдана. Хотын хошууд дотроо 36хотын дүүрэг (Metropolitan borough), хөдөөний хошууд дотроо 201сум (Non-metropolitan district) болж хуваагдана. Харин нэгдмэл нэгж сум дүүргийн түвшинд хуваагдахгүй. Хотын бөөгнөрөл болох Лондон аймаг 33дүүрэгтэй (32London borough, 1City of London).

Бүхэл Англи засаг захиргааны зорилго, эрх, үүрэггүй ч уг ёсны 48хошуунд (county) хуваагдана.[6] Дээр үеэс энэ хошуудад хаант төрийн томилсон амбан ноён (Lord Lieutenant - жанжинлорд) тохоон томилогдсоор ирсэн.[6] Үүнийг одоо ч ойшоон үздэг бөгөөд засаг захиргааны хошуунаас ялгахын тулд уг ёсны, ёслолын, газарзүйн хошуу (ceremonial county - ёслолын хошуу) зэргээр нэрийддэг.

Мөн үзэх

[засварлах |кодоор засварлах]

Эшлэл

[засварлах |кодоор засварлах]
  1. Region and Country Profiles, Key Statistics and Profiles, October 2013, ONS. Retrieved 9 August 2015.
  2. "Phase one - Census 2021 first results".Census 2021.
  3. Fenton."Regional gross value added (balanced) per head and income components".www.ons.gov.uk.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid<ref> tag; no text was provided for refs named2011census
  5. Office for National Statistics."Population estimates for UK, England and Wales, Scotland and Northern Ireland – current datasets". statistics.gov.uk.Эх хувилбараас архивласан: 27 Наймдугаар сар 2011. Татаж авсан:5 June 2009.
  6. 6.06.1"Lieutenancies Act 1997". Office of Public Sector Information. 1997. Татаж авсан:8 August 2010.

Гадаад холбоос

[засварлах |кодоор засварлах]
 Commons: England – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Британийн Титмийн улс, газар нутаг ба харьяа нутаг
Их Британийн
харьяат улс
Титмийн хамаарал
Далайн чанад дахь
газар нутаг
Хуучин колони
1Тусгаар Цэргийн Баазын нутаг.2Антарктидын Гэрээний дагуу бүрэн эрхт байдлын зарим хязгаарлалт.
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Англи&oldid=830542"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp