Александриа (Араб:الإسكندرية,al-Iskandariyya,гре.Ἀλεξάνδρεια)Нил мөрний адагт оршдогЕгипет улсын хамгийн томдалайнбоомт бөгөөд хоёр дахь томхот юм.2016 оны байдлаар 4.8 сая байнгын оршин суугчтай тус хот нь Египетийн умард хэсэгт,Мариот нуур баГазар дундын тэнгисийн эрэг дагуу 32км сунан оршдог.Суэцийн сувгаар дамжин өнгөрөхгазрын тос,байгалийн хий болон бусад бараа тээвэрлэлтийн чухал зангилаа болсон аж үйлдвэржсэн томоохон боомт хот юм.
Македоны хаанАугаа Македоны Александр уг хотыг МЭӨ 332 онд тухайн үеийн архитектор Дейнократын зураг төслөөр баригдсан бөгөөд 1000 орчим жил Египетийн нийслэл байсан.
Александриа хотын уналт МЭ 4, 5-р зуунд эхэлсэн бөгөөд дундад зууны үед энэ нь зөвхөн орон нутгийн ач холбогдолтой хот болсон байв.
Византийн засаглалын үед Александриа хот эзэнт гүрний тэргүүлэх худалдааны хот хэвээр байсан ч 14 сарын бүслэлтийн үр дүнд 641 онд Амр ибн аль-Асын удирдлага дор арабууд Египетийг эзлэн авснаар худалдаанд нь шийдвэрлэх хот байхаа больсон юм. Улмаар шинэ хот болох Фустат (Каир)-ыг байгуулахад нийслэл хот байхаа больжээ. Саяхны судалгаагаар Аугаа Александраас өмнө Ракотис хэмээх хот байсан гэж ажээ.
1517 ондВизантийн Эзэнт гүрний эзэмшилд байсан Александриа хот Египетийн хамт туркүүдэд эзлэгдээд дорвитой өөрчлөлт гараагүй байна. 1777 онд хотын хүн ам 6 мянга орчим байсан ажээ.
1820 онд Мухаммед Али паша гэж Туркийн вассал улс Египетийн удирдагч (1805—1848) "Махмудиа" сувгаар Александриа хотыг Нил мөрөнтэй холбож хотын дахин сэргэлт эхэлсэн байна.
1854 онд Александриа хот Каиртай төмөр замаар холбогдсон бөгөөд энэ зам нь Африк тив дэх анхны төмөр зам болсон түүхтэй юм.
Хүн төрөлхтөн энэ хотыгАлександрын гэрэлт цамхаг,Александриа хотын номын сан (Эртний дэлхийн хамгийн том номын сан),Ком Эль Шокaфагийн бунхан,Кайт Бэйн цайз зэрэг гайхамшигт дурсгалуудаар нь сайн мэддэг.
Египетийн Суннит урсгалын шашинтай арабчууд Александриа хотын хүн амын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Тус хотод палестин, ливан, сири, ливи, судан, копт (Дорнын Ортодокс), грек, перс, орос, армени, итали, британи, франц, еврейчүүд амьдардаг байна. Христэд итгэгчид Рамле (Маншия), Гианаклис, Флеминг, Ибрахимия, Спортинг, Шатби, Клеопатра, Сиди Бишр, Ассафра (Эль-Асафра), Мандара (Эль-Мандара) зэрэг хорооллуудад төвлөрдөг юм.
Хүн амын тоо| 1777 | 1882 | 1966 | 1986 | 2006 | 2012 | 2013 | 2016 |
|---|
| 6000 | ↗227 064 | ↗1 800 000 | ↗2 926 859 | ↗4 028 028 | ↗4 532 174 | ↗4 546 231 | ↗4 870 000 |
| 2017 | | | | | | | |
|---|
| ↗5 039 975 | | | | | |
Александриа боомт хот бол Египетийн санхүү, худалдаа, аж үйлдвэрийн чухал төв юм. Тус улсын гадаад худалдааны 4/3 илүү хувь нь Александриа боомтоор дамждаг бөгөөд голчлон чингэлэг, автомашин, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, цемент, нүүрс, бордоо, металл, мод, үр тариа, меласс, мал аж ахуй эрхэлдэг ажээ.
Александриа нь газрын тос боловсруулах, нефть химийн, нэхмэл, хүнсний боловсруулах, металлурги, химийн бодис, арьс ширний үйлдвэр, гутал, мужааны үйлдвэр, цаас, тамхи, хөлөг онгоцны болон усан онгоцны засварын үйлдвэр, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэрүүдийн өлгий нутаг юм. Мөн энд хөвөн, финник жимс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түүнчлэн мал аж ахуй, шувууны аж ахуй эрхэлдэг.
Аялал жуулчлал нь Александриагийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Газар дундын тэнгисийн эрэг дээрх гайхалтай наран шарлагын газрууд, мөн орон нутгийн сэтгэл татам байдал, түүхэн дурсгалт газруудаараа алдартай. Александриа болон түүний захын хорооллын хамгийн шилдэг зочид буудлуудын тоонд Сан Стефано Гранд Плаза дахь Four Seasons, Sheraton Montazah, Hilton Green Plaza, Hilton Borg El Arab, Radisson Blu Hotel, Helnan Palestine, Iberotel Borg El Arab, Renaissance, Maritime Jolie Ville, Le Metropole, Windsor Palace, Sofitel Cecil, Mercure Romance, Paradise Inn Beach Resort, Maamoura Palace, Delta зэрэг багтдаг.
Александриагийн хамгийн алдартай наран шарлагын газрууд нь Агами, Рас эль-Тин, Шатби, Клеопатра, Рушди, Стэнли, Сан Стефано, Глим Бич, Эль Сарай, Сиди Бишр, Эль Асафра, Эль Мандара, Монтаза, Маамоура, Абукир юм.
Александриа хотод хоёр олон улсын нисэх онгоцны буудалтай. Хотын төвөөс зүүн өмнө зүгт 7 км-т орших Александриагийн олон улсын нисэх онгоцны буудал (эсвэл Эль Нуза нисэх онгоцны буудал), хотын төвөөс баруун тийш 40 км-т орших Борг Эль Араб нисэх онгоцны буудал. Өмнө нь цэргийн нисэх онгоцны буудал байсан Борг Эль Араб нисэх онгоцны буудлыг 2003 оноос хойш агаарын тээврийн компаниуд ашиглаж байна. 2009 онд Александриагийн олон улсын нисэх онгоцны буудал 1.1 сая гаруй зорчигч, Борг Эль Араб нисэх онгоцны буудал 370,000 гаруй зорчигчдод үйлчилжээ.
Хотын дээд боловсролын байгууллагуудаас хамгийн нэр хүндтэй нь улсын Александриагийн Их Сургууль (1938 онд байгуулагдсан), Шинжлэх ухаан, технологи, далайн тээврийн хагас хувийн Арабын академи (1972 онд байгуулагдсан), хувийн Францын ахлах их сургууль (1990 онд байгуулагдсан), хувийн Александрын Инженерчлэл, технологийн дээд сургууль (1996 онд байгуулагдсан), хувийн Фарос Их Сургууль (2006 онд байгуулагдсан) юм. Александриа хотод мөн Франц, Британи, Америк, Германы хэд хэдэн хувийн коллеж, сургууль байдаг.
| Александриа |
|---|
| Уур амьсгалын диаграмм |
|---|
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Александриа | 1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар | | | | Маx.Температур (°C) | 18.8 | 19.6 | 21.4 | 24.1 | 26.7 | 29.2 | 30.0 | 30.7 | 29.7 | 27.9 | 24.7 | 20.5 | Ø | 25.3 | | Мин. Температур (°C) | 9.6 | 9.9 | 11.8 | 14.0 | 16.9 | 20.9 | 22.9 | 23.3 | 21.7 | 18.6 | 15.5 | 11.5 | Ø | 16.4 | | | Тунадас (мм) | 50 | 24 | 14 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 37 | 56 | Σ | 195 | | | Нартай цаг (h/d) | 6.7 | 7.8 | 8.8 | 10.1 | 10.8 | 11.8 | 12.0 | 11.8 | 10.7 | 9.6 | 8.2 | 6.6 | Ø | 9.6 | | | Бороотой өдөр (d) | 8 | 5 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 4 | 8 | Σ | 31 | | | Усны температур (°C) | 17 | 16 | 16 | 18 | 20 | 23 | 25 | 26 | 26 | 24 | 22 | 19 | Ø | 21 | | | Агаарын чийгшил (%) | 70 | 69 | 67 | 67 | 68 | 70 | 73 | 73 | 68 | 70 | 72 | 72 | Ø | 69.9 |
Т е м п е р а т у р | | | | | | | | | | | | | | 1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар | Хур тунадасХ у р
т у н а д а с | 50 | 24 | 14 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 37 | 56 | | | 1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар |
|
- ↑"Major Agglomerations of the World - Population Statistics and Maps".citypopulation.de. Татаж авсан:16 March 2023.
- ↑"Alexandria Governor".Архивласан огноо 12 February 2018.
- ↑"Article on OrthodoxTimes.com".Архивласан огноо 21 September 2021. Татаж авсан:21 September 2021.