Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Википедиа
Хайх

Айнү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Япон, Орос дахь угсаатны бүлэгЗагвар:SHORTDESC:Япон, Орос дахь угсаатны бүлэг
Хятадын ШиньжяныЭйну үндэстэн хуудастай андуурч болзошгүй.
Угсаатны бүлэгЗагвар:SHORTDESC:Угсаатны бүлэг
Ainu
アィヌ
Айнү хүмүүсийн түүхэн эх орон ба тархалт[1]
Томоохон хүн амтай бүс нутаг
 Япон (Хоккайдо)11,450 (2023 онд судалгаа хийсэн)[2]
 Орос (Камчатка,Хабаровск,Сахалин)300 (2021 оны тооллого)[3]
Хэлнүүд
Айнү хэлнүүд, Япон, Орос хэл[4]
Шашин
Айнү ардын шашин,Анимизм,Японы Буддизм,Шинто,Оросын Үнэн алдартны сүм
Холбоотой угсаатны бүлэг
Жоомон үндэстэн,Сацүмон,Охотск,Матаги,Эмиши,Нивхүүд

А́йнү (олон тоондайнүчууд) —Японы хойд хэсэг,Оросын Камчаткын хязгаарын уугуулард түмэн.

Газар зүй

[засварлах |кодоор засварлах]
Уламжлалт айнү нутаг
Өнөөгийн айнү нутаг

Айнүчууд Япон улсынХоккайдо арал,Хоншүү арлын умард хэсэг, ОросынСахалин арал,Курилын арлууд,Камчаткын хойгт оршин сууж байв.

1897 оныОросын эзэнт гүрний хүн амын тооллогод 1446 хүнайнү хэлийг төрөлх хэлээ хэмээн бүртгүүлсэн бөгөөд 1434 нь Сахалинд байв. 1904-1905 оныОрос-Японы дайны дараа Сахалины өмнөд хагасыгЯпон эзэлсэн болДэлхийн хоёрдугаар дайны дараа СахалиныгЗөвлөлт авахад айнү хүмүүс Япон руу нүүцгээжээ. Орос, Зөвлөлтөд байсан айнүчууд «япон» гэгдэн хэлмэгдэх аюулаас зайлсхийж слав нэр авдаг болсон ба 1960-аад оны Яманакогийн гэр бүлээс хойш Орост айнү айл байхгүй болсон. Өдгөө өөр ястан үндэстэнтэй гэр бүл болсон айнү хүн Камчаткын хойг, Курилын арлуудад 100 гаран тоогоор байна.

Японы хүн амын тооллогоор өдгөө 25,000 айнү хүн байна. Хоккайдогийн өмнөд, дорнод эргээр голдуу оршин сууж байна. Япончуудтай гэрлэх болсоноор үндсэн соёл нь японоос ялгагдахгүй болжээ.

Уг гарвал

[засварлах |кодоор засварлах]
1931 оны айнү эр

Өмнөх зуудын айнү хүняпон үндэстнээс өөр дүр төрхтэй буюу илүүкавказ төрхтэй, үс сахалтай ихтэй байжээ. Япон үндэстэн Японд тархан суухаас өмнө цөөн тоот айнүчүүд ньДорно Өмнө Азийнхан шигнегр төрхтэй байсан бөгөөд Японы хойд хэсэгт оршин сууж байгаад НТӨ 3-р зуунаас хойш ямато буюу олон тооны япончуудад шахагджээ гэж үздэг.

Орчин үеийн 51 айнү хүнээс генийн шинжилгээ авахад 21% Y, 18% D, 16% М7, 16% G1 гаплогрупп илэрчээ.

Түүх

[засварлах |кодоор засварлах]
1880 он.

Түүхийн хуудаснаа бичигдсэнээрЮань улсын харьяатнивхийг айнүчүүд 1264 онд халдан довтолж байв. 13-р зуундяпон болон Эзочийн (өнөөгийн Хоккайдо) айнүчууд харилцаа холбоотой байв. Айнү нь анчин гөрөөчин, загасчин байдлаар амьдардаг, байгалийн үзэгдлийг шүтдэг байлаа.

Мүромачийн үед (1336–1573) япон айнү хоёрын дайн явагдаж байв. Японд захирагдахгүй гэсэн айнүгийнКошамайны толгойлсон 1456 оны цуст бослогыг японыТакэда Нобүхиро даран устгажээ.Эдогийн үед (1601–1868) айнүчүүд Хоккайдог эзэмшиж байсан ба Японтой арилжаа худалдаа хийдэг байв.Токүгава шогүны итгэмжилсэнээр Мацүмаэ овогтон айнүтай хийх худалдааны эрхийг авч айнүтай харьцаж байв.Мэйжийн хувьсгалын дараа Японы эрхэнд орохын эсрэг тэмцсэн айнүШакушайн бослого (1669–1672) гарч байв. 1789 онд мөн Мэнаши-Күнаширт тулалдаж байв.

18-р зуунд 80000 айнү хүн байсан бол 1868 онд Хоккайдод 15000, Сахалинд 2000, Курилын арлуудад 100 гаруй байв.

1888 он. Айнү сууц.

1869 онд Мэйжийн төр засаг Эзог Хоккайдо гэж нэрийдэж, айнүгийн нутгийн хураан, айнү хэлийг хориглож, загасчлах, ан агнахыг хоригложээ. Айнүчууд япон айлд зарцлагдах болсон ба хир, нян, халдварт өвчин тээгч байв. Үүнээс хойш айнүчүүд япон соёл, өрнөдийн маягийн аж үйлдвэржилтэд аргагүй автжээ.

1899 онд Японы төр засгаас айнү хүнийг Японы иргэн болгожээ. Айнү хэлээ гээж, япон хэлтэй болж, япон овог нэртэй болов. Хэдэн үеэр япончуудтай ураг барилдаж, япон үндэстнээс ялгарах нь бага болсон.

Зураг

[засварлах |кодоор засварлах]
  • Айнү хамтлаг. 2007 он.
    Айнү хамтлаг. 2007 он.

Цахим холбоос

[засварлах |кодоор засварлах]
 Commons: Ainu – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Vovin (2008). sfnp error: no target: CITEREFVovin2008 (help)
  2. "Reiwa 5-nen "Hokkaidō Ainu seikatsu jittai chōsa" no jisshi kekka ni tsuite (gaiyō)"令和 5 年 「北海道アイヌ生活実態調査」の実施結果について(概要) [2023 оны Хоккайдо Айнугийн амьжиргааны байдлын судалгааны үр дүн (хураангуй)](PDF) (япон хэлээр). Хоккайдо мужийн захиргаа. 2023.
  3. "2. Sostav gruppy naseleniya "ukazavshiye drugiye otvety o natsional'noy Prinadlezhnosti""2. Состав группы населения "указавшие другие ответы о национальной Принадлежности" [2. "Үндэсний талаар өөр хариулт өгсөн" хүн амын бүлгийн бүрэлдэхүүн] (орос хэлээр).Архивласан огноо 2023-09-15. Татаж авсан:2025-05-28.
  4. Гордон, Рэймонд Ж., ed. (2005).Ethnologue: Languages of the World (15th хэвлэл). Даллас: SIL International.ISBN 978-1-55671-159-6.OCLC 224749653.
"https://mn.wikipedia.org/w/index.php?title=Айнү&oldid=820336"-с авсан
Ангилал:
Нуугдсан ангиллууд:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp